Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2023/02456

 

 2023         0*******           1                        1**************/ШШ2023/02**************

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Тоосго ******* дугаар гудамж *******9 тоот, ******* овогт ******* ******* /*******/,

Хариуцагч: : ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Их наран гудамж, тоот хаягт оршин суух овогт /ЧА*******703202/,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд 2023 оны *******р сарын 0*******ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т., хариуцагч Ч., хариуцагчийн өмгөөлөгч: Б., хариуцагчийн өмгөөлөгч: Б., гэрч Т., О., О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь Ч.т холбогдуулан дур мэдэн барьсан барилгыг албадан буулгуулж, газар албадан буулгуулж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие ******* дүүрэг, ******* дугаар хороо, Тоосго ******* дугаар гудамж, *******9 тоот хаягт байршилтай 1*******000219******* нэгж талбарын дугаартай, *******00 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай, эзэмших эрхийн 000*******92097 тоот гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд тус газрын 201******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдрөөс өмчилж, оршин сууж байгаа. Түүнээс өмнө миний ээж болох ******* овогт нь 1999 оноос уг газарт оршин сууж, өмчилж байсан. Улмаар 201******* онд ээж минь уг газрыг надад өвлүүлж, Нийслэлийн Засаг даргын 201******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдрийн А/*******01 дугаартай захирамжаар миний бие газрын хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Ч. нь миний газар өмчлөх эрхтэй талбайд дур мэдэн 1 давхар, амины орон сууцны барилгыг барьж, газар өмчлөгчийн эрх болоод Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Миний бие удаа дараа Ч.т шаардлага тавин анхааруулсан боловч хүлээн аваагүй. Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-т Өмчлөгч хөрөнгө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 10*******.3-т Энэ хуулийн 10*******.1, 10*******.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан. Тус асуудлаар миний бие Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2022 оны дүгээр сарын 02-ны өдөр 1**************/ШЗ2022/1********************* дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд 000*******92097 тоот гэрчилгээтэй өмчлөх эрх бүхий газар дээр Ч.ийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьсан амьдрах зориулалттай 1 давхар барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Би 200******* оноос хойш Хархорин зах дээр ажилладаг нэхэмжлэгчийн аав болох тай хамт байсан. Нэхэмжлэгч *******ын аав болох Бүрэнбаатар нь зах дээр тэрэг янзалдаг ажилтай байснаар танина. Тухайн үед Бүрэнбаатар хажуу хашаагаа зарах гэж байгаагаа манай аавд хэлснээр би худалдаж авахаар болсон. аас хэдэн төгрөгөөр хашаагаа зарах вэ гэхэд 00,000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Тухайн үед би хадмындаа гэр бүлээрээ амьдардаг байсан тул тусдаа гарахаар шийдэж хашааг нь худалдаж авахаар болсон. Энэ үйл явдал 200******* оны дугаар сар хавьцаа болж байсан. Худалдаж авахаар болж бичгээр баримт үйлдэж байсан. Тэр бичгийг өөрөө авсан. Надад үлдсэн зүйл байхгүй. 00,000 төгрөгийг би Хархорин зах дээр т өгсөн. Тухайн үед ******* том охин гэх мөнгийг нь ирж авч байсан. Манай нөхөр, , бид хэд байсан. 200******* онд би байшингаа барснаар 2017 он хүртэл амьдарсан. Тухайн хугацаанд би гэрчилгээ авъя гэж олон удаа гуйсан боловч *******ын ээж нь өгдөггүй байсан. Тийм ч сайхан ааштай хүн байсан бөгөөд олон нялх хүүхэдтэй, манай 07, га газартаа хүрэхгүй гэх мэт шалтаг хэлснээр кадастрын зургаа өгч байгаагүй. Ийм учраас л би газрынхаа гэрчилгээ авч чадаагүй өдийг хүрсэн. Одоогоор сүүлийн ******* жил тэнд амьдраагүй. Одоогийн байдлаар буцаад амьдрах сонирхолтой тул хааяа очиж хашаандаа цэвэрлэгээ хийдэг. Би 00,000 төгрөгөөр газрыг худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Гэрч Т. шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Манай аав, ээжийг , гэдэг ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-*******9 тоот хаягт оршин суудаг байсан. Энэ хаяг дээрээ 1999 оноос хойш амьдарч байсан. Өмнө нь манай эмээ өвөө амьдарч байсан. Одоо тэнд дүү болох ******* болон нар амьдарч байгаа. Миний хувьд 2001-200******* онуудад амьдарч байсан. 2001 оноос ээжийн дүү Одонцэцэг, түүний нөхөр нарт хашааг хамарлаж ертөнцийн зүгээр зүүн талд хуваагаад түрээслүүлж байсан. *******00м2 хоёр хуваагаад түрээсэлдэг байсан, Хариуцагч түүний нөхөрийг өмнө нь харж байгаагүй, Аав маань Хар хорин зах дээр ажиллаж байсан. , Оюунбат нараас танай аав болох бид хоёрт 00,000 төгрөгийг өгч байгаагүй гэв.

*******.Гэрч О. шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: *******ын аав болох тай Хархорин зах дээр хамт ажилдаг байсан. хажуу хашаагаа 00,000 төгрөгөөр зарна гэж байсан. Тиймээс би өөрийн төрсөн эгч ээс 300,000 төгрөгийн зээл авч хашааг худалдан авч байсан. Би өөрөө цалингаасаа 200,000 төгрөгийг өгч байсан. Тухайн үед би ДЦС-д ажилтай байсан. Худалдан авснаар манай хашаа болсон тул байшингаа барьсан, газрын мөнгийг 200******* оны хавар буюу дугаар сард өгч байсан. Тухайн үед нөгөө талын хашаанд , нар амьдардаг байсан. Манайх байшин барьж байсныг мэднэ тухайн үед нэхэмжлэгчийн дүү төрөөгүй байсан. т 00,000 төгрөг өгч газрыг худалдаж авч байхад ******* том охин хамт ирж авч байсан. Манайх 200******* оноос байшингаа барьж, 201 он хүртэл амьдарсан. Хашааг анхнаасаа хуваачихсан байсан. Манай хашаа хойшоо харсан хаалгатай, *******ынх баруун талдаа, манайх зүүн талдаа. Урдаа гарц байхгүй. Урд талдаа айл байгаа. Байшингийн баруун хэсэгтээ хашааны хаалга байдаг. Ертөнцийн зүгээр баруун хойд талдаа. Гурван цонх баруун талдаа харсан. Зүүн талдаа цонх байхгүй.

.Гэрч шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Ч. надаас , нар тухайн үед газар худалдаж авна гэж 300,000 төгрөгийг зээлж байсан 200******* оны дугаар сар хавьцаа санагдаж байна. Тэр хашаа нь ханын материалын давхар дэлгүүрийн хажууд байдаг яг тодорхой хаягийг нь мэдэхгүй. Газар худалдаж авснаас хойш нэлээн хэдэн удаа очиж байсан. Тухайн үед мөнгийг болон т нарт өгч байсан. Тэр мөнгөө 20,000, 0,000 төгрөгөөр цувуулж авч байсан. Намайг очих үед тухайн хашаанд граж шиг зүйл байсан, өөр зүйл байгаагүй гэв.

*******.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

нэхэмжлэл хх-1,2, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-3, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар хх-*******, кадастрын зураг хх-,өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт орсон иргэдийн жагсаалт хх-*******,төрсний бүртгэлийн лавлагаа хх-7, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хх-*******, зураг хх-9, нэхэмжлэл хх-10,, Нийслэлийн ******* дүүргийн татварын хэлтэс албан бичиг хх-12, 2022 оны дүгээр сарын 02-ны өдрийн 1**************/ШЗ20221********************* дугаар захирамж хх-13,1*******, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хх-20, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.ийн нас барсны гэрчилгээ хх-33, 200 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрийн Д.ийн өмчилж байгаа газрын кадастрын зараг хх-3*******, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа хх-3, СХД ******* дугаар хороо, Тоосгоны ******* гудамж, *******9 тоот хаягт газрын кадастрын зураг хх-3*******,37, С.******* нас барсны гэрчилгээний хуулбар хх-3*******, хураамжийн тооцоо хх-39-******* зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

хариуцагчийн хариу тайлбар хх-21, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа хх-2*******, ******* дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын тодорхойлолт хх-32, газар өмчлөх эрхийн гэрчилгээ,

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар гэрч О., Гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Б.******* миний өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, тоосго ******* дугаар гудамж, *******9 тоот байршилтай, *******00 м.кв талбатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Ч. зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн байшин барьсан, түүнийг буулгаж газраа албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэснийг,

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 00,000 төгрөгөөр аас буюу Б.*******ын эцгээс худалдаж авсан, миний өмчлөлийн газар гэж тайлбарлаж, маргажээ.

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1. Б.******* нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* дүүргийн ******* дугаар хороо, тоосго ******* дугаар гудамж, *******9 тоот хаягт байршилтай, Г-220100*******93 дугаар бүртгэлтэй, 1*******000219******* нэгж талбар /201*******.03.30-1**************33*******3**************/-ын дугаартай, *******00 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /201*******.03.30, 2022.0*******.03/-ын хууль ёсны өмчлөгч,

*******.2.хариуцагч Ч. нь бусдын өмчлөлийн газарт 200******* оны -р сард х7 хэмжээтэй байшин барьсан,

*******.3.Б.*******, гэрч Б.ын эцэг , 19******* оны ******* дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2010 онд нас барсан, эх Түмэнбэмбэрэл, 19************** онд төрсөн, эмэгтэй, 2021 онд нас барсан, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд,

*******.*******.маргаан бүхий газрыг, 2007 оны *******-р сарын 30-ны өдөр , ийн Ижилмөрөн, ийн , ийн Ганпүрэв, ******* ******* нар төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа өмчлөн авсан,

*******..Б.******* 201******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр ав залгамжлан авсан,

*******.*******.Б.*******, Т. нар нь нэг эхтэй, эцэг ондоотой,

*******.7.Б.******* ...*******-р гудамжны *******9 тоот газрын өмчлөгч, гэрч О., хариуцагч Ч. нар нь ...7-р гудамжны ************** тоот хаягт бүртгэлтэй, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй.

*******.*******. ...*******-р гудамжны *******9 тоот газарт Д. нь 200 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдөр газрын байршлын кадастрын зураг, 1**************33*******3************** нэгж талбарын дугаартайгаар хийлгэж байсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талуудын маргааны зүйл нь газрыг Б.*******ын эцэг С. бусдад худалдсан эсэх, худалдах эрхтэй эсэх, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан эсэх, газар дээр хариуцагч бусдын зөвшөөрлөөр байшин барьсан эсэх талаар байна. Харин талууд одоогийн өмчлөгч, эзэмшигч, газрын гэрчилгээ, кадастрын зураг зэрэгт маргаагүй.

Шүүх талуудын хүсэлтээр гэрч О.Бат-эрдэнэ, О., Т. нарыг оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар талуудтай хэрэгт нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд, эх сурвалжаа зааж өгч чадахгүй тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн О., н. нарын цахилгаан, тог, хогны *******7 хуудас баримт нь маргаан бүхий *******9 тоот газар, байшингийн маргаанд хамааралгүй, ************** тоот хэрэглэгчийн 200******* оноос 201******* оныг дуустал хугацааны хэрэглээтэй хамааралтай баримт байна. Мөн түүнчлэн нэг газарт хэд хэдэн цахилгаан хэрэглэгч байх боломжтой.

Түүнчлэн ******* дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2023 оны 0*******-р сарын 2*******-ны өдрийн ********************* тоот албан бичигт дурдснаар ... Ч. нь нөхөр 3 хүүхдийн хамт ам бүл-, 200******* оноос хойш тухайн хаягт бүртгэлтэй оршин сууж байгаа болно гэжээ.

Дээрх ...*******9 тоот Б.*******ын өмчлөлийн газарт Ч.ийн барьсан 1 давхар байшин байрладаг, Н. нь ...*******9 тоот газар, хамар хашааг 200******* он хүртэл түрээслэж байсан болох нь зохигчийн тайлбар болон хог, тог, цахилгааны төлбөр төлсөн баримт, хорооны засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.

Эдгээр баримтууд, 7-р гудамны ************** тоот хаягт бүртгэлтэй эсэх нь хариуцагчийг *******-р гудамжны *******9 тоот газрын эзэмшигч, өмчлөгч гэдгийг нотлохгүй.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /3.1.1./-д Газар гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг; /3.1.2./-д иргэнд Газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг ойлгох бөгөөд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ,

-хуульд /2.1./ зааснаар Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасны дагуу газар өмчлөх эрхээ бүртгүүлсэн, /31.1./ дуусгавар болоогүй, хүчинтэй байна.

Газрын тухай хуульд /3.1.3./-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; /3.1.*******./-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; /3.1../-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно.

Хариуцагч газрыг 200******* оны -р сард С.аас 00,000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан, охин Б.Ариунтунагалагт мөнгийг өгсөн, байшинг зөвшөөрөлтэй барьсан, 200******* оноос хойш 17 жил амьдарч байгаа тул шударга эзэмшигч гэж тайлбарлах ба газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн хувьд энэ хууль /27.1/-д заасан ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэснийг /27.*******./ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн өмчийн газрыг түүний эцэг С. бусдад худалдсан үйл баримт, газрыг хууль зөрчиж авсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.т холбогдуулж өөрийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан 1 давхар байшиг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь манай эзэмшлийн газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн байшин барьж бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгаа тул уг обьектийг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ...бид нэхэмжлэгчийг өв залгамжлан авахаас өмнө зохих этгээд /Б.*******ын эцэг/-ийн зөвшөөрлийн үндсэн дээр сууцыг барьж амьдарч байгаа шударга эзэмшигч тул газрыг чөлөөлөх боломжгүй гэжээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд газрыг хууль ёсоор эзэмших журам, үндэслэл нь Газрын тухай хуулийн 27-3******* дүгээр зүйлд зохицуулагдсан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Иргэний газар өмчлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хууль, онцлог харилцааг энэ хуулиар зохицуулна. /2*******.1./

Нэхэмжлэгч Б.*******д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /21.1./-д зааснаар Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай 201******* оны дугаар сарын 0*******-ны өдрийн №А/*******01 дугаар захирамж гаргаж, ... газрыг олгожээ. /хх-*******, *******/

Мөн хуульд заасан /22.1./-аар Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулжээ. /хх-*******/

Газар өмчлөгч /С./ Б.******* нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. /27.1.1./ боловч,

-иргэн өмчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно. /29.1./ нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд С., Ч. нарын хооронд ийнхүү зөвшилцөл, тохиролцоо баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч бусдын буюу Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газарт Иргэний хуулийн *******9-р зүйлд зааснаар өмчлөгчийн хүсэл зориг, Засаг даргын зөвшөөрлийн үндсэн дээр эзэмших байтал дураар зөвшөөрөлгүйгээр байшин барьсан байна. Энэ тохиолдолд өмчлөх эрхийг зөрчих нь хувь этгээдийн эрхийг зөрчих гэсэн утга агуулгыг илэрхийлнэ.

Иргэний хуулийн *******3-р зүйлийн *******3.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. гэж заасан.

Аливаа эдийн болон эдийн бус баялгийг олж авахдаа хуулиар хориглоогүй аргыг хэрэглэнэ гэдэг нь хуульд нийцсэн, тухайн үйлдэл хэлцэл нь хуулийг зерчөөгүй байхыг ойлгоно.

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, *******9.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан... этгээд нь шууд эзэмшигч... байна, 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, 10******* дугаар зүйлийн 10*******.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 10*******.3-т энэ хуулийн 10*******.1-д ...заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад зохигч нь дээрх гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөл, эзэмшлын асуудал дээр маргасан. Баримт, тайлбаруудаас үзэхэд уг маргаан бүхий газар нь нэхэмжлэгчээс өөр бусад иргэнд өмчлүүлээгүй, эзэмшүүлээгүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттэй, хариуцагчийн бус өмчийн газар байна.

Дээр дурьдсанчлан тухайн газрыг хэн нь хууль ёсоор эзэмшилдээ авсан, хууль буюу хэлцлийн үндсэн дээр хэн шууд эзэмших эрхийг олж авсныг Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа байдлыг тогтооход Ч. уг газрыг эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, энэ тухайгаа тайлбарлахдаа газрыг худалдаж авсан, 17 жил ашиглаж байгаа тул эзэмшигч мөн гэх тайлбар нь хуульд үндэслээгүй байна.

Хариуцагч Ч.т Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшил хууль ёсоор үүссэн гэх байдал нь баримтаар тогтоогдохгүй байна. Ч. газрыг хууль ёсоор эзэмшээгүй, байшин барих эрхгүй, газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, зарж борлуулах эрхгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, түүнийг эзэмших эрхтэй холбоотой хэлцлийг хийх хуульд заасан журмын дагуу байгуулаагүй байна. Мөн хариуцагч тал нь олон жил ашиглаж байгаа учраас эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь буюу Иргэний хуульд заасан эзэмшилд байх хугацаанаас хамааран өмчлөл үүсэх гэдэг ойлголтоос өөр юм.

Өөрөөр хэлбэл бодит байдал дээр эд юмсыг мэдэлдээ байлгаж буй эсэх нь бус харин эд юмсыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нь хууль ёсны эзэмшигч эсэхийг тодорхойлоно.

Харин Б.******* нь маргаан бүхий газрыг 0,******* га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан газрын гэрчилгээний хуулбар, Нийслэлийн засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 201******* оны 0-р сарын 0*******-ны өдрийн А/*******01 тоот захирамж, шийдвэрээр нотлогдож байна.

Хариуцагч өөрийн эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх, хөндөхгүй байх зарчим нь ч өмчлөлийг хамгаалах үндсийг бий болгоно.

Эзэмшил, өмчлөлийн хамгаалалтыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд бол Б.******* байх тул иргэн Ч.ийн байшин буй газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

Хариуцагч газрыг өөрийн мэдэлд олж авсан, хууль эрх зүйн үндэслэл, хуульд нийцсэн үйлдэл, эзэмших эрх нь хууль ёсны байж эзэмшил үүсдэг болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 10******* дугаар зүйлийн 10*******.1, 10*******.******* дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх хуульд заасан үндэслэлүүдээр Ч.ийн байшинг буулгаж, Б.*******ын өмчлөлийн газрыг албадан чөлөөлөх нь зүйтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны дүгээр сарын 02-ны өдрийн 1********************* дугаар захирамжаар буцаан олгосон, тэрээр буцааж аваагүй гэж тайлбарлаж байх ба энэ нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар дутуу төлсөн гэж үзэх нэхэмжлэгч Б.*******аас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн нэгж талбарын 1*******000219******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, *******00 м.кв талбатай, ******* дүүргийн ******* дугаар хороо, тоосго ******* дугаар гудамж, *******9 тоот газраас хариуцагч Ч.ийн байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, ******* дугаар зүйлийн *******.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.*******, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН