Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2023/01613

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 20 184/ШШ2023/01613

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 ******* ******* цамхагт оршин байх ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Хайрханы ******* дугаар гудамж, *******0 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,295,736.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ургийн овогт ******* ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* Банк ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Үйлдвэр комбинат тооцооны төвтэй №20170206-1 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 4,078,324 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,644,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,350 төгрөг, нийт 6,743,819 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнүүдийн хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4,дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, тавдугаар зүйлийн 5.1.5, 5.1.7, 5.1.10, зургаадугаар зүйлийн 6.1.1, 6.5, долоодугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Х.*******ид холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №20170206-1 тоот Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар

1.А.Үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг,

Б. Зээлийн хүүгийн төлбөрт 10,454,510.75 төгрөг,

В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9*******,549.23 төгрөг,

Г. Нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг,

Нийт 22,295,736.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,*******8.68 төгрөгийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ. /хавтас хэргийн 1-2/,

 

2.Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.******* миний бие 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр гийн хамт ******* ******* ХХК-иас цалингийн зээл болох 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг мөнгийг Хайдав гэгч хүнд газар худалдаж авахаар нь 9,000,000 төгрөг авсан. Миний бие одоогоор 6,743,819 төгрөг төлсөн. Гэтэл миний бие 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял авсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хорих ангиас суллагдсан. Эхнэр хорих ял эдэлж байх хугацаанд хаяад салж явсан. Миний бие төрийн цээрлэлийн дагуу ял эдэлж байсан учир гэрээг цуцлах, төлбөрөө цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Мөн энэ хугацаанд Ковид цар цахал гарч Монгол *******ны бодлогын дагуу зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргах боломж нөхцөл байсныг мэдээгүй мэдэх ч боломж байгаагүй. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж 2018 оны 02 дугаар сарын 04-өөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанаас зээлийн хүү, алдангиас чөлөөлж хэрэгсэхгүй болгож өгнө үү.Би эрүүгийн хэрэгт өмгөөлж байсан өмгөөлөгчдөө ******* *******анд зээлтэй байгаа гэж хэлэхэд би очоод чамайг хоригдох болсон талаар хэлнэ гэсэн.Би хүний эрхэнд байсан тул *******тай холбогдох ямар ч боломжгүй байсан.... гэжээ. /32/

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-аас зээлдэгч Х.*******той 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20170206-1 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч Х.*******оос 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Тус зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 4,078,324 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,644,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,350 төгрөг, нийт 6,743,819 төгрөг төлсөн. Зээлийн үүрэгт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг,зээлийн хүүгийн төлбөрт 10,454,510.75 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9*******,549.23 төгрөг, төлөөгүй байна.******* *******ны зүгээс нийт 22,295,736.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа дотор нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг багтсан байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.Банкны зүгээс зээлдэгчийн гэрээр очсон боловч байхгүй байсан,утас нь холбогдохгүй байсан.Ор сураггүй болсон, зээлдэгчийн хувийн хэрэгт байгаа хүмүүс рүү холбогдох гэхээр утас холбогдоггүй байсан.Хорих ял эдэлж байсан юм бол өөрөө ******* руу хүсэлт гаргах боломж байсан.Монгол *******наас зээлийн хүү чөлөөлөх, хойшлуулахыг шийдээгүй.Хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, *******ны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, өөрөөс нь шалтгаалсан...гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, ******* *******ны гүйлгээний баримт, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 434 нотариатчийн төлбөр төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/*******2******* дугаар итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/*******244 дугаар итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34/509 дугаар итгэмжлэл, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20170206-1 барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* *******ны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн LOS программ дээр ажиллах журам хавсралт 8, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Х.*******ийн Зээлдэгчийн анкетын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Л.гийн зээлдэгчийн анкетын хуулбар, Дулааны 4 цахилгаан станцын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/829 тоот албан бичгийн хуулбар, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ******* *******ны үйлдвэр комбинат ХЗТ-д гаргасан тодорхойлолт хуулбар, Х.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Зээлийн бүртгэлийн карт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* ******* ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-25/,

 

5.Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан нотлох баримтууд: Хариу тайлбар /32/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №118 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлол /45/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоол /54-62/,

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Х.*******ид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676,20 төгрөг, хүүнд 10,454,510,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9*******,549,23 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 7,000 төгрөг, нийт 22,295,736,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. / хх-1-2/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч ******* ургийн овогт ******* ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №20170206-1 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Х.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 4,078,324 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,644,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,350 төгрөг, нийт 6,743,819 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг,зээлийн хүүгийн төлбөрт 10,454,510.75 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9*******,549.23 төгрөг,нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг,нийт 22,295,736.18 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2. Хариуцагч Х.*******оос эс зөвшөөрч: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр гийн хамт ******* ******* ХХК-иас цалингийн зээл 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг мөнгийг Хайдав гэгч хүнд газар худалдаж авахаар нь 9,000,000 төгрөг авсан. Миний бие одоогоор 6,743,819 төгрөг төлсөн. Гэтэл миний бие 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял авсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хорих ангиас суллагдсан.Эхнэр хорих ял эдэлж байх хугацаанд хаяад салж явсан. Миний бие төрийн цээрлэлийн дагуу ял эдэлж байсан учир гэрээг цуцлах, төлбөрөө цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Мөн энэ хугацаанд Ковид цар цахал гарч Монгол *******ны бодлогын дагуу зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргах боломж нөхцөл байсныг мэдээгүй мэдэх ч боломж байгаагүй гэж маргав. /32/

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч Х.******* нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 20170206-1 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгчээс 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдов./ хх *******-23/

 

4.Зээлдүүлэгч ******* ******* ХХК-аас 15,000,000 төгрөгийг зээлдэгч Х.*******ийн ХААН *******ны...тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн ба хариуцагчаас үндсэн зээлд 4,078,324 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,644,145 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,350 төгрөг, нийт 6,743,819 төгрөг төлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нөхцөлийг нэрлэн зааж тохиролцсон, гэрээний нөхцөлийг хариуцагч Х.*******оос хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. / хх *******-23/

 

Иймд талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Х.*******оос эхнэр гийн хамт ******* ******* ХХК-иас цалингийн зээл 15,000,000 төгрөг авсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр н.Болормаа оролцоогүй байх тул түүний тайлбар үндэслэлгүй болно.

 

5.Нэхэмжлэгч талаас зээлдэгч Х.*******ийг зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй хэмээн тайлбарладаг,

хариуцагч Х.*******оос миний бие 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял авсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хорих ангиас суллагдсан. Миний бие төрийн цээрлэлийн дагуу ял эдэлж байсан учир гэрээг цуцлах, төлбөрөө цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Мөн энэ хугацаанд Ковид цар цахал гарч Монгол *******ны бодлогын дагуу зээл төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргах боломж нөхцөл байсныг мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй гэж тус тус тайлбарласан ба барьцаат зээлийн гэрээ болон гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хугацаанд буюу 2018.02.06-аас 2020.02.06-ны хооронд гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш зээлдэгч *******ийн гэрээр очсон, утас нь холбогдохгүй байсан гэх боловч энэ нь нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан,уулзаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ хуульд зааснаар нотолж чадаагүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна.

 

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 345 тоот Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1,2.8 дах заалтад зааснаар 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тэрээр *******1-р нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2023 оны 01дүгээр сарын *******-ны өдөр хугацаанаас өмнө суллагдсан үйл баримт хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт зэргээр нотлогдов. /хх 45,54-62/

Тус шийтгэх тогтоол, тодорхойлолт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

 

7.Хариуцагч Х.******* нь гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүүг төлөх атал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч талыг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Түүнчлэн хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөн цаг хугацаа нь түүний хорих ял эдэлж байсантай холбоотой бөгөөд нэхэмжлэгчээс хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн хугацаа нь Дэлхий нийтэд болон Монгол Улсад Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахал тархаж, бүх нийтийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж салбарууд үйл ажиллагаа явуулахгүй болсны улмаас Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарган хөл хорионы дэглэм тогтоож,

Улсын Их хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т Банкны хүүг бууруулах чиглэлийг Засгийн газар, Монгол *******, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Монгол *******наас...зээлийн эргэн төлөлтийн хугацааг...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх гэж, энэ хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д Зээлдүүлэгч ... бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй гэж,

Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-д Банк, ******* бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх -ээр авсан арга хэмжээтэй давхцаж байна.

8.Гэтэл нэхэмжлэгч ******* *******наас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн хүүг багасгахгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан, зээлдүүлэгч ******* нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан зээлийн эргэн төлөлтийн хувиар зөрчигдөж эхэлснээс хойш төлбөрийг төлүүлэх талаар мэдэгдэх хуудас зээлдэгчид хүргүүлж байсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй,

мөн зээлдэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 5-р зүйлийн 5.1.5-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхгүй.Учир нь талууд гэрээний хугацаа сунгаагүй байна.

9.Нэхэмжлэгч талаас дээрх нөхцөл байдлыг харгалзан хэтрүүлсний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөхгүйгээр бүхэлд нь шаардаж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээр хугацаа хэтрүүлэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг ихэсгэж, зээлдэгч Х.*******ид илт хохиролтой, өөрт ашигтай байдал бий болгож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болжээ гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба хариуцагч Х.*******ийн Миний бие төрийн цээрлэлийн дагуу ял эдэлж байсан учир гэрээг цуцлах, төлбөрөө цаг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэх тайлбар үндэслэлтэй ба тэрээр ял эдлэх хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зээлээ төлж байжээ.

Нэхэмжлэгч ******* банк ХХК-аас хариуцагчийг хорих ял эдэлж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон 2018.4.23-аас хойш зээл төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй атлаа түүнийг хорих ангиас суллагдсаны дараа 2023.02.01-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017.02.06-аас хойш 2023.02.01 хүртэлх хугацааны төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,454,510.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9*******,549.23 төгрөг бүгд 22,288,736,18, нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг, нийт 22,295,736.18 төгрөг гаргуулахаар шаардсанаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь нэхэмжлэгч талаас хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахдаа зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүү , нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул бүхэлд нь хангах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь өөрсдийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

10.Шүүхээс хариуцагч *******оор 2017.02.06-аас 2020.02.03 хүртэл хугацаанд буюу гэрээний дагуу төлөх байсан зээл, зээлийн хүүгийн төлбөр, төлөөгүй хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ******* *******наас ирүүлсэн нотлох баримт болох хэргийн 14-р талын ар талд авагдсан зээл буцаан төлөх хуваарь, хэргийн 22-23-р талд авагдсан зээлийн бүртгэлийн картад бодогдсон тооцооллыг үндэслэл болгов.

Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 10,921,676.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нийт 4,787,628,4 төгрөг төлөх байснаас төлсөн 2,664,145 төгрөгийг хасаад үлдэх 2,*******3,483,4 төгрөгийг, зээлийн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,051+3,034+2,411=6,496төгрөг бүгд 10,921,676,20+2,*******3,483,4+6,496=13,051,655,6 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт шаардсан 22,288,736,18 төгрөгөөс 9,237,080,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. / 22,288,736,18-13,051,655,6 =9,237,080,58/

Харин нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг нэхэмжлэгчээс гарсан зардал тул хариуцагч төлөх байна. / хх 14, 22-23/

Ингээд хариуцагчаас нийт 13,051,655,6+7,000=13,058,655,6 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,*******8,68 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос нэхэмжлэлийн шаардлагаар хангасан хэмжээгээд тооцоод улсын тэмдэгтийн хураамжид 223,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******оос 13,058,655,6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,237,080,58 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,*******8,68 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 223,243 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК олгосугай.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ