Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/03468

 

2023 оны 10 сарын 31 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/03468

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суух, Э  овогт Б-ийн Ц  /РД:.........../,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ......... тоотод оршин суух, Г-ын А /РД:.........../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ давхарт байрлах, Х ХХК /РД:5714311/-холбогдох

Хан-Уул дүүрэг, .......... тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ц-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг, .............. тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.А-гийн нэхэмжлэлтэй /нэгтгэсэн/ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, нэхэмжлэгч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Цнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Ц би Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .......... тоотод ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хурд пропертийз ХХК-ний борлуулалтын албатай анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж байраа хүлээн авсан бөгөөд одоо хүртэл амьдарч байна. Хүлээн авсан орон сууцны төлбөрийг 1 м/кв талбайг 3.200.000 төгрөгөөр тооцон 55,04 м/кв талбай бүхий орон сууцны нийт үнийг 176.128.000 төгрөгөөр үнэлж тухайн байрны анхны захиалагч Т.Р-гт 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ дагуу дараах байдлаар төлж барагдуулсан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 530.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.030.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6.440.000 төгрөг бэлэн төлөв, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.898.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3.870.000 төгрөг TDB, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, бэлэн төлөв, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3.800.000 төгрөг TDB Бэлэн төлөв 70.000, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг TDB, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг,2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 600.000 төгрөг Хаан банк, Бэлэн төлөв 3.270.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 11.15 870.000 төгрөг Хаан банк, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1.570.000 төгрөг, 12.16 1.990.000 төгрөг Хаан банк, Бэлэн төлөв 310.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 02.08 1.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1.870.000 төгрөг, 04.11 1.000.000 Хаан банк, Бэлэн төлөв 1.000.000, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 7.18 870.000, 7.31 2.000.000 Хаан банк, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3.870.000 төгрөг Бэлэн төлөв, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.370.000 төгрөг Хаан банк, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4.320.000 төгрөг Хаан банк, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.870.000 төгрөг Хаан банк, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг Хаан банк Бэлэн төлөв 870.000, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7.740.000 төгрөг Орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул Хурд Пропертийз ХХК-д хандаж эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай тодорхойлолт, бусад баримт бичгийг гаргаж өгөхийг 2021 оны 05 сарын 10-ны өдөр албан бичгээр хандаж хүссэн боловч өргөдлийн хариуг өгөөгүй бөгөөд захиалагч Г.а, Т.Р нар тус компанид авлага төлбөрийн асуудалтай тул эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Иргэний хуулийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байх бөгөөд орон сууцыг анх Хурд пропертийз ХХК-ний Борлуулалтын албатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан, үүнээс хойш амьдарч эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг би байрны захиалагч Т.Рэнцэнмядагт төлж барагдуулсан байсныг хариуцагч компани мэдэж байсан тул би өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд би Иргэний хуулийн 9.4.1, 92.1, 106.3-т заасны дагуу Хурд пропертийз ХХК-д холбогдуулж Хан-Уул дүүрэг, .......... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.А би 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалан бариулах 104-12F дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222 хотхоны 104 дүгээр байрны 12F тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176.128.000 төгрөгөөр захиалан бариулсан. 2015 оны 10 дугаар сард Х ХХК-ийн Борлуулалтын албанаас орон сууцаа хүлээн авч, одоо эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай албан бичгийг авах гээд Х ХХК дээр очиж уулзахад тооцоогүй гэсэн албан бичгийг Хас кабел ХХК-иас авчир гэсэн шаардлага тавьсан. Х  ХХК болон Х  ХХК-ны хоорондын тооцооны асуудал иргэн Г.А надад хамааралгүй бөгөөд Х ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 012 дугаартай албан бичгээр иргэн Г.А миний нэр дээр тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг Х ХХК-нд өгч байсан. Миний бие Х ХХК-нд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй, төлөх төлбөргүй тул орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ............ тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.Ц  эдэг иргэнтэй Хурд пропертийз ХХК нь эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл байгуулаагүй. Ц   орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл нь гаргаж байгаа нь Х ХХК-ны зүгээс хариуцагчаар оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг тодорхойлох, өөрчлөх асуудал нэхэмжлэгчид гагцхүү хуулиар олгогдсон эрх байдаг. Т.Р нь нэхэмжлэгчид худалдан борлуулах эрхтэй субъект биш нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага бол хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Шударга эзэмшигч гэдэг нь алдсан зүйлээ л буцааж авах тухай ойлголт, одоогийн байдлаар юу алдсан гээд байгаа вэ ямар өмчлөх эрхэд нь саад учирчхаад байгаа нь тодорхойгүй. Хоёр нэхэмжлэгчийн хооронд үүссэн маргааны улмаас асуудал явж байгаа үүнд хариуцагч Х  ХХК-нь ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч Г.А-ийн хувьд тус байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хас кабель ХХК нь манай компанид ажил үйлчилгээ хийж гүйцэтгээд ............. тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бид бартераар өгсөн. Тус компани А-т энэ байраа шилжүүлсэн гэсэн тул А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч Б.Ц-аас: 2021.08.24-ний өдрийн итгэмжлэл, 2015.10.14-ний өдрийн Хүннү хороолол 1 дүгээр ээлжийн байр хүлээлцэх акт, иргэний үнэмлэхний хуулбар,2021.05.10-ны өдрийн Х  СӨХ-ны тодорхойлолт, 2015.09.18-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2015.10.16-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2015.09.01-2015.12.31 шилжүүлгийн баримт, 2016.01.27-ны өдрийн дансны хуулга, 2016.03.09-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2016.07.07-2016.07.10-ны өдрийн дансны хуулга, 2016.08.02-2016.08.04-ний өдрийн дансны хуулга, 2016.11.15-ны өдрийн дансны хуулга, 2016.11.08-ны өдрийн дансны хуулга, 2016.12.08-ны өдрийн дансны хуулга, 2016.12.16-ны өдрийн дансны хуулга, 2017.01.07-ны өдрийн дансны хуулга, 2017.02.08-ны өдрийн дансны хуулга, 2017.03.08-ны өдрийн дансны хуулга, 2017.04.18-ны өдрийн дансны хуулга, 2017.05.08-ны өдрийн дансны хуулга, 2017.06.08-ны өдрийн дансны хуулга, 2017.07.31-ний өдрийн дансны хуулга, 2017.08.08-ны өдрийн дансны хуулга, 2017.10.01-ний өдрийн дансны хуулга, 2017.11.02-ны өдрийн дансны хуулга, 2017.12.04-ний өдрийн дансны хуулга, 2018.01.09-ний өдрийн дансны хуулга, 2018.02.08-ны өдрийн дансны хуулга, 2017.03.07-ны өдрийн дансны хуулга, 2018.12.31-ний өдрийн дансны хуулга, 2015.11.08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ, 2021.05.10-ны өдрийн Тодорхойлолт, баримт хүсэх тухай, зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

 

4. Нэхэмжлэгч Г.А-ээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2014.06.17-ны өдрийн орон сууцны барилгын захиалан бариулах гэрээ зэрэг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

 

Хариуцагчаас: 2022.01.24-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна

 

Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, НШШГГ, Х  ХХК зэрэг баримтуудыг шаардсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц, Г.А  нар нь хариуцагч Х  ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Б.Ц   нь 2015.11.08-ны өдөр Т.Рэнцэнмядагтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүрэг, .................. тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцанд 2015 оноос хойш амьдарч байгаа, орон сууцны мөнгийг Р-т өгсөн гэжээ.

 

Г.А   2014.06.17-ны өдөр 104-12f тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг Х  ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүрэг, ................тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцыг 176.128.000 төгрөгөөр тохирсон байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Ц маргаан бүхий орон сууцны өмчлөгч /хууль, гэрээгээр/ бус этгээдтэй үл хөлдөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрөө шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.А-ийн хүү Т.Р нь орон сууцны өмчлөгч биш байхад Б.Ц түүнтэй гэрээ байгуулснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, .............тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгч болж чадахгүй юм.

 

Иймд Х ХХК-нд холбогдох Хан-Уул дүүрэг, ............ тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Ц  өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

Нэхэмжлэгч Г.А-ийн хувьд Хан-Уул дүүрэг, ................. тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК хүлээн зөвшөөрч байх тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хан-Уул дүүрэг, 1............. тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.А-ийг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Хурд пропертийз ХХК-нд холбогдох Хан-Уул дүүрэг, ...........тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүрэг, ................тоот 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.А-ийг тогтоосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520.000 төгрөг, Г.А-йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.038.590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  ХХК-иас 1.038.950 төгрөг гаргуулж, Г.А-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО