Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/00756

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/007***********

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Х

Хариуцагч: Х

***********ХХК-ийн хувьцааны Д.***********ийн эзэмшлийн 65 хувийн хувьцааг бүхэлд нь гаргуулж К.*******ад шилжүүлэхийг Д.Алдахишигт даалгах, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.***********, Х.*********** нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч К.Х

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х,

хариуцагч Д.А

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К.******* хариуцагч Д.***********, Х.*********** нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ***********ХХК-ийн хувьцааны Д.***********ийн эзэмшлийн 65 хувийн хувьцааны 45 хувийг шилжүүлж, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаардсныг,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, ***********ХХК-ийн хувьцааны Д.***********ийн эзэмшлийн 65 хувийн хувьцааны 65 хувийг бүхэлд нь шилжүүлж, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: К.******* миний бие үндсэн нэхэмжлэлдээ дурдсанчлан өөрийн амьжиргааны эх үүсвэр болсон махны үйлдвэрийг барьцаанд тавин Хөгжлийн банкнаас 2018 оны ***********дүгээр сарын 26-ны өдөр************** тоот гэрээг үндэслэн 408 000 000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай******* ХХК болон ***********ХХК нарт авч өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үндэслэн барьцаалсан хөрөнгийг зээлийн хугацаа дуусангуут чөлөөлөөд буцаан өгөх талаар ***********ХХК, *********** ХХК нарын хооронд гэрээ байгуулсан байдаг. Гэтэл ***********ХХК,******* ХХК нарын авсан 408 000 000 төгрөгийн зээлийн хугацаа дууссанаас хойш бүтэн 3 жил өнгөрсөн боловч, миний барьцаалсан хөрөнгийг чөлөөлж өгөөгүй билээ. Учир нь зээлийн үлдэгдэл болох 64 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул барьцааны хөрөнгө болох Махны үйлдвэрийг худалдан борлуулах шаардлагатай болсон. ***********ХХК-тай байгуулсан 2018.01.06-ны өдрийн дугаар: *********** тоот Хөрөнгө барьцаалах тухай гэрээний 1.6-д Авсан зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1-2 жилээр хэтэрсэн, эсвэл барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөн өгч чадалгүй алдсан тохиолдолд өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн үлдсэн 65 хувийг эзэмших эрхийг К.*******ад шилжүүлэн өгнө хэмээн заасан. Хариуцагч Д.*********** нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ***********ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 3 дугаар сарын-ны өдрийн ***********дугаар шийдвэр гараагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй хэмээн илт худал тайлбар гаргаж байгаа тул миний бие уг шаардлагаа өөрчилж, талуудын хооронд байгуулсан 2018.01.06-ны өдрийн дугаар *********** тоот Хөрөнгө барьцаалах тухай гэрээний 1.6-д заасны дагуу ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.***********ийн тус компанийн эзэмшиж буй 65 хувьд ногдох 65 ширхэг, 650 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бүхэлд нь Д.***********ээс гаргуулж, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х.*********** хариу тайлбартаа: Миний аав К.******* нь өөрийн эзэмшлийн *********** ХХК-ийн Ховд аймагт байдаг Махны үйлдвэрийг ***********ХХК-д зээл авахад нь тусалж түр барьцаалахаар болсон. Шагналд нь Тэрэлжид байдаг 1 га газартай компанийхаа 35%-ийг өгөхөөр болсон юм. Ингээд тус компанийн хувьцаа эзэмшигч Д.***********ийн эцэг гуай миний аавд Чи зээлийн муу түүхтэй юм байна. Зээл авахад саад болох тул компанийн захирал байж болохгүй. Танай хүү Х.***********ийг захирлаар томилчихья гэсэн. Ингээд намайг хятад хэлтэй тул жуулчин татах боломжтой гэж үзээд тухайн саналыг би зөвшөөрч ***********ХХК-ийн захирлаар томилсон ба компаний хувьцааны 35%-ийг надад мөн шилжүүлсэн. Миний аав К.******* нь ***********ХХК-ийн Хөгжлийн банкнаас авах зээлтэй холбоотой бүх баримтуудыг болон төслийг бэлдсэн байсан. Хөгжлийн банкинд *********** ХХК-ийн Махны үйлдвэрийг барьцаалах болсон чинь тус үйлдвэр нь ***********ХХК-ний өмчлөлд байх хэрэгтэй гэдэг шаардлагыг банк тавьсан юм. Ингээд 2018.01.06-нд бид Хариуцагч Д.***********ийн аавгийнд цугларч Ховд аймаг явах тухай ярилцаад 2018.01.02-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн *********** ХХК, ***********ХХК нарын хооронд Хөрөнгө барьцаалах тухай дугаар:*********** тоот гэрээг байгуулж, К.******* нь өөрийн эзэмшлийн компани *********** ХХК-ийн өмчлөлийн махны үйлдвэрийг ***********ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн юм. Энэ гэрээ нь одоо К.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй гэрээ бөгөөд тус гэрээгээр зээлийг төлөлгүй 2-3 жил хугацааа хэтэрсэн, эсвэл махны үйлдвэрийг зээлийн барьцаанд алдах тохиолдолд К.*******ад ***********ХХКийн хувьцааны Д.***********ийн өмчлөлд буй 65 хувийг шилжүүлж өгөх тухай тохиролцоо болно. Тухайн өдрийн маргааш нь К.******* бид хоёр Ховд аймаг руу явж бэлэглэлийн гэрээ байгуулан. Махны уйлдвэрийг эзэмшил газартай нь ***********ХХК-д шилжүүлээд ирсэн. ***********ХХК-ийн охин компани болох******* ХХК нь тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 408 000 000 төгрөгний зээл авсан. Гэтэл дээр дурдсан зээлийн гэрээний хугацаа дуусаж, хугацаа хэтэрсэн тул Хөгжлийн банк намайг байнга дуудаж, зээлээ төлөхийг шаардаж эхэлсэн.******* ХХК нь ***********ХХК-тай хамтран ажиллах тухай 2017.10.26-нд байгуулсан 2017/10/26/***********тоот гэрээний дагуу бүх тендерт дангаараа оролцсон учраас Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлөх үүрэгтэй ч гэсэн би Хөгжлийн банкны шахалтаар зээлийн хүү болон үндсэн зээлд 53 000 000 төгрөг төлсөн. Би тус компанийн захирлын хувьд, *********** нарт удаа дараа залгаад зээл төлөх талаар хэлсэн боловч сүүлд бүр утсаа ч авахаа байсан. 2022 оноос******* ХХК зээл төлж эхэлсэн бөгөөд үлдэгдэл 64 000 000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Хөгжлийн банк барьцаа хөрөнгө болох Махны үйлдвэрийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар болж бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн. 2021.01.22-нд би эдгээр асуудлуудыг хэлэлцэхээр компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021.03.09-нд хуралдуулахаар шийдвэр гарган гуайн гэрт очиж. К.*******, Д.*********** бид хуралдсан боловч хуралдааны тэмдэглэлд *********** гарын үсгээ зураагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

3. Хариуцагч Д.*********** хариу тайлбартаа: К.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ихэсгэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. К.******* залилангийн хэргээр хоригдож байх үедээ манай аавтай танилцаж, итгэлийг нь олж авсан байдаг. Гарч ирсэн цагаасаа аавтай ойртож, ***********ХХК-ийн 35 хувийн хувьцааг хүүгийнхээ нэр дээр бэлэнд авсан. Утаа багасгах, бага зардлаар дулаан гаргах төсөлд хамтран ажиллах талаар аавтай ярьж, аавын өөрийнх нь төсөлд хамтрах гэсэн байдаг. Түүнд өөрт нь хийгээд байсан ажил байхгүй. Аав бараг гаруй жил энэхүү төслүүдийг өөрийн санаачилгаар хийж, сайжруулж, хэрэглүүлсээр ирсэн. К.******* бие амар мөнгө олох аргыг хайж явдаг гэж боддог. Ингээд дээрх төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл хүсэх болоход банк К.*******ад итгээгүй учир аав батлан даалт гаргаж, К.*******ын *********** ХХК-ийн нэр дээрх махны жижиг үйлдвэрийг зээлийн барьцаанд нэмэрлэсэн байдаг. Банкнаас 500 000 000 төгрөгийн зээл хүссэн ч 408 000 000 төгрөгийн зээл олгосон байсан. Мөнгийг К.******* төлөөгүй учир Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлэх болоход аав хувь хүний хувьд батлан дааж процессийг зогсоосон байдаг. Аав өөрийн компани болох олсон орлогоос бүгдийг төлсөн. 64 000 000 төгрөгийг төлснийг би мэдээгүй байсан.*******, ***********ХХК нь толгой болон охин компани биш бие даасан 2 өөр компани юм. *********** ХХК-ийн 2021.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, шийдвэр гаргахад би байгаагүй. Ийм хурлууд болоогүй. К.******* зун надтай ярьж Ховд явах гээд яарч байна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч байсан. Түүнийг ашигласан байх. К.******* компанийн хувьцаа эзэмшигч биш, компанийн хувьд хэн ч биш байтал түүгээр протокол хөтлүүлсэн ч байх шиг. Энэ бол К.******* хүүгийн хамт компанийн тамга тэмдэг, бичиг баримт ашиглаж өөрсдөд ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би өөрийн эзэмшиж буй хувьцааг К.*******ад шилжүүлэх ямарч хүсэл сонирхол байгаагүй. Тийм яриа хэлцэл огт хийгдэж байгаагүй. Мөн махны үйлдвэрээ зарах эсэх нь надад болон компанид хамааралгүй. Зээлийн төлбөрөө төлөх нь зээлдэгчийн үүрэг, төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах хуулийн заалтын дагуу хийгдсэн гэж үзэж байна. К.*******ын болон түүний хувьцаа эзэмшлийн компанийн төлбөрийг манай компани болон миний хувьцаатай хутгаж, хууль бусаар хувьцааг өөрийн нэр дээр авахыг нь зөвшөөрөхгүй. Иймд К.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргйн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.27-ны өдрийн дугаар захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***********ХХК-ийн дүрэм, *********** ХХК-ийн 2021.03.10-ны өдрийн ***********дугаар хувьцаа эзэмшичгдийн шийдвэр, *********** ХХК-ийн 2021.03.10-ны өдрийн дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр, *********** ХХК-ийн 2021.03.15-ны өдрийн дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, *********** ХХК-ийн 2021.01.22-ны өдрийн ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах 05 тоот шийдвэр, ***********ХХК-ийн 2021.01.22-ны өдрийн албан бичиг, ***********ХХК-ийн 2021.03.09-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, 2018.01.06-ны өдрийн *********** дугаар Хөрөнгө барьцаалах тухай гэрээ, 2018.01.09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.01.11-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ***********ХХК-ийн эзэмшиж буй газрын байршилын кадастрын зураг, 2018.01.26-ны өдрийн ЗГ-СЭ-З******* дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.01.26-ны өдрийн*********** 2018.21 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018.01.26-ны өдрийн дугаар газар эзэмших эрх барьцаалах гэрээ, ***********ХХК-ийн 2018.01.02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ***********дугаар шийдвэр, ***********ХХК-ийн 2019.06.24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн дугаар хурлын тогтоол, 2018.01.02-ны өдрийн дугаар компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2018.01.02-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Хөгжлийн банк ХХК-ийн 2021.05.11-ний өдрийн тоот албан бичиг, 2021.05.11-ний өдрийн 2/4***********тоот албан бичиг, 2021.06.14-ний өдрийн дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2021.06.14-ний өдрийн дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021.05.17-ны өдрийн 0333 дугаар итгэмжлэл, 2021.05.14-ний өдрийн*********** дугаар итгэмжлэл, 2021.05.11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ***********ХХК-ийн 2017.09.19-ний өдрийн дугаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, ***********ХХК-ийн 2017/10/26/***********дугаар хамтран ажиллах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202.03.01-ний өдрийн*********** дугаар захирамж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.09.19-ний өдрийн албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-86/

5. Хариуцагч Д.*********** 2020.08.27-ны өдрийн дугаар батлан даалтын гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 132-134/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хөгжлийн банкнаас 2018 оны ***********дүгээр сарын 26-ны өдөр************** тоот гэрээг үндэслэн 408 000 000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай******* ХХК болон ***********ХХК нарт авч өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үндэслэн барьцаалсан хөрөнгийг зээлийн хугацаа дуусангуут чөлөөлөөд буцаан өгөх талаар ***********ХХК, *********** ХХК нарын хооронд гэрээ байгуулсан байдаг. Гэтэл *********** ХХК,******* ХХК нарын авсан 408 000 000 төгрөгийн зээлийн хугацаа дууссанаас хойш бүтэн 3 жил өнгөрсөн боловч, миний барьцаалсан хөрөнгийг чөлөөлж өгөөгүй билээ. Учир нь зээлийн үлдэгдэл болох 64 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул барьцааны хөрөнгө болох Махны үйлдвэрийг худалдан борлуулах шаардлагатай болсон . 2021 оны 03 сарын-ны өдрийн *********** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр махны үйлдвэрийг зарж өрийг хаасан тохиолдолд Д.*********** нь өөрийн эзэмшлийн хувьцааны 45 хувийг К.*******ад өгөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу үйлдвэрээ зарж, үлдэгдэл 64 000 000 төгрөгийн өрийг дарсан. гэж тайлбарлав.

3. Хариуцагч Х.*********** ...***********ХХК-ийн охин компани болох******* ХХК нь тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 408 000 000 төгрөгний зээл авсан. Гэтэл дээр дурдсан зээлийн гэрээний хугацаа дуусаж, хугацаа хэтэрсэн тул Хөгжлийн банк намайг байнга дуудаж, зээлээ төлөхийг шаардаж эхэлсэн.******* ХХК нь ***********ХХК-тай хамтран ажиллах тухай 2017.10.26-нд байгуулсан 2017/10/26/***********тоот гэрээний дагуу бүх тендерт дангаараа оролцсон учраас Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлөх үүрэгтэй ч гэсэн би Хөгжлийн банкны шахалтаар зээлийн хүү болон үндсэн зээлд 53 000 000 төгрөг төлсөн. Би тус компанийн захирлын хувьд, *********** нарт удаа дараа залгаад зээл төлөх талаар хэлсэн боловч сүүлд бүр утсаа ч авахаа байсан. 2022 оноос******* ХХК зээл төлж эхэлсэн бөгөөд үлдэгдэл 64 000 000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Хөгжлийн банк барьцаа хөрөнгө болох Махны үйлдвэрийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар болж бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн. 2021.01.22-нд би эдгээр асуудлуудыг хэлэлцэхээр компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021.03.09-нд хуралдуулахаар шийдвэр гарган гуайн гэрт очиж. К.*******, Д.*********** бид хуралдсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол 2021.03.10-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.гэж тайлбарлав.

4. Хариуцагч Д.*********** ...махны үйлдвэрээ зарах эсэх нь надад болон компанид хамааралгүй. Зээлийн төлбөрөө төлөх нь зээлдэгчийн үүрэг, төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах хуулийн заалтын дагуу хийгдсэн гэж үзэж байна. К.*******ын болон түүний хувьцаа эзэмшлийн компанийн төлбөрийг манай компани болон миний хувьцаатай хутгаж, хууль бусаар хувьцааг өөрийн нэр дээр авахыг нь зөвшөөрөхгүй. Иймд К.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. ***********ХХК нь 1 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж,0 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.*********** байсан байх ба 2018 оны ***********сарын-ны өдрийн ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн №***********тоот шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.***********ийг томилж, хувьцаа эзэмшигч Д.*********** нь тус компанийн0 хувийн хувьцааны 35 хувийг Х.***********д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байх ба Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ***********сарын-ны өдрийн №***********тоот шийдвэрээр ***********ХХК-ийн шинэчилсэн дүрмийг баталж,гийн *********** 65 хувийн хувьцаа эзэмшигч, *******ын *********** 35 хувийн хувьцаа эзэмшигч болох нь компанийн дүрмээр тогтоогдож байна. /хх-ийн 9-17/.

Мөн 2018 оны ***********сарын-ны өдрийн ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн №***********тоот шийдвэрээр тус компанийн охин компани болох******* ХХК-ийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан ..., охин компанитай бүх талаар хамтарч ажиллахыг гүйцэтгэх захирал Х.***********т үүрэг болгож, *********** ХХК-ийн махны үйлдвэрийг барьцаалах, буцаан өгөх тухай гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал Х.***********т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 66/

Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.*********** 2018.01.05-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна./хх-ийн 8/

7. Хавтаст хэрэгт *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх ба гүйцэтгэх захирал Каснай ******* 2018.01.08-ны өдөр бүртгэгдсэн, мөн тус компанийн нэр дээр бүртгэлтэй Мах нядлах, мах боловсруулах зориулалттай 420м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан байна./хх-ийн 27-33/

2018 оны ***********сарын 06-ны өдөр *********** ХХК болон ***********ХХК-ийн хооронд Хөрөнгө барьцаалах тухай *********** дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ***********ХХК-ний Хөгжлийн банкнаас зээл авах зээлийн барьцаанд тавих, буцаан авах ...зорилгоор байгуулагдсан байна.

Дээрх гэрээний дагуу 2018.01.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2018.01.11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж *********** ХХК-ийн өмчлөлийн Ховд аймгийн Буянт суманд байрлах Мах нядлах, мах боловсруулах зориулалттай 420м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, үйлдвэр үйлчилгээний зориулалтай газар эзэмших эрхийг ***********ХХК-нд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, тухайн хөрөнгө болон газар эзэмших эрх ***********ХХК-нд шилжсэн байна. /хх-ийн 68,69/

8. ***********ХХК, *********** ХХК, Бэст энержи сэйвинг ХХК нар нь хамтарч дээрх гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө болон бэлэглэлийн гэрээ байгуулж, зээл авах болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарласан.

Үүнд: ***********ХХК-ийн0 хувийн хувьцаа эзэмшигч Д.***********ийн патенттай Дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй битүүмжлэгдсэн халаагуур-ын үйлдвэрийг барьж байгуулахад хэрэгцээтэй байгаа тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах зорилгоор хийгдсэн гэж тайлбарлаж байх ба үүний дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

2018 оны ***********сарын 26-ны өдрийн************** дугаар Зээлийн гэрээ Монгол Улсын Хөгжлийн банк, ***********ХХК,******* ХХК нарын хооронд байгуулагдаж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 408 000 000 төгрөгийг, жилийн 13,07 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны*********** 2018-21 дугаар*********** дугаар гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Ховд аймгийн Буянт суманд байрлах Мах нядлах, мах боловсруулах зориулалттай 420м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, үйлдвэр үйлчилгээний зориулалтай газар эзэмших эрхийн хамт барьцаалсан гэрээнүүд хэрэгт авагдсан байна./хх-ийн 40-65/

9. Дээрх зээлийн гэрээний дагуу зээл авсан, түүнчлэн зээлийг төлж барагдуулсан асуудлаар талууд маргаагүй хэдий ч барьцаа хөрөнгө болох Ховд аймгийн Буянт суманд байрлах Мах нядлах, мах боловсруулах зориулалттай 420м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, үйлдвэр үйлчилгээний зориулалтай газар эзэмших эрхийг зарж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан асуудалд хариуцагч Д.*********** маргаж, ...махны үйлдвэрээ зарах эсэх нь надад болон компанид хамааралгүй. Зээлийн төлбөрөө төлөх нь зээлдэгчийн үүрэг, төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах хуулийн заалтын дагуу хийгдсэн гэж үзэж байна. *********** ХХК-ийн 2021.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, шийдвэр гаргахад би байгаагүй, тэмдэглэлд миний гарын үсэг байхгүй, К.******* зун надтай ярьж Ховд явах гээд яарч байна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч байсан. Түүнийг ашиглаж 2021.03.10-ны өдрийн нь тогтоолыг гаргасан гэж үзэж байна. гэжээ.

***********ХХК нь 2021.05.11-ний өдөр Хөгжлийн банкинд 66 000 000 төгрөгийг төлж, улмаар зээлийн барьцаа хөрөнгийг Хөгжлийн банк 2021.05.11-ний өдрийн, тоот албан тоотоор барьцаанаас чөлөөлсөн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүлснээр, 2021.06.14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр дээрх хөрөнгүүдийг худалдан борлуулж, шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

10. Түүнчлэн хэрэгт ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.03.10-ны өдрийн №***********шийдвэрээр ...Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа Махны үйлдвэрийг худалдан борлуулж, зээлийн үлдэгдэл болох 64 000 000 төгрөгийг төлөхийг гүйцэтгэх захирал Х.***********т даалгаж, ...Махны үйлдвэрийг худалдан борлуулж, барагдуулахыг К.******* зөвшөөсөн тул зээлийг бүрэн хаасан тохиолдолд Д.*********** би өөрийн эзэмшлийн хувьцааны 45%-ийг К.*******ад ямарч маргаангүйгээр шилжүүлэн өгөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. гээд ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.***********, Х.*********** нар гарын үсэг зурсан байна.

11. Эдгээрээс дүгнэхэд талууд хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэхээр зорилгоор зээл авсан, зээлийн төлбөрийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон ба дээрх ажиллагаанд нэхэмжлэгч К.******* хөрөнгө оруулж, тодорхой үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч Д.*********** нь ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.03.10-ны өдрийн №***********шийдвэр үндэслэлтэй эсэх талаар маргаагүй ба Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу гомдол гаргаагүй байх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчинтөгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

12. Хариуцагч Д.*********** нь 2021 оны 3 сарын 09-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд би гарын үсэг зураагүй гэж тайлбар гаргасан хэдий дээрх хурлаар талууд хамтран ажилласан ажлаа дүгнэж, тодорхой шийдвэр гаргаж, улмаар үүнийгээ ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.03.10-ны өдрийн №***********шийдвэрээр баталгаажуулсан байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч К.*******ын нэхэмжлэлийн шаардлага нь ***********ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.03.10-ны өдрийн №***********шийдвэрээ биелүүлэхийг даалгах агуулгаар гарсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагын ***********ХХК-ийн 65 хувийн хувьцааны 45 хувийг нэхэмжлэгч К.*******ад шилжүүлэхийг даалгаж, ***********ХХК компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хувьцаа эзэмшигч Д.***********, Х.*********** нарт даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй.

13. Хариуцагч Д.*********** 2022 оны 11 сарын 18-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангасан ба 2022 оны 12 сарын 09-ний өдрийн, 2023 оны ***********сарын 04-ний өдрийн, 2023 оны сарын 08-ний өдрийн шүүх хуралдаанууд нэхэмжлэгч Д.*********** болон түүний өмгөөлөгч Б*********** нарын хүсэлтээр тус тус хойшлогдсон.

Тус шүүх хуралдаанд хариуцагч Д.*********** нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулаагүй, гэрч оролцуулах байсан үндэслэлээр шүүгчээс татгалзаж байгаа хүсэлтийг хэрэг хэлэлцэх шатанд гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

14. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны ***********сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан ба уг тогтоол нь 2023 оны сарын-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Дээрх тогтоолд шүүгчийг татгалзаж үл болно гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. гэж, ...энэ хуулийн6 дугаар зүйлийн6.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна. гэж тус тус заажээ.

15. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Д.***********ийн шүүгчийг татгалзсан татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш гаргасан байх тул хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч үзэж, энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

16. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.***********ийн эзэмшиж байгаа ***********ХХК-ийн 65 хувийн хувьцааны 45 хувийг нэхэмжлэгч К.*******ад шилжүүлэхийг даалгаж, ***********ХХК компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хувьцаа эзэмшигч Д.***********, Х.*********** нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын компанийн хувьцааны 20 хувийг шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, *********** дугаар зүйлийн ***********.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***********ээс улсын тэмдэгтийн хураамжид 49 250 төгрөгийг, хариуцагч Х.***********ээс улсын тэмдэгтийн хураамжид0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ