Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00203

 

 

 

 

 

 

 

      202         01            26                                          210/МА202/00203                            

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11  дүгээр сарын 20-ны өдрийн 18/ШШ2023/016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 58,171,500 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч С.******* нь Д.*******тэй 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 77,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон.

1.2. Д.******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 7 дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 706 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан.

1.3. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч нь нийт 56,699,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна.

1.. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 20,301,000 төгрөг, хүү 18,80,000 төгрөг, алданги 19,*******0,500 төгрөг, нийт 58,171,500 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие нэхэмжлэгч С.*******тай 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Сэлэмт цамхаг” ХХК-ийн барьсан “******* ******* *******” ХХК-ийн бартерт авсан захиалан бариулах тоот гэрээний эрхтэй, - дүүрэг, дүгээр хороо,ын ам, Сити 1 хотхон, В блок, 1 дүгээр орц, 9 давхарт байрлах, 10. м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг С.*******аас 167,00,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “******* ******* *******” ХХК-тай орон сууц захиалгаар  бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

2.2. С.*******тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, С.******* нь орон сууц захиалан бариулах гэрээний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргээ харилцан зөрчсөн тул 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

2.3. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрнө, хүү болон алданги төлөх үндэслэлгүй. Мөн гэрээний үнийн дүн 167,00,000 төгрөг төлөхөөс 95,000,000 төгрөг төлсөн тул 72,00,000 төгрөг үлдэнэ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс *******,31,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдэх 2,830,500 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 519,007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,655 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Миний бие ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 18/ШШ2023/016 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

.1. Хариуцагчийн хүсэл зорилгоор зээлийн гэрээг байгуулсан учир нь тухайн үед хариуцагч Д.*******т зээл гарах боломжгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба зээлийн гэрээг 77,000,000 төгрөг гэж бичсэн нь хариуцагчийн буруу, алдаатай байсан гэж илтэд шүүхэд худал мэдүүлсэн.

.2. С.******* нь “******* ******* *******” ХХК-д 95,000,000 төгрөг шилжүүлсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй.

.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч С.*******ын хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 58,171,500 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь зарим хэсэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг болох зээлийн хүү, алдангийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... С.******* нь орон сууц захиалан бариулах гэрээний хүрээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах үүргээ зөрчсөн” гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна. Тодруулбал,

3.1. С.******* нь “******* ******* *******” ХХК-тай - дүүрэг, дүгээр хороо,ын ам, сити 1 хотхон, В блок, 1 дүгээр орц, 9 давхарт байрлах, 10. м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Уг орон сууцны үнийг төлөх боломжгүйн улмаас С.******* нь дээрх орон сууцыг 167,00,000 төгрөгөөр Д.*******т худалдах-худалдан авах нөхцөлийг харилцан тохиролцож, Д.******* нь “******* ******* *******” ХХК-д 95,000,000 төгрөг шилжүүлж, Д.******* болон “******* ******* *******” ХХК нар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г  байгуулсан байна. /хх 61-63/

3.2. Мөн С.*******, Д.******* нар орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцон 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч С.******* нь 77,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцон зээлдэгчээр төлүүлэх, зээлдэгч Д.******* нь тогтоосон хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэг хүлээжээ. /хх 11/

Гэрээний 2.-т “УБ хот, - дүүрэг, дүгээр хороо,ын ам, сити 1 хотхон, В блок, 1 дүгээр орц, 9 давхарт байрлах, 10. м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдсаны үлдэгдэл төлбөр болно” гэж тодорхойлсон байна. /хх-16/

3.3. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрших 706 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн хаягт байрлах 29 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-7-8/

3.. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 56,699,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлсөн нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

. Дээрх үйл баримт, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал,  гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаангүй, харин хүү, алданги шаардах эрхийн үндэслэлийн талаар талууд маргажээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын маргаангүй тайлбар зэргээс үзвэл С.*******, Д.******* нарын хооронд дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлийг талууд харилцан тохиролцоод 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, талууд өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор харилцан тохиролцсон гэж үзнэ. Энэ тохиолдолд өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.1. Хариуцагч тал 72,00,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан гэж маргах боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон талуудын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд 77,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1, 0.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

5.2. Талууд гэрээний 2.6-д “сар бүрийн 23-ны өдрийн дотор хүүгээ төлөөд, хугацааны эцэст үндсэн зээл, үлдэгдэл хүүгийн хамт төлж барагдуулах, 2.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөх” нөхцөлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заасантай тус тус нийцжээ.

5.3. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч нь зээлийн үүргээс 56,699,000 төгрөг төлсөн гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

6. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан зээлийн гэрээ, депозит дансны хуулга, зохигчийн тайлбар зэргийг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 20,301,000 төгрөг, зээлийн хүү 18,80,000 төгрөг, алданги 19,*******0,500 төгрөг, нийт 58,171,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.       

 

7. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

7.1. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032083 дугаартай, ******* дүүрэг, 7 дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 706 м.квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх7/ Гэрээ Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр тул зохигчийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

7.2. Хэргийн баримтаар хариуцагч Д.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн үнээр шаардлагаа хангуулах эрхтэй. Иймд барьцааны зүйл болох хариуцагч Д.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032083 дугаартай, ******* дүүрэг, 7 дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 706 м.квадрат талбай бүхий, хувийн сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан журмын дагуу албадан худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11  дүгээр сарын 20-ны өдрийн 18/ШШ2023/016 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58,171,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-2201032083 дугаартай, ******* дүүрэг, 7 дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 706 м.квадрат талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,007 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                         

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ

 

     ШҮҮГЧИД                                        Т.ГАНДИЙМАА 

 

    Ч.ЦЭНД