Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1086

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2016/00995/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа  äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 03-р багт байрлах “*** ” СӨХ, захирал Т*** Ж*** /РД:*** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 3-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Б*** О*** д холбогдох

 

     Хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцооны хөлс болох 152,000 төгрөг гаргуулахыг хүссэн  èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

            Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*** , С.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** , ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нандинцэцэг íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

            Нэхэмжлэгч *** сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Ж*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** нар ø¿¿õýä ãàðãàñàí нэхэмжлэл болон ø¿¿õ õóðàëäààíä ãàðãàñàí тайлбартаа:

Сумын ЗДТГ-ын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Салхт 3-р багийн Ахуйн хог тээвэр гүйцэтгэх зориуолалтаар нийлүүлэгдсэн Hyundai porter маркийн цагаан өнгийн *** ДАХ улсын дугаартай авто машины ашиглалтын зардлыг хямдруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлын бэлэн байдлыг хангахтай холбогдсон гэрээний дагуу “Б*** ” СӨХ нь тус Салхит 3-р багт хог хагдлын үйлчилгээг эрхлэн явуулдаг. Хог тээвэр гүйцэтгэх зориуолалтаар нийлүүлэгдсэн Hyundai porter маркийн цагаан өнгийн *** ДАХ улсын дугаартай авто машиныг “*** ” СӨХ-ын захирал Б.Ж*** тай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсаны үндсэн дээр багийн аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх, буулгах үйл ажиллагааг явуулдаг. Харин нийтийн орон сууцны айл өрхийн хог хаягдлыг цэвэрлэх, ачих, тээвэрлэх, буулгах, үйлчилгээг эрхэлдэг. Иргэн иргэнийхээ үүргийг ухамсарлан гэрээний, гэрээний бусаар хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоог Дархан-Уул аймаг болон Хонгор суманд мөрдөгдөж буй хууль тогтоол, хуралдааны тогтоосон төлбөр тооцоог авдаг. Гэтэл О.О*** нь нийтийн орон сууцны хог хаягдлын төв цэгт 100 метр хүрэхгүй зайд 2014 оны 09 сараас 2016 оны 3 сарыг дуустал үсчин, оёдолчны бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулж байх үедээ хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоо хиихгүй удаа дараа шаардуулан, гэрээ хийхээр очиход хүлээн зөвшөөрөхгүй, СӨХ-ны үйл ажиллагааг дэмждэггүй, иргэний эрх үүрэг байхгүй, хууль бус үйл ажиллагаа наадах чинь, ямар ч хууль дүрэм байхгүй, СӨХ-ныхоо тэр юунд нэгдээгүй, танай СӨХ-ны дарга өөрөө үйл ажиллагаа зөв явуулж чадахгүй байгаа учраас хэн ч дэмжихгүй байгаа, СӨХ нь угаасаа хариуцлага хүлээх чадваргүй, хогныхоо мөнгө бүх юмаа өөрсдийнхөө дураар, өөрсдийнхөө сонирхлоор бүгдийг хийчихсэн ийм хүнтэй бид нар үйл ажиллагаа явуулахгүй гэж байгаа нь өөрийн нөхөр Т.О*** ын зохион байгуулсан ухуулга, сурталчилгааны төлбөр тооцоогоо хийхгүй байх шалтаг, шалтгааныг хайсан хувь хүний дүгнэлт юм. “*** ” СӨХ-ны орлогын байцаагч С.Б*** нь О.О*** ярьсан яриаг CD-нд буулган хавсаргав. Мэдэгдэл өгч, гэрээ хийхээр очиход хүлээж авдаггүй. Дээрх иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч хуулиар заасан иргэний үүргээ биелүүлдэггүй. Хог хаягдын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр хэсэгт :”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллаг хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маань ханган шийдвэрлэж өгөхийг хүсье ãýâ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

УБТЗ-ын Б.О.С-ны 1-р ангитай 2014 оны 9 сараас 2016 оны 3 сар хүртэл ажлын байр /үсчин/ түрээсэлсэн. СӨХ-д хогны мөнгө төлөх үндэслэл байхгүй. Учир нь манай түрээслүүлэгч байгууллага төлдөг. Би давхар төлөх учиргүй. Мөн Хонгор сумын ИТХ-ын 2013.03.04 тогтоол, 2016.06.08 өдрийн 23/03 тогтоолын сард 2000 төгрөг төлөх ёстой болно. /2015.10.28-ний 2/872 тоот/ Хонгор сумын тамгын газрын даргын бичгийн /захирамжийн/ дагуу үүргээ биелүүлээгүй учир хог тээвэрлэх гэрээ цуцлагдсан. 2015.06.27 2/533 тоот албан бичгийн дагуу уг СӨХ үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Өөрийн ажлын байр гаргаж, жижиг бизнес эрхэлж эхэлсэн боловч СӨХ байгууллагын удаа дараагийн дарамт шахалтаас болж ажлын байраа өгсөн. Би сумын ИТХ-ын тогтоол, журмыг дагаж мөрдөх ёстой. Би СӨХ-ын гишүүн биш. Иймд СӨХ нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Би хариуцагч биш. Жинхэнэ хариуцагчийг Б.О.С-ны 1-р анги гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Ø¿¿õ õóðàëäààíààð õýðýãò àâàãäñàí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

             

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч О.О*** д  холбогдуулан 152000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.О*** нь гэрээ, хэлцэл хийгдээгүй, Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу сарын 2000 төгрөг төлөх ёстой. нэхэмжлэгч *** СӨХ нь Хонгор суманд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** Сууц өмчлөгчдийн холбоог Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3-р багийн Найрамдал хорооллын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16-р байрны оршин суугчдын холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн Хонгор сумын Засаг дарга 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01 дүгээр бүхий гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 6/

 

Нэхэмжлэгч *** СӨХ-ийн захирал Б.Ж*** ыг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай *** СӨХ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилд томилж, гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 11/

 

Хариуцагч О.О*** нь Хонгор сумын 3-р багт УБТЗ-ын БОС-ны 1-р ангитай түрээсийн гэрээ байгуулан үсчин, оёдлын үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч О.О*** нь Улаанбаатар Төмөр замын Барилга, ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангитай түрээсийн гэрээ байгуулахдаа хог хаягдлыг татан зайлуулах гэрээ хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...*** СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, Хонгор суманд бүртгэлгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 23/03 дугаартай Үнэлгээ тогтоох тухай тогтоолд ...худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газар сард 2000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд 2013 оноос хойш энэ тогтоолд өөрчлөлт ороогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар хариуцагч О.О*** аас 2013 оны 9 сараас 2016 оны 3 сар хүртэл үсчин, оёдлын газар тус бүрт сарын 2000 төгрөгөөр тооцож нийт 76 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О*** аас 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч О.О*** аас 76 000   төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** СӨХ-д олгож, 76 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ