Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1097

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2016/0952/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа  äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Д*** гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** н Д*** д

 

Гуравдагч этгээд *** банкны Дархан салбарт холбогдох

 

            Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýв.

 

            Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгч Б.Д*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч И.Д*** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** , гэрч Д.Ц*** , ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нямдорж íàð îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

            Нэхэмжлэгч Б.Д*** түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нар ш¿¿õýä ãàðãàñàí нэхэмжлэл áîëîí ø¿¿õ õóðàëäààíä ãàðãàñàí тайлбартаа:

            Миний хүү Б*** овогтой *** нь 2004 оноос эхлэн сэтгэл, мэдрэлийн өвчин тусаж өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг хүн юм. Түүний нэр дээр Дархан сумын 15-р баг Мангирт *** тоот 108 м2 талбайтай брак байр бүхий хашаа байдаг ба *** 6 дугаартай, Ү-*** , газрын Ү-*** улсын бүртгэлтэй байдаг юм. Хүү *** ын эхнэр И.Д*** нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр *** ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.*** нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүйгээс Д*** ыг дагаж банк орж, гарын үсэг зурсан байна. Иймд эрхзүйн чадамжгүй хүнтэй хийсэн *** банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

            Хариуцагч И.Д*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би нөхөр Б.*** тай 1996 онд нэг гэрт орсон. Тэр үед эрүүл саруул байсан. 2000 оноос нойргүйдэж өвдөж эхэлсэн. Эмнэлэгээр маш их явсан. Хавар, намар өвчин нь хөдөлдөг, улирлын чанартай сэтгэцийн өвчтэй нь үнэн юм. Би *** банкны байнгын харилцагч. Бид хоёр Дархан сумын 15-р баг Мангирт *** тоот 108 м2 талбайтай брак байрыг өрхийн хэрэглээнд *** банкинд 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан нь үнэн. Дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь манай нөхөр Б.*** ын нэр дээр байдаг нь үнэн. Би дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Б.*** ын ээж, ах, дүү нарт нь хэлэхгүйгээр банкны барьцаанд тавьсан нь үнэн. Манай хадам ээжийн бичиж өгсөн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би ганцаараа энэ мөнгийг төлөхгүй, гэр бүлээрээ л хөдлөж байж төлнө байх гэж бодож байна. Бид *** банкны зээлийг төлөх нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Тухайн үед Б.*** өвчтэй байсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд *** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д*** гийн И.Д*** д холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь *** банкны эрх ашгийг хөндсөн. *** банкны нэхэмжлэлтэй И.Д*** , Б.*** нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарсан. Бид төлбөрөө төлөхийг хугацаа олгож 2 сар хүлээсэн. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдаа явагдахад зарагдаагүй тул хуулийн дагуу *** банкны өмчлөлд шилжсэн. Үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Б.*** өвчтэй байсан талаар одоо мэдэж байна. Эдгээр хүмүүс нэг дор амьдардаг. Бид банкыг хохиролгүй болгож хөрөнгөө ав гэдэг юм. Одоо банкны өмчлөлд хөрөнгө шилжээд 8 сар болж байна. И.Д*** , Б.*** нар нь манай банкнаас 8 удаа дээрхи хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч мөн. Сүүлд 2014 онд авсан зээлээ төлж чадаагүй нь үнэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д*** нь хариуцагч И.Д*** д холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** банктай хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гуравдагч этгээд *** банк нь дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь манай банкны ашгийг хөндөж байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

И.Д*** , Б.*** нар нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** банкны Дархан салбартай *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, 27,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн гэрээнд Дархан сумын 15-р баг Мангирт 3-22 тоотод байрлах, хашаа байшин, газрын хамт барьцаалжээ.

 

Зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр *** банкны Дархан салбар нь И.Д*** , Б.*** нарт холбогдуулан18 098 805,98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн

 

*** банкны Дархан салбарын хүсэлтийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 3500 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 437 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ. / хх-ийн

 

Нэхэмжлэгч Б.Д*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... миний хүү Б.*** нь 2004 оноос сэтгэл, мэдрэлийн өвчин тусаж өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг хүн юм. Хүү *** ын эхнэр И.Д*** нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр *** ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.*** нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүйгээс Д*** ыг дагаж банк орж, гарын үсэг зурсан байна. Иймд эрхзүйн чадамжгүй хүнтэй хийсэн *** банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нотлох баримтаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв Сэтгэл зүйн оношлооны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмчийн тодорхойлолт, группын дэвтрийн хуулбар,Б.*** ыг эрх зүйн чадамжгүйд тооцсон 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 881 дугаартай шүүхийн шийдвэр, 2004, 2005, 2015 онд нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан баримтуудыг ирүүлжээ.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд Нэгдсэн эмнэлэгийн сэтгэл мэдрэлийн диспансерын их эмч Д.Ц*** ыг гэрчээр ороолцуулсан бөгөөд гэрч нь ... би 2015 оноос тус эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Б.*** нь сэтгэцийн өвчтэй оношлогдсон бөгөөд  70 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн комиссын дүгнэлт гарсан. Би ар гэрт нь асран хамгаалагч шаардлагатай гэж хэлж байсан, сэтгэцийн өвчтэй юу гэж асуух нь ёс суртахуунгүй байдал тул ийм хүмүүсийг судалж байж л мэдэх болно гэж мэдүүлжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл”, 56.1.6-д “сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан боловч Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно” гэж заасны дагуу Б.Д*** гийн хүсэлтээр 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 881 дугаартай шийдвэрээр Б.*** ыг эрх зүйн чадамгүй гэж тооцож, асран хамгаалагчаар төрсөн эх Бяруузанын Д*** г тогтоож шийдвэрлэсэн шийдвэр, Гуравдагч этгээдийн... И.Д*** , Б.*** нар нь манай банкнаас 2010 оноос хойш 8 дахь удаагаа зээл авч байгаа манай байнгын харилцагч мөн гэсэн тайлбар, хариуцагч И.Д*** ын ...би *** банкны байнгын харилцагч гэсэн тайлбар, гэрч Д.Ц*** ы ... сэтгэцийн өвчтэй юу гэж асуух нь ёс суртахуунгүй байдал тул ийм хүмүүсийг судалж байж л мэдэх болно гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** банкны Дархан салбартай зээлийн гэрээ байгуулах үед Б.*** ыг эрхзүйн чадамжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Д*** гийн И.Д*** д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д зааснаар Б.Д*** гийн нэхэмжлэлтэй И.Д*** , гуравдагч этгээд *** банкинд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА