Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 01 03 210/МА2024/00053

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.*******ямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03096 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 178,798,950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 41 м.кв, 46 м.кв талбайтай 2 орон сууцыг барьцаалан 80,000,000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 54.5 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 50,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам алданги 0,5 хувиар тооцох нөхцөлөөр зээлж авсан. *******арьцааны гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

1.2. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 113,500,000 төгрөг, хүү 24,465,000 төгрөг, алданги 40,833,950 төгрөг, нийт 178,798,950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080898 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах, 41 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080894 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080892 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 98 тоот хаягт байхлах, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар тус тус хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 178,798,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205080898 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 3 тоот 41 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205080894 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 6 тоот 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205080892 дугаартай *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 98 тоот 54.5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,122,145 төгрөгөөс 1,051,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөг, хариуцагч *******ээс 1,051,945 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 21 дүгээр гудумж, 7206 тоот хаяг руу явуулахад Оюуномин /дүү/ гэж хүн гардаж авсан гэсэн байна. Гэтэл би Оюуномин гэж хүн танихгүй, уг хаягт тийм хүн байдаггүй. Шүүх хуралдааны товыг албан ёсоор би мэдээгүй. Миний оршин суух хаягаар явуулсан гэх мэдэгдэх хуудсыг би гардаж аваагүй юм.

4.2. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.2-т Шүүх бүрэлдэхүүнд хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж хэргийн материалыг танилцуулна гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан атлаа шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн зөрүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг утсаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн гэх тэмдэглэл үйлдсэн байгаа нь шүүх хуралдааны товыг аргачлалд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж үзэж байна.

4.3. Шүүх хуралдааныг хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэрэгт шинээр баримт ирсэн байхад баримттай танилцах боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, энэ талаар мөн мэдэгдээгүй.

Иймд хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, эсрэг талын шаардлага, тайлбарт татгалзал гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох эрхийг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 21 дүгээр гудамж, 720 тоот хаягт Оюуномин гэдэг хүн байдаггүй, би тийм хүн танихгүй, тиймээс шүүх хуралдааны товыг мэдээгүй гэсэн байна. Хэргийн 7-8 дугаар талд хариуцагч *******ийг шүүхээр эрэн сурвалжлуулж, түүний оршин суух хаягийг *******аянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс хүү Д.*******илгүүний хамт оршин суух Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 21 дүгээр гудамж, 720 тоот хаягийг тогтоосон. Үүний дагуу би хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Оюуномин нь тус хаягт бүртгэлтэй болохыг тодорхойлсон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан үүргээ ******* биелүүлээгүй гэж үзэж байна.

5.2. Хариуцагчийн зүгээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэрэгт шинээр баримт ирсэн байхад баримттай танилцах эрхийг хангаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй, мэдэгдээгүй гэж байна. Хэрэгт шинээр авагдсан баримт бол *******ийн өөрийнх нь надад гаргаж өгсөн 3 үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд байгаа эсэх лавлагаа юм. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч нэмэлтээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэж асуухад би тухайн 3 нотлох баримтыг гаргаж өгсөн. Өөр нотлох баримт хэргийн материалд нэмэгдсэн зүйл байхгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэсэн байгаа.

5.3. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.3.2-т заасныг шүүх зөрчсөн гэсэн үндэслэл дурджээ. Энэ бол *******т хамаарахгүй, шүүх бүрэлдэхүүн, шүүхэд хамааралтай заалт. Үүнийг буруу ойлгож өөрт хамаарна гэж давж заалдах үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй. Эрх зөрчигдсөн гээд байгаа боловч хариуцагч өөрөө шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй, өөрөө нотлох үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй. Тийм учраас зөвхөн хугацаа авах, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах агуулгатай давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 178,798,950 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэг талаас зээлдүүлэгч *******.*******, нөгөө талаас зээлдэгч ******* нарын хооронд дараах 3 зээлийн гэрээ байгуулагдаж дор дурдсан нөхцөлийг харилцан тохиролцжээ. Үүнд:

3.1. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,

3.2. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх,

3.3. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлэх. (хэргийн 10-11, 14, 16-17, 20, 22-23, 26 дахь тал)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5003614558 тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр тус бүр 20,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, мөн 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг тус тус хариуцагчийн 5006906353 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтыг хэргийн баримтанд үндэслэн шүүх зөв тогтоосон байна. (хэргийн 6 дахь тал)

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагчаас мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгчийн тооцоололд зээлийн гэрээ тус бүрээр хариуцагчийн үүргийг дор дурдсанаар тодорхойлжээ. Үүнд:

5.1. 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий эхний зээлийн гэрээгээр зээлд 6,000,000 төгрөг, зээлийн хүүнд 4,530,000 төгрөг, алданги 3,049,650 төгрөг, нийт 13,579,650 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 34,000,000 төгрөг, хүү 6,900,000 төгрөг, алданги 11,986,000 төгрөг, нийт 52,886,000 төгрөг нэхэмжилсэн,

5.2. 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хоёр дахь зээлийн гэрээгээр зээлд 6,000,000 төгрөг, зээлийн хүүнд 4,530,000 төгрөг, алданги 3,049,650 төгрөг, нийт 13,579,650 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 34,000,000 төгрөг, хүү 6,900,000 төгрөг, алданги 11,986,000 төгрөг, нийт 52,886,000 төгрөг нэхэмжилсэн,

5.3. 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээгээр зээлд 4,500,000 төгрөг, зээлийн хүүнд 4,365,000 төгрөг, алданги 3,360,825 төгрөг, нийт 12,225,825 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 45,500,000 төгрөг, хүү 10,665,000 төгрөг, алданги 16,861,950 төгрөг, нийт 73,026,950 төгрөг нэхэмжилсэн. (хэргийн 27-29 дэх тал)

Дээрх нэхэмжлэгчийн тооцооллыг хариуцагчийн зүгээс үгүйсгэж татгалзсан баримт шүүхэд гаргаагүй байна.

5.4. Зээлийн гэрээний 2.2 дахь заалтад сарын 3 хувийн хүү төлөх, 2.5 дахь заалтад зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт зээл 113,500,000 төгрөг, зээлийн хүү 24,465,000 төгрөг, алданги 40,833,950 төгрөг, нийт 178,798,950 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Талуудын хооронд дээрх 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагчийн өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцжээ. Үүнд:

6.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080898 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 3 тоот хаягт байрлах, 41 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

6.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080894 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

6.3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080892 дугаартай, *******аянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 98 тоот хаягт байрлах, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц. (хэргийн 12-13, 18-19, 25 дахь тал)

Дээрх барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, хэрэгт шинээр ирсэн баримттай танилцах боломжоор шүүх хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

7.1. Хэрэгт хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн *******аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/01940 дугаар шийдвэр, мөн уг шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 21 гудамж 720б тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон *******аянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28ё2-3/2867 дугаар тодорхойлолт тус тус авагдсан ба анхан шатны шүүх хариуцагчийг уг хаягаар дуудахад мэдэгдэх хуудсыг өөрөө гардан авч, шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ба шүүхийн баримтад тухайн хаягийг тусгажээ. (хэргийн 7, 8, 32-33, 36 дахь тал)

7.2. Анхан шатны шүүх хариуцагчид дээрх хаягаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлж шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Шуудангийн баримтад Оюунномин гэх хүн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаар тусгасан нь шүүхийн дээрх ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.

7.3. Давж заалдах гомдолд иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан атлаа шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн зөрүүтэй гэж дурдсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй юм. Түүнчлэн шүүх хариуцагчийн 99111473 дугаарын утсаар залгахад хариу өгөөгүй тул түүний хүү Д.*******илгүүний 90905366 дугаарын утсаар холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй.

7.4. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь барьцаа бүртгэгдсэн талаарх улсын бүртгэлийн 3 лавлагааг гаргасан байх ба уг шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийн оролцогчийн нотлох баримтттай танилцах эрхийг шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,122,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д. *******ЯМ*******АСҮРЭН 

 

Д.ЗОЛЗАЯА