Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02839

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр               Дугаар 183/ШШ2023/02839                               Уаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х-д холбогдох,

 

Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.******* нь Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд******* нь тус орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суусаар байх тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө гэв.

 

2.Хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбатад нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан, эрх, үүргийг нь тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулсан, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчид өөрт нь утсаар залгаж мэдэгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байршилтай м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд******* нь тус орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суусаар байх тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл татгалзлаа хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.******* нь Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч.

 

4.2.Нэхэмжлэлд дурдсан хариуцагч*******ын Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд******* нь өөрөө хүлээж авсан байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд оршин сууж байгаа.

 

5.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл татгалзал, түүнийг нотлох баримтыг хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн атал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, маргаан бүхий орон сууцны хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч өөрөө хүлээж авсан зэргийг харгалзан хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзлээ.

 

6.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******аас өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч*******ын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,**************, наадамчдын Зам гудамж,******* дугаар байр,******* тоот хаягт байрлах******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД