Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1171

 

2015.11.19                                                                  Sh-1171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/00986/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

 

Нэхэмжлэгч: Дархан–Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, ***  тоотод оршин суух Ц.Б /РД:,**** утас ***/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** дүгээр баг, **** тоотод оршин суух *** овгийн Г.У / РД :***, утас: *****/д холбогдох

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан талйартаа:

Ц.Б нь Ц, Г гэх хүмүүсийн хамаатан болох У-д 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон. Г, Ц нар нь Г.У-ийг  Б зуучилж 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Г.У нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул Б нь Ц, Г нараас зээлдүүлсэн 4.000.000 төгрөгийг авч Америк улс руу явсан юм. Гэтэл Г.Унь зээлсэн мөнгөө Ц, Г нарт өгөөгүй бөгөөд Б зээлж авсан гэж хэлдэг. Иймд Ц.Б Г.Уранчимэгээс 4.000.000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нь Г, Ц гэх хүмүүс Г.У-ийн өмнөөс Б зуучилж 3.000.000 төгрөгийг авч өгсөн. Ц, Г нарт Г.У мөнгө өгдөггүй. Г.У цувуулаад 1.060.000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Гэтэл энэ талаар ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Энэ зун Байгалмаа ирэхэд Ц, Г нар Г.У мөнгөө өгөхгүй байна гэж эргээд нэхэмжилдэг. Ц, Г нар Б 3.000.000 төгрөгийг авч 2012 оны 10 сарын 04-ний өдөр У-ийн данс руу шилжүүлж өгсөн. Ц, Г нар У-ээс 3.000.000 төгрөгөө нэхэмжилж уг маргааныг шүүх шийдвэрлэсэн. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан Г.У нь Б 3.000.000 төгрөг зээлсэн гэж нотлох баримт өөрөө гаргаж өгдөг. Г.У нь Ц, Г нарыг нэхэмжлэхээр Б зээлсэн. Б нэхэмжлэхээр Г,Цнараас зээлсэн гэж хэлдэг. Мөн Ц, Г нарт мөнгө

 

өгсөн гэж тайлбарладаг боловч дансны хуулгаар буцааж мөнгө өгсөн баримт байдаггүй юм. Ц, Г нарын нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд “...Б зээлж авсан гэж” хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тус шүүхийн *** дугаартай шийдвэрээр Г.У нь Б мөнгө зээлсэн нь тогтоогдож байгаа учраас Ц, Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Г.У зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учир зуучилсэн Ц, Г нараас нэхэмжилж 4.000.000 төгрөгөө авсан. 4.000.000 төгрөгийг өгсөн гэх нотлох баримт хаана байгаа юм.Г.У, Ц, Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа. Г.У, Ц, Г нарт цувуулж мөнгө өгсөн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Өнөөдөр Ц.Б Г.У мөнгө шилжүүлсэн нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.У-с 4.000.000 гаргуулж өгнө үү. Хүүг хасаж тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

 Г.У нь Б ямар ч мөнгө зээлж аваагүй. Ц.Б, Г.У нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй. Г.У анхнаасаа Г, Цнартай харилцаж 3.000.000 төгрөгийг зээлсэн. Харин Г, Ц нар нь Ц.Б-гаас 3.000.000 төгрөгийг аваад Г.У өгсөн. Ц.Б, Г.У нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан тооцох нөхцөлүүд байхгүй. Тодруулбал тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-ээс 196.6 хүртэлх заасан үндэслэлүүд байхгүй байна.  Харин Г.У, Г, Ц нараас авсан мөнгөө төлж барагдуулаад дууссан. Г, Ц нараас зээлсэн мөнгөө төлж дууссан эсэхийг энэ хэрэгт нотлох шаардлагагүй. Нэхэмжлэлдээ Г, Ц нараас Ц.Б 4.000.000 төгрөгөө авсан талаар дурдаж байгаа нь Б-ийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулснаар хүү шаардана. Иймд хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Г.У, Ц.Б-тай харьцаагүй Ц, Г нартай харьцсан. Г, Ц, Г.У нарын ажиллуулдаг лангуу нь зэргэлдээ байдаг учир бэлнээр төлөөд дууссан .Г.У,  Ц.Б нарт хоорондоо зээлийн гэрээний талаар амаар тохиролцсон зүйл байхгүй Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа 4.000.000 төгрөгийг Ц, Г нараас  авсан гэж тайлбартаа бичсэн байгаа.

Иргэний  хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй. Шүүх хуралдаанд Сум дундын 7 дугаар шүүхийн *** дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулсан нь 3.000.000 төгрөгийг төлөлт хийж байсан байдлыг нотлох гэсэн юм. Гэхдээ Ц,Г нарт зээлээ бүрэн төлсөн эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.У-с  4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 555 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч О.Ц, П.Г нараар зуучлуулан 2012 оны 10 дугаар  сарын 04-ний өдөр хариуцагч  Г.У нь  3,000,000 төгрөгийг Ц.Б-гаас зээлж авсан болох нь зохигчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Мөн нэхэмжлэгч О.Ц П.Г нар ... Бид Ц.Б-гийн өмнө хариуцлага хүлээж Г.У өмнөөс зээлсэн 3,000,000 төгрөг хүү 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласаныг шүүх ... энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд Ц.Б-гийн өмнөөс зээлсэн 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлөх эрх олгогдоогүй байна гэж дүгнэсэн байна.

Энэхүү шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болсон,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэн тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл  баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой  байвал дахин нотлохгүй тул нэхэмжлэгч нь Г.У 3,000,000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар нотлох шаардлагагүй  байна.

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр П.Г, О.Ц нартай тохиролцон тэднээр дамжуулан 3,000,000 төгрөгийг Ц.Б-гаас зээлж авсан. П.Г, О.Ц нараар дамжуулж авсан учраас тэднийг мөнгөө нэхэхэд сар бүр тогтмол төлөлт хийж байсан, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 2,060,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сард үлдэгдэл 1,000 ,000 төгрөг төлсөн. Нийт 3,060,000 төгрөгийн төлөлт П.Г, О.Ц нарт хийсэн учраас би Ц.Б-д төлөх төлбөргүй гэсэн хэдий ч Ц.Б-гийн харилцах данснаас өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авсан  нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Ц.Б нь 3,000,000 төгрөгийг Г.У-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул зээлдэгч Г.У нь мөн хуульд зааснаар шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд 3,000,000 төгрөгийг Г.У гаргуулан Ц.Б-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй тул хүү шаардах эрхгүй байна. Иймд хүү  1,000,000 төгрөгийг Г.У гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзалын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.У нь өөрийн тайлбарт дурдсан ... П.Г, О.Ц нараар дамжуулж авсан учраас тэднийг мөнгөө нэхэхэд сар бүр тогтмол төлөлт хийж байсан, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт  2,060, 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сард үлдэгдэл 1,000, 000 төгрөг төлсөн. Нийт 3,060,000 төгрөгийн төлөлт П.Г, О.Цнарт хийсэн учраас би Ц.Б-д төлөх төлбөргүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй боловч энэ талаархи нотлох баримт болох 3,060,000 төгрөгийг ямар хэлбэрээр шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзалаа нотлолж чадахгүй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г.Уранчимэгээс 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т зааснаар  хариуцагч Г.У хүү 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч  Ц.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 9 дүгээр сарын сарын 01-ны өдөр төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Г.У  улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНДАРЬ