Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/02287

 

 

 

 

 

 

 

 

2023 06 06 184/ШШ2023/02287

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Гялс зуурмаг бетон зуурмагийн үйлдвэрт оршин байрлах Өү Энд Жи ХХК /регистрийн дугаар:/-д холбогдох

 

өмгөөллийн хөлс 25,247,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Өү Энд Жи ХХК-ийн төлөөлөгч З., хариуцагчийн өмгөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Р.******* би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Өү Энд Жи" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.тэй Хууль зүйн туслалцаа үзуүлэх 12-17/01 дүгээр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үйлчлүүлэгч "Өү Энд Жи" XXК болон ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 14/06 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу 323,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг " ХХК-иас гаргуулах, өмгөөллийн хөлсийг урьдчилгаа хөлс 3,200,000 төгрөг, 14/06 дугаар гэрээний үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон юм. Дээрх хэрэг маргаан нь цагдаагийн байгууллагаар олон жил явсан, үр дүн гараагүй хэрэг байсан ба хариуцагч " " ХХК нь хаяг тодорхойгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, компанийг бүрэн төлөөлөх этгээд нь олдохгүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. " " ХХК-ийн захирал цагдаагийн байгууллагаар шалгуулж байсныг үргэлжлүүлэх, түүний үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгүүлж, яллагдагчаар татуулах, эд хөрөнгөнд битүүмж тавиулах, нэмж ХХК болон хамтрагч Ц. нарыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татан, иргэний хэрэг үүсгүүлж ажиллахын зэрэгцээ ХХК-ийн барилгад хөрөнгө орүулалт хийсэн "Астра " ХХК-д хүсэлт, гомдол гаргах, удирдлагуудтай нь удаа дараа уулзах, өмгөөлөгчтэй нь уулзах, бусад төрийн байгууллагуудад хүсэлт гомдол гаргаж ажилласан болно. ХХК-ийн захирал П.Батбилэгийн барьж эхлүүлсэн барилгыг Прокурорын тогтоолоор битүүмжлүүлснээр уг барилгад хөрөнгө оруулалт хийсэн Астра ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах 042/Б гэрээг Өү Энд Жи ХХК-тай байгуулж, ХХК-ийн өрийг бүрэн барагдуулсан болно. Гэрээний 2.3-т Өү Энд Жи ХХК-ны ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т заасан 323,081,500 төгрөгийг хоёр тал харилцан тохиролцон хөнгөвчилж 252,740,000 төгрөг болгон дээр заасан 2.1, 2.2 дахь нөхцөлөөр төлснөөр 14/06 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-ний 2.1 д заасан өр төлбөр нь 100 хувь дууссан болно гэж талууд тохиролцож маргааныг эцэслэн дуусгасан юм. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өү Энд Жи ХХК-ийн захирал З. Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүсэлт гаргаж ХХК-ийн захирал П. холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаалгасан болно. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хэрэг, маргаанд бүхий л ур чадвараа дайчлан ажиллаж, хэргийг үр дүнтэй шийдвэрлүүлсэн боловч хариуцагч "Өү энд Жи" ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 дүгээр гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, өмгөөллийн хөлс болох барагдуулсан үнийн дүнгийн 10 хувь буюу 25,274,000 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Иймд хариуцагч Өү энд Жи ХХК-иас өмгөөллийн хөлс болох 25,274,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...30 сая төгрөг авсан Шүүхийн шийдвэргүйгээр хэрэг маргааныг дуусгана гэдэг том үзүүлэлт шүү дээ.Хэрвээ шүүхээр явсан бол З. өнөөдөр юу ч авч чадаагүй байх байсан. Хариуцагч нь нас барсан, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хэр уддаг билээ. Хувийн байдлаар тохиролцоод 1 орон сууцыг авсан гэж яриад байна. Энэ үйл ажиллагаанд надтай холбоогүй нэг ч зүйл байхгүй. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад, цагдаа дээр гомдол гаргахад Астра интернэшнл ХХК-тай уулзаж яриа хийхэд надгүйгээр хийсэн зүйл нэг ч байхгүй. 2022 он гарч байж Астра интернэшнл ХХК-г олж авсан. Хөрөнгийг битүүмжилж байж энэ тохиролцоонд хүрсэн. ХХК-иас 2 орон сууц авах гэрээтэй байсан. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14/06 дугаартай гэрээн дээр 323,081,500 төгрөгийн орон сууцыг гаргуулна гээд бараг 8-9 жил явсны дараа авсан. бодитойгоор шийдвэрлүүлсэн Хариуцагч 1 өрөө байр, 2 өрөө байр гээд байраар нь тайлбарлаад байна. Уг нь бол мөнгөн дүнгээр анх ХХК-тай авлагатай 323,081,500 төгрөгөөс бодитоор 252,740,000 төгрөг нь барагдсан байна. Би энэ барагдуулсан мөнгөний 10 хувийг авна л гэсэн байсан. Үр дүнгийнхээ 10 хувийг авна гэж хэлсэн. Үүнийг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь энэ барагдуулсан үйл ажиллагаа чинь өмгөөлөгчийн үр дүн мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Эрх зүйн туслалцаа аваагүй байсан бол энэ мөнгө барагдахгүй, 30 сая төгрөг ч авч чадахгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч Өү энд жи ХХК-ийн төлөөлөгч З. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Миний бие Өү Энд Жи ХХК-ийн гүйцэтгэх захирал З. нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 дүгээр гэрээ байгуулсан нь үнэн болно. Дээрхи гэрээний дагуу үүргийн хэрэгжилтийг эцэслэн дуусгаагүй бөгөөд ажил хаяж 2 сар гаруй хугацаанд холбоо байхгүй байснаа 2 сарын дараа гэнэт холбогдож мөнгө нэхэж элдвийн хараал хэлж намайг доромжлон мессеж бичиж дарамтлан дахиж холбогдоогүй. Манай компани  ХХК-тай хийсэн гэрээний дагуу 2 орон сууцыг бетон зуурмаг хийсэн ажлын хөлсөнд бартерын гэрээгээр авахаар болсон боловч  ХХК байраа ашиглалтад оруулж чадахгүй, удаан хугацаа өнгөрсөн.   нь 2021 оны 6 дугаар сард Астра интернэшнл ХХК-тай гэрээ хийгээд барилгын үйл ажиллагаа эхэлсэн байсныг мэдсэн. ХХК захирал 2012 оноос хойш манай төлбөрийг барагдуулахгүй, олдохгүй байсан.Сүүлийн үеийн мэдээллээр бол ХХК-ийн захирал нь хоригдсон байж байгаад гарч ирээд Астра интернэшнл ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад барилгын үйл ажиллагааг эхэлсэн байсан. Дээрх гэрээн дээр манайд өр төлбөртөө байсан 2 өрөө орон сууцаа оролцуулаад Астра интернэшнл ХХК-тай гэрээ байгуулсан байсан.Тэгээд манайх өр төлбөрөө авахын тулд ХХК-г цагдаа дээр, болон улсын мөрдөн байцаах газар гомдол гаргаж өгсөн. Р.******* өмгөөлөгчийг энэ хэрэг дээр ажиллахаас өмнө одоо өмгөөлөгчөөр оролцож байгаа Р. өмгөөлөгч тухайн хэрэг дээр зөвлөгөө өгөөд явж байсан. Энэ хэрэг дээр туушдаа явах өмгөөлөгчөөр Р.******* өмгөөлөгчийг сонгож 12 дугаар сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Р.******* өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаас хойш Астра интернэшнл ХХК болон бусад байгууллагуудад хүсэлт гаргахаас гадна, Астра интернэшнл ХХК-ийн удирдлагуудтай хэд, хэдэн уулзалтыг цуг хийсэн. Гэхдээ манайх авах ёстой байсан 2 байраа Астра интернэшнл ХХК-иас авах тохиролцоонд хүрч чадаагүй байсан. Астра интернэшнл ХХК нь  ХХК-ийн хамтрагч тай гэрээ хийсэн манайхыг гэрээнд оролцоогүй гэж байсан. Цагдаад өгсөн гомдлын дагуу тэр барилга дээр компанийн зүгээс хүсэлт гаргаж битүүмжлэх болон үл хөдлөх эд хөрөнгө дээр хориг тавьсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд Астра интернэшнл ХХК-ийн хүмүүстэй уулзсан 2 байрыг авах тохиролцоонд хүрээгүй ХХК-иас ав гэсэн тохиролцоонд хүрсэн. Сүүлд нь Астра интернэшнл ХХК-ийн захирал Баясгалан гэдэг хүн миний таньдаг ахаар дамжуулж намайг оройн цагаар дуудаж 1 байрыг гаргаж өгье, манай битүүмжийг тавьж өгөөд үлдсэн асуудлыг шүүхээр яваад шийдвэрлээч гэсэн учир би тэрийг танил талын хүрээгээр уулзсан учир хүлээн зөвшөөрөөд 1 байрыг Астра интернэшнл ХХК-иас гаргуулж авсан. Үлдсэн 1 байрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр хурал товлогдоод хойшлогдсон байсан боловч тухайн үед Р.******* өмгөөлөгч хуралдаанд оролцоогүй. Гэрээнд зааснаар бол тухайн хэрэг маргаан шүүхийн шатанд явагдаад шийдвэр гарсны дараа үйлчилгээний хөлсөө авах байсан. Шалтгаан нь архи уусан, эхнэр нь нэг уухаараа хэд хоног уудаг гэж хэлсэн. Манай эмнэлэг дээр ор гарвал хэвтэнэ гэсэн боловч 7 хоногийн дараа ярихад өөр эмнэлэгт хэвтсэн гэсэн. 2022 оны 12 дугаар сард шинэ жилээр Р.******* өмгөөлөгч мөнгө нэхэж залгасан, өнөө маргаашдаа боломжгүй байна гэсэн чинь баахан хараалын үг хэрэглэсэн мессеж бичсэн байсан. Тэрнээс хойш дахиж огт холбогдоогүй байж байгаад шүүх дээр нэхэмжлэл гаргасан байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд явагдаж байсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, тухайн шүүх хуралд өмгөөлөгч байхгүй, мэдээлэл муутай, хэргийн материалууд нь эх хувь биш хуулбар байсан. Эх хувь нь Р.******* өмгөөлөгчид байсан учир нэхэмжлэлийг буцаасан шийдвэр гарсан байсан. Гэрээний дагуу хийж байгаа ажлаа эцэслэн дуусгаагүй, ажилдаа идэвх санаачилгагүй ажилсан, ёс зүйгүй хандсан гэж үзэж байна. Хамтран ажиллаж байсныхаа хувьд эр хүн шиг уулзаж байгаад асуудлыг шийдэж болох байсан боловч өөрөө харааж мессеж бичсэнээсээ хойш нэг ч удаа холбоо бариагүй. Гэтэл нэхэмжлэл дээрээ намайг утсаа аваагүй гэж бичсэн байна лээ. Би улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Өвөл мөнгөгүй байдаг гэдгийг өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Намайг эмнэлэг дээрээс болон гэрээс ирээд олоод уулзах боломж байсан. Өмгөөллийн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө авсан, гэрээний дагуу шүүхээр энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байх тул ажлын хөлс авах болоогүй гэж үзэж байна гэв.

 

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өү энд Жи ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12-17/01 хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.12.20-ны 12/01 Астра интернэшнл ХХК-д хүсэлт гаргах тухай, 2021.12.23-ны 12/23 хотын стандарт орчны аюулгүй байдлын газарт хүсэлт гаргах тухай, 2021.12.20-ны 12/02 тоот улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргах тухай, 2022.01.26-ны Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатар танаа хүсэлт гаргах тухай 22-01/01 тоот албан бичиг, 2022.02.08-ны өдрийн мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатар танаа гомдол, хүсэлт гаргах тухай 22-02/09 тоот албан бичиг, 2022.02.10-ны өдрийн Астра интернэшнл ХХК-д хүсэлт гаргах тухай 22-02/10 тоот албан бичиг, 2022.03.04-ний өдрийн мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатар танаа гомдол, хүсэлт гаргах тухай 22-03/04 тоот албан бичиг, 2022.03.07-ны өдрийн залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухаан танаа гомдол, хүсэлт гаргах тухай 22-01/07 тоот албан бичиг, 2022.03.23-ны Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол, хүсэлт гаргах тухай 22-03/23 тоот албан бичиг, 2022.04.04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гомдол, хүсэлт гаргах тухай 22-04/01 тоот албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газар мөрдөн байцаах албаны 2022.01.27-ны өдрийн өмгөөлөгч Р.******* танаа 12/4-523 тоот албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газар мөрдөн байцаах албаны 2022.03.09-ний өдрийн өмгөөлөгч Р.******* танаа 12/4-1208 тоот албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022.04.12-ны өдрийн 4/547 тоот хүсэлтийн хариу албан бичиг, Өү Энд Жи ХХК, ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, 2022.03.07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах тухай, 2022.05.20-ны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах тухай, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүсэлт гаргах тухай 2022.06.24-ний өдөр, Баянзүрх дүүргийн прокурорын газар хүсэлт гаргах тухай 2022.06.24-ний өдөр, орон сууц захиалгаар бариулах гэрээ 2022.06.21-ний өдрийн 042/Б гэрээЗ.гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2014.06.06-ний өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ 14/06 тоот, З., П.Батбилэг нарын иргэний үнэмлэхний хуулбар /4-54/, 2022.05.11-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 72-73/, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүсэлт гаргах тухай 2022.06.24-ний өдөр /хх-74/, орон сууц захиалгаар бариулах гэрээ №042/Б /хх 75-80/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.06.28-ны өдрийн 1486 дугаар прокурорын тогтоол /хх 81-82/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.13-ны өдрийн 181/ШЗ2023/03185 нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх 83-84/, 2022.02.21-ний өдрийн 22/1-9 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах тухай /хх 94-97/, 2022.11.23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргах тухай /хх 98/, Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай 2022.03.17-ны өдрийн 03/10 тоот гэрээ /хх 99/ ирүүлжээ.

 

4.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.18-ны өдрийн 23-1-7 хүсэлт гаргах тухай /хх 100/, 2014.06.06-ны өдрийн 14/06 дугаар орон сууц захиалах захиалга гүйцэтгэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 101-103/,

 

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Өү энд жи ХХК-д холбогдуулан Өмгөөллийн хөлс 25.274.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: өмгөөлөгч Р.******* би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Өү Энд Жи" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.тэй Хууль зүйн туслалцаа үзуүлэх 12-17/01 дүгээр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үйлчлүүлэгч "Өү Энд Жи" XXК болон ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 14/06 дугаар гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг буюу 323,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг " ХХК-иас гаргуулах, өмгөөллийн хөлсийг урьдчилгаа хөлс 3,200,000 төгрөг, 14/06 дугаар гэрээний үнийн дүнгийн 10 хувь байхаар тохиролцсон юм.Астра ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах 042/Б гэрээг Өү Энд Жи ХХК-тай байгуулж, ХХК-ийн өрийг бүрэн барагдуулсан болно. Гэрээний 2.3-т Өү Энд Жи ХХК-ны ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т заасан 323,081,500 төгрөгийг хоёр тал харилцан тохиролцон хөнгөвчилж 252,740,000 төгрөг болгон дээр заасан 2.1, 2.2 дахь нөхцөлөөр төлснөөр 14/06 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ"-ний 2.1 д заасан өр төлбөр нь 100 хувь дууссан болно гэж талууд тохиролцож маргааныг эцэслэн дуусгаж,  ХХК-ийн өрийг бүрэн барагдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хэрэг, маргаанд бүхий л ур чадвараа дайчлан ажиллаж, хэргийг үр дүнтэй шийдвэрлүүлсэн боловч хариуцагч "Өү энд Жи" ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 дүгээр гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, өмгөөллийн хөлс болох барагдуулсан үнийн дүнгийн 10 хувь буюу 25,274,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул өмгөөллийн хөлс болох 25,274,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан,

2.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: өмгөөлөгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 дүгээр гэрээ байгуулсан. Дээрхи гэрээний дагуу үүргийн хэрэгжилтийг эцэслэн дуусгаагүй, Р.******* өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаас хойш Астра интернэшнл ХХК болон бусад байгууллагуудад хүсэлт гаргахаас гадна, Астра интернэшнл ХХК-ийн удирдлагуудтай хэд, хэдэн уулзалтыг цуг хийсэн. Сүүлд нь Астра интернэшнл ХХК-ийн захирал Баясгалан гэдэг хүн миний таньдаг ахаар дамжуулж намайг оройн цагаар дуудаж 1 байрыг гаргаж өгье, манай битүүмжийг тавьж өгөөд үлдсэн асуудлыг шүүхээр яваад шийдвэрлээч гэсэн учир би тэрийг танил талын хүрээгээр уулзсан учир хүлээн зөвшөөрөөд 1 байрыг Астра интернэшнл ХХК-иас гаргуулж авсан. Үлдсэн 1 байрыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр хурал товлогдоод хойшлогдсон байсан боловч тухайн үед Р.******* өмгөөлөгч хуралдаанд оролцоогүй.Гэрээнд зааснаар бол тухайн хэрэг маргаан шүүхийн шатанд явагдаад шийдвэр гарсны дараа үйлчилгээний хөлсөө авах байсан. Шалтгаан нь архи уусан, эхнэр нь нэг уухаараа хэд хоног уудаг гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сард шинэ жилээр Р.******* өмгөөлөгч мөнгө нэхэж залгасан, өнөө маргаашдаа боломжгүй байна гэсэн чинь баахан хараалын үг хэрэглэсэн мессеж бичсэн байсан. Тэрнээс хойш дахиж огт холбогдоогүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд явагдаж байсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, тухайн шүүх хуралд өмгөөлөгч байхгүй, мэдээлэл муутай, хэргийн материалууд нь эх хувь биш хуулбар байсан. Эх хувь нь Р.******* өмгөөлөгчид байсан учир нэхэмжлэлийг буцаасан шийдвэр гарсан байсан. Гэрээний дагуу хийж байгаа ажлаа эцэслэн дуусгаагүй, урьдчилгаа төлбөрөө авсан, гэрээний дагуу шүүхээр энэ асуудлыг эцэслэн шийдээгүй тул ажлын хөлс авах болоогүй гэж маргав.

 

3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар: хариуцагч Өү Энд Жи ХХК нь нэхэмжлэгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон, талууд гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй, харин нэхэмжлэгчээс гэрээний үр дүн гарсан, бодитойгоор шийдвэрлүүлсэн гэж, хариуцагчаас гэрээний дагуу үүргийн хэрэгжилт эцэслэн дуусгаагүй хэмээн маргаж байна.

Түүнчлэн "Өү Энд Жи" ХХК нь ХХК-тай 2012 онд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байхдаа 323,081,500 төгрөгийн зуурмаг нийлүүлэн үлдэл төлбөртөө ХХК-ийн Баянзүрх дүүргийн 1-р хороонд барьж байгаа Golden hiil 66 айлын орон сууцны 12 давхарт 1205 тоотод байрлах 71.78 м.кв 2,450,000 төгрөг буюу 175.861.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууц, 1206 тоот тоотод байрлах 60.09 м.кв 2,450,000 төгрөг буюу 147.220.5000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууц нийт 323,081,500 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцуудыг захиалан 2014.06.06-ны өдөр 14/06 тоот Орон сууц захиалах,захиалга гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болох нь гэрээ болон хариуцагчийн төлөөлөгч захирал З.гийн 2022.05.11-нд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хохирогчоор өгсөн мэдүүлэг, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог./ хх 72,101-104/

 

4.Хариуцагч "Өү Энд Жи" ХХК-аас ХХК-тай байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг буюу 323,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцыг " ХХК-с гаргуулахтай холбоотойгоор өмгөөлөгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ-г байгуулсан үйл баримт нотлогдсон бөгөөд уг гэрээг хариуцагч "Өү Энд Жи" ХХК-ийн захирал З. нь байгуулжээ.

Тус гэрээгээр өмгөөлөгч нь ХХК-д холбогдох 2 ширхэг орон сууцыг гаргуулах иргэний хэрэг дээр ажиллах, гэрээний хүчинтэй хугацаанд эрх зүйн мэдээлэл зөвлөгөөг амаар болон бичгээр өгөх, шаардлагатай эрх зүйн баримт бичиг, гэрээ дүрмийг боловсруулах, тодорхой асуудлаар эрх зүйн дүгнэлт, тайлбар гаргах, эрх зүйн уулзалт, ярилцлага, эрх зүйн зөрчил, хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүх, арбитрын хуралдаанд оролцох, төлөөлөх, гомдол хүсэлт, тайлбар гаргах зэрэг арга хэлбэрээр хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж ажиллах, Хууль зүйн туслалцаа үзүүлэх энэ гэрээг маргаантай асуудлыг дуусах хүртэл /шүүхийн шийдвэр гаргаж өгөх / хугацаагаар байгуулж, хуулийн хүрээнд үр үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалж, үр дүн гаргахын төлөө ажиллах, ажлын хөлс төлсөн үеэс эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчилгээний хөлсийг хугацаандаа төлөхийг шаардах, өмгөөллийн хөлс нь Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх 14/06 дугаар гэрээний үнэ болох 323,000,000 төгрөгийн 10 хувь буюу 32,300,000 төгрөг байх, урьдчилгаа хөлс 3230,000 төгрөгийг 2022 оны 1-р сард төлж, үлдэгдэл хөлсийг шүүхийн шийдвэр гарсны дараа төлөх, гэрээний хугацаа дуусгавар болсон нь үйлчилгээний хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар талууд харилцан тохиролцсон болох нь гэрээний 1.3, 2.1, 2.2, 2.4, 2.5,4.1, 5.4-р заалтад тусгагдсан, хариуцагчаас 3200.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт нотлогдов. /хх 7-8 /

 

5. Талуудын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зуржээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.

 

Хөлсөөр ажиллах гэрээний гол шинж бол ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Дээрх гэрээний зүйл заалтыг давхардуулан /2,3/ бичиж бичвэрийн буюу техникийн алдаа гаргасан болохыг дурдав.

 

2014.06.06-ны өдөр "Өү Энд Жи" ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой хэрэг маргаан нь цагдаагийн байгууллагаар олон жил явсан, үр дүн гараагүй хэрэг байсан, хариуцагч " " ХХК-ийн хаяг тодорхойгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, компанийг бүрэн төлөөлөх этгээд нь олдохгүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. намайг энэ хэрэгт гэрээ байгуулан ажилласнаар гэрээний маргаан дуусгавар болж үр дүн гарсан гэх нэхэмжлэгч Р.*******гийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

6.Тухайлбал өмгөөлөгч Р.******* нь хариуцагч талтай гэрээ байгуулснаас хойш дараах ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэжээ. Үүнд:

6.1. "Астра " ХХК-д 2021.12.20, 2022.02.10-нд,

6.2.Хотын стандарт орчны аюулгүй байдлын газарт 2021.12.23-нд,

6.3. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2021.12.20-нд,

6.4. Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Б.Ууганбаатарт хандаж " " ХХК-ийн захирал П.Батбилэг, Ц. нарын залилах үйлдлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг яаралтай шийдвэрлэх хүсэлтийг 2022.01.26, 2022.02.08, 2022.03.04-нд тус тус ,

6.5. Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухаантад гомдол, хүсэлтийг 2022.03.07-нд гаргасны дагуу...Ц. П.Батбилэг нарын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдэгдсэн албан тоотыг өмгөөлөгч Р.*******д,

6.6. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албанаас хэрэг бүртгэлтийн 210604556 дугаартай хэргийг мөрдөн шалгах болон прокурорын хяналтын харьяалал тогтоолгохоор Баянзүрх дүүргийн Прокурорт шилжүүлсэн гэсэн албан тоотыг өмгөөлөгч Р.*******д

6.7. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол , хүсэлт 2022.03.23-нд

6.8. Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гомдол , хүсэлт 2022.04.04-нд гаргасны дагуу хариу мэдэгдэх хуудсыг 2022.04.12-нд өмгөөлөгч Р.*******д хүргүүлсэн,

6.9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.12.17-нд Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч  ХХК- болон захирал П.Батбилэг нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-нд заасан 71, 78 болон 60,09 мкв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

6.10.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.2.21-нд Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ХХК-ийн захирал П.Батбилэг нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-нд заасан 71,78 болон 60,09 мкв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан,

6.11.Тус шүүхэд 2022.03.07-нд хариуцагч нарын эд хөрөнгийг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт,

6.12.хариуцагч албадан ирүүлэх хүсэлтийг 2022.05.20-нд,

6.13.Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2022.06.24-нд хохирогч З.гээс гаргасан залилуулсан гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд захирал П.эй иргэний журмаар эвлэрч, хөрөнгө оруулагч Астра " ХХК-тай Орон сууц захиалан бариулах, гэрээ байгуулсан учир ...хэргийг хааж шийдвэрлэх хүсэлтийг гаргасан.

6.14.Баянзүрх дүүргийн Прокурорын 2023.06.28-ны 1486 тоот...хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор...П.Батбилэг нь зохиомол байдлыг зориуд бий болгоогүй, хохирогчийг хуурч,бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулаагүй буюу бетон зуурмагийн төлбөрт байр өгөхөөр тохиролцсон, Баянзүрх дүүргийн 1-р хороонд уг барилга баригдсан зэрэг асуудал нь залилах гэмт хэргийн шинжгүй, гэрээнээс үүдэлтэй иргэд хоорондын маргаан гэж дүгнэж... Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж, хохирогч нь Астра " ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар дурдаж, хэргийг хааж өгөх хүсэлт гаргасан болохыг тэмдэглэсэн,

6.15. Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ХХК нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Астра " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номингоос 2022.11.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд... талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2-р зүйлийн 2.1.1, 2.2.2-т заасан орон сууцуудыг П.Батбилэг болон Ц. нар нь өмчлөх эрхтэй ба гэрээнд заасан орон сууцуудыг тус бүртээ нэр дээрээ гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгч байх үед тус маргааны асуудал гаргаж ирсэн. Учир нь Өү Энд Жи ХХК-ийн өмгөөлөгч Р.******* нь Астра " ХХК-д 2022.02.10-ны өдрийн 22-02/10 тоот хүсэлт гаргасан, уг хүсэлтэд иргэн Ц. болон  ХХК-ийн захирал П.Батбилэг нар нь манай компанид 2 ширхэг орон сууц хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, үүнтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн талаар мэдэгдэж, хамтран ажиллахыг хүссэн... ХХК-аасАстра " ХХК-д Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2.2.2-т заасан орон сууцны аль нэгийг Өү Энд Жи ХХК-ийн нэр дээр шилжүүлж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасны дагуу Өү Энд Жи ХХК-ийн захирал З.тэй уулзалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 42/Б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан төлбөр тооцоо дуусч нэмж төлбөр шаардахгүй байхаар харилцан тохиролцож, гэрээний 2.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй нь Астра бюлдинг 6 орон сууцны барилгаас 63.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1м.кв үнийг 3.500.000 төгрөгөөр тооцож, нийт 222.740.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захирал З.гийн нэр дээр шилжүүлж, зөрүү төлбөрт 30.000.000 төгрөгийг захирал З.гийн ХХБанкны...7640 тоот дансад шилжүүлсэн, тус гэрээгээр Өү Энд Жи ХХК-ийн захирал З.гийн  ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 2.1-д заасан 2 ширхэг орон сууцны үнэ болох 323,081,500 төгрөгөөс хөнгөлж тооцохоор болж 252.740.000 төгрөг болгон, өр төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан.Гэтэл Өү Энд Жи ХХК-ийн захирал З. дахин  ХХК-тай 2014.06.06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 2.1-д заасан 2 ширхэг орон сууцыг шилжүүлэхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар хариу тайлбар гаргасан / хх 75-81,96-99/

6.16.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2023/03185 дугаар захирамжаар Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ХХК-ийн захирал П.Батбилэг нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг буцаасан / хх 83/

6.17. Астра ХХК нь Өү Энд Жи ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 42/Б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба тус гэрээгээр төлбөр тооцоо дуусч нэмж төлбөр шаардахгүй байхаар харилцан тохиролцож, нийт 222.740.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захирал З.гийн нэр дээр шилжүүлэн зөрүү төлбөрт 30.000.000 төгрөгийг захирал З.гийн ХХБанкны дансанд шилжүүлсэн үйл баримт нотлогдож байна. / хх9-84, 94-99/

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ХХК-аас Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 2.2.2-т заасан орон сууцны аль нэгийг Өү Энд Жи ХХК-ийн нэр дээр шилжүүлж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Астра ХХК-д гаргасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 42/Б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Астра ХХК болон Өү Энд Жи ХХК нарын хооронд байгуулагджээ.

Дээрх 42/Б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.2.21-нд Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ХХК-ийн захирал П.Батбилэг нарт холбогдох 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-нд заасан 71,78 м.кв болон 60,09 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд ажиллагаа хийж байх үед нь мөн эрүүгийн хэрэг Прокурорт хянагдаж байхад хугацаанд байгуулжээ.

8.Тус гэрээгээр ХХК-ийн хариуцагчтай байгуулсан 2014 оны гэрээний төлбөр тооцоо дуусч нэмж төлбөр шаардахгүй байхаар харилцан тохиролцож, гэрээний 2.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй нь Астра бюлдинг 6 орон сууцны барилгаас 63.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 1м.кв үнийг 3.500.000 төгрөгөөр тооцож, нийт 222.740.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захирал З.гийн нэр дээр шилжүүлж, зөрүү төлбөрт 30.000.000 төгрөгийг З.гийн ХХБанкны дансанд шилжүүлж, Өү Энд Жи ХХК нь ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14/06 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 2.1-д заасан 2 ширхэг орон сууцны үнэ болох 323,081,500 төгрөгийг хөнгөлөн / багасгаж / 252.740.000 төгрөг болгон, өр төлбөрийг нь 100 хувь төлж ХХК-ийн өмнөөс өр төлбөрийг Өү Энд Жи ХХК-д Астра ХХК ийн зүгээс бүрэн барагдуулсан үйл баримт нэгэнт нотлогджээ. / хх9-84, 94-99/

Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж заасны дагуу өмгөөлөгч Р.******* нь хариуцагч "Өү Энд Жи" ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ-нд заасны дагуу тохиролцсон ажлаа биечлэн бүрэн хийж, гүйцэтгэн үүргээ биелүүлсэн болох хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ дуусгавар болсон байна гэж үзэв.

Учир нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ-нд заасны дагуу өмгөөлөгч Р.*******гийн зүгээс биечлэн ХХК-д холбогдох 2 ширхэг орон сууц гаргуулах иргэний хэрэг дээр ажиллаж, гэрээний 1.3, 2.1, 2.2, 2.4, 2.5,4.1, 5.4-р заалтын дагуу үүргээ гүйцэтгэсэн тул "Өү Энд Жи" ХХК болон хооронд байгуулсан 2014 оны ...14/06 тоот гэрээнээс үүссэн маргаантай асуудал дууссан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.******* нь өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа биечлэн холбогдох байгууллагуудад хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргах , уулзалт хийх зэргээр ажиллаж байсны үр дүнд хариуцагч "Өү Энд Жи" ХХК нь Астра ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 42/Б тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14/06 тоот гэрээнд заасан ХХК-аас авах байсан 2 өрөө орон сууцны асуудлыг бүрэн шийдвэрлүүлэн төлбөрөө 100 хувь авснаар "Өү Энд Жи" ХХК-аас өмгөөлөгч Р.*******тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээний хугацаа дуусгавар болжээ.

9.Хариуцагч талаас өмгөөлөгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ байгуулсан, гэрээний дагуу үүргийн хэрэгжилтийг эцэслэн дуусгаагүй, 1 байрыг Астра интернэшнл ХХК-иас гаргуулж авсан. Үлдсэн 1 байрны асуудал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр хурал товлогдоод хойшлогдсон байсан боловч тухайн үед Р.******* өмгөөлөгч хуралдаанд оролцоогүй. Гэрээнд зааснаар бол тухайн хэрэг маргаан шүүхийн шатанд явагдаад шийдвэр гарсны дараа үйлчилгээний хөлсөө авах байсан гэж тайлбарладаг.

Хавтас хэргийн 83 дугаар талд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж авагдсан ба тус шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2023/03185 дугаар захирамжаар Өү Энд Жи ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ХХК-ийн захирал П.Батбилэг нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг буцаахдаа хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн ба хариуцагч талаас өмгөөлөгч Р.*******г ирээгүй тул буцаасан хэмээн тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана заасан.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 13-нд товлосон атал тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Өү Энд Жи ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд З. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүхээс нэхэмжлэлийг буцаасан ба нэхэмжлэлийг буцаахад өмгөөлөгч Р.******* биш нэхэмжлэгчээс шалтгаалах бөгөөд тухайн өдөр товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч биечлэн оролцоод өмгөөлөгчөө ирээгүй тохиолдолд өөр өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох эсхүл өмгөөлөгчгүй оролцох эрх, үүргээ хэрэгжүүлэх атал энэ эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхээс нэхэмжлэлийг буцаасанд өмгөөлөгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Тиймээс хариуцагч талын өмгөөлөгч Р.*******г ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж заасан, бичгийн хэлбэртэй байна гэдгийг гараар болон техник хэрэгсэл ашиглан бичигдсэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг илэрхийлж агуулсан бичгийн хэлбэртэй баримтыг ойлгоно.

Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын архиваас ирүүлсэн нотлох баримтуудыг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.

 

10.Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ дуусгавар болсон үндэслэл нь өмгөөлөгчийн зүгээс заавал шүүхийн шийдвэр гаргаж өгөх биш харин ч маргаантай асуудлыг эвийн журмаар харилцан тохиролцуулан, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалж,үр дүн гаргахын төлөө ажиллаж, гэрээгээр тохиролцсон ажил,үйлчилгээг биечлэн гүйцэтгэснээр дуусгавар болсон гэж үзэв.

Хөлсөөр ажиллах гэрээний гол шинж бол ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажил үйлчилгээ өөрөө байдаг тул ажиллагчийн ажлын үр дүн ажиллуулагчид төдийлөн нийцэхгүй байсан ч ажил,үйлчилгээ хийгдсэн бол хөлс төлөх юм.

Хариуцагчийн талаас Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хулийн 346 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна. 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар зохицуулсан байдаг хэмээн тайлбарлажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биет үр дүн байдаг бол хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь үйл ажиллагаа байдагт оршино.

Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний хөлс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үйл ажиллагааны төлөө төлөгддөг бол ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биет үр дүнд хөлс төлөгдөх байдлаараа ялгаатай байна.

 

Иймд хариуцагч талын гэрээнд зааснаар бол тухайн хэрэг маргаан шүүхийн шатанд явагдаад шийдвэр гарсны дараа үйлчилгээний хөлсөө авах байсан гэх дээрх тайлбар няцаагдав.

 

11. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгч Р.******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээнд заасны дагуу  ХХК-д холбогдох 2 ширхэг орон сууцыг гаргуулах иргэний хэрэг дээр ажиллах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж маргаантай асуудлыг эвийн журмаар харилцан тохиролцуулан,  ХХК-ийн өмнөөс өр төлбөрийг Өү Энд Жи ХХК-д Астра ХХК-ийн зүгээс 100 хувь бүрэн барагдуулсан үйл баримт тогтоогдсон.

Гэтэл хариуцагч "Өү Энд Жи" ХХК-аас Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээний 4-р зүйлийн 4.1-д заасны дагуу үлдэгдэл хөлсөө төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч "Өү Энд Жи" ХХК нь өмгөөлөгч Р.*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх 12-17/01 тоот гэрээ байгуулахаас өмнө ийм үр дүнд хүрч, асуудлыг бүрэн шийдвэрлүүлж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, өөрийн татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гэрээнд заасны дагуу биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсөө шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэл нь хангаж шийдвэрлэв.

Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 184/ШЗ2023/06110 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1дэх хэсэгт зааснаар хариуцагч "Өү Энд Жи" ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжил шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуул шийдвэрлэсэн болохыг дурдав. / хх 87,112/

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхдээ хэргийн хуудас 5-6,40-54-р талд авагдсан нотлох баримтууд шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно

.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Өү Энд Жи ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 284.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өү Энд Жи ХХК-аас Өмгөөллийн хөлс 25,247,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Өү Энд Жи ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 284.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОЮУНЖАРГАЛ