Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2023/04125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЦД84*********************7*******3/

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 3******* тоот хаягт оршин суух, овогт /рд:УД90050*******0/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,553,303 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.тай 0 оны 6 дугаар сарын *******0-ны өдөр гэрээ байгуулан ажил эхэлсэн ба Э. нь ажиллах хугацаандаа байнга орлогын мөнгө дутааж, улмаар 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр ажлыг зогсоосон. Бид дутаасан мөнгөө 0 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр төлж дуусган тийшээ салъя гэж тохирсон. Э. нь удаа дараа худал ярьж өнөөдрийг хүрсэн бөгөөд 03 оны 3 дугаар сарын 3*******-ний өдөр ХХК-ийн барьцаанд байсан газрын гэрчилгээгээ зарж, мөнгөө шилжүүлнэ хэмээн худал хэлж, гэрчилгээгээ аваад алга болсон. Миний бие тус хугацаанд мөнгөө төлөхийг олон удаа гуйж, ярьж, уулзсан боловч шүүхдээ өг, би мөнгө аваагүй гэж худал хэлэн зугтааж байна. Иймд Э.аас үндсэн өр *******4,606,700 төгрөг, алданги *******4,8,800 төгрөг, хүү *******,533,703 төгрөг, нийт 30,966,03 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Дахин тооцоо хийж үзэхэд алдангийг буруу тооцоолсон тул үндсэн өрийн төлбөрт *******4,606,700 төгрөг, хүүгийн төлбөрт *******,533,703 төгрөг, алдангийг *******4,606,700 төгрөгийн 50 хувиар бодоход алданги 7,4*******,900 төгрөг, нийт 3,553,303 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. тооцоо нийлсэн гээд гарын үсэг зурсан, огноо нь 0 оны ******* дугаар сарын *******-ны өдөр, үнийн дүн нь *******4,374,700 төгрөг гэж бичсэн баримт байгаа. 0 оны 6 дугаар сарын *******0-ны өдрийн Зээлээр бараа нийлүүлэх гэрээ бөгөөд тус гэрээ байгаа юм. Уг гэрээг Д.******* болон хариуцагч Э. нар хоорондоо байгуулсан байдаг. Тус гэрээний хамт Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Э.ын эхнэр Н. нь газар барьцаалсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 7,500,000 төгрөг өгнө гээд барьцаагаа чөлөөлж авсан байдаг ч мөнгөө өгөөгүй учир шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Ийм байдлаар худлаа хэлээд барьцаа хөрөнгөө чөлөөлөөд авч явсан байдаг. Д.*******ын хувьд  ХХК-тай гэрээгээр ажилладаг. Мөн  ХХК болон Д.******* нарын хооронд байгуулсан гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг гэрээг хувь хүнтэй байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээний дагуу Э.аас дээрх төлбөрийг нэхэмжилж байгаа. Мөн Э.ын авсан бараа 500,000,000 гаруй төгрөгийн бараа байгаа бөгөөд үүний зөрүү төлбөрт бараг 50,000,000 төгрөг нэхэмжлэх байсан боловч нэгэнт тооцоо нийлсэн тухайн үеийн баримт байгаа учир тус баримтаа үндэслээд нэхэмжилсэн гэв.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.*******ын ажиллуулдаг байсан хүнсний агуулахад нь Э. нь 0 оны 04 дүгээр сараас 0 оны *******0 дугаар сарын *******5-ны өдөр хүртэл бараа борлуулагчаар ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 6 нэр, 8 нэрийн 90 орчим дэлгүүрүүдээр агуулахаас захиалгын дагуу бараа хүргэдэг байсан. Э. нь ажиллахдаа нэг ч удаа дур мэдэж хувьдаа орлогыг авсан, хэрэглэсэн, завшсан удаа байхгүй ба бараа түгээлт хийхдээ 7 хоногийн 5 өдөр ажиллаж, өдөр амардаг байсан. Өдөр бүр *******ын агуулахаас *******ын заавар, зөвшөөрлөөр түгээх бараагаа падаан дээр бичээд, *******ын төрсөн дүү нярав тулгуулж, тоолуулж авч гардаг. Бараа авах, агуулахаас гаргах, түгээх зэрэг бүх үйлдэл *******, нарын хяналтад байдаг бөгөөд Меркури гэж санхүүгийн тооцооллын программыг бүгд ашигладаг байсан. Програмд шивж бараа авч гардаг байсан тул дураараа бараа авч гарах боломжгүй. Э.ыг амарч байх өдөрт *******ын дүү нь борлуулалтын машинд цоожлоод явдаг байсан барааг дураараа авч зардаг байсан бөгөөд энэ талаар *******т хэлэхэд чиний авсан бараанаас дутсан учир чи төл гээд хүчээр *******4,000,000 төгрөгийн бараа дутагдлын өр гаргаж, гарын үсэг зуруулсан. *******т нь ХХК намайг шүүхэд өгөх гээд байна, чи гарын үсэг зурчихвал дараа нь хоёулаа учраа олъё, чи ажиллах явцдаа багаар төлчих гэж гуйж зуруулсан. Э. бараа борлуулалтын орлогыг өөртөө авч үлдсэн удаагүй, дансаар *******т нийт 346,8,*******50 төгрөг, дүү гийн дансанд 9,458,500 төгрөг, нийт 376,80,650 төгрөгийг барааны борлуулалтын төлбөрт шилжүүлсэн бөгөөд одоо ямарч өр төлбөргүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчээс яг аль баримтыг баримталсан нь тодорхойгүй маш олон тооны баримт гаргаж өгч байна. Ойлгомжгүй, тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй. Уг шаардлагаа тодорхойлоод, үндэслээд байгаа л баримт байгаа. Хавтаст хэргийн 4 дүгээр талд эцсийн үлдэгдэл гээд гар бичмэл байдаг. Уг баримт нь хэзээний, ямар хугацаатай, аль бараанаас яаж тооцсон гэдэг нь ойлгомжгүй. Үүнийг тооцоо нийлсэн акт гэж үзэх боломжгүй. Тооцоо нийлсэн акт гэдэг бол анхны бараа, одоо хүлээлцэж байгаа бараа, зөрүү бараа нь тодорхой байх ёстой. Агуулахаас гарсан бараа, хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн бараа, хийгдсэн төлбөр тооцоо, түүний зөрүү энэ гээд үнийн дүн бүхий акт үйлдэгдэх ёстой. Гэтэл энэ нь тийм акт биш учир тооцоо нийлсэн акт гэх баримтыг би нотлох баримт гэж үзэхгүй байна. Мөн хавтаст хэргийн 5 дугаар талд Э. гэх гарын үсэгтэй, 03 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 7,500,000 төгрөг гэх үнийн дүн бүхий гар бичмэлтэй баримт байдаг. Уг баримтыг  ХХК-ийн захиргаанд гэж хаягласан байдаг. Энэ нь ямар баримтаар няцаагдаж байгаа гэхээр маш замбараагүй, санхүүгийн эхлэл, төгсгөл нь ойлгомжгүй баримтыг шүүхэд авчираад уг баримтаараа хүнээс төлбөр гаргуулах боломжгүй. Уг баримттай холбоотойгоор байгууллагын мэргэжлийн нягтлан бодогч оролцуулаад тооцоо гаргах ёстой. Үүний дараагаар тооцоо нийлсэн акт үйлдэгдэх ёстой. Ингэж байж хэдэн төгрөгийн өртэй юм бэ гэдэг асуудал яригдана. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Алданги болон хүүгийн талаар тайлбар хэлэхэд Д.*******, Э. хооронд хүү, алданги тооцож авах талаар ямар ч гэрээ, хэлцэл байдаггүй. Хүү, алданги авах талаар бичгээр харилцан тохиролцсон урьдчилсан тохиролцоо байсан тохиолдолд шаардах эрхтэй гэж хуульчилсан гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Э.ын тооцоо нийлсэн гар бичвэр, Э.ын 03 оны 03 дугаар сарын 3*******-ний өдрийн Делта компани захиргаанд гэх гар бичвэр, 0 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн №ЗГ-0******* дугаар Зээлээр бараа нийлүүлэх гэрээ, мөн өдрийн №БГ/0******* дугаар Барьцааны гэрээ, Н., Э. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 03 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн д олгосон №*******434 дугаар итгэмжлэл, Э.ын 0 оны 04 дүгээр сараас *******0 дугаар сарыг дуусталх хугацаанд бараа бүтээгдэхүүн борлуулсан борлуулалтын дүн зарлагын баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас 0 оны 04 дүгээр сар 0*******-ний өдрөөс 0 оны *******0 дугаар сарын 0-ны өдрийн Хаан банк ХК дахь 50874*******004 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 03 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн д олгосон №*******043 дугаар итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

7. Тус шүүхийн шүүгчийн 03 оны 09 дүгээр сарын **************-ний өдрийн *******84/ШЗ03/*******5093 дугаар захирамжааар Д.******* болон ХХК-ийн хооронд 0 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн №ЗБГ/-0******* дугаар Зээлээр бараа нийлүүлэх гэрээ-г бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Шүүх нэхэмжлэлээс *******3,*******06,700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх *******0,446,603 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

. Нэхэмжлэгч Д.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай 0 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн гэрээ ёсоор ХХК-ийн барааг борлуулж байсан ба 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр тооцоо нийлснээр *******4,606,700 төгрөгийн өр төлбөртэй гарч, өдийг хүртэл төлөөгүй тул хүү *******,533,703 төгрөг, алданги 7,4*******,900, нийт 3,553,303 төгрөг гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч 30,966,03 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны явцад алдангийн хэмжээг буруу тооцоолсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 7,4*******,900 төгрөгөөр бууруулж, шаардлагын хэмжээг 3,533,303 төгрөг болгосон.

4. Хариуцагч Э. дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзжээ: 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр тооцоо нийлэх актыг сүрдүүлэн зуруулсан, төлөх өр төлбөргүй, хэрэв дутсан бол Д.*******ын дүү тээврийн хэрэгслээс зөвшөөрөлгүй авсан барааны төлбөр гэжээ.

5. Д.******* болон Э. нар 0 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр ЗГ-0******* тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Э. нь ХХК-ийн *******0,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулах, төлбөр тооцоог 7 хоног бүр хийх, Д.******* борлуулалтын орлогоос урамшуулал өгөх үүрэг хүлээжээ.

5.*******. Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 43-64 дүгээр зүйл буюу худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг удирдлага болгожээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээгээр гэрээний зүйл болсон хөрөнгийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, худалдан авагч хүлээн авсан хөрөнгийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ ийм шинжийг агуулаагүй.

5.. Гэрээний холбогдох зохицуулалт, талуудын тайлбараас үзвэл, борлуулагч буюу Э. нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах дэлгүүрүүдээс ирсэн захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг агуулахаас авч хүргэж өгөн, бараа бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдээс авч, шилжүүлэх, Д.******* нь ХХК-аас бараа бүтээгдэхүүнийг өөрийн агуулахад татан авах, бараа бүтээгдэхүүн зөөх тээврийн хэрэгслээр хангах, борлуулалтын захиалга авах, төлбөр тооцоо хийх, хянах зориулалт бүхий гар утасны Мэркури гэх апплекэйшнээр хангах, холбогдох заавар өгөх, борлуулалтын орлогоос 3 хувийн урамшуулал өгөхөөр тохирчээ.

5.3. Талуудын харилцан тохиролцоо нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.*******-д заасан даалгаврын гэрээний шинжийг агуулжээ. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ. Даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

5.4. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Хариуцагч Э.ыг 0 оны 06 дугаар сарын *******0-н өдрөөс 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан талаар талууд маргаагүй.

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 5*******6,545,550 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг агуулахаас авч, 458,30,3*******0 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулснаас 43,7*******0,650 төгрөгийн үнийг шилжүүлсэн гээд үлдэгдэл буюу хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг 54,03,*******60 төгрөг гэх боловч талуудын 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдрийн тооцоо нийлсний дагуу хариуцагчаас *******4,606,700 төгрөгийн үндсэн төлбөрийг гаргуулна гэжээ. /******* дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр тал, дугаар хавтаст хэргийн *******76 дугаар тал, ******* дүгээр хавтаст хэргийн *******0*******- дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал, дугаар хавтаст хэргийн *******39-*******75 дугаар тал/

8. Зохигчид 0 оны *******0 дугаар сарын *******-ны өдөр тооцоо нийлж, гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй. Талууд гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгохдоо бараа бүтээгдэхүүний үлдэгдэл, байвал зохих үлдэгдэл, төлбөр тооцооны үлдэгдэл, урамшуулал, утасны төлбөр зэрэг талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлсэн байна.

9. Хариуцагч уг хэлцлийг хууран мэхэлж зуруулсан гэх боловч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .., 38 дугаар зүйлийн 38.*******-т заасан үүргээ хэрэгжүүлж, татгалзлаа аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.

*******0. Иймээс нэхэмжлэгч Д.******* нь тооцоо нийлсний дагуу *******4,606,700 төгрөгийг хариуцагч Э.аас шаардах эрхтэй.

**************. Иргэний хуулийн 08 дугаар зүйлийн 08.*******-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг мөн хуулийн дугаар зүйлийн .*******.*******-д заажээ. Зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдсан, уг гэрээний 5.3-т Борлуулагч тал зээлээр худалдан авсан барааны төлбөр тооцоог 7 хоногт нэг удаа нийлүүлэгчийн ... дансанд шилжүүлнэ... гэж зааснаар төлбөр тооцоог хийгээгүй нь хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

*******. Нэхэмжлэгч гэрээний 7.4-т Борлуулагч зээлээр авсан барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд сарын *******,5 хувийн хүү, хоногийн 0,5 хувийн алданги тооцно. гэж заасныг үндэслэн хүү *******,533,703 төгрөг, алданги 7,4*******,900 төгрөг шаарджээ.

*******.*******. Хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж заасан торгуулийн шинжтэй байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ.

*******.. Нэхэмжлэгч анзын хэлцэлд Борлуулагч зээлээр авсан барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд сарын *******,5 хувийн хүү, хоногийн 0,5 хувийн алданги тооцно. гэж зааснаас үзэхэд юунаас хүү, алданги тооцох нь тодорхойгүй байна. Тодруулбал, . . . барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөл бүрдсэн үед ямар үнийн дүн-ээс анз тооцохоор тодорхой тохирсон гэж үзэхгүй. Анзын талаарх хэлцэл нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасан шаардлагыг хангахгүй, хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******, 6******* дүгээр зүйлийн 6*******.*******-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Иймд, нэхэмжлэгч анз буюу торгууль, алданги шаардах эрхгүй байна.

*******3. Эцэст нь дүгнэхэд, тооцоо нийлсний дагуу үлдэгдэл төлбөр *******4,606,700 төгрөгөөс 0 оны *******0 дугаар сарын *******3, *******5-ны өдөр Э.аас Д.*******т шилжүүлсэн *******,500,000 төгрөгийг хасаж, нийт *******3,*******06,700 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх *******0,446,603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. /******* дүгээр хавтаст хэргийн 68 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.., **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.*******-д заасныг баримтлан хариуцагч Э.аас *******3,*******06,700 гаргуулан, нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх *******0,446,603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3*******,78******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн *******0 дугаар дугаар зүйлийн *******0.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************8.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН