Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/03290

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 20 өдөр              Дугаар 183/ШШ2023/03290                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ТӨҮГ-д холбогдох,

 

“Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь “Автотээврийн**************” ТӨҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилд түр томилогдоход ажлаас чөлөөлөх үндэслэл, хяналт, шалгалтад заасан зөрчлийг шийдвэрлэгдсэн гэж ойлгосон. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох баримт материал дахь зөрчил бүрэн арилсан учир байгууллагаас хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар тушаалаар жинхэлж томилогдсон. Анх ажилд томилогдоход Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн хариуны талаар надад мэдэгдээгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” **** дугаар тушаал, 2021 оны **** дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн индекс”, 2022 оны **** дугаар тушаалаар батлагдсан журамд бизнесийн удирдлагад эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага нь бүгд нэг салбарын зохицуулалттай байхаар батлагдсан. Иймд мэргэжил зөрүүгүй.

1.2.Зам,******* хөгжлийн яамны хяналт, шалгалтын зөвлөмжийн талаар надад танилцуулаагүй, шалгалтын ажлын хэсэг надаас тодруулга аваагүй нь Захиргааны ерөнхий хуульд заагдсан шийдвэр гаргах ажиллагаан дахь оролцогчийн эрх, ашгийг зөрчсөн буюу сонсох ажиллагаа зохион байгуулаагүй.

1.3.Хяналт, шалгалтын талаарх дүн, аливаа зөвлөмж нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт биш. Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ****** дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж нь байгууллагын хэмжээнд гарсан зөрчлөө арилгах тухай зөвлөмж болохоос энэ хүнийг чөлөөл гэсэн үг үсэг байхгүй буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар гэх үндэслэлд хамаарахгүй. Иймд хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас халсан гэжээ.

 

2.Хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Зам,******* хөгжлийн яамнаас Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд “Автотээврийн**************” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн хавсралтын “ХАСУМ хянуулаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил” хэсэгт ******* нь мэргэжил таарахгүй, эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч тул зөрчилтэй байна гэж тайлбарласан байдаг.

2.2.Авлигатай тэмцэх газрын 2021 оны ***** дугаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” албан бичгээр ******* нь албан тушаалын тодорхойлолтын “авто инженер-механик,******* удирдлага, автомашин аж ахуй, логистикийн менежмент, төрийн болон бизнесийн удирдлага мэргэжилтэй, авто******* салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг хангаагүй тул нэр дэвшигчийг холбогдох хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэн томилно уу гэх хариуг ирүүлсэн. Иймд Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгаж, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын **** дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч талаас “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн******* дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн **** дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ****** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ***** дугаар хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/***** дугаар захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн ********** дугаар дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас “Автотээврийн**************” ТӨҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн******* дүгээр тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцсан хуудас гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ***** дугаар хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар тушаал, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” **** дугаар тушаал, 2021 оны ****дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн индекс”, 2022 оны **** дугаар тушаалаар батлагдсан журамд бизнесийн удирдлагад эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага нь бүгд нэг салбарын зохицуулалттай байхаар батлагдсан. Ажлын байрны тодорхойлолтод инженер, төрийн болон бизнесийн удирдлага гэж заасан. Миний мэргэжил зөрүүгүй. Зам,******* хөгжлийн яамны хяналт, шалгалтын зөвлөмжийн талаар надад танилцуулаагүй, шалгалтын ажлын хэсэг надаас тодруулга аваагүй, албан ёсоор мэдэгдэл ирүүлж тайлбар аваагүй. Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж нь ажил хэрэгт анхааруулах зарим асуудлыг тусгаж өгсөн, заавал дагаж биелүүлэх хэм хэмжээний акт биш учраас эрх бүхий байгууллагын шаардсанаар гэх үндэслэлд хамаарахгүй. Эрх бүхий байгууллага гэж хэнийг хэлэх вэ? гэхээр шүүх юм гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ Зам,******* хөгжлийн яамнаас Авлигатай тэмцэх “шүүр” ажиллагааны хүрээнд “Автотээврийн**************” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгийн хавсралтын “ХАСУМ хянуулаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил” хэсэгт ******* нь мэргэжил таарахгүй, эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч тул зөрчилтэй байна гэж тайлбарласан байдаг. Иймд Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгаж, “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын ***** дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэх үндэслэлээр “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** дүгээр тушаалаар дуусгавар болгосон. (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

4.2.Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичигт “...Шалгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг хавсралтаар хүргүүлж байна. Холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч... хариу ирүүлнэ үү” гэж зааж, тус албан бичгийн хавсралтын “ХАСУМ хянуулаад албан тушаалын тусгай шаардлага хангахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байтал томилсон зөрчил” гэх хэсгийн “Зөрчил” хэсэгт “Мэргэжил таарахгүй /зөрчилтэй томилогдсон/ - Эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч” гэж дурдсан.

4.3.Нэхэмжлэгч ******* нь Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 2007 онд элсэж, 2009 онд “нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгсөн, тус сургуулийн захирлын 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар “бизнесийн удирдлагын бакалавр зэрэг” эзэмшсэн. (Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн ********* дугаар дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)

 

5.Зам,******* хөгжлийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар албан бичигт “...Холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч... хариу ирүүлнэ үү” гэж дурдсаны дагуу хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-ыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан гэж үзэх боломжгүй байна.

 

6.Тодруулбал, Зам,******* хөгжлийн яамны шалгалтаар Аймгийн*******тээврийн*******ийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад нэхэмжлэгч *******ий эзэмшсэн “мэргэжил таарахгүй” гэх зөрчил илэрсэн гэж үзэж, уг зөрчилтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авах чиглэл өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэж үзэхгүй буюу Зам,******* хөгжлийн яамны өгсөн чиглэлийн дагуу хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх...” гэж заасны дагуу мөн хуулийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил... хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон...” гэх нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч *******д бичгээр мэдэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргах байжээ. Үүнийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан гэж үзнэ.

 

7.Түүнчлэн, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн ******** дугаар дипломд “...Д овогтой А Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд 2007 онд элсэж 2009 онд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул Захирлын 2009 оны 2-р сарын 4-ны өдрийн *** тоот тушаалаар Бизнесийн Удирдлагын Бакалавр зэрэг олгов...” гэж дурдсаныг Аймгийн*******тээврийн*******ийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “бизнесийн удирдлага мэргэжлийн бакалавр зэрэгтэй байх” шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь ажилтны эрх, ашгийг хөнджээ.

 

8.Иймд “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ***** дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Өвөрхангай аймгийн*******тээврийн*******ийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 10,365,500 төгрөгийг хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “Автотээврийн**************” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Автотээврийн**************” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Өвөрхангай аймгийн*******тээврийн*******ийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 10,365,500 төгрөгийг хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “Автотээврийн**************” ТӨҮГ-т даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Автотээврийн**************” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 119.7 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД