Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/04416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хэсэг, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:ХК**************2365/

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /РД:ЖЬ**************05*******68/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 58,*******,500 гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С. нь Д.тэй 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Бүртгэлийн 2*******3 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, **************,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, түүнд зээлсэн. Ингэхдээ Д.ийн өмчлөлд байх Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, , дүгээр гудж, тоот хаягт байрлах, 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй, *******06 м.квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 202 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч нь 202 оны 0 дугаар сарын 2-ний өдрөөс 2023 оны 0******* дугаар сарын 08-ны өдөр хүртэл, нийт 56,699,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл зээлийн төлбөрт 20,*******,000 төгрөг, 2 сарын хүүд 8,80,000 төгрөг, нийт 38,*******8,000 төгрөгийг төлөөгүй. Тус гэрээний 2.*******-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлнө гэж заасан бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувь нь 38,*******8 төгрөг байна. Алдангийг гэрээ дуусгавар болсон өдрийн дараа өдрөөс буюу 202 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 0 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тоолоход *******56 өдөр байх бөгөөд нийт алдангийн хэмжээ 29,8,36 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.-т: Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Үүний дагуу алдангийг төлөгдөөгүй 38,*******8,000 төгрөгийн 50 хувиар буюу 9,0,500 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 20,*******,000 төгрөг, хүү 8,80,000 төгрөг, алданги 9,0,500 төгрөг, нийт 58,*******,500 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.тай 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр ХХК-ийн барьсан ХХК-ийн бартерт авсан захиалан бариулах тоот гэрээний эрхтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, , , блок, дүгээр орц, 9 давхарт байрлах, 0. м.квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг С.аас 6*******,00,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ын нэр дээр байсан орон сууц захиалан бариулах 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн ХХК-ийн захиалгын гэрээний нэрийг шилжүүлэх гэрээг өөрийн нэр дээр Захиалан бариулах гэрээг шилжүүлэн авсан. С. нь  ХХК-д 95,000,000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тус мөнгө төлөх чаджгүй учир С. өрөө 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр №329 тоот баталгаагаар эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, Д. би тус байгууллагад 95,000,000 төгрөг төлсөн. С.аас хариуцагч миний бие 6*******,00,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авахаар тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ баталгаажуулснаар орон сууцны үлдэгдэл төлбөр *******2,00,000 төгрөг үлдсэн. Гэтэл зээлийн гэрээг **************,000,000 төгрөгөөр байгуулсныг нэхэмжлэлийн шаардлагыг хараад л мэдлээ. Тухайн үед нотариат дээр байгуулсан гэрээг сайтар уншаагүй нь миний буруу байсан байна. Миний хувьд 6*******,00,000 төгрөгөөс 95,000,000 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл *******2,00,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулах байсан. С.д 56,699,000 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. С. анх хэлэхдээ байрандаа ороод л орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарна, тэр үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон, байрны гэрчилгээ гартал cap бүрийн 23-ны дотор боломжоороо мөнгө төлж байхаар тохирч, хувийн сууцыг барьцаанд тавьсан. Байрны урьдчилгаа төлбөр 95,000,000 төгрөгийг ХХК-д төлөөд л С. гэрээгээ цуцална гэж элдэв төрлийн яриа гаргаж, нотариат дээр очиж гэрээгээ цуцална гэх мэт ярьсан. Дээрх хугацаанд маш их хэл тай байсан. Миний бие С.тай байгуулсан гэрээний дагуу зохих журмаар үүргээ биелүүлж байсан, С. ч хугацаанд нь байрны гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй байсан.Энэ нь миний санхүүгийн байдлыг маш их дордуулсан. Тус байрны гэрчилгээ С. гаргаж өгөлгүй таг чиг болсон. Миний хувьд нөхөр хүнд өвчтэй, оюутан охинтой байсан нь миний санхүүгийн байдлыг их дордуулсан. Миний бие өөрөө хөөцөлдөж, 2022 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр ХХК-аас ХХК-ийн бартерт өгсөн байрны гэрчилгээг гаргуулан авсан. С. нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, миний хувийн байдлыг маш их дордуулсан ч би өөрийнхөө чадах хэмжээгээр ковидын хорио цээрийн үед мөнгийг нь тасалдуулахгүй төлсөөр байсан. С.тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, С. Орон сууц захиалан бариулах тоот гэрээний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргээ ноцтой зөрчсөн нь гэрээний талууд харилцан үүргээ зөрчсөн байх тул 2020 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 2*******3 тоот гэрээгээр үүрэг шаардах эрхгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан хүү болон алданги үндэслэлгүй гэж эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С. цаг хугацаандаа орон сууцны гэрчилгээ гаргах нөхцөлийг бүрдүүлсэн бол хариуцагч миний бие ийм их өрийн дартад орохгүй байсан. Мөн гэрээний үнийн дүн 6*******,00,000 төгрөг төлөхөөс 95,000,000 төгрөг төлсөн тул *******2,00,000 төгрөг үлдэнэ гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураж төлсөн баримт, №00065*******2 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №000023 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн Хас банк ХХК-ийн төлбөрийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордер, 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ, 2020 оны 0 дугаар сарын 2-ний өдөр, 2020 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны 02 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 202 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны 05 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 06 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 0******* дугаар сарын 9-ний өдөр, 202 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 202 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны ******* дүгээр сарын 20-ны өдөр, 202 оны 2 дугаар сарын 2-ний өдөр, 2022 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 2-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн С.ын Хаан банк ХК дахь 500*******6362 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны ******* дүгээр сарын -ны өдрийн Д.т олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

. Хариуцагчаас 209 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн Түрээсийн гэрээ, Хаан банк ХК дахь дансны 2023 оны 05 дугаар сарын 0-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх гар бичвэр, 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 209 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ХХК-аас Б. олгосон итгэмжлэл, 209 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, 2020 оны 0 дугаар сарын 2-ний өдөр, 2020 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны 02 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 202 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 202 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны 05 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 202 оны 06 дугаар сарын 2-ний өдөр, 202 оны 0******* дугаар сарын 9-ний өдөр, 202 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 202 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр, 202 оны ******* дүгээр сарын 20-ны өдөр, 202 оны 2 дугаар сарын 2-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Д.ийн Хаан банк ХК дахь 5000202009 тоот дансны шилжүүлгийн мэдээлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 0 дүгээр сарын -ны өдрийн 83/ШЗ2023/0638 дугаар захирж, 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн №НМОD220280 дугаар, № НМОD2202802 дугаар Сэлэм ХХК-д гэх албан бичиг, ХХК-ийн 202 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А2/08/02 дугаар Гэрчилгээ гаргах тухай гэх албан бичиг, ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № НМОD22003/090 дугаар ХХК-д хүсэлт гаргах тухай гэх албан бичиг, 202 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн №0/2 дугаар ХХК-д хүсэлт гаргах нь гэх албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн ХХК-д хүсэлт гаргах нь гэх албан бичиг, ХХК-ийн 9 дүгээр сарын 0-ны өдрийн Шаардлага хүргүүлэх тухай  ХХК-д хүргүүлсэн албан бичиг, ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн № НМОD22003*******0 дугаар Албан бичигт хариу илгээх нь гэх албан бичиг, ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн Албан бичгийн хариу илгээх нь гэх албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаппи веритас оношилгоо, эмчилгээний төвийн шинжилгээний бичгүүд, Бриллиант эмнэлгийн Хэвлийн хөндийн тодосгогч бодистой компьютерт томографын шинжилгээ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний бичиг, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, дүрс оношилгооны шинжилгээний хариу зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.т 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, **************,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор, мөн тус өдрийн Барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, , дүгээр гудж, тоот хаягт байрлах, *******06 м.квадрат талбай бүхий, хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд тавьсан. Хариуцагч 56,699,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүйн тул үндсэн төлбөр 20,*******,000 төгрөг, хүү 8,80,000 төгрөг, алданги 9,0,500 төгрөг, нийт 58,*******,500 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс дараах үндэслэлээр татгалзжээ. Үүнд: Нэхэмжлэгч С.аас 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр ХХК-ийн барьсан ХХК-ийн бартерт авсан Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, , , блок, дүгээр орц, 9 давхарт байрлах, 0. м.квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 6*******,00,000 төгрөгөөр худалдан авсан. С.ын хүсэлтээр 95,000,000 төгрөгийг ХХК-д шилжүүлж, *******2,00,000 төгрөг үлдсэн боловч **************,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн төлбөрийг төлж, хүү, алдангийг төлөхгүй гэжээ.

. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

.. Нэхэмжлэгч С. болон хариуцагч Д. нар 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр **************,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй Д.т зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. /хэргийн 8 дугаар тал/

.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220032083 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, , дүгээр гудж, тоот хаягт байрлах, 29 метр квадрат хэмжээтэй хувийн сууцыг барьцаалах Барьцааны гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн тэмдэглэгээ бүхий Барьцааны гэрээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн *******, дугаар тал/

.3. ХХК болон ХХК-ийн хооронд 209 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр ХХК-ийн авсан ******* дүүрэг, дүгээр хороо, , , блок, дүгээр орц, 9 давхарт байрлах, 0. метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С. худалдан борлуулах эрхтэй болох нь С.ын баталгааны бичгээр тогтоогдож байна. /хэргийн 6 дүгээр тал/

.. Нэхэмжлэгч С.аас хариуцагч Д. дээрх орон сууцыг 6*******,00,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон, хариуцагч 95,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний нэрийн өмнөөс ХХК-д шилжүүлсэн, хариуцагч Д. болон ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр бичгээр байгуулсан үйл баримтад зохигчид маргаагүй, мөн С.ын баталгааны бичиг, Д. болон ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 6-63 дугаар тал/

.5. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу С.аас Д.т мөнгө шилжүүлээгүй тухай үйл баримтад маргаагүй.

.6. Хариуцагчаас нэхэмжлэгчид 56,699,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

.*******. Тухайн орон сууцны өмчлөх эрх Д.ийн нэр дээр 2022 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаагаар нотлогдож байна. /хэргийн 65 дугаар тал/

5. Талуудын хооронд ямар гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, улмаар хариуцагч хэдэн төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг хүлээх нь маргааны зүйл болжээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 58,*******,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардсан боловч тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Иргэний хуулийн 28 дүгээр зүйлийн 28.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Гэтэл С.аас Д.т **************,000,000 сая төгрөг шилжүүлээгүй, харин орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн, тодорхой цаг хугацааны турш, хүүтэй төлөх агуулгатай байна.

*******. Талуудын хийсэн үйлдэл буюу тогтоогдсон үйл баримт, хүсэл зоригоос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүсжээ.

Орон сууцыг шилжүүлэхтэй холбоотой бичгийн гэрээ Д. болон ХХК-ийн хооронд байгуулагдсан хэдий ч зохигчдын хоорондын тохиролцоо, орон сууцны төлбөрийн үүргийг Д. нь С.ын өмнө хүлээж байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 23-26 дүгээр зүйлд хөдлөх ба үл хөдлөх аль ч төрлийн эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулах хэлбэрийн тусгайлсан шаардлага тавиагүй тул тохироог талууд аар болон бичгээр хийх хууль зүйн боломжтой. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөхөөр лах ба энэ нь өмчийн хэлцэл хийгдэх шалтгаан болдог. Энэ тохиролцоог үүргийн хэлцэл гэнэ. Худалдах-худалдан авах лалтыг агуулсан үүргийн хэлцлийг нэхэмжлэгч С. (худалдагч), хариуцагч Д. (худалдан авагч) нар байгуулсан байна. Улмаар үүргийн хэлцлийн дагуу худалдагч тал төлбөрөө шаардах эрх, худалдан авагч тал гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх тус тус үүсжээ.

8. Тэгэхээр талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх тохироог Зээлийн гэрээ, түүнийг үүргийг хангуулахаар Барьцааны гэрээгээр байгуулж, эдгээр халхавч хэлцлийн ямарваа үр дагаврыг бий болгохыг зориогүй буюу С. (зээлдүүлэгч)-аас Д. (зээлдэгч)-д мөнгө шилжүүлээгүй байх тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

9. Гэхдээ зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй. Хариуцагч орон сууцны үлдэгдэл *******2,00,000 төгрөгөөс 56,699,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул үлдэх ,3,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч хүлээх нь зүйтэй.

0. Иймд хариуцагч Д.ээс ,3,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.д олгож, үлдэх 2,830,500 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.-д заасныг баримтлан хариуцагч Д.ээс ,3,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.д олгож, үлдэх 2,830,500 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хуражид төлсөн 59,00******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,655 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН