Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2016/00084

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 6 сарын 16 өдөр                       Дугаар 101/ШШ2016/0084 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Улаанбаатар хот 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:******* оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* оршин суух, "Эрдэнийн эргэлт" ХЗХ-ны захирал Боржигон овогт******* ******* холбогдох, 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч *******, 

Хариуцагч /ирээгүй/ 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Би "Эрдэнийн эргэлт" Хадгаламж зээлийн хоршоотой 2006.01.06 өдрийн "Мөнгөн хадгаламжийн 6080356 тоот" гэрээг байгуулан 12.0 сая төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй жилийн хугацаатай хадгалуулсан бөгөөд 2007.12.04 өдөр хадгаламжийн хүү авсан. Одоо 10.417.383 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, тус ХЗХоршоо үйл ажиллагаа явуулахгүй болсон гэдэг, хорооны захирал ой удаа дараа уулзахад таньд мөнгийг буцааж өгнө гэдэг байсан. Хамгийн сүүлд 2014.07.02 өдөр эмнэлэг дээр тааралдахад мөн л мөнгийг өгнө гэсэн. 

Миний бие энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч "Эрдэний эргэлт" ХЗХ нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан, СЗХороо нь захирал хохирлыг барагдуулах талаар үүрэг өгсөн. Хадгаламжийн дэвтэр дээр 10.417.838 төгрөгийг үлдэгдэлтэй гэж бичигдсэн боловч үүнээс 10.000.000 төгрөгийг Ш.Батзоригоос авах нэхэмжлэл гаргасан. Би 12.0 сая төгрөгийг ХЗХ-ны дансанд хийсэн. Над шиг мөнгөө авч чадаагүй хохирч байгаа хүмүүс байгаа, Ш.Батзориг би энэ мөнгийг авсан, цагдаагийн байгууллагад битгий гомдол өгөөрэй, шоронд ормооргүй байна, мөнгийг өгнө гэсэн учраас Ш.Батзоригоос 10.000.000 төгрөгийг нэхэж байгаа юм. 

Дээрх хугацаанд "Эрдэний эргэлт" ХЗХ хаана үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, мөн захирал оршин суух хаяг тодорхой бус байснаас шүүхэд хүсэлт гаргаж, Тахарын ерөнхий газар эрэн сурвалжилж хаягыг гогтоож өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв. 

Хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

*******гийн нэхэмжлэлтэй "Эрдэнийн эргэлт" ХЗХ-ны захирал холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар дараах байдал тогтоогдлоо. 

Тахарын ерөнхий газрын 2016.04.05 өдрийн 5/1115 дугаар албан бичгээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.15 өдрийн 6141 дугаар шийдвэрийн дагуу иргэний хэргийн хариуцагч эрэн сурвалжлахад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 хороолол 1-216 тоотод оршин суудаг болох нь тогтоогдлоо. Харилцах утас 95117711 гэжээ. /х.х. 3 тал/ 

"Эрдэний эргэлт" ХЗХоршоо нь 2006.01.08 өдөр Осорын Найдансүрэнтэй Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар хадгалах, сарын хүү 3,8 хувь байхаар тохирсон ба 2007 оны 12 дугаар сарын 04 өдрийн байдлаар дансны үлдэгдэл 10.417.838 төгрөг гэсэн бичилт хийж, тамга дарж гарын үсэг зурсан байна. /х.х. 5-8 тал/ 

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч "Эрдэний эргэлт" хоршооны дарга 2009.07.21 өдөр албан шаардлага хүргүүлсэн байна. Үүнд, "...холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчин бусдын мөнгөн хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэгтээ хайнга хандаж, хадгаламж эзэмшигч нарын бүртгэлд зарим хадгаламж эзэмшигчдийн нэрсийг оруулаагүй, хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн дэвтэр дэх дүн хоршооны тайлан, мэдээтэй зөрүүтэй, хадгалсан мөнгөн хөрөнгийг буцаан олгож чадахгүй байгаа зэрэг зөрчлүүд нь гэмт хэргийн шинжтэй байна. Иймд үндсэн хадгаламж, хадгаламжийн хүүг төлж барагдуулах, бүх хадгаламж эзэмшигчдийн нэрийг бүрэн оруулж, эцсийн байдлаар шинэчлэн гаргаж, 2009.08.01 өдрийн дотор Хороонд ирүүлэхийг хатуу анхааруулж байна.... 

гэжээ. 

,, 

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2009.07.22 өдрийн 4/1914 албан бичгээр, "Эрдэнийн эргэлт" хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоогүй бөгөөд хоршооны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Хорооны даргын 2007.06.28 өдрийн 1/1406 тоот албан бичгээр УМБГ-т шилжүүлсэн боловч тус газраас хоршооны хэргийг мөрдөн шалгах ажлын ачааллал болон татан буугдсан, хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг графикийн дагуу барагдуулж байсан гэх шалтгаанаар тус хоршооны холбогдох материалыг буцаан ирүүлсэн. "Эрдэнийн эргэлт" хоршоонд хадгаламж эзэмшигчдын хохирлыг барагдуулах талаар үүрэг Өгсөн Гэсэн *******д өгч байжээ. / х.х. 9 тал/ 

хариуг 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д "Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ", мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8-д "Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэжээ. 

Хэдийгээр "Эрдэнийн эргэлт" ХЗХ 

мөнгөн хадгаламж, зээлийн үйл 

ажиллагаа эрхлэх эрхгүй боловч ******* тус хоршоотой гэрээ байгуулж мөнгөн хөрөнгөө хадгалуулсан нь баримтаар нотлогдож байх бөгөөд тус хоршооны дарга холбогдуулан нэхэмжлэл гаргасаныг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

10.417.838 

*******гийн хадгаламжийн дэвтрийн хуулбараар төгрөгийн үлдэгдэлтэй болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, мөн 25.1.2-д "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцох" эрх үүрэгтэй. 

Хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 16 өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан, 2016 оны 05 дугаар сарын 30 өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд авч ирэх үүрэг хүлээж гарын үсэг зурсан байна. /х.х. 14 тал/ 

Дээрх хугацаанд буюу хуульд заасан хугацаанд хариуцагч тайлбараа ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016.06.16 өдрийн 09:00 цагт товыг зарласан, мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хаягтаа бүртгэлгүй гэсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг Даргын тодорхойлолт ирсэн байна. 

Хариуцагч Ш.Батзоригийн 95117711 дугаар утсанд 2016 оны 06 дугаар сарын 08 өдөр 99256385 дугаараас шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар "зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ”, мөн хуулийн 77.2-д " шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно" хэмээн заасны дагуу хариуцагч хурлын товыг утсаар мэдэгдсээр байтал шүүх хуралдаанд ирээгүй. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д "хариуцагч, түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ" хэмээн заасан тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнийн эргэлт" хадгаламж зээлийн хоршооны дарга Ш.Батзоригоос нийт 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батзоригоос 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.СОЛОНГО