Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/02493

 

3 оны 06 сары 19 өдөр 184/ШШ3/0493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******-******* сум, ******* баг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /УЮ:6409913/,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, толгойт , -р давхарт байрлах, ХХК /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл 81,097,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл 81,097,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Анх 06 оны хавар гэдэг найзаар маань дамжуулан ХХК-ийн /тухайн үед Эрбу ХХК нэртэй байсан/ хувьцаа эзэмшигч, захирал Д. надтай уулзаж танилцсан бөгөөд тэрээр амны хаалт буюу маск хийдэг үйлдвэр байгуулах гэж байгаа та хөрөнгө оруулалт оруулах байдлаар хамтран ажиллаж, цаашилбал хувьцаа эзэмшил ярьж болно гэж санал тавьсны дагуу ХХК-нд мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон.

Тухайн үед Д. нь ХХК-ийг өөрийн эхнэр Ч. хамтаар эзэмшдэг, эхнэр нас залуу тул түүнийг компанидаа хувьцаа эзэмшигчээр оруулсан нэр төдий би өөрөө бүх үйл ажиллагаагаа бүрэн хариуцдаг гэж ярьж байсан, уулзалтын дараа өөрийн найз ээс Д. талаар тодруулахад Д.Нямтулгыг танина, сүүлийн хэдэн жил ОХУ-аас өөрийн ХХК-иар маск оруулж ирдэг болсон, гайгүй итгэлтэй хүн, үйлдвэр барина хөрөнгө оруулалт оруулах сайн хүн байна уу гэхээр нь би чамайг зааж өгөөд явуулсан гэж хэлсэн.

Ийнхүү 06 оны 07 дугаар сарын 8-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 07 оны 07 дугаар сарын -ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг ХХК түүнийг төлөөлж захирал Д.тай тус тус байгуулан 74,000,000 ам доллар буюу 54,560,000 төгрөг болон 6,000,000 төгрөг нийт 80,560,000 төгрөгийг ХХК-нд дараах байдлаар өгсөн. Үүнд: 06.07.8-ны өдөр 15,000 ам.доллар, 07.04.18-ны өдөр 34,000 ам доллар, 07.07.4-ны өдөр 1,500,000 төгрөг, 08.0.8-ны өдөр 3,000 ам.доллар, 08.09.30-ны өдөр 1,000 ам.доллар, 11.03.15-ны өдөр 10,000 ам.доллар, 11.03.15-ны өдөр 3,500,000 төгрөг, 11,05.07-ны өдөр ,000,000 төгрөг, 13.05.13-ны өдөр 1,000,000 төгрөг.

Дээрх мөнгийг авахдаа бэлнээр баримт үйлдэн авдаг байсан бөгөөд хамгийн сүүлд авсан 1,000,000 төгрөгийг Д. 301906385 тоот банк дахь данс руу нь шилжүүлсэн.

Мөн тухайн үед ХХК тоног төхөөрөмжөө хүлээн аваад ОХУ-ын Леписток маркийн амны хаалт үйлдвэрлэдэг болж, Эрдэнэт үйлдвэр ХХК-нд нийлүүлж эхэлсэн нь ч миний итгэлийг нэмэгдүүлсэн. Миний хувьд хотод ажиллаж, амьдардаг болохоор Улаанбаатар хотод байнга ирж амжидгүй тул, түүнд итгэдэг байсан.

Ийнхүү 15 оны 11 дүгээр сарын -ны өдөр Д.тай Улаанбаатар хотын ******* дүүрэг, -р хороо, толгойтод Хүнсний зах-ын байранд байрлах амны хаалтны үйлдвэрт нь биечлэн уулзахад "... гэрээгээ цуцалъя, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг чинь буцаагаад өгье, тооцоо нийлье гэсэн учраас 06 оноос 13 он хүртэл хөрөнгө оруулсан мөнгөө тооцоход нийт 74 мянган ам. доллар болон 6,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан.

Тооцоо нийлэх актанд гарын үсэг зураад, тамгаа дарахгүй юм уу гэхэд эхнэр байхгүй тамга одоогоор надад алга, одоо үйлдвэр ашиглалтад орсон байгаа учраас үйл ажиллагаа жигдрээд ирэхээр чинь тооцоо нийлсэн мөнгийг буцаан өгье гэсэн.

Тэр цагаас хойш Д. гар утас руу нь залгахаар авахаа больж, огт холбоогүй болсон бөгөөд оны 03 сард Д.Нямтулгыг 18 оны 11 дүгээр сард нас барсан болохыг Улаанбаатар хотод ирээд хүүтэй нь уулзаж, эхнэр Ч. утсаар ярихад ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 15 онд компаниа Г. гэдэг хүнд шилжүүлсэн, би одоо юу ч мэдэхгүй, компанитай холбоогүй гэсэн.

Энэ талаар нэхэмжлэгч миний бие талийгаач Д., Ч.Ууганбаяр нар намайг залилсан байна гэж үзэн оны 0 дугаар сарын 8-ны өдөр ******* аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч гэрээнээс үүдэлтэй маргаан, гэм хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд миний бие талийгаач Д.д бэлэн мөнгө өгөхдөө үйлдсэн баримтууд, гэрээнүүд болон холбогдох бусад баримтанд гарын үсэгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, Д. гарын үсэг мөн болох нь тогтоогдсон.

Иймд ХХК-иас нийт 81,097,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

.Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

овогтой миний нэр дээрх 100 хувь эзэмшилд байдаг ХХК нэр дээр 3 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* овогтой ******* ******* гэх иргэний ирүүлсэн нэхэмжлэхтэй 3 оны дугаар сарын 14-ний өдөр танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Миний бие ХХК 15 онд 100 хувь Д. болон Ч.Ууганбаяр нараас худалдан авч өдийг хүртэл өөрийн хөрөнгө оруулалтаараа үйл ажиллагаа явуулж байна.

Уг нэхэмжлэх дээр дурдсан Д. болон Н.******* нарын хоорондын асуудал нь манай компани болон надтай ямар нэгэн хамааралгүй болно. Учир нь Д.ас би компани авахдаа ямар нэгэн эд хөрөнгө болон тоног төхөөрөмж аваагүй бөгөөд тухайн үед өөрийн хөрөнгө оруулалтаараа БНХАУ-аас бүрэн автомажсан тоног төхөөрөмжийг худалдан авч мөн би өөрөө түрээсийн байраа олон үйл ажиллагаагаа эхлүүлсэн болно.

Миний эзэмшлийн компани болох ХХК нь 15 онд Монгол улсын хууль журмын дагуу надад шилжин ирсэн бөгөөд нэхэмжлэгч Н.******* гаргасан нэхэмжлэл нь иргэн Г. болон ХХК тай ямар нэгэн холбогдолгүй гэж үзэж байна. Мөн миний бие иргэн Д.тай 15-18 оны хооронд ажил олгогчийн дагуу өөрийн компани дээрээ гүйцэтгэх удирлагаар ажиллуулж байсан бөгөөд уг асуудлыг надад нэг ч удаа хэлж ярьж байсан удаа байхгүй, Ч. мөн адил ямар нэгэн харилцаа холбоогүй болно. Дээрх миний тайлбар үндэслэл нотлох баримттай болно.

Иймд Н.*******ын гаргасан нэхэмжлэхийг хүлээн авах боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

3.Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

11 онд санагдаж байна. ******* над руу утасдаад Би ХХК-ийн захирал маскны үйлдвэр нээх гэж байгаа, түүнд ,000,000 төгрөг хэрэгтэй байна. Удахгүй тооцоо хийнэ, чи туслаад өгөөч гэж хэлж байсан. Би ч зөвшөөрсөн. чам руу утасдаад мөнгийг чинь авна гэж хэлсэн. над руу 9911-тэй дугаараас утасдан, хар машинтай манай гэрийн гадаа ирж надаас ,000,000 төгрөг авч байсан. Би тухайн үед бичиг баримт үйлдэх хэрэгтэй гэж хэлээд мөнгө хүлээж авсан гэх баримт үйлдсэн. Тэр баримтыг ******* авсан.

ХХК-ийн захирал асан талийгаач тай Тухайн үед мөнгө өгөх гэж байхдаа л танилцсан. 13 онд нэхэмжлэгч *******той СХД-ийн дугаар хороо, захад байрлах ХХК-д байрлах байранд хамт очиж байсан.

15 оны намрын улирал гэж санаж байна. ******* хотод ирэхээрээ надтай уулзаж, миний машин тэргээр надтай хамт гадуур явдаг байсан. Над руу нэг өдөр залгаад тай тооцоо хийх гэж байна, чи надад машин тэргээр туслаад өгөөч гэж хэлж байсан. Өөрөө хэлэхдээ надад захыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Бид тэр газрыг явж олоход захын нэг буланд үйлдвэр нээчихсэн байсан. Тэгээд тэр хоёр тооцоо нийлж байсан ба нилээн их мөнгөний тооцоо гарсан байсан. Ямар ч байсан маскны үйлдвэр байгуулчихсан байсан. Бид гурваас гадна өөр хоёр Хятад хүн байсан Энэ явдлаас хойш тай нилээн хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. Үйлдвэр, ашиг орлогын талаар намайг ******* очиж уулз гэхээр нь очиж уулздаг байсан. Намайг үйлдвэрт очиход маскны үйлдвэр явагдаж байсан. Борлуулалт жоохон муу байна гэж хэлдэг байсан.

Тэр хоёр доллараар тооцоо нийлж байсан. Тухайн үеийн ханшаар 100 гаруй сая төгрөг болж байсан. ч гэсэн чиний оруулсан мөнгө буцаад чамд очих гэж нилээн удна, 5 жил болно гэж хэлж байсан. Үйлдвэрт *******ын санаачилгаар тай уулздаг байсан. 15 оноос хойш жилд доошгүй удаа уулздаг байсан

Уулзахаараа үйлдвэрийнхээ талаар. Мөн нийлүүлэлт, борлуулалтын талаар л ярьдаг байсан. Үйлдвэр бол ажиллаж байсан ба маск нь ч гэсэн бүтээгдэхүүн болж гарч байсан гэв.

 

4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 3 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-6/, 06 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /хх-7/, 07 оны 7 дугаар сарын -ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ /хх-8/, ХХК-иас Н.*******оос хөрөнгө оруулалт авсан баримт /хх-9/, 07 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Д. зээл авсан тухай тодорхойлолт /хх-10/, 08 оны 0 дугаар сарын өдөр 3,000 доллар зээлээр авсан баримт/хх-11/, 08 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Мөнгө хүлээн авсан баримт/хх-1-14/, 15 оны 11 дүгээр сарын -ны өдөр ХХК-ийн захирал н.тай хийх тооцоо/хх-15-16/, 06 оны Хөрөнгө оруулалтын санал/хх-17-1/, Хөдөлмөр хамгааллын маскны үйлдвэрийн ХХК-ийн товч танилцуулга 16 он/хх--3/, ******* аймгийн Прокурорын газрын оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол/хуулбар, хх-4-5/, ******* аймгийн Прокурорын газрын оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол/хуулбар, хх-4-5/, оны 7 дугаар сарын 5-ны өдрийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн дүгнэлт/хуулбар, хх-7-44/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, шийдвэр, дүрмүүд, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ/хуулбар, хх-65-87/, 3 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ3/04367 дугаартай захирамжаар ******* аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн даалгавар/хх-91-100/, 3 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ3/07175 дугаартай захирамжаар ******* аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн даалгавар/хх-11-119/ зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

Хариуцагч ХХК шүүхэд хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй, баримт гаргаж өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... ХХК-тэй 06 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 07 оны 7 дугаар сарын -ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ-г ХХК түүнийг төлөөлж захирал Д.тай тус тус байгуулан 74,000,000 ам доллар буюу 54,560,000 төгрөг болон 6,000,000 төгрөг, нийт 80,560,000 төгрөгийг ХХК-нд өгсөн. Тухайн үед ХХК тоног төхөөрөмжөө хүлээн аваад ОХУ-ын Леписток маркийн амны хаалт үйлдвэрлэдэг болж, Эрдэнэт үйлдвэр ХХК-нд нийлүүлж эхэлсэн нь ч миний итгэлийг нэмэгдүүлсэн. Ийнхүү 15 оны 11 дүгээр сарын -ны өдөр Д.тай Улаанбаатар хот, ******* дүүрэг, -р хороо, толгойтод Хүнсний зах-ын байранд байрлах амны хаалтны үйлдвэрт нь биечлэн уулзахад "... гэрээгээ цуцалъя, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг чинь буцаагаад өгье, тооцоо нийлье гэсэн учраас 06 оноос 13 он хүртэл хөрөнгө оруулсан мөнгөө тооцоход нийт 74 мянган ам. доллар болон 6,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Д. 18 оны 11 дүгээр сард нас барсан, 15 онд компаниа Г. гэдэг хүнд 450,000,000 төгрөгөөр худалдсан. Иймд ХХК-иас нийт 81,097,980 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэснийг,

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие ХХК-ийг 15 онд 100 хувь Д. болон Ч.Ууганбаяр нараас худалдан авч өдийг хүртэл өөрийн хөрөнгө оруулалтаараа үйл ажиллагаа хийж байна. Д. болон Н.******* нарын хоорондын асуудал нь манай компани болон надтай ямар нэгэн хамааралгүй. Компанийг ямар нэгэн эд хөрөнгө болон тоног төхөөрөмж аваагүй. Өөрийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-аас бүрэн автоматсан худалдаж авч түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ХХК нь 15 онд хуулийн дагуу надад шилжин ирсэн нэхэмжлэл надад болон хуулийн этгээдэд холбогдолгүй. Д.Нямтулгыг 15 аас 18 оны хооронд ажил олгогчийн дагуу өөрийн компани дээр гүйцэтгэх удирдлагаар ажиллуулсан бөгөөд уг асуудлыг надад нэг ч удаа хэлж ярьж байсан удаагүй. гэж тайлбарлажээ.

4/Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Н.******* нь ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, ашиг олох болон амны хаалт /маск/ үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 06.07.8-ны өдөр 15,000 ам.доллар, 07.04.18-ны өдөр 34,000 ам доллар, 07.07.4-ний өдөр 1,500,000 төгрөг, 08.0.8-ны өдөр 3,000 ам.доллар, 08.09.30-ны өдөр 1,000 ам.доллар, 11.03.15-ны өдөр 10,000 ам.доллар, 11.03.15-ны өдөр 3,500,000 төгрөг, 11,05.07-ны өдөр ,000,000 төгрөгийг бэлнээр, 13.05.13-ны өдөр 1,000,000 төгрөгийг Д. банк дахь 3019066385 тоот дансаар, нийт 81,097,980 төгрөг шилжүүлсэн.

4.. ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар 07 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 18 он хүртэл Д. ажилласан, 18 оны 11 сард нас барсан,Эрбу ХХК нь ХХК-иар нэр өөрчилсэн, Г. хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 15 оны 06 дугаар сарын 08-наас, гүйцэтгэх удирдлагаар 18 оноос хойш одоо хүртэл ажиллаж буй, хуулийн этгээдийг 15 онд Д.ас Г. 450,000,000 төгрөгөөр худалдах авсан,

4.3.Н.******* болон Д. нар нь 15 оны 11 дүгээр сарын -ны өдөр 06 оноос 13 он хүртэлх шилжүүлсэн мөнгө, хөрөнгөө тооцоход 74,000 ам.доллар болон 6,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн,

4.4.Н.******* нь Д., Ч.Ууганбаяр нарыг Залилсан үндэслэлээр оны 0 дугаар сарын 8-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч гэрээнээс үүдэлтэй маргаан, гэм хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд талийгаач Д.д бэлэн мөнгө өгөхдөө үйлдсэн баримтууд, гэрээнүүд болон холбогдох бусад баримтанд гарын үсгийн шинжээч томилуулсон, Д. гарын үсэг болохыг тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдлоо, талууд энэ талаар маргаагүй байна.

 

5.Харин талууд Д. болон Н.******* нарын маргаанд хуулийн этгээдэд хамааралтай эсэх, ХХК-ийн тооцооны үлдэгдлыг хариуцах, Г. хуулийн этгээдийг шилжүүлэн авахдаа бусдын өмнө хүлээсэн үүргийг шилжүүлэн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

6.Хэрэгт авагдсан 10-14 дугаар талд авагдсан баримтаар иргэн Д. болон иргэн Н.******* нарын хооронд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар Зээлийн эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна.

Хэргийн 10, 11, 1, 13, 14 дугаар талд авагдсан ... сарын хугацаатай, ... буцаан өгөхөөр зээлж авлаа, ... хүүтэй, ... банкны зээлийн хүүгээр тооцно гэсэн баримтаас үзэхэд Н.*******ын 07.07.4-ний өдрийн 1,500,000 төгрөг, 08.0.8-ны өдрийн 3,000 ам.доллар, 11.03.15-ны өдрийн 10,000 ам.доллар, 3,500,000 төгрөг, 08.09.30-ны 1,000 ам.доллар, 11,05.07-ны ,000,000 төгрөг, 13.05.13-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь Д.тай иргэний хувиар зээлийн гэрээний харилцаанд орсон, энэхүү зээлийн гэрээний шаардах эрх 15 оны 11 дүгээр сарын -ны өдрийн тооцоо нийлсэн өдрөөс хойш тоолох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хэргийн 16-44 дүгээр талд авагдсан баримтууд ...төсөл, санал, ашиг орлого, зардлын тооцоолол, прокурорын тогтоол, гарын үсгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б.ын ...15 онд тооцоо нийлж, 5 жилийн хугацаанд төлөхөөр ярилцаж байсан гэх мэдүүлэг болон ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан, оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолоор хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй, шинээр тоолох үндэслэлгүй,

-түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй тул иргэнд шилжүүлсэн хөрөнгийг ХХК-иас шаардах эрхгүй.

 

7. Хариуцагч ХХК нь хамтран ажиллах гэрээ, оруулсан хураамж, хувиа гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, ...Н.*******ын оруулсан хураамж, хувийг хариуцахгүй, Д. Н.******* нарын хоорондын асуудал ХХК-д холбогдолгүй, хамааралгүй, ... авахдаа ямар нэгэн эд хөрөнгө, тоног төхөөрөмж аваагүй, өөрийн хөрөнгө оруулалтаар ...улсаас худалдаж авч үйл ажиллагаа эхлүүлсэн, компани хууль журмын дагуу шилжин ирсэн, Д. надад нэг ч удаа хэлж ярьж байсан удаагүй гэж тайлбарлаж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж хураамж, төлбөр, тооцоог хариуцахгүй, хуулийн этгээдийг шилжүүлэн авахад бусдын өмнө хүлээсэн үүрэг байгаагүй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Харин Гэрч Г.ээс мэдүүлэг авах тухай 1 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн ...15 онд ХХК-ын 100 хувь хувьцааг 450,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж худалдаж авсан гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ...компанийн дүрэм, 15 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргээр Н.*******ын нэхэмжлэл ХХК-д хамааралгүй, холбогдолгүй, ямар нэгэн эд хөрөнгө, тоног төхөөрөмж аваагүй, компани хууль журмын дагуу шилжин ирсэн, Д. надад нэг ч удаа хэлж байгаагүй гэх тайлбар няцаагдаж байна. Хэргийн 8 дугаар талд авагдсан 07 оны 7 дугаар сарын -ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй баримтаас үзэхэд ХХК нь Н.*******той 35 сая төгрөгийг 6 жилийн хугацаанд хөрөнгө оруулах, хамтран ажиллах, ашиг олохоор тохиролцсныг нотлох бөгөөд энэ баримт мөнгө шилжүүлсэн, өгсөн, хувь хураамж төлсөн гэдгийг нотлохгүй.

 

8. Харин 7, 9-р талд авагдсан баримтаар 06 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 15,000 ам долларыг, 07 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 34,174,50 төгрөгийг Н.*******оос ХХК-д өгчээ.

Энэхүү баримтаар Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан, Хамтран ажиллах гэрээ, эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ...Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

Талууд энэхүү гэрээгээр талуудын нэр, хаяг, ашиг орлого хуваарьлах, хугацаа, эрх үүрэг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго зэргийг тохиролцсон, хамтран ажиллах гэрээний агуулга, шинжийг хангасан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5, 477.6-д зааснаар ... Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно..Талууд гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжинд авах давуу эрхтэй.

Түүнчлэн алдагдал хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тогтоогүй хэдий ч хамтран ажиллах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Н.******* шаардах эрхтэй,

-хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч ХХК нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар хөрөнгө мөнгө шилжүүлэн авсан, 15 оны 11-р сарын -ны өдрийн актаар ...74,000 ам доллар, 6,000,000 төгрөг төлөх тооцоо нийлсэн.

Энэ өдрөөс талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Энэхүү төлбөрт 06.07.8-ны өдрийн 15,000 ам.доллар, 07.04.18-ны өдөр 34,000 ам доллар ХХК-д хамааралтай, хариуцах үүрэгтэй, үүнийг хариуцагч холбогдолгүй, тооцоог хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75..1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Мөн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно.

Монгол Банкнаас зарласан 3 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ханшийн лавлагаагаар 3 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн АНУ доллар 3,447 төгрөг байх ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй.

9.Иймд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.*******ын 81,097,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75..1, 81 дүгээр зүйлийн 81.1, 8 дугаар зүйлийн 8.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч ХХК-иас 81,097,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,563,440 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН