Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/01123

 

 

 

 

 

 

 

 

2023 03 ******* 184/ШШ2023/01123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Т.Ариунболд, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ПБ780066/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 5,*******7,582 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., иргэдийн төлөөлөгч Б., нарийн бичгийн даргад Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь улсын бүртгэлийн дугаартай дүүргийн дугаар хороо, 1 дүгээр , дүгээр байр, тоот орон сууцны гурван өрөө байрны хууль ёсны өмчлөгч . 2022 оны 12 дугаар сарын 10-нд дүгээр байрны тоотоос их хэмжээний ус алдсаны улмаас манай байрны гурван өрөөний тааз, хана, обой, эмульс, шохой мөн паркетан шал хөндийрч, ховхорч хөөсөн, таазны гэрэл болон бүх өрөөний разетканууд ажиллахгүй. Дрож усанд автаж, өмхийрч дахин ашиглах боломжгүй болсон. Үүний улмаас тус байранд хүн амьдран суух, зарж борлуулах ямар ч боломжгүй болсон тул их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Хөрөнгийн үнэлгээний компани болох Вендо ХХК-иар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд №В22-267 дугаарт тайланд хохирлыг нийт 5,089,582 төгрөг гэж үнэлсэн. Бидний зүгээс дээрх хохирлыг арилгахыг шаардаж, удаа дараа Н.д утсаар болон биечлэн уулзаж шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй ба хохирлыг барагдуулахгүй, нэг ч төгрөг төлөхгүй гэсэн тул ийнхүү хандаж байна. Одоо байр руу ороход чийг үнэртдэг. Арга барж шалаа хуулсан. Ариун цэврийн өрөөний пилта шал нь ховхорч унасан. Хохирлын хувьд маш их байгаа ба манай зүгээс бага мөнгө нэхэмжилсэн гэж бодож байгаа. Гэвч үнэлгээний компанийн үнэлснийг үндэслэж, нэхэмжилж байгаа. Паркетан шалны доор хулдаас байсан. Хулдаасны доор битүү хөгцөрсөн байсныг бүгдийг хуулсан. 2 давхрын айл ч маш их чийг үнэртсэн байдалтай байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хохирол учруулсан бол төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон, нийтийн зориулалттай орон сууц, дундын өмчлөл.. тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д орон сууц эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр төлнө гэж заасан байдаг. Миний нэхэмжилсэн мөнгө нь бодит үнэлгээ гэж үзэж байгаа тул хариуцагчаас хөрөнгийн хохирлын төлбөр 5,089,582 төгрөг, хохирол үнэлүүлсний төлбөр 88,000 төгрөг, нийт 5,*******7,582 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.аас 5,*******7,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Тухайн гэмтэл гарсан усны шугам бол гэрт байрлах усны хаалтнаас цааш байрлах өөрөөр хэлбэл орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарах босоо шугам учир бид хариуцахгүй бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсанаар хохирлыг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо хариуцна, 2.Тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн үед бид бүгдийг унтаж байхад уг шугам хоолой задарч ус алдсан ба тухайн үед бид өөрсдөө хаалтыг хаах ямар ч боломжгүй, усны шугамны хаалт байрлах өрөө цоожтой түлхүүр нь хэнд байгаа нь тодорхой бус бид СӨХ болон ОСНААКонтор луу маш олон удаа утсаар ярьж дуудлага өгсөн боловч ирэхгүй байсан тул өөрсдөө ОСК дээр очиход жижүүр цааш утсаар ярьж чи хурдан сэрээд босоо, одоо хүртэл унтаад байгаа юм уу дуудлага ирээд байхад хурдан оч гээд утсаар яриад байсан. Дуудлага өгөөд бүтэн цаг өнгөрч байхад. Тэгж хугацаа алдаж байж очиж хаалт хааж ус алдалтыг зогсоосон. Тийм учраас иргэн Х.*******ийн нэхэмжлээд байгаа хохирлын зарим хэсгийг хариуцлага алдсан ОСНААКонтор хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ. Ус алдсан асуудлаас болж хариуцагч болон түүний хүүхдүүд эрүүл мэндээр хохирсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хохирлын хэмжээг нийтэд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бодитоор хохирсон байгаа хохирол буюу нийт дүн нь 1,657,788 төгрөг болж байгаа энэ дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь даатгалаас 280,000 төгрөг авсан тул хасаж тооцож өгнө үү. Мөн хийгдээгүй инженерийн ажлын хөлс, ажилчдын хувцасны зардал, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл зэргийг үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх-32/

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүрэг, дугаар хороо, 1 дүгээр , дүгээр байр, тоот 40 м.кв дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 даргын ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох 141 дүгээр дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн В22-267 тоот Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 28-ны 184/ШЗ2023/00410 дугаар шүүгчийн захирамж, орон сууцны иж бүрэн хүртээмжтэй даатгалын гэрээ, Хаан банк ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх 3-26, 74-75, 61,62 /

 

4.Хариуцагчаас шүүхэд итгэмжлэл, хариу тайлбар, Хас банкны дансны хуулга, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүл мэндийн карт, эхо зураг, хэт авиан оношлогоо...ус алдсан хаалтын гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр О. гэрчийн мэдүүлэг авсан байна. /хх 31-32,44-51, 58-60 /

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан Гэм хорын хохиролд 5,089,581 төгрөг, хохирол үнэлүүлсний төлбөрт төлсөн 88,000 төгрөг, нийт 5,*******7,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... 2022 оны 12 дугаар сарын 10-нд дүгээр байрны 4 давхрын тоот айлаас их хэмжээний ус 4 давхраас 1 давхар хүртэл алдсан. тоот руу ороход бороо орсон юм шиг, бүх шалны завсарт ус орсон байсан. Манайх 3 давхарт байрладаг ба 3 өрөө байр байгаа.Их хэмжээний ус алдсаны улмаас манай байрны 3 өрөөний тааз, хана, обой, эмульс, шохой мөн паркетан шал хөндийрч, ховхорч хөөсөн, таазны гэрэл болон бүх өрөөний разетканууд ажиллахгүй болж, дрож усанд автаж, өмхийрч дахин ашиглах боломжгүй болсон тул их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Вендо ХХК-аар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэхэд хохирлыг нийт 5,089,582 төгрөг гэж үнэлсэн. Хохирлыг арилгахыг шаардаж, удаа дараа Н.д утсаар болон биечлэн уулзаж шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй, хохирлыг барагдуулахгүй, нэг ч төгрөг төлөхгүй гэсэн тул хөрөнгийн хохирлын төлбөр 5,089,582 төгрөг, хохирол үнэлүүлсний төлбөр 88,000 төгрөг, нийт 5,*******7,582 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

 

2.Хариуцагч Н.д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Тухайн гэмтэл гарсан усны шугам бол гэрт байрлах усны хаалтнаас цааш байрлах орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарах босоо шугам учир бид хариуцахгүй. 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн үед бид бүгдийг унтаж байхад уг шугам хоолой задарч ус алдсан, тухайн үед бид өөрсдөө хаалтыг хаах ямар ч боломжгүй, усны шугамны хаалт байрлах өрөө цоожтой түлхүүр нь хэнд байгаа нь тодорхой бус байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хохирлын хэмжээг нийтэд нь хүлээн зөвшөөрөхгүй Бодитоор хохирсон хохирлын дүн нь 1,657,788 төгрөг болж байгаа, энэ дүнг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын үнэлгээний зарим хэсэг болох хийгдээгүй ажлын хөлс, инженерийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын хувцасны үнэ, тээврийн зардал зэргийг тооцож гаргасан үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.

 

3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Х.******* нь дүүргийн дугаар хороо, 1 дүгээр , дүгээр байр, тоотод, хариуцагч Н. нь тус байрны тоотод тус тус оршин суудаг болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө  тоотод амьдардаг хариуцагч Н.ы гал тогооны халуун усны Ф15 солон хугарч, тоот орон сууцанд их хэмжээний ус алдсаны улмаас өрөөнүүдийн хана таазны эмульс замаск болон ханын цаас хууларсан, паркетэн шал бүхэлдээ хөөж норсон, хулдаасан шал норсон, ариун цэврийн өрөөний плита зарим хэсэгт наалт салсан, цахилгааны гарч өрөөний гэрлүүд нь шатсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-аас Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот дүгнэлт, Вендо ХХК-аас эд хөрөнгөд учирсан хохирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний В22-267 тоот үнэлгээ зэргээр нотлогдов.

 

4.Тухайлбал Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-аас Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот дүгнэлтэд:  дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоот сууцыг эзэмшигч Н.ы сууцанд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 цагт гал тогооны халуун усны Ф15 солон хугарч ус алдсан. Х.*******ийн эзэмшиж байгаа... тоот сууцны 3 өрөөний тааз,хана,обой, эмульс, шохой мөн паркетэн шал хөндийрч хөөсөн, дрож усанд автаж хэрэглэх боломжгүй болсон гэмтээсэн гэжээ./ хх 5/

Хариуцагч талаас: тухайн гэмтэл гарсан усны шугам бол гэрт байрлах усны хаалтнаас цааш байрлах өөрөөр хэлбэл орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарах босоо шугам учир бид хариуцахгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар хохирлыг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэж тайлбарлах боловч дээрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-аас Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот дүгнэлтээр тоот сууцыг эзэмшигч Н.ы сууцанд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/шөнө/ цагт гал тогооны халуун усны Ф15 солон хугарч ус алдсан гэж гарсан , энэ дүгнэлтэд хариуцагч талаас маргаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд гэмтэл гарсан хэсэгт дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, гал тогооны халуун усны хаалт хугарсан болох нь хариуцагчаас хуралдаанд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогддог, талуудаас ус алдсан хэсгийн зураг /крантны хугарсан хэсэг/ мөн гэж тайлбарлав.

Иймээс хариуцагчийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарах босоо шугам учир бид хариуцахгүй, хохирлыг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо хариуцна гэх тайлбар үндэслэлгүй болно.

5.Нэхэмжлэгч Х.*******ээс ус алдсаны улмаас гэмтсэн эд зүйлд хохирлын үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу Вендо ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 21-ний В22-267 тоот эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ гаргасан ба тус үнэлгээнд... тус орон сууцанд их хэмжээний ус алдсаны улмаас өрөөнүүдийн хана таазны эмульс замаск болон ханын цаас хууларсан, паркетэн шал бүхэлдээ хөөж норсон, хулдаасан шал норсон, ариун цэврийн өрөөний плита зарим хэсэгт наалт салсан, цахилгааны гарч өрөөний гэрлүүд нь шатсан байдалтай байгаа тул тус хөрөнгийг нөхөн сэргээн засварлах шаардлагатай гэж төсөвт өртгийн нэгдсэн товчоог гаргаж тооцоход: ажиллах хүчний зардалд 2,707,643 төгрөг, материалд 2,338,695 төгрөг,тээвэрт 13,463 төгрөг, машин ашиглалтад 29,781 төгрөг нийт 5,089,582 төгрөгийн шууд зардал гаргана гэсэн ба эдгээр зардлын тооцооны задаргааг гаргасан байна. /6-25/

Хариуцагч талаас Вендо ХХК-аас эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээнээс бодитоор хохирсон хохирлын дүн нь 1,657,788 төгрөгийг зөвшөөрнө, хийгдээгүй ажлын хөлс, инженерийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын хувцасны үнэ, тээврийн зардал зэргийг тооцож гаргасан үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд Вендо ХХК-аас нэхэмжлэгч Х.*******ийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дах заалтад нийцүүлэн /хуучин хуулийн/ үнэлгээний олон улсын стандартын дагуу үнэлгээг гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээд хэргийг хянан шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирч засварлах шаардлагатай болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмтсэн эд зүйлсийг засварлахад буюу өрөөнүүдийн хана, таазыг эмульс замаск хийхэд, хананд обой цаас наахад, паркетэн шал хийх, ариун цэврийн өрөөний плита наах, өрөөний шатсан гэрэл солих зэрэг ажлыг нэхэмжлэгч Х.******* хийж гүйцэтгэх боломжгүй бөгөөд эдгээр ажлыг тусгай мэргэжил эзэмшсэн мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэдэг тул хариуцагч талын дээрх тайлбар нь үндэслэлгүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан ба 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө  дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоот сууцыг эзэмшигч Н.ы байрны гал тогооны халуун усны солон хугарч ус алдсан талаар гэрч О.Энхтуяагийн шүүхэд өгсөн 2022 оны 12 дугаар сарын 10-ны үүрээр 03 цагийн үед таазнаас ус алдсан. тоотын айлын хаалгыг их цохисон боловч хаалгаа онгойлгож өгөөгүй, сантехникч орж ирж байхаар нь ус хаанаас алдаж байна гэхэд тоотоос гэсэн, манай гэрийн ус алдсан бичлэг байгаа, гал тогооны уян холбоос задарсан байсан. тоот руу ороход усаа шүүгээд сууж байсан, ус 4 давхраас 1 давхар хүртэл алдсан гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх үнэлэв./хх 59/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах талаар,

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Н. нь өөрийн өмчлөлийн орон сууцны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гал тогооны халуун усны Ф15 солон хугарч ус алдсаны улмаас доод айл буюу тоот орон сууцанд хохирол учруулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн 61 дүгээр талд авагдсан Орон сууцны иж бүрэн хүртээмжтэй даатгалын 2022 оны 12 дугаар сарын 13-ны *******/221200544 тоот гэрээг нэхэмжлэгч талаас ирүүлэн энэ даатгалын гэрээний дагуу 280,000 төгрөг авсан гэх бөгөөд хариуцагч талаас уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гэж тайлбарлах боловч гэрээнд эд хөрөнгөд учирсан бодит хохирлоос хасаж тооцох талаар зохицуулаагүй тул боломжгүй юм.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу хариуцагч Н.аас нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх үнэлэхдээ хэргийн 46-51-р талд авагдсан баримтууд хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

7. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Хохирлын хэмжээ бодитой байх тул гарсан хохирлыг бүрэн барагдуулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг хуульд заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,791 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 97,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.21, 1,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.аас 5,*******7,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,791 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 97,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОЮУНЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД

 

 

Т.БАТСҮХ

 

.