Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00783

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00783 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: Г

 

Рестораны дотоод засал, чимэглэл ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй

С гэсэн оноосон нэр, уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,

хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ш.О

хариуцагч нарийн өмгөөлөгч О.М,

гэрч Д.Г,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* ХХК хариуцагч*******н ХХК, Ш.*********нарт холбогдуулан рестораны ширээ сандал, тоног төхөөрөмж, аяга тавга, техник хэрэгслийн үнэ 107 287 070 төгрөг, дотоод засал чимэглэлийн үнэ 72 712 930 төгрөг,******* гэх нэрийн үнэ 50 000 000 төгрөг, нийт 230 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг,

Хариуцагч*******н ХХК******* гэсэн оноосон нэр, уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодрхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо*******ийн 1-р давхрын баруун урд хэсэгт байрлах 207 м.кв үйлчилгээний талбайг рестораны зориулалтаар тохижуулан ********* нэртэй ресторан ажиллуулж байсан ******* ХХК-ийг дотоод засал, чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдан авах шийдвэрийг гаргахдаа хариуцагч Ганган Тэнүүн ХХК-ийн захирал Ш.*********тэй уулзаж цаашид ******* ХХК-д үргэлжлүүлзн түрээслүүлэх эсэхийг тодруулахад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуусгал түрээслэнэ гэж хэлсэн. Иймээс миний бие хариуцагч*******н ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай Түрээсийн гэрээг байгуулсан. Мөн өдөр ******* ХХК-ийг******* ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт 230 000 000 төгрөгөөр худалдан авсан болно. Хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөр болох 12 000 000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр хариуцагчид шилжүүлж байсан. Гэвч хариуцагч 2020 он гараад түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарлан түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж цаашид үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй тул арга буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 230 000 000 төгрөгөөр худалдан авсан Сан-Франциско ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон юм. Хариуцагч нь манай компанийн тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ********* гэх нэр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулан ашиг олж байгаа боловч худалдан авсан ********* рестораны дотоод засал чимэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ширээ сандлын үнийг төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Дээр дурдсанчлан миний бие 4 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулна гэж итгэсэн учир ********* рестораныг дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хамт худалдсан авсан, тус дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өөр газар ашиглах боломжгүй бөгөөд түрээсийн талбайд зориулан хийж гүйцэтгэсэн учир хариуцагчид актаар хүлээлгэн өгч, хариуцагч үнийг нь төлөхөөр болсон. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу хариуцагч нь ********* рестораны дотоод засаг чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авсан******* рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч нараас******* ресторанд байрлах ширээ, сандал, тоног төхөөрөмж, аяга таваг, техникийн хэрэгслийн нийт үнэ болох 107 287 070 төгрөг,******* рестораны дотоод засал чимэглэлийн үнэ 72 712 930 төгрөг,******* гэсэн нэрийн үнэ 50 000 000 төгрөг, нийт 230 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ********* ХХК болон Ш.*********шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах*******ийн 1-р давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг манай компани эзэмшдэг, үнэн. Нэхэмжлэгч тал яагаад худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж хэлээд 230 000 000 төгрөгийг шаардаж байгааг миний бие ойлгохгүй байна. Түрээсийн гэрээний харилцаа дуусаж байгаа бол түрээсийн зүйлийг буцааж авна биздээ. Салган авах боломжтой эд хөрөнгийг энэ хүмүүс салгаад авах боломжтой. Түрээсийн гэрээний дагуу талбай чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж шаардаад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 230 000 000 төгрөгөөр хохирсон гэж үзэж байвал шаардах эрхтэй этгээд нь өмнөх захирал болох ********* юм шүү дээ. Энэ үүднээс харахад энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь*******н ХХК мөн үү гэдэг дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.*******н ХХК-ийн гүйцэтгэх захирал нь н.Оюунчимэг гэдэг хүн байсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол өнөөдөр*******н ХХК худалдаж авах хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Ийм хүсэл зориг байж би ******* ХХК-ийн тоног төхөөрөмжийг хүлээж авах ёстой.*******н ХХК шүүхэд хариу тайлбар гаргасан үеэсээ эхлээд энэ тоног төхөөрөмжийг авах хүсэл зориг илэрхийлээгүй. Үнэхээр худалдаад авсан юм бол*******н ХХК Т.з********* гэдэг хүний тохижуулсан тоног төхөөрөмжийг ашиглаад үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл бид нар дараагийн түрээслэгчдээ талбайгаа түрээслэхийн тулд байгаа эд хөрөнгийг хүлээж аваад жагсаалт үйлдсэн нь үнэн, тэглээ гээд тэр гарын үсэг зурсан гэх баримтаар худалдаж авсан гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй. Одоо эд хогшлыг скаладанд, заримыг нь зуслангийн байшинд хадгалж байгаа би мөнгө төлж хадгалж байгаа надаас зардал гараад байна, юмаа ав л гээд байгаа. Хүлээлгэн өгсөн эд зүйлсээ буцааж тоолж аваад, дутуу байгаа эд зүйлсээс дутсаныг нь мөнгөөр өгье л гэж байгаа гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч О.М тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах*******ийн 1-р давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг манай компани эзэмшдэг, үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээслэгч ******* ХХК ХХК нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ********* рестораны зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн бөгөөд сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу цаг хугацаанд нь тогтмол төлсөөр ирсэн. ******* ХХК-ний захирал Т.********* нь түрээсийн гэрээний хугацаанд иргэн Б.Б 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ байгуулан түрээслэгч ******* ХХК-ний хувьцааг болон******* рестораны дотор агуулагдах бүхий биет зүйлсийг худалдах, худалдан авахаар болж, ресторан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийт 230 000 000 төгрөгөөр худалдан авсан байсан. Б.********* нь ******* ХХК ХХК-нийг худалдан авахдаа түрээслүүлэгч талаас түрээсийн гэрээг үргэлжлүүлэн түрээслүүлэх эсэх талаар тодруулахад нь ******* ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байсан учраас үргэлжлүүлэн түрээслэх боломжтой талаар хэлж улмаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ний захирал Б.*********тай 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал буюу 4 жилийн хугацаатай түрээсийн гэрээг дахин байгуулсан. Энэ хугацаанд түрээслэгч нь гэрээнд заасан сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хуваарийг хэсэгчлэн түрээсийн төлбөрийг төлж байсан боловч түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлж төлж эхэлсэн ба 2020 оны 1 дүгээр сараас эхлэн ... цаашид би түрээслэх боломжгүй боллоо, хүн орохгүй, ашиг орлого муу байна... гэж амаар болон бичгээр эхэлсэн. Улмаар гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг зөрчин 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэхээ больсон. Ингэхдээ түрээслэгч ******* ХХК нь өөрсдийн өмч хөрөнгө болох тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг авахгүйгээр түрээсийн талбайд орхиод явсан байдаг. Түрээслүүлэгч тал болох*******н ХХК нь дотоод засал чимэглэл, ширээ сандал,техник хэрэгсэл,тоног төхөөрөмж авч талбайг чөлөөлж өгөх талаар утсаар, амаар бичгээр мэдэгдэл хүргүүлэн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн ч түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүй байсан тул арга буюу ******* ХХК-ний рестораны тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг тусад нь өөрийн складанд хадгалж байгаа болно. Эдгээр тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нь өгөхөд татгалзах зүйлгүй болно. /СD-г хавсаргав./ Харин нэхэмжлэлд дурьдсан шиг ...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 230 000 000 төгрөгөөр худалдан авсан******* ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 төгрөгийг манай компанид төлөхөөр тохиролцсон юм... гэх агуулга тайлбар нь худал юм, акт гэх зүйлд зурагдсан гарын үсэг нь Ш.*********ийн гарын үсэг биш. Өөрөөр хэлбэл, бидний хооронд ********* ресторанаа дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөөд гарсан бөгөөд хариуцагч нь түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 230 000 000 төгрөгөөр худалдан авах талаар ямар нэгэн тохиролцоо огт хийгдээгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болно. Нэхэмжлэгч нь*******н ХХК-ийг рестораныг худалдан авахаар тохиролцсон мэтээр нэхэмжлэлдээ дурьдаж улмаар үнийг төлөхгүй байгаа учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа агуулгаар шаардаж байгаа нь буруу юм. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дэх хэсэгт: ... Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан чөлөөлөгдөнө... гэж зааснаар өмнөх түрээслэгч ******* ХХК-ийн захирал Т.********* үүргээс  чөлөөлөгдөж, харин компанийг худалдан авсан Б.********* үргэлжлүүлэн түрээсийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сар хүртэл төлсөн болно. Мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт ...Түрээслэгч түрээсийн гэрээ  дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслэн эд хөрөнгийн буцаан өгөх үүрэгтэй... гэж түрээслэгчийн хариуцлагын талаар хуульчилсан байх ба хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэг, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг гэдэгтэй нийцэж байгаа тул түрээслэгч ******* ХХК нь түрээсийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 2-р  дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн талбайг түрээслүүлэгч*******н ХХК анх хүлээн авсан байдлаар буцаан өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байдаг. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Хариуцагч өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагч Ш.*********т холбогдуулаад хэдэн төгрөгийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хувь тэнцүүлсэн байдлаар буюу тавин хувийг Ш.*********ээс гаргуулахаар шаардаж байгаа гэж ойлголоо. Нэгдүгээрт Ш.*********нь 115 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл хариуцагч*******н ХХК-ийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байгаа. Хариуцагч Ш.*********нь*******н ХХК-ийн гүйцэтгэх захирлаа ажиллаж байгаа тул хариуцагч нарын ашиг сонирхол нэг гэж үзэж байна. Нотлох баримтын хэмжээнд нотлогдоогүй, зөрүүтэй асуудал байна. Түрээсийн гэрээ нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн. Түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчээр засан сайжруулалттай холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Яг ямар үндэслэлээр 230 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гээд хариуцагч нараас шаардаад байгаа юм. *********, ********* нарын бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээг үндэслээд шаардаад байна уу, хэрэгт авагдсан 1 сарын 31-ний өдрийн актыг үндэслээд шаардаад байгаа юм уу. Энэ нь тодорхойгүй байна. 1 сарын 31-ний өдрийн актыг үндэслээд шаардаад байгаа бол энэ нэг хариуцагчаас шаардаж буй шаардлагад ч хүрэхгүй үнийн дүн юм. 230 000 000 төгрөгөөр энэ гэрээ хийгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Хоёрдугаарт бид нар нөхцөл байдлыг үзлэг хийгээд тодорхой болгосон. 2020 оны 2 сарын 01-ний өдрөөс түрээслэгч ********* бизнесийн үйл ажиллагаа хийхэд хүндрэлтэй боллоо, бид нар тодорхой судалгаагүй орж ирсэн байна аа гэж хүлээн зөвшөөрөөд түрээсийн гэрээнээс өөрсдөө гараад явсан. Тиймээс эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн гэж маргаад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тийм тохиролцоо болсон бол*******н ХХК энэ эд хөрөнгийг худалдаад авсан байсан бол гуравдагч этгээдэд түрээслэх шаардлагагүй байсан. Нэг зүйл тодорхой харсан бол Ш.*********гэдэг хүн нийтийн хоолны салбарт насаараа ажилласан хүн. Энэ нэхэмжлэгч нарыг бодвол насаараа энэ бизнесийг эрхэлсэн. Энэ хүний брэнд, үйл ажиллагаа нь бүхэлдээ тогтсон. Бидний үйл ажиллагаа, бидний барааны тэмдэг, бидний нэрийг ашиглаад үйл ажиллагаа явуулаад байгаа мөртлөө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөөгүй гэж дурдсан байна. ********* рестораны бүх халбага хэрэгсэл дээр хариуцагчийн брэндийн тэмдэг байдаг. ********* бургерийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба энэ зориулалтаар тохижуулсан байсан. Харин одоо байгаа ресторан бургерийн тохижилт, хутга сэрээ тоног төхөөрөмжийг нэгч хэрэглээгүй, ашиглах ч боломжгүй. Бургерийн эд зүйлийг рестораны үйл ажиллагаанд ашиглах ямар ч боломжгүй. ********* гэх хаягийг нь авах гэхээр мөнгөөр авах болж байна. Нэхэмжлэгчийн эд зүйлээр өөрийн агуулахыг дүүргэчихээд нэмэлтээр зардал гаргахыг хүсэхгүй байгаа тул компанийн нэр хаяг, шошготой холбоотой зүйлс нь байгаа. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасан эд хөрөнгөө хүлээлгэж өгснөөр, нөгөө тал нь хүлээж авснаар гэрээ байгуулагдсан талаар яригдаж байна. Талууд гэрээний гол нөхцөлөө тохирдог. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь юу юм бэ гэдэг дээр талууд тохиролцсон. Үндсэн гэрээний гол нөхцөлөө ч тохироогүй байж хавтаст хэрэгт авагдсан 01 сарын 31-ний өдрийн акт гэдэг зүйлийг үндэслээд шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нарыг рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршлага байсан эсэхийг мэдэхгүй байна. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гээд түрээсийн гэрээгээ цуцалж байгаа асуудал байгаа. Түрээсийн гэрээ үргэлжлэх ёстой байсан гээд маргаж байгаа бол энэ түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотой шаардлагаа гаргаад түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглах талаар эрх ашгаа хамгаалуулаад явах боломж байсан. Гэтэл 6, 7 сарын дараа гэнэт гарч ирээд бид нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гээд гэрээний төлбөрөө шаардаад байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

5. Хариуцагч*******н ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани групп ХХК-тай 2018 оны 04-р сарын 13-ны өдөр Үйлчилгээний талбай захиалан бариулах №********* дугаартай гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хаан банк тауэр оффисын 1-р давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай, нийт 207 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч эзэмшиж, ашигладаг болно. Уг гэрээний дагуу групп ХХК-д одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан аваагүй болно. Уг үл хөдлөх эд хөрөнгийг групп ХХК-иас манай хүлээн авч улмаар ХХК- тай 2018 оны 09-р сарын 26-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан рестораны зориулалтаар 5 жилийн хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээслэгч ХХК нь манай компанийн эзэмшлийн талбайг******* рестораны зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн бөгөөд сар бүрийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу цаг хугацаанд нь тогтмол төлсөөр ирсэн. ХХК-ийн захирлаар овогтой ********* бүртгэлтэй байсан бөгөөд*******н ХХК-иас анх Т.*********тай түрээсийн гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээний хугацаа ч дуусгавар болоогүй байсан юм. Түрээслэгч ХХК-ийн захирал Т.********* нь түрээсийн гэрээний хугацаанд иргэн Б.*********тай 2019 оны 07-р сарын 31 -ны өдөр Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээг байгуулж ХХК-ийн хувьцааг болон******* ресторан, ресторан доторх биет зүйлс буюу******* гэсэн нэр, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, дотоод засал чимэглэл, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг нийт 230 000 000 төгрөгөөр худалдан авч байгаагаа хэлсэн. Б.********* нь ХХК-ийг худалдаж авахдаа түрээслүүлэгч талаас түрээсийн гэрээг үргэлжлүүлж өөртэй нь байгуулах боломжтой эсэхийг тодруулж асуусан. Бид анх ХХК-тай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байсан учраас түүнд үргэлжлүүлж түрээслэх боломжтойг хэлж улмаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ХХК-ийн захирал Б.Байгалмаатай дахин түрээсийн гэрээг байгуулж, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал буюу 4 жилийн хугацаатай түрээслэх болсон. Ингэхдээ өмнөх гэрээний нөхцөлтэй ижил буюу нэг сарын төлбөр 1 м.кв нь 25 ам доллар буюу сарын 12 000 000 Б.********* нь хүлээн зөвшөөрч манай эзэмшлийн 207 м.кв талбайг түрээслэн рестораны зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Түрээслэгч нь гэрээний хугацаанд сар бүр төлөх түрээсийн төлбөрийн хуваарийг зөрчиж хэсэгчлэн түрээсийн төлбөрийг төлж байсан ба 2020 оны 1 дүгээр сараас эхлэн цаашид би түрээслэх боломжгүй боллоо, хүн орохгүй, ашиг орлого муу байна гэж амаар болон бичгээр мэдэгдэж гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг зөрчин 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэхээ больсон. Ингэхдээ түрээслэгч ХХК нь өөрсдөө өмч хөрөнгө болох тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг авахгүйгээр түрээсийн талбай дээр үлдээсэн ба түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүй юм. Бидний хооронд******* рестораны дотоод засал тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг хамт худалдах, худалдан авах талаар тохиролцсон болон энэ талаар хүсэлт зоригоо илэрхийлсэн ямар нэгэн үйлдэл огт хийгдээгүй болно. Хэрэв******* рестораны дотоод засал тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, ширээ сандалыг зөөж, тээвэрлэн өөрийн склад болон зуслангийн байшинд хадгалахгүй байх байсан. Нэхэмжлэгч тал биднийг рестораны ширээ сандал техник хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа гэж тайлбарладаг боловч дээрхи эд хөрөнгийг агуулах савандаа хадгалж байгаа ба цаашид дахин хадгалах хэрэгцээ, шаардлага байхгүй тул рестораны бүхий л эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан төдийгүй Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан журмын дагуу угсарч суурьлуулсан болон засан сайжруулалт хийсэн эд зүйл, эд хөрөнгө, тоног төхөөрөмжөө буцаан авч талбайг анх хүлээн авсан байдлаар нь түрээслэгч талд буцаан өгөх үүрэгтэй. Бид энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг зөөж, тээвэрлэх болон харуул хамгаалалтыг нь хариуцаж агуулахын төлбөр, тээврийн зардал төлж хохирч ирсэн ба цаашид харуул хамгаалалтын зардал төлж хохирмооргүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ХХК-ийг******* гэсэн оноосон нэр болон уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлээ хүлээж авахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:*******н ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,******* 1 давхрын баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу рестораны зориулалтаар эзэмшиж ашиглаж байсан. Гэвч хариуцагч түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсийн талбайг чөлөөлж өгөх эсхүл түрээсийн төлбөрийг төлөхийг 2020 он гараад шаардаж эхэлсэн учир хариуцагчид түрээсийн талбайд хийсэн засвар, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ширээ сандал зэргийг хариуцагчид 230 000 000 сая төгрөгөөр худалдах, хариуцагч үнийг төлөхөөр харилцан тохиролцон 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл хариуцагч өөрийн худалдан авсан ********* рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийн үнэ болох 230 000 000 сая төгрөгийг төлөлгүй 2020 оны 07 сар хүрсэн учраас өөрийн зөрчигдсөн эрхээ хамгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь ********* рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг нэхэмжлэгчийг ирж авахыг шаардаж байсан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчийн тохижуулсан дотоод засал, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгсэл, ********* гэх нэрийг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. ********* рестораны дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмж, ширээ сандал, техник хэрэгслийг хүлээн авч ашиглан үргэлжлүүлэн ажиллуулсан хариуцагчийн үйлдлээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсаныг нотолж байгаа болно. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчээс худалдсан авсан эд хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно заасантай нийцсэн гэж үзнэ. Нэгэнт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад тус гэрээг цуцлах эсхүл гэрээнээс татгалзахгүйгээр тухайн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг хүлээн ав гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн тоот дансны хуулга, Б.Батдоржийн эзэмшлийн тоот дансны хуулга, Б.Байгалмаагийн эзэмшлийн 5002203255 тоот дансны хуулга, №7989275 тоот шилжүүлгийн баримт, Б.Байгалмаагийн эзэмшлийн тоот дансны хуулга, №8046462 тоот шилжүүлгийн баримт, 90 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 82 000 000 төгрөгийг шилжүүлгийн баримт, 13 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Т.*********ын төлбөрийн нэхэмжлэх, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, хавсралт /жагсаалт/, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХХК-иас Г.Жанчивт олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* ХХК-иас Э.Чимэддагвад олгосон итгэмжлэл,******* ресторанд байрлах хөрөнгийн жагсаалт,******* ресторанд хийгдсэн засвар ажлын баримтын түүвэр, 2018.09.04-ний өдрийн кассын зарлагын ордер, 2018.09.04-ний өдрийн зарлагын баримт, 2018.09.06-ны өдрийн кассын зарлагын ордер, 2018.09.06-ны өдрийн зарлагын баримт, 2018.09.07-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.09.08-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, бараа материал худалдан авсан баримт, 2018.09.18-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.09.19-ний өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.09.25-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.09.27-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.10.12-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт, 2018.10.02, 2018.10.03, 2018.10.07, 2018.10.09, 2018.10.09, 2018.10.12, 2018.10.14, 2018.10.17, 2018.11.04, 2018.11.05, 2018.11.13, 2018.11.14, 2018.11.13, 2018.11.13, 2018.11.16, 2018.11.15, 2018.11.16, 2018.11.17, 2018.11.13, 2018.11.28, 2018.11.20, 2018.11.24, 2018.11.21, 2018.11.23, 2018.11.25, 2018.11.29, 2018.11.30, 2018.12.02, 2018.12.01, 2018.12.15, 2018.11.16, 208.12.08, 2018.11.29, 2018.11.16, өдрүүдийн кассын зарлагын ордер, зарлагын баримтууд, 2019.08.27, 2019.10.07, 2019.12.11, 2019.12.12, 2019.10.25, 2019.08.28 өдрүүдийн жилжүүлгийн баримт, 2019.05.10, 2019.05.06 өдрүүдийн бэлэн мөнгөнийн орлогын баримт, 209.10.08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2019.12.09, 2019.09.11, шилжүүлгийн баримт, 2019.09.11-ний өдрийн бараа захиалгын баримт зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 3-35, 62, 245, 2-р хх-ийн 61, 83-209/

8. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ********* ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Үүсгэн байгуулагчийн шийдвэр,*******н ХХК-ийн 2018 онд баталсан компанийн дүрэм,*******н ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.*********д олгосон итгэмжлэл, хариу тайлбар,*******н ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ******* ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, ХХК-ийн гаргасан тодорхойлолт,ын гаргасан тодорхойлолт, гэрэл зургууд, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Хан-Уулд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ш.*********ийн гарын үсгийн туршилтын загвар, 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ /Ш.*********ийн гарын үсгийн чөлөөт загвар, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Кредит картын гэрээ /Ш.*********ийн гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар, Ш.*********ийн гар бичвэр, Ш.*********ийн гарын үсгийн туршилтын загвар, 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Ш.*********ээс А.Отгонцэцэгт олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ш.*********ээс Ч.*********д олгосон итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн*******н ХХК-иас О.*********д олгосон итгэмжлэл,*******н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,*******н ХХК-ийн 2022 онд баталсан компанийн дүрэм, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн*******н ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, хавсралт, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн трээсийн гэрээ, 2022.06.22-ны өдрийн Монгол шуудангийн баримт,*******н ХХК-ийн 2022.06.22-ны өдрийн албан бичиг,*******н ХХК-ийн 2022.12.07-ны өдрийн албан бичиг зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 34-38, 43, 45-47, 51-58, 66-80, 85-89, 120-126, 143, 147, 197-222, 2-р хх-ийн 72-76, /

9. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гарын үсгийн шинжээч томилж дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, хариуцагч Ш.*********ийн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагч*******н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,*******, 1 давхарт байрлах, ********* рестораны дотоод орчин, агуулахад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Зуслангийн байшинд буй эд зүйл, гаднах эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, хариуцагч Ш.*********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтыг гаргуулж хэрэгт хавсаргасан ба хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Г, Н.Б, Ч.О Ц.С, Д.Э Д.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан ба хариуцагч тал гэрчээр Т.*********ыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна. /хх-ийн 127-135, 156-159, 160-179, 180-191, 231-239/

 

            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК  нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч*******н ХХК, Ш.*********нартай түрээслэж байсан рестораны дотоод засал чимэглэл, ширээ, сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, эд зүйлсийг бүгдийг нь хүлээлгэн өгч үнийг 230 000 000 төгрөгөөр тохирсон боловч үнийг төлөхгүй хохироож байгаа тул худалдсан, шилжүүлэн өгсөн рестораны ширээ сандал, тоног төхөөрөмж, аяга тавга, техник хэрэгслийн үнэ 107 287 070 төгрөг, дотоод засал чимэглэлийн үнэ 72 712 930 төгрөг,******* гэх нэрийн үнэ 50 000 000 төгрөг, нийт 230 000 000 төгрөгийг төгрөгийг гаргуулна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагч*******н ХХК болон Ш.*********татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд түрээслэгч нь түрээслүүлэгчээс засан сайжруулалттай холбоотой ямар нэгэн зүйл шаардах эрхгүй, бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй хэрнээ ийм үндэслэлээр шаардаад байгаа нь ойлгомжгүй, хариуцагч биш, хэрэгт авагдсан 2020 оны 1 сарын 31-ний өдрийн хүлээлгэн өгсөн актыг үндэслээд шаардаж байгаа бол уг актанд гарын үсэг зураагүй, эд зүйлсийг хүлээн аваагүй. Харин авахгүй байгаа эд зүйлсийг нь өөрсдөө зардал гаргаж хадгалж байгаа тул эдгээр зүйлсээ буцаан авахыг даалгасан сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. ********* ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ********* ХХК нь түрээслэгч ******* ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,*******ийн 1 дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг түрээслүүлсэн байна.

6. ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.********* нь дээрх талбайг түрээслэж байх явцдаа иргэн Б.Байгалмаатай 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Бэлэн бизнес худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Байгалмаа нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг, ************** нэрийг ашиглах эрх болон ********* рестораны тохижилт болон эд хөрөнгийг нийт 230 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрийг төгрөгөөр болон автотээврийн хэрэгсэл оролцуулж барагдуулахаар, мөнгөн дүнд рестораны дотор агуулагдах бүхий биет зүйлс багтаж байгаа талаар харилцан тохиролцсон гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 8-9/

7. Мөн өдөр буюу 2019 оны 07 сарын 31-ний өдөр ******* ХХК-ийг төлөөлж Б.Байгалмаа нь ********* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ********* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,*******ийн 1 дүгээр давхрын үйлчилгээний төвийн баруун урд хэсэгт байрлах 207 м.кв талбайг сарын 12,000,000 төгрөгийн төлбөртэйгээр 5 жилийн хугацаанд түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 5-6/

Талуудын байгуулсан Түрээсийн гэрээний 2.4.1-д түрээсийн гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анх байгуулагдан хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээний биелэлтийг 1 жилийн хугацааны үр дүн болон түрээслэгч талын гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбогдон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин байгуулагдаж байна, 2.4.2-д түрээсийн гэрээний хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болно гэжээ.

8. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

9. Зохигч талууд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн гэрээ 6 сарын хугацаанд үргэлжилж, улмаар ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж байсан үйл баримтын тухайд болон ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш рестораныг ажиллуулаагүй талаар талууд маргаагүй.

10. Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан асуудлаар талууд маргаангүй байх тул шүүх талуудын байгуулсан гэрээний хүчинтөгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүйн дээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар цуцлагдсан гэж үзэхээр байна.

11. Харин нэхэмжлэгч ХХК-ийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгөх актад үндэслэж, рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдах, худалдан авахаар хариуцагч*******н ХХК, Ш.*********нартай харилцан тохиролцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

12. Тодруулбал, 1-р хавтаст хэргийн 28, 29-р талд, 2-р хавтаст хэргийн 6-р талд /ар, өвөр/ авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, түүний хавсралт /жагсаалт/ зэргээр талуудын хооронд Бэлэн бизнес худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Рестораны дотоод засал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хүлээлгэн өгсөн актаар дээрх гэрээг байгуулсан гэх хүсэл зориг тогтоогдохгүй байна.

14. Харин тухайн өдөр эд зүйлсийг талууд 2 талаасаа хүмүүс гаргаж, актаар нэг бүрчлэн тоолж, хүлээлгэж өгсөн үйл баримтын тухайд маргаагүй ба гэрч нар энэ талаар мэдүүлсэн зэргээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор дээрх акт үйлдэгдсэн гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байна.

15. Эдгээрээс дүгнэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

16. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч*******н ХХК нь******* гэсэн оноосон нэр, уг рестораны дотоод засал чимэглэл, ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд зүйлсийг хүлээж авахыг нэхэмжлэгч ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй.

17. Иргэний хуулийн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. гэж заасан байна.

18. ХУД-ийн 15 дугаар хороо,******* 1 давхарт байрлах үйлчилгээний талбай буюу ********* ресторанд, складад, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд байрлах зуслангийн байшинд үзлэг хийж, гэрэл зургийг тэмдэглэлийн хамт хэрэгт хавсаргасан баримтаар хариуцагч*******н ХХК нь рестораны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өөрийн складад хураасан буюу зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ресторанд ашиглаж байгаа талаар маргаагүй ба дээрх эд хөрөнгүүдийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн жагсаалтаар хүлээлгэн өгөхөөр тайлбарласан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон тохиолдолд хэн аль нь түрээсийн зүйлийг буцаан өгөх, түрээсийн байрыг чөлөөлөх үүрэгтэй байна.

19. Харин нэхэмжлэгч ХХК нь түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

  20. Хариуцагч тал гэрчээр Т.*********ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгт хавсаргав.

21. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ганган Тэнүүн ХХК, Ш.*********нараас 230 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******н ХХК-нд 2020.01.31-ний өдрийн жагсаалтаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийг хүлээж авахыг нэхэмжлэгч ХХК-нд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 308 000 төгрөгийг, хариуцагч*******н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******н ХХК-д олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ