Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2023/02067

 

2023 05 22 184/ШШ2023/02067

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: ******* аймаг, ******* ******* 2 баг, байшин хороо-1 тоотод байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 23-р хороо, ******* 3 гудамж 8 тоотод байрлах ******* ******* ХХК //-д холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэг 29,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Л. .

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19,500,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 29,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ******* ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ******* ******* ХХК болон түүний захирал Ц.д 60,000,000 төгрөгийн үнэтэй газар тариалангийн тоног төхөөрөмж зарсан. Хариуцагч гэрээний төлбөрт тооцож 2017 оны 6 дугаар сард өвсний хаван боогч 10 сая төгрөгт, ТЛ-150 тракторыг 10 сая төгрөгт, Ландровер маркийн автомашиныг 5,500,000 төгрөгт тус тус тооцож нийт 25,500,000 төгрөгийг өгсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 сая төгрөг бэлэн өгч нийт 40,500,000 төгрөг өгсөн. Хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрийг өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Худалдах худалдан авах гэрээнээс гадна нэхэмжлэгчээс 1,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн боловч энэ шаардлагаас татгалзаж, одоо гэрээний үлдэгдэл 19,500,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 29,500,000 төгрөгийг ******* ******* ХХК-аас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц. миний бие 2016 онд ******* аймгийн ******* сумын иргэн Д. гэдэг хүнээс Foton үйлдвэрийн трактор 1 ширхгийг 40,000,000 төгрөгөөр, ангилангийн хадагч 1 ширхэг 20,000,000 төгрөгөөр нийт 60,000,000 төгрөгийн техник худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч тухайн хоёр техник нь ажлын шаардлага хангахгүй, эвдэрхий байсан учир, маш олон удаа энэ техникээ ирээд ажиллуулж өгөө гэж хэлсэн боловч ирээгүй, сүүлдээ утсаа салгаад алга болсон. Тийм учраас бид өөрсдийн ажлаа тус хоёр техникээр хийж чадаагүй. Түрээсийн хадлангийн салаа оруулж өөрийн ажлаа хийж дуусгасан. Гэтэл намар гэнэт ирээд манайхаас мөнгө нэхсэн. Техникээ буцааж ав, эвдэрхий юм байна би энэ техникээр чинь 1 га газар ч ажил хийгээгүй шаардлага хангахгүй техник өгсөн байна гэсэн боловч Д. оронд нь өөр техник өг гэсэн. Ингээд өөрт байсан техник буюу ОХУ-д үйлдвэрлэсэн 150 тракторыг 20,000,000 төгрөг, ОХУ-д үйлдвэрлэсэн хаман боогчийг 15,000,000 төгрөг, түлшний запруушик машин 20,000,000 төгрөг, Ландровер маркийн суудлын машиныг 5,500,000 төгрөг, эвдэрхий 2.1 силк 3 ширхгийг 9,000,000 төгрөг, реминин подпоршик 2 ширхэг 1,000,000 төгрөг, ангилангийн рам 1,000,000 төгрөг нийт 71,500,000 төгрөг болсон. Энэ техникүүдийг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч байнгын мөнгө нэхэж намайг дарамдаг. Надаас авсан түлшний запруушик машинаа банкны өр өгөх мөнгө хэрэгтэй байна зарж өгөөч гээд гуйгаад байхаар нь худалдан авах хүнийг нь олж өгсөн бөгөөд өөрийнх нь хүсэлтээр 15,000,000 төгрөгт зарж өгсөн. Гэтэл намайг хүмүүст хулгайч, луйварчин мэтээр нэр төрийг минь гутааж байна. Шударга шүүх үнэн зөвийг олж тогтоон, нэр төрийг минь цэвэрлэж өгнө гэдэгт итгэж байна ... гэв.

 

3. Нэхэмжлэгч аас гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн мэдээлэл дамжуулах сервис, компани үүсгэн байгуулах дүрэм, 2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай баримт, 2017.09.13-ны өдрийн №06, №07 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ,

 

4. Хариуцагч ын гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн 2022.05.31-ний өдрийн №05/470 дугаар тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбар.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.02.07-ны өдрийн №134 тоот албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2023.02.13-ний өдрийн №03/98 тоот албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулж гэрээний үүрэгт нийт 29,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, доголдолтой эд хөрөнгө зарсан, гэрээний төлбөрт 71,500,000 төгрөгийн эд хөрөнгө өгсөн гэж маргажээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.


4. Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бичгийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь газар тариалангийн зориулалтаар ашиглах Потен маркийн улсын дугаартай трактор, ангилан хадах жаткаг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь шилжүүлэн авсан техник, тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017.09.13-ны өдрийн №06, №07 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, 2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай бичгийн баримт болон уудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэг эд хөрөнгө болон түүнтэй холбоотой баримтыг нөгөө ын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, нөгөө хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд уудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн аар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж, компанийн тэмдгээр багаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох ба хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Хариуцагч ******* ******* ХХК нь уудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэн авсан үйл баримт болон худалдан авсан эд хөрөнгийн үнийн аар маргаагүй, харин худалдан авсан техник, тоног төхөөрөмж нь биет байдлын доголдолтой, төлбөрийг бүрэн төлсөн гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргасан.

Үүнээс үзэхэд худалдах худалдан авах гэрээний зүйл доголдолтой эсэх, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.

 

9. Худалдах худалдан авах гэрээгээр Потен маркийн, улсын дугаартай тракторыг 40,000,000 төгрөг, ангилан хадах жаткаг 20,000,000 төгрөгөөр үнийг тохирч, хариуцагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор төлөхөөр ууд гэрээний 2 дахь заалтаар тохиролцсон байна.

 

10. Тодруулбал хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор төлөх үүргийг хүлээсэн боловч тэрээр 2017 оны 6 сард өвсний хаван боогч 10,000,000 төгрөг, ТЛ-150 трактор 10,000,000 төгрөг, ландровер маркийн авто машин 5,500,000 төгрөгт тооцож, мөн бэлэн 15,000,000 төгрөг нийт 40,500,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөр тооцооны аар хоёр ын үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2017 оны намар хийсэн гэрээний дагуу өр төлсөн тухай бичгийн баримт болон уудын тайлбараар тогтоогдож байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм.

 

12. Хариуцагч ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцож тооцож нийт 71,500,000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид өгсөн гэх боловч энэ аар хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрт 19,500,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, уудын гэрээний 8-д Худалдан авагч төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.

 

14. Харин алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 19,500,000 төгрөгийн тавин хувь буюу 9,750,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй.

 

15. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254.6. Худалдагч эд хөрөнгийн багаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, багаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.


16. Талууд гэрээндээ эд хөрөнгийн багаат хугацаа тогтоогоогүй бөгөөд хариуцагч нь эд хөрөнгийг гэрээ байгуулах үед буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан боловч шилжүүлэн авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын аар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.

Нөгөө аар хоёр гэрээний 3 дахь заалтад Тракторыг асууж үзүүлж хүлээлгэн өгсөн, цаашид эвдрэх гэмтэх хариуцахгүй, Жатки хэвийн ажиллагаатай, ажиллуулан хүлээлгэн өгсөн, цаашид эвдрэх гэмтэх тооцохгүй гэж тус тус тусгасан байдлаас үзэхэд хариуцагч нь техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах үедээ шалгаж авсан буюу эд хөрөнгийн доголдлын аар мэдэх боломжтой байхад хүлээж авсан гэж үзэх тул хариуцагчийг эд хөрөнгийн доголдлын аар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үнийн үлдэгдэл 20,500,000 төгрөгийг үлдэгдлийг төлсөн 4 хуудас баримтыг шүүхэд шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарласан боловч тухайн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтод 2022.01.27-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хаягаар илгээсэн RD161030468MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2022.01.28-ны өдөр шүүхийн ажилтан М.т гардуулсан гэж тэмдэглэгдсэн байх боловч тухайн баримтыг шүүх хүлээн авсан гэх баримт байхгүй, шуудангийн баримтыг хүлээлцсэн гэх М., нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч гэрчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзжээ.

 

18. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 4 хуудас баримт нь хэзээ үйлдэгдсэн, ямар агуулгатай баримт байсан, тухайн баримтыг дахин гаргаж өгөх, эсхүл энэ аар нөхцөл байдлыг тодруулахаар шүүхэд ямар нэгэн хүсэлт, саналыг гаргаагүй болно.

19. Иймд шүүх хариуцагч ******* ******* ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 19,500,000 төгрөг, алданги 9,750,000 төгрөг нийт 29,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр 2023.03.09, 2023.03.27, 2023.04.20-ны өдрийн шүүх хуралдаануудад тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд 2023.05.04-ний өдөр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

21. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,000 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 23,450 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 29,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 282,000 төгрөг төлснийг дурдаж, дутуу төлсөн 23,450 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч ******* ******* ХХК-аас 304,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН