Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/03726

 

 

 

 

 

 

 

 

2023 оны*******1 сарын*******5 өдөр              Дугаар*******83/ШШ2023/03726                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны******* дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Э

 

Хариуцагч: Д.Б  нарт холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,450,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч бөгөөд хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,450,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Л.Энхтүвшин,******* нар нь 2013 онд байр ашиглалтад орох хүртэл түр хугацаанд түрээслэн амьдрах байр хэрэгтэй байна гэсний дагуу миний ээж******* нь надтай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр бид өөрсдийн СБД,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот байранд тэднийг 2013 оны 08 дугаар сараас 2018 оны*******2 дугаар сар хүртэл******* жил,******* сарын хугацаанд амьдруулсан. Хариуцагч нар нь түрээсийн төлбөр огт төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байж орон сууцнаас албадан гаргуулж байсан. Хариуцагч нар нь******* өрөө өөр орон сууц түрээсэлсэн бол******* жилийн хугацаанд 70,450,000 төгрөгийг төлж зардал гаргах байсан. Энэ талаар бид мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллагад хандаж 2013-2018 оны хооронд төвд байрлалтай******* м.кв,******* өрөө байрны түрээсийн зах зээлийн ханш хэдэн төгрөг байсан талаар үнэлгээ хийлгэхэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлангаар 70,450,000 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Иймд хариуцагч нарыг 70,450,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч*******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Төрсөн ах*******ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууцанд 2013 оны 08 дугаар сараас 2018 оны*******2 дугаар сар хүртэл******* жил,******* сарын хугацаанд амьдарсан нь үнэн. Тус орон сууцтай холбоотой ах*******ийн өмнөх эхнэр болох******* болон сүүлд хамт амьдарч байсан Х.Ариунчимэг нарын хоорондын маргаан шийдвэрлэгдэж дуусах хүртэл намайг амьдарч бай гэж*******ын хүссэн тул эхнэр бид 2 амьдарсан. Тухайн үед түрээс, төлбөрийн талаар ямар ч яриа хэлцэл хийгдээгүй. Хэрэв яриа хэлэлцээр хийсэн бол 2017 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахдаа хамт шийдвэрлүүлэх, тус орон сууцанд засвар хийсний зардал болох*******4,227,150 төгрөгийг түрээсийн төлбөртөө суутгах байсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч талаас *******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны*******2 дугаар сарын*******1-ний өдрийн*******81/ШШ2017/0**** дугаар шийдвэрийн Шүүхийн тусгай архивын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбар, ***** дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын*******7-ны өдрийн 26 дугаар “Хөрөнгө үнэлсэн тухай” албан бичиг, хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,450,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууцыг*******,******* нарт түрээсэлсэн боловч******* жил,******* сарын хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч бөгөөд хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь “...Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууц нь миний төрсөн ах, талийгаач*******ийн өмчлөлийн орон сууц бөгөөд түүний өмнөх эхнэр*******ын хүссэний дагуу тус орон сууцанд түр амьдарч байсан. Түрээслэх талаар хэлцэл хийгдээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Зохигчдын тайлбар, түүний үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзэхэд талуудын хооронд Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууцыг түрээсийн гэрээний үндсэн дээр эсхүл хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууцанд хариуцагч*******,******* нар нь *******, түүний эх******* нартай харилцан тохиролцож 2013 оноос******* жилийн хугацаанд амьдарч байсан. (хавтаст хэргийн 8 дахь тал)

5.2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны*******2 дугаар сарын*******1-ний өдрийн*******81/ШШ2017/0**** дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* дугаар байрны 7 тоот орон сууцыг*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус байранд хийсэн засварын зардал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч А.Ананд, ******* нараас*******4,227,150 төгрөгийг гаргуулж,*******д олгож шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн*******-9 дэх тал)

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”,*******20 дугаар зүйлийн*******20.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заажээ.

 

7.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны*******2 дугаар сарын*******1-ний өдрийн*******81/ШШ2017/0**** дугаар шийдвэрийн******* дэх талд “...Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* байр 7 тоот орон сууцыг******* нь *******, түүний ээж******* нартай харилцан тохиролцож 2013 оноос******* жилийн хугацаанд дээрх орон сууцанд амьдарч байжээ” гэж дүгнэжээ.

 

8.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны*******2 дугаар сарын*******1-ний өдрийн*******81/ШШ2017/0**** дугаар шийдвэрийн******* дэх талд “...Энхтүвшин нь*******, 2 жилийн дараа шинэ байрандаа орно, тэр хүртэл түр амьдрах байр хэрэгтэй гэж гуйсны дагуу дээрх орон сууцандаа өөрийн ээж*******тай зөвшилцөж оруулсан...”, 3 дахь талд “...Бидний зүгээс******* жил орон сууцандаа үнэ төлбөргүй суулгасан, ямар нэг төлбөр нэхэмжилж байгаагүй...” гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч *******ын “...байр ашиглалтад орох хүртэл түрээслэнэ, түрээс төлнө гэж хэлж орчихоод энэ хугацаанд нэг ч удаа түрээс, төлбөр бидэнд төлөөгүй...” гэх тайлбар үндэслэлгүй буюу *******, хариуцагч*******,******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нараас түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна.

 

9.Иргэний хуулийн*******92 дугаар зүйлийн*******92.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

10.Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох хариуцагч*******,******* нар нь *******,******* нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол,******* байр 7 тоот орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байсан тул “...5 жил******* сар үнэ төлбөргүй амьдарч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,*******92 дугаар зүйлийн*******92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 70,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******10,200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.3,*******16,*******18 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,*******92 дугаар зүйлийн*******92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******10,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.7,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД