Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/04465

 

2023 11 21 184/ШШ2023/04465

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 21-р хороо, ******* 1 гудамж 7 тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /*******/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 13-р хороо, ******* 49 байр 203 тоотод оршин суух овогт //

 

Хариуцагч: аймаг сум, 6 баг 2 гудамж 8 байр 14 тоотод оршин суух овогт ийн // нарт холбогдох

 

хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгч О.*******, хариуцагч А., хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., О. .


ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т., А. нарт холбогдуулж улсын дугаартай Mitsubishi Triton маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Миний бие 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 5 шар дахь тооцооны төвөөс тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг зээлж, уг зээлээр KB9T-0001230 арлын дугаартай, улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Triton маркийн автомашиныг лизингээр худалдан авсан. Зээлийн төлбөрт сар бүр 610,000 төгрөг төлдөг. Миний бие уг автомашинаа 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан. Тухайн үед хариуцагч А. нь манай охин дүүтэй хамт амьдардаг байсан ба бага насны хоёр хүүхэдтэй, унаа муутай байхаар нь би машинаа энэ хоёрт хэрэглүүлж байсан. 2019 оны 4 дүгээр сард надаас миний машиныг гуйж авч яваад өнөөдрийг хүртэл эргүүлж өгөлгүй намайг хохироосоор байна. ... Гэтэл 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Т. над руу утсаар яриад таны Mitsubishi Triton маркийн автомашин чинь надад байгаа, 10,000,000 төгрөгийн барьцаанд авсан, энэ мөнгийг төлөөд машин ав гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сард дахин залгаж, ... чиний машин надад байна, 14,000,000 төгрөг өгөөд машинаа ав гээд, Худалдаа хөгжлийн банкны 458021114 тоот дансны дугаарыг явуулаад, хэрвээ машинаа авахгүй гэвэл задлаад эд ангиар нь салгаж зарлаа гэсэн. Тухайн үед А., Т. нар машиныг маань дундаа эзэмшиж, ашиглаад байгааг мэдсэн ... машинаа авах гээд 2 удаа очсон боловч тэй уулзаж чадаагүй, 2019 оны 10 дугаар сард ийн ажлын газар болох хорооллын Tse төвийн доод давхрын зогсоолд миний машин байсан, би очиж үзсэн, дараа нь очсон тэндээ байхгүй болсон байсан ... нь миний утсыг Төрийн банканд ажилладаг гэж хүнээс авсан байсан, над руу өөрийнхөө 9191-тэй утсаар яриад мөнгө өг гэж дансаа өгсөн, 14 сая төгрөг нэхсэн, сүүлдээ намайг утсаар дарамтлах болсон ... Иймд машинаа Т.ийн хууль бус эзэмшлээс бүрэн бүтэн гаргуулах хүсэлтэй байна, хариуцагч А. нь энэ машиныг Т.өд шилжүүлсэн, унаж, хэрэглэж байсан учир хамтран хариуцах ёстой гэж үзэж байна ... гэв.

 

2. Хариуцагч Т., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч А. надаас мөнгө зээлсэн боловч холбоо барьж болохгүй, мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Би А. хувийн шугамаар таньдаггүй бөгөөд түүнээс ямар нэгэн байдлаар хөдлөх эд хөрөнгө шилжүүлж авч байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг надад байгаа гэсэн ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр надаас нэхэмжилж байгаа нь утгагүй байна. Мөн нэхэмжлэгч О.*******ы нэхэмжилж буй маргаан бүхий авто тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны өмчлөлийн зүйл гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн зүйлийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж харагдаж байна ... хэрвээ автомашиныг өөс гаргуулж шийдвэрлэлээ гэхэд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, учир нь тухайн автомашин өд шилжсэн, хаана, хэнд байгаа гэдэг нь тогтоогдоогүй ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 8 дугаар сард миний хамтран амьдарч байсан О. нь 5,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, Төрийн банкны таван шар салбараар дамжуулан өөрийн төрсөн ах О.*******ы нэр дээрх 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн Mitsubishi Triton маркийн автомашиныг лизингээр авхуулсан. Уг автомашиныг 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төрсөн дүү О. эзэмшиж, ашиглаж байсан. Уг автомашиныг О.*******ы нэр дээр зээлээр авсан ч О. урьдчилгаа 5,000,000 төгрөг болон зээлийн эргэн төлөлтийг төлж байсан. Улмаар 2019 оны 7 дугаар сараас О. нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдах талаар ярьж, худалдахад нь туслахыг гуйж байсан. Тухайн үед би үнэгүй.мн болон фейсбүүкт автомашин худалдах зар тавьсны дагуу Т. утсаар залгаж Саппоро дээр уулзаж үзэхээр болж, уулзахад Т. нь ... би приус 30 унадаг, хичээл сургуульд хүүхдээ зөөхөд аюултай байдаг, би яг ийм л машин хайж байсан ... гээд худалдан авахаар болоход нь 16,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг хэлэхэд ... би урьдчилгаа 10,000,000 төгрөг өгье, мөн би банкны зээлийг нь найдвартай төлнө, эсхүл нэг доор зээлийг нь хаагаад авна гээд О.*******ы дугаарыг аваад, мөнгийг нь төлж дуусгаад машины нэрийг шилжүүлж авъя гэсэн. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 11.00 цагийн үед Т.ийн оффисын байрны хашаанд машиныг байрлуулсан, энэ үед миний дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс сарын дараа Т. залгаад ... машиныг чинь авахаа больсон, өдрийн 100,000 төгрөг төлөөд, машинаа аваарай гэж хэлсэн. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... өмнө нь өөс insight маркийн автомашин барьцаанд тавьж 3,5 сая төгрөгийн зээл авч байсан ... гэхдээ энэ машиныг бол би нэхэмжлэгчийн дүүгийнх зааврын дагуу өд хүргэж өгсөн, өөр зүйл мэдэхгүй, нэхэмжлэгчийн дүү энэ хэргийн гол буруутан, намайг хүртэл залилан мэхлээд алга болсон, одоо би 2 хүүхэдтэй үлдсэн, яахаа мэдэхгүй байна. намайг удаа дараа утсаар дарамталдаг, би үнэхээр энэ хүнээс айж байсан учраас утсаар ярьсан яриаг гаргаж өгч чадахгүй удсан юм ... гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Цахим иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.02.11-ний өдрийн 1176 тоот албан бичиг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2022/01453 дугаар шийдвэр, ХХК-ийн 2019.03.15-ны өдрийн №13259970 дугаар Авто машин техникийн үнэлгээний тайлан.

 

5. Хариуцагч нараас нотлох баримт гаргаагүй.

 

6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022.06.13-ны өдрийн 26з3-3/2470 тоот албан бичиг, 2022.06.07-ны өдрийн 26з3-3/2401 тоот албан бичиг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.01.02-ны өдрийн 22 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2023.03.27-ны өдрийн 6/2952 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банк дахь Т., А. болон Т., М. нарын хамтран эзэмшдэг дансны хуулга, Төрийн банкны 2023.03.29-ний өдрийн 21-05/39 тоот Нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № дугаар Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, хөрөнгийн жагсаалт, Төрийн банк дахь О.*******ы эзэмшлийн дансны хуулга, Миг даатгалын тээврийн хэрэгслийн даатгалын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Автомашины баталгаа, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн 2023.04.19-ний өдрийн №300 дугаар тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралт баримт, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2023.06.30-ны өдрийн 11-3а/2570 тоот албан бичиг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.08.31-ний өдрийн 733 тоот албан бичиг, 2023.11.21-ний өдрийн хариуцагч А. Iphone 13 pro маркийн гар утсанд хадгалагдаж буй бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Т. мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т., А. нарт холбогдуулж Mitsubishi Triton маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Т.өөс Mitsubishi Triton маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Төрийн банк, О.*******, О. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хөрөнгийн жагсаалт, зээлийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Төрийн банк ХК-аас Нийслэлийн автотээврийн үндэсний төвийн харьяа ЗТХБ газарт явуулсан 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №18/107 дугаар албан бичиг, Төрийн банкны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №18/85 дугаар албан бичиг зэрэг бичгийн баримт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2022/01453 дугаар шийдвэр, гэрч Т. мэдүүлэг, зохигчдын тайлбараар нэхэмжлэлийн зүйл болох Mitsubishi Triton маркийн, улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч О.******* нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Ж. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авсан, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Төрийн банктай 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчээр улсын бүртгэлд Төрийн банк ХХК бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал нэхэмжлэгч О.******* нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Mitsubishi Triton маркийн, арлын дугаар KB9T0001230, улсын дугаартай автомашины өмчлөгч болсон байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд Төрийн банк бүртгэгдсэн нь тухайн автомашины өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... автомашиныг А.д түр хугацаагаар ашиглуулж байсан, Т.ийг над руу ярих үед машиныг дундаа ашиглаад байгааг мэдсэн ... гэсэн бол хариуцагч А. ... автомашиныг нэхэмжлэгчийн төрсөн дүүгийнх нь хэлсэн зааврын дагуу Т.өд аваачиж өгсөн ... , хариуцагч Т., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... автомашиныг аваагүй, энэ талаар нэг ч баримт хэрэгт байхгүй ... нэхэмжлэгч автомашины өмчлөгч биш тул шаардлага гаргах эрх бүхий этгээд биш ... машин хаана байгаа нь мэдэгдэхгүй учир автомашиныг хариуцагчаас гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй ... гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргажээ.

Талуудын тайлбар, татгалзлаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашин хариуцагч нарын хэнд нь, ямар үндэслэлээр шилжсэн, нэхэмжлэгч автомашиныг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Худалдаа хөгжлийн банк дахь хариуцагч А. эзэмшлийн 460021854 тоот дансны хуулга, гэрч Т. ... намайг Төрийн банканд ажиллаж байх үед гэж хүн над руу яриад О.******* гэж хүнийг таних уу ... танай банкны барьцаанд байгаа мицүбиши маркийн автомашиныг надад барьцаанд авчраад өгчихсөн байна, дүү А. гэдэг залуу нь надад авчирч өгсөн ... тухайн хүн өөрөө над руу ярихдаа гэж хүн байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, хариуцагч А. ... 2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед ийн оффисын байрны хашаанд машиныг байрлуулахад урьдчилгаа 10 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ... , хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... өөс 10 сая төгрөг зээлсэн, зээлийн харилцаанд орсон болохоос биш худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй ... , нэхэмжлэгч О.*******ы ... 2019 оны 8 дугаар сарын сүүлээр гэж над руу яриад энэ тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгийн барьцаанд авсан гэж ярьсан ... 2019 оны 10 дугаар сард ийн ажлын газар болох Tse төвийн доод давхрын зогсоолд миний машин байсан, би очиж үзсэн ... гэх тайлбар зэргээр хариуцагч А. нь тухайн автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа, өмчлөгч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж, одоо нэхэмжлэлийн зүйл болох автомашин нь хариуцагч Т.ийн эзэмшилд байгаа нь нотлогдож байна. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгээр хариуцагч А. гар утсанд хадгалагдсан ярианы бичлэгт ... хоёулаа эвээр ярилцъя, мөнгө төгрөгөө өгч авалцъя гэхээр чи машин тэрэг нь байхгүй гээд байгаа биз дээ ... гэхэд цаад хүн ... мэдээж хэрэг байлгүй яах вэ дээ, наад машин чинь газрын гаваар орж тэнгэрт нисэхгүй нь ойлгомжтой шүү дээ ... гэж тэмдэглэгдсэн байх боловч тухайн ярианы бичлэгийг хэн, хэзээ хийсэн, тухайн утсаар ярьсны хүмүүс нь хариуцагч А., Т. нар мөн эсэх нь тодорхой байх тул тухайн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.


7. Тодруулбал хариуцагч А.ас автомашиныг хариуцагч Т.өд шилжүүлж, үүний хариуд 10,000,000 төгрөгийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч чухам ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр автомашин шилжсэн, хариуцагч Т.ийн эзэмшил хууль ёсны болохыг тэд баримтаар нотлоогүй бөгөөд өмчлөлийн хөрөнгөө буцаан шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэн аль нь үгүйсгэж чадаагүй болно.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.

 

9. Тодруулбал нэхэмжлэгчийн өмчлөлийн Mitsubishi Triton маркийн, улсын дугаартай автомашин хариуцагч Т.өд шилжсэн, ийнхүү хөрөнгө олж авсан этгээд болон хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь автомашиныг биет байдлаар буцаан шаардсан нь хуульд нийцжээ.

 

10. Эд хөрөнгийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөхөөр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь т заасан.

 

11. Нэхэмжлэлийн зүйл болох автомашин нь 2009 онд үйлдвэрлэгдэж, Монгол улсад 2018 онд орж ирсэн, чанар байдлын хувьд хуучин автомашин бөгөөд хариуцагчийн эзэмшилд 2019 оны 8 дугаар сард шилжсэн байдал, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн ... сүүлд очиж үзэхэд машин байхгүй байсан ... замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй байна ... , хариуцагч Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... тухайн автомашин хаана, хэнд байгаа нь тодорхойгүй тиймээс автомашиныг бодитоор гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй ... гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн зүйл болох автомашиныг чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тиймээс хэрэгт нотлох баримтаар авагдсан үнэлгээ ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, Төрийн банк, О.*******, О. нарын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний хавсралт, Хөрөнгийн жагсаалт-д заасан хөрөнгийн үнэлгээ, Автомашины баталгаа баримтад тусгасан автомашины үнэ, Ж. болон нэхэмжлэгч О.******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ зэргийг үндэслэн Mitsubishi Triton маркийн автомашины үнийг 26,000,000 төгрөгөөр тогтоож, хариуцагч Т.өөс автомашиныг чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй бол үнийг нь төлүүлэхээр шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзэв.

 

12. Иймд шүүх нэхэмжлэгч О.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.өөс Mitsubishi Triton маркийн, улсын дугаартай автомашиныг, хэрэв тухайн автомашины чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй бол үнэ 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч А.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлдээ нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцож буюу 26,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 287,950 төгрөг төлөхөөс 70,200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 217,750 төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцагч Т.өөс 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь т заасныг баримтлан хариуцагч Т.өөс Mitsubishi Triton маркийн, KB9T0001230 арлын дугаартай, улсын дугаартай автомашиныг, хэрэв тухайн автомашины чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй бол үнэ 26,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч А.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 217,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Т.өөс 287,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН