Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/03096

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны******* сарын 06 өдөр              Дугаар 183/ШШ2023/03096                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 113,500,000 төгрөг, хүү 24,5,000 төгрөг, алданги 40,833,950 төгрөг нийт 178,798,950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр, 6 тоот м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 113,500,000 төгрөг, хүү 24,5,000 төгрөг, алданги 40,833,950 төгрөг нийт 178,798,950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр, 6 тоот м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.С.Даваадэлгэр нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны зориулалттай******* м.кв, м.кв талбайтай, 2 байр барьцаалан 80,000,000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр м.кв талбайтай байрыг барьцаалан 50,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг сарын******* хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам алданги 0.5 хувь, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хуульд заасны дагуу барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тухай удаа дараа түүнд мэдэгдсэн боловч утсаа авахгүй, худал хэлсээр энэ өдрийг хүрсэн учир нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

2.Хариуцагч*******ийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн*******:00 цагт шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн*******2-33 дахь тал) боловч шүүхийн дуудсан цагт ирээгүй буюу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан (хавтаст хэргийн*******6 дахь тал), түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2023 оны******* дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний 99111475 дугаар утас руу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр залгахад хариу өгөөгүй учир зурвас үлдээсэн (хавтаст хэргийн 40 дэх тал), мөн өдөр “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг илгээхэд 2023 оны******* дугаар сарын 02-ны өдөр түүний дүү гэх Оюуномин хүлээж авсан (хавтаст хэргийн 42-43 дахь тал) байх боловч хариуцагч******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэг санал, хүсэлт ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас *******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5003614558 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын*******-ны өдрийн **** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн*******2/ШШ2023/01940 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 001004377,, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 2 удаагийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн төлөлтийн талаарх тооцоолол бүхий баримт, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 5-29, -48 дахь тал) зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны зориулалттай******* м.кв, м.кв талбайтай, 2 байр барьцаалан 80,000,000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр м.кв талбайтай байрыг барьцаалан 50,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг сарын******* хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам алданги 0.5 хувь, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хуульд заасны дагуу барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тухай удаа дараа түүнд мэдэгдсэн боловч утсаа авахгүй, худал хэлсээр энэ өдрийг хүрсэн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч ******* болон******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан тус бүр 40,000,000 төгрөгийг сарын******* хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх 2 тусдаа зээлийн болон барьцааны гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан 50,000,000 төгрөгийг сарын******* хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан.

 

4.2.Зээлдэгч буюу хариуцагч******* нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 12 дугаар сараас хойш биелүүлээгүй.

 

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагджээ.

 

6.Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь зээлдэгч буюу хариуцагч*******ээс зээлдүүлсэн 130,000,000 төгрөг, түүний хүү, мөн гэрээний 2.5-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг шаардах эрхтэй байна.

 

7.Зохигчдын хооронд байгуулагдсан тус бүр******* гэрээний 2.2-д зааснаар хариуцагч******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2 тусдаа гэрээний хувьд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн сар бүрийн 29-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний хувьд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдөр үндсэн зээл болон тухайн хугацаанд хамаарах зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч 2022 оны 12 дугаар сараас хойш хуваарийн дагуу төлөлт огт хийгээгүй байх тул хуваарийн дагуу зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон төлөх үүрэгтэй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс зээлийн үндсэн төлбөрт 113,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,5,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 40,833,950 төгрөг, нийт 178,798,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,122,145 төгрөгөөс 1,051,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөг, хариуцагчаас 1,051,945 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******ээс 178,798,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205080898 дугаартай Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205080894 дугаартай Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр, 6 тоот м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205080892 дугаартай Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,*******ын гудамж,******* дүгээр байр,******* тоот м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,122,145 төгрөгөөс 1,051,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөг, хариуцагч*******ээс 1,051,945 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД