Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/03287

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 20 өдөр              Дугаар3/ШШ2023/03287                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Д-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ББСБ ХХК

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хр,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг*******3 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн гэрчүүдэд уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй байдлаас болоод хууль зөрчин тогтоол үйлдэгдэж, улмаар өмчлөгч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

1.2.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасныг зөрчин хураах тогтоолыг үйлдсэн.

Учир нь гомдол гаргагч миний бие “Эд хөрөнгө хураах тогтоол”-ыг хөндлөнгийн гэрчээр оролцсон, нартай уулзах зорилгоор тогтоолд бичигдсэн хаягаар очиход тухайн хаягт гэрчүүд огт амьдарч байгаагүй, тухайн хаягт амьдарч байгаа иргэн уг хаягт 10 жил амьдарч байгаа гэсэн хариуг өгсөн.

1.3.Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна” гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нь тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч төлбөр авагч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д ажилладаг байсан, хувийн ашиг сонирхолтой этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан.

1.4.Хөндлөнгийн гэрчээр оролцсон, нарын гарын үсэг маргаан бүхий тогтоолуудад ялгаатай зурагдсан гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг*******3 оны 08 дугаар сарын-ний өдөр гардуулсан байх боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй,*******3 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “**** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж, удаа дараа шүүхэд худал нэхэмжлэл гаргаж өнөөдрийг хүртэл төлбөр авагч “*** ББСБ” ХХК-ийг хохироож байна. Төлбөр авагч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн ажилтан хөндлөнгийн гэрчээр оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэжээ. Гэтэл төлбөр авагч нь “*** ББСБ” ХХК байгаа.

3.2.Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх нь сэргэх нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1.4-т заасан бүрдүүлбэрийг хангаагүй.

3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “...эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ гаргахад мөн хуулийн 122.3 “...гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж зохицуулжээ. Гэтэл хуулийн хүрээ хязгаарыг зөрчиж шүүхэд хандаж байгаа илт үндэслэл муутай тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн3/ШШ2016/0**** дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны дүгээр сарын 07-ны өдрийн дугаар магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/0**** дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай”, дугаар тогтоолуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гуравдагч этгээдийн зүгээс “*** ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай”, дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн эд хөрөнгө хураах тогтоолд гарын үсэг зурсан хөндлөнгийн гэрчүүдийн гарын үсэг өөр байгаа гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг*******3 оны 08 дугаар сарын-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй,*******3 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж, удаа дараа шүүхэд худал нэхэмжлэл гаргаж өнөөдрийг хүртэл төлбөр авагч “*** ББСБ” ХХК-ийг хохироож байна. Шүүхэд аливаа нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн үндэслэл болон тухайн шийдвэрийг хүчингүй болгосноор буцаж ямар эрх ашиг нь сэргэх талаар яригдах ёстой байтал тогтоолд гарын үсэг зурсан хөндлөнгийн гэрчүүдээс өөр этгээд оролцсон тохиолдолд эрх ашиг хэрхэн сэргэх вэ гэдэг талаар тайлбар гаргаагүй, хөндлөнгийн гэрч гэх хүмүүс байдаг эсэх нь эргэлзээтэй, хууль бус хүмүүс оролцуулсан гэдгийг нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

5.Зохигчдын тайлбар, түүний үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзэхэд талуудын хооронд шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахдаа мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн талаар маргаантай байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай”, дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байрны м.кв талбайтай тоот зогсоолыг тус тус хураан авсан, тогтоолд шийдвэр гүйцэтгэгч, хөндлөнгийн гэрч,, байлцсан Н.Даваажаргал, эд хөрөнгийн эзэн Б.Наранчимэг нар гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

6.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай”, дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байрны м.кв талбайтай тоот зогсоолыг тус тус хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Доржпүрэвийн Содномпил /РД:ЧР85092568/, Шаарийбуугийн Ганцэцэг /РД:ХД82060204/ нар оролцсон. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

6.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” дугаар тогтоол болон дугаар тогтоол дахь хөндлөнгийн гэрчийн гарын үсэг ялгаатай байдлаар зурагдсан (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг хураан авах бөгөөд хураан авах ажиллагаанд 2-оос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулах журамтай.

 

8.Эд хөрөнгө хураах ажиллагаанд тухайн эд хөрөнгийн эзэн, төлбөр төлөгч Б.Наранчимэг байлцаж эд хөрөнгө хураах тухай тогтоолд гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө хураах тухай”, дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, байрны м.кв талбайтай тоот зогсоолыг тус тус хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр, нар оролцсон үйл баримтын хувьд маргаангүй гэж үзлээ.

 

9.Харин эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон, нарт уг ажиллагаанд гэрчээр оролцож байгаа эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, гэрчүүдийн санал, хүсэлтийг асууж тодруулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хууль зөрчин тогтоол үйлдэгдсэн, өмчлөгч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Мөн хөндлөнгийн гэрчийн гарын үсэг маргаан бүхий эд хөрөнгө хураах тогтоолуудад ялгаатай байдлаар зурагдсаныг төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан зорилгод нийцээгүй гэж үзэж, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

10.Иймд хөндлөнгийн гэрчээр, нарыг оролцуулж, эд хөрөнгийн эзэн, төлбөр төлөгч байлцуулан төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах зорилгод нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД