Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00695/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “*** ” хувьцаат компаний нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум Хайрхан баг “*** ” ТӨХК-Д холбогдох

 

585 970 634 төгрөг гаргуулахыг хүссэн   нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 4 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** , Г.С*** , хариуцагч “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*** , нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Нэргүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** , Г.С*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ” ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /БХ-50-1011/2014/-нд заасан үүргээ 2014 оноос биелүүлээгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй 2014 оны жилийн эцсийн үлдэгдлээр 500,516,108 / таван зуун сая таван зуун арван зургаа мянга  зуун найман төг/ -ний өртэй, 2015 онй эцсийн үлдэгдэл 545,699,714 /таван зуун дөчин таван сая зургаан зуу ерөн есөн мянга долоон зуун арван дөрвөн төгрөг/ -ний үлдэгдэлтэй байна. Тус компанийн цахилгаан эрчим хангамжийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьж ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд: Цахилгаан эрчим хүч хэрэглэсэний төлбөр болох /545,699,714 / таван зуун дөчин таван сая зургаан зуун ерөн есөн мянга долоон зуун арван дөрвөн төгрөг / алданги 40,270,920 / дөчин сая хоёр зуун далан мянга есөн зуун хорин төгрөг / нийт төлбөр 585,970,634 / таван зуун наян таван сая есөн зуун далан мянга зургаан гучин дөрвөн төгрөг /-ийг төлүүлж, хохирлыг барагдуулж өнгө үү гэв.

 

Хариуцагч *** ” ТӨХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тогтоолоор *** ТӨХК-ны 200,0 сая төгрөгийг суутган тооцох замаар хаалт хийхээр шийдвэрлэсэн тул үүнийг хасаж тооцуулах мөн *** ХК, *** ТӨХК нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.5-6.7 хүртэлх заалтыг хүчингүй болгосон тул алдангийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *** ТӨХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох 545 699 714 төгрөг, алданги 40 270 920 төгрөг нийт 585 970 634 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч *** ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу 200 сая төгрөг хасуулах, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *** ТӨХК-тай 2005 оноос хойш жил бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаартай Өр, авлага хаах тухай тогтоолоор *** ТӨХК-ны 200,0 сая төгрөгийн төлбөрийг хаах замаар шийдвэрлэсэн гэж маргаж байгаа боловч уг тогтоолын 2-т Дээрхи асуудлыг Эрчим хүчний компануудын Хувь нийлүүлэгчдийн хурлаар оруулж эцэслэн шийдвэрлэн дүнг 2010 оны нэгдүгээр улиралд багтаан Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг компанийн гүйцэтгэх удирдлага нарт даалгасугай гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хувь нийлүүлэгчид хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримтуудыг ирүүлээгүй байна.

 

Талууд нь төлбөрийг шилжүүлж байсан талаар тооцоо нийлж, хариуцагч нь 2005 оноос хойш цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлж байсан боловч төлбөрийн үлдэгдэл хуримтлагдсан болох нь тогтоогдож Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул 545 699 714 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь алдангийн асуудлыг бид хамтарч шийдвэрлэсэн гэж маргаж байгаа боловч 2015 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, хамтарч тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15 хоногийн алданги 40 270 920 төгрөгийг хариуцагаас гаргуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар  *** ТӨХК-аас 585 970 634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  *** ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8 725 645 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ТӨХК-аас 8 725 645 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА