Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/02763

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр          Дугаар 183/ШШ2023/02763                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б холбогдох

 

Газар ашиглах гэрээний дагуу төлсөн төлбөр болох 48,840,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч**************,******* жуулчлалын яаманд холбогдуулан газар ашиглах гэрээний дагуу төлсөн төлбөр болох 48,840,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.“**************” ХХК нь**************, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших *** уулын *** тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газрыг Аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм. Гэтэл**************,******* жуучлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Манай компанид газар ашиглах эрх олгосон**************, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар газар ашиглах эрх олгох ёсгүй газарт, газар ашиглах эрх олгосон, энэ алдаагаа**************,******* жуучлалын сайд засаж 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар тушаалыг гаргасан талаар тайлбарладаг. Манай компани нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай *** дугаартай гэрээний дагуу газар ашиглах гэрээний төлбөрт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 29,700,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 9,900,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9,240,000 төгрөг, нийт 48,840,000 төгрөг төлсөн. Манай компани нь**************, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалыг үндэслэн газрын төлбөрт 48,840,000 төгрөг төлж хохироод байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 онд олгосон шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авсан, улмаар газрын төлбөр төлсөн боловч хожим буюу 2018 оны *** тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосоноор тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Манай компанийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарч байх тул хариуцагчаас газрын төлбөрт авсан 48,840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч**************,******* жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албаны эрх хэмжээнд хамаарна. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх дэх хэсэгт Газрын төлбөрийн орлогыг аймаг, сум, нийслэл, дүүргийн төсөвт оруулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ...” гэж хуулиар тодорхой зохиуцуулсан. Мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай Хан-Уул дүүргийн Засаг дарга, ***** хамгаалалтын захиргааны дарга, “Т***” ХХК-ийн гурвалсан гэрээний 2.4 дэх хэсгийн в заалтад зааснаар Хан-Уул дүүргийн өмч газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банкны ******** тоот дансанд төлөхөөр заасан. Иймд дээрх хууль болон гэрээнд заасны дагуу**************,******* жуулчлалын яам газрын төлбөрийг авдаггүй тул тус яамыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчаар сольж**************,******* жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас “**************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл, “**************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаар гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Төлбөрийн даалгавар ******”, “Төлбөрийн даалгавар ******” гэх браимтын Хаан банкны хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын**************,******* жуулчлалын яамнны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/**** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (Хавтаст хэргийн 4-36), Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2023/0*** дугаар захирамж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ГХ2023/**** дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/***** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2023/***** дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (Хавтаст хэргийн 72-90), “***” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23/25 дугаар албан бичиг (Хавтаст хэргийн 100),

Хариуцагч талаас 2023 оны 06 дугар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаар гэрээний хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар (Хавтаст хэргийн 48-50) зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* анкнаас тус банк дахь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ****** дугаар дансны 2016.12.23-2016.12.23-ны өдрийн хуулгыг гаргуулан авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч**************,******* жуулчлалын яаманд холбогдуулан 48,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,**************, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын **** тусгай хамгаалалттай газар нутаг болох ******* нэртэй газарт 3.0 га газрыг Аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулж, гэрчилгээ авсан юм. Гэтэл**************,******* жуучлалын сайдаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр **** дугаар тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул газрын төлбөрт төлсөн 48,840,000 төгрөгөөр**************,******* жуулчлалын яам үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч**************,******* жуулчлалын яам нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ**************, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, “**************” ХХК-ийн нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай гурвалсан гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банкны ****** тоот дансанд газрын төлбөрийг төлсөн тул**************,******* жуулчлалын яамыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Байгаль*******, ногоон хөгжил,******* жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар “**************” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших ***** ***** газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох **** нэртэй газарт 3.0 га газрыг******* жуучлалын зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгосон.

 

4.2.Байгаль*******, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга, ****** газрын хамгаалалтын захиргааны дарга, “**************” ХХК-ийн нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай гурвалсан гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банкны ***** тоот дансанд газрын төлбөр болох 48,840,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниас төлсөн.

 

4.3.Байгаль*******,******* жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар “**************” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших ****** газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баруун богины ам нэртэй газарт 3.0 га газар ашиглах эрхийг цуцалсан.

 

5.Байгаль*******, ногоон хөгжил,******* жуучлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тушаалаар “**************” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших ***** газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох **** нэртэй газарт 3.0 га газрыг******* жуучлалын зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгосны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга, ****** газрын хамгаалалтын захиргааны дарга болон “**************” ХХК-ийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглахтай холбоотой гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.

 

6.Тус гэрээний 2.4 дэх хэсгийн в-д зааснаар газар ашиглагч “**************” ХХК нь газар ашигласны төлбөрийг Хан-Уул дүүргийн өмч газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банк дахь ********* дугаар дансанд шилжүүлэх үүргийг хүлээж, үүргийн гүйцэтгэлд буюу газрын төлбөрт 48,840,000 төгрөг төлсөн.

 

7.Байгаль*******,******* жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаал гарч “**************” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших ***** газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох **** нэртэй газарт 3.0 га газар ашиглах эрхийг цуцалснаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, **** газрын хамгаалалтын захиргааны дарга болон “**************” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээний Нэг.Нийтлэг үндэслэл гэх хэсэгт зааснаар тус гэрээ нь хүчингүй болсон тул нэхэмжлэгч “**************” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар дээрх гэрээний дагуу газрын төлбөрт төлсөн төлбөрийг хөрөнгө олж авсан этгээдээс шаардах эрхтэй байна.

 

8.Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд газрын төлбөр болох 48,840,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн өмч газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банк дахь ******* дугаар дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байх тул хариуцагч ***** Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Иймд хариуцагч ***** холбогдуулан газрын төлбөрт төлсөн 48,840,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ***** холбогдох 48,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД