Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2023/03292

 

2023 09 11 184/ШШ2023/03292        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:    

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 14 хороо, Консул 9 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

 Хариуцагч: ******* дүүрэг, 27 хороо, ******* хороолол, 40 байр, 37 тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: /  

Үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 10 500 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.  ТОДОРХОЙЛОХ нь:  1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 115 500 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Д.тай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд түүний гэр бүлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мөнгө зээлүүлээч, хүү өгнө, барьцаатай гэх хүсэлтийн дагуу 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 70 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлүүлж, нотариатаар гэрчлүүлсэн. Тэрээр зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадахгүй бол алданги төлнө, мөн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байрлах 367 м.кв газартай хашаа, 72 м.кв 2 өрөө хувийн сууцыг барьцаанд тавина гэсэн тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан боловч зээлээ өгөлгүй өдийг хүрлээ. Д.ын өнөөдрийг хүртэлх олон тайлбар, шалтгааныг сонсож, хүлээж, утсаар ярих, мессеж бичих байдлаар харилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй 16 сар өнгөрч байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд үндсэн зээл 70 000 000 төгрөг, 3 сарын хүү 10 500 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөгийг Д.аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү, 70 000 000 төгрөгт эвлэрэхгүй гэв.  2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, хүү, алданги хасаад 70 000 000 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас хилийн хоригтой байснаас мөнгөө өгч чадахгүй нөхцөл байдал бий болсон. Шүүхэд хүү, алданги бууруулах эрх хэмжээ байгаа, тэр эрхээ хэрэгжүүлээд хүү, алдангиас нь бууруулж шийдвэрлэж өгнө үү гэв.  3.Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 7457 дугаар зээлийн гэрээ, 7457 дугаар барьцааны гэрээ, Д.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хэргийн 3-8 тал/  4.Хариуцагч нь 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 1165 дугаар итгэмжлэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 20 тал/  ҮНДЭСЛЭХ нь:  Э.*******ын нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 10 500 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.  Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: зээлийн гэрээнд хүү, алданги төлөхөөр заасан тул үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж,  Хариуцагч татгалзлаа дэмжиж: үндсэн зээл төлнө, хүү, алдангийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгах боломжтой гэж тайлбарлажээ.  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.  1.Зээлдүүлэгч Э.*******, зээлдэгч Д. нар 2021 оны 12 сарын 17-ны өдөр 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. /хэргийн 4 тал/  2.Барьцаалагч Э.*******, барьцаалуулагч Д. нар 2021 оны 12 сарын 17-ны өдөр Д.ын өмчлөлийн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 367 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 72 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулжээ. /хэргийн 5-6 тал/  3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.  Талуудын байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаж байх тул тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч буюу хариуцагч зээл авсан тухай маргаагүй.  Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ. Зээлийн хүүг сарын 5 хувь гэж тогтоосон нь иргэд хоорондын зээлийн гэрээний зээлийн хүүтэй харьцуулахад хэт өндөр, зээлдэгчид илт хохиролтой гэхэд учир дутагдалтай, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ковид-19 цар тахлаас шалтгаалж зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй гэх боловч үүнийг нотолсон аливаа баримт гаргаж өгөөгүй.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алдангид тооцно гэжээ. Хариуцагч Д.ын гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг 2022 оны 03 сарын 17-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээл 70 000 000 төгрөгийн 50 хувь буюу 35 000 000 төгрөгийг алданги гэж нэхэмжилснийг буруутгах аргагүй.  Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 10 500 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгох үндэстэй.  4.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэж заасан. Үүрэг гүйцэтгүүлэгч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгэгч Д.ын газар, хувийн сууцыг барьцаалжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй.  Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэжээ.  Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.ын өмчлөлийн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 367 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.ын өмчлөлийн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 72 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагчаас 805 650 төгрөг /735 450+70 200/ гаргуулан нэхэмжлэгчид тус тус олголоо.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:  1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 10 500 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 115 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.  2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.ын өмчлөлийн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 367 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.ын өмчлөлийн дүүрэг, 14 хороо, 5 гудамж, 43 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 72 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******аас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Д.аас 805 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т тус тус олгосугай.  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотох Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР