| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03113/И |
| Дугаар | 183/ШШ2023/00686 |
| Огноо | 2023-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/00686
2023 оны 03 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/00686 Улбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг байрлах, Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б хаягт байрлах,******* ХХК
Хариуцагч: Х оршин суух, Б овогт Х.Б
Хариуцагч: Х тоотод оршин суух, Т овогт З.О
Хариуцагч: Б хаягт байрлах, Г ХХК
Хариуцагч: С тоотод оршин суух Г овогт Х.Гнарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 936 648 981 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрт 34 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралды оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Л, Г.н,
Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч З.О,
Хариуцагч Х.Б,
Хариуцагч өмгөөлөгч Ө.,
Шүүх хуралды нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 936 648 981 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 34 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч******* ХХК, түүнийг төлөөлж захирал Х Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б, З.О нар нь Х ХХК-наас 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр № ЗГ/91 тоот Зээлийн гэрээ, №БГ/91 тоот барьцы гэрээнүүдийг байгуулан гэрээ болон барьцаалбаруудыг зохих журмын дагуу бүртгүүлж, 1 200 000 000 төгрөгийн зээлийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгчид зээлийн гэрээний барьцд Х.Б, З.О нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Фловерс таун /17012/, Зайсангийн гудамж, 46 Е байр, 12 тоот, 95.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зээлдэгч Х.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009107 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 32-р байр, 354 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, зээлдэгч******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031015 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо /18131/, Сонсголонгийн зам, 96 тоот, 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, зээлдэгч******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2201032034 дугаар бүртгэлтэй Сонсголонгийн гудамж, Г96/1 тоот 850.30 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, зээлдэгч Х.Бгийн эзэмшлийн нэгж талбарын 8028/502 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд байрлалтай 10,000 м.кв, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч бизнесийн орлого буурсан шалтгаар зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тул 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн төлбөр болох 650 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба зээлийн хүү жилийн 18 хувь, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 36 сараар сунгагдаж зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн. Зээлдэгчийн зүгээс дахин түрээсийн орлого буурсан, барилгын салбарын уналтаас шалтгаалж хайрганы борлуулалт буурч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссоны улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан учир 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ/91-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан ба ингэхдээ Хамтран үүрэг гүйцэтгэгчээр улсын бүртгэлийн 9011175014, регистрийн******* дугаартай******* ХХК, иргэн Х.Г нар нэмэгдсэн ба уг гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 590 000 000 төгрөг байсан ба зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн болно. Зээлдэгч нар нь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 143 586 687 төгрөг, хүүгийн төлбөрт 211 635 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 571 713 төгрөг, нийт 355 793 700 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацдаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлдэгчидтэй удаа дараа уулзах, зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл өгөх, төлөхгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж, мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн № ЗГ/91 тоот зээлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.3.1, 3.3.5, 3.3.8, тавдугаар зүйлийн 5.2.1, 5.2.5, 5.2.19, 5.3, зургадугаар зүйлийн 6.1.10, долдугаар зүйлийн 7.1.1, наймдугаар зүйлийн 8.1, аравдугаар зүйлийн 10.3 дахь заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Б, З.О,******* ХХК, иргэн Х.Г нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлийн гэрээний төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 506 580 978 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 393 069 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36 998 210 төгрөг, нийт 936 648 981 төгрөг гаргуулахаар, зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №БГ/91 тоот Барьцы гэрээнд заасан барьцы зүйлүүд болох зээлдэгч Х.Б, З.О нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Фловерс таун /17012/, Зайсангийн гудамж, 46 Е байр, 12 тоот, 95.65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зээлдэгч Х.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009107 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 1-р хороолол, 32-р байр, 354 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, зээлдэгч******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031015 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо /18131/, Сонсголонгийн зам, 96 тоот, 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга, зээлдэгч******* ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 2201032034 дугаар бүртгэлтэй сонсголонгийн гудамж, Г96/1 тоот, 850.30 м.кв талбайтай гаражийн зориулалттай барилга, зээлдэгч Х.Бгийн эзэмшлийн нэгж талбарын 8028/502 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 013-р цэргийн ангийн урд байрлалтай 10,000 м.кв, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нотариатын үйлчилгээний төлбөрийн 34 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2013 онд Монгол наас 1,2 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. М компани 2015.09.28нд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсанг зөвшөөрөхгүй байгаа талаар дурдахгүй байна. Хүсэлт болон зээлийн гэрээний 6,2т заасны дагуу хүүг нэмж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хариуцагч Бгийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлт хийсэн юм. Хөрөнгө оруулалтын зээлийн хүүнд шилжүүлсэн. Ингэхдээ тухайн үеийн Х ны ханшаар бодсонг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ хурлын шийдвэр 658 саяыг шилжүүлсэн байгаа, хариуцагч талаас 506 саяийг хүлээн зөвшөөрч бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээнд хийгдэж явсан. Тиймээс эргэлтийн хөрөнгийн зээлийг гаргаж өгнө үү. Хариуцагч хүсэлтийг үндэслэх юм бол зээлийг цуцлах үндэслэл байхгүй, өөрөө гэрээндээ өөрчлөлт оруулья, сунгаж гэсэн хүсэлтийг л гаргаж байсан юм. Барьцы гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийг хангуулах шаардлага гаргасан, газар бол М ХХК-ийн эзэмшлийнх гэдэг нь улсын бүртгэлээс барьцаатай гэсэн баримтаар тогтоогдоно гэв.
2.Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч З.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани нь 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол ны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал № А-2/06 тоот Дэд хөтөлбөр батлах тухай тушаалд зааснаар Барилга хот байгуулалтын яамтай бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах №121 тоот гэрээг 2003 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу Монгол Улсын Засгийн Газар, Монгол ны санхүүжилттэй 1 200 000 000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэйгээр Х аар дамжуулан 2013.05.08 ны өдөр гэрээ хийж зээл авсан.Бид гэрээнд зааснаар зээлийг зориулалтын дагуу зарцуулж өөрийн эзэмшилд байсан МУ-016822 дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уулын чулуу бутлан ангилах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч 2013 оны 06 дугаар сард угсарч суурилуулан бэлэн болгосон.Тухайн үед Барилга хот байгуулалтын яам болон Х ны төлөөлөгч нар гэрээний үүргийн дагуу зээлийн зарцуулалт, ажлын явцыг хянан баримтжуулж байсан. Гэвч уулын чулууг бутлан ангилах үйлдвэрийн ажлаа эхлүүлэх үед Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийг лацдан хууль бус шаардлага тавьж, үйлдвэрийн ажлыг зогсоосон. Бид холбогдох олон байгууллагуудад хандан ажиллах хүсэлтүүдийг удаа дараа тавьж албан бичиг хүргүүлж байсан боловч үйлдвэрийг ажиллуулаагүй учир зээлийн зарцуулалт хийсэн төсөл зогсож улмаар манай компанийн МУ-016822 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамж гарган цуцалсан. Ийм шалтгы улмаас зээл авч хөрөнгө оруулсан төсөл бүрмөсөн зогсч орлого олох боломжгүй болсон тул зээл болон зээлийн хүүг төлөхөд хүндрэл үүссэн. Манай компанийн үйлдвэрлэлийн ажлыг 2013 онд хууль бусаар зогсоож дараа нь тусгай зөвшөөрлийг цуцалж орлого олох боломжгүй болсон ч өөрийн дотоод нөөц боломж болон автомашин текникүүдээсээ худалдан борлуулж 2013 оны 5 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл үндсэн зээлээсээ 550 000 000 төгрөг хүүнд төлж барагдуулсан. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 143 586 687 төгрөг үндсэн зээлд мөн хүүнд 212 207 013 төгрөг төлсөн. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 693 419 022 төгрөг, хүүнд нь төлсөн байна. Манай компаны зүгээс Х ны нэхэмжилж буй 936 648 981 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 34 000, тэмдэгтийн хураамж 4 911 564 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн зээлийг зориулалтын дагуу Ашигт малтмал ашиглалтын МУ-016822 дугаартай талбайд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан ба Төр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-т Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д зааснаар нөхөн олговор олгож төлөх ёстой. Х нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот зээлийн гэрээний сунгалтыг хийхдээ 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №А-2/06 тоот Монгол ны ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал, түүний хавсралтанд заасан Монгол наас тогтоосон хүү, оролцогч ны хүүний маржины дээд хязгаар нь жилийн 5.5 хувийн хүүтэй байтал үүнийг зөрчин жилийн 18 хувийн хүүтэй зээл олгож төрийн мөнгийг хууль бусаар угааж ашиг олж зээлдэгч манай компанийг хохироосон. Иймд бид нөхцөл байдлыг бодитоор тогтоолгох, сөрөг нэхэмжлэл гаргах зорилгоор Х ыг Авилгалтай тэмцэх газарт шалгуулах, мөн шүүхээс зарим нотлох баримтыг гаргуулах хүсэлтэй байна гэсэн.
2.1.Хариуцагч Х.Б шүүх хуралдд гаргасан хариу тайлбартаа: Анх 2013 онд Монгол Улсын Засгийн газраас байгуулсан барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт шалгуур хангаж энэ зээлд хамрагдсан. Монгол , Х хоёрын дээрх дэд хөтөлбөрийг дамжуулан зээлдэх гэрээг үндэслээд 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Х тай манай компани гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээ байгуулж тоног төхөөрөмж худалдаж авсан. Үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон. Ингээд үйл ажиллагаагаа явуулах гэхэд олон саад бэрхшээл учирсан. Тухайн тулгарсан бэрхшээлээс дурдвал Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчөөгүй байхад манай үйлдвэрийг лацдаж олон жил ажиллуулаагүй, дараагаар нь манай тусгай зөвшөөрөлтэй тавбайг давхцуулж Мон хаус гэх компанид барилга барих зориулалттай газар олгож бидний ажилд саад учруулж байсан, мөн 2017 онд Нийслэлийн засаг дарга А609 тоотзахирамж гаргаж манай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан, түүнчлэн би өөрөө Г.Б Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахгүй байна, хууль бусаар алтны уурхай ажиллуулж байна гэж шалгуулж огцруулах тэмцэл хийж байгаад өөрөө хилс хэрэгт гүтгэж шүүхээс 2 жил 2 сарын хугаццаатай ял авч хоригдож байсан. Дараагаар нь цар тахалтай холбоотойгоор 2022 оны 05 дугаар сар хүртэл Засгийн газрын тогтоолоор хил гааль хаагдаж бизнес хийх боломжгүй болсон. Тиймээс манайх зээл авсан цагаас хойш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй юм. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл үндсэн төлбөрт 693 419 000 төгрөг, хүүнд нь 350 273 245 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 984 570 төгрөг, мөн Х анд үндсэн зээл, хүү хоёр нийлээд 1 044 673 000 төгрөг төлсөн байдаг. Х анхнаасаа бидний энэ нөхцөл байдлыг мэдсээр байж, гэрээ цуцлах нөхцөл байдал үүссээр байтал өөрсдөө ашиг олохын тулд гэрээг удаа дараа сунгах хүүг нэмэх байдлаар хандаж ирсэн нь бизнесийн хамтрагч биднийг хүүгийн дарамтанд оруулж, эдийн засгийн хувьд хохироож ирсэн. Хэрвээ гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан бол бид худалдаж авсан тоног төхөөрөмжөө ядаж шинэ байгаа дээр нь зарж зээлээ төлөх боломжтой байсан. Одоо бол тухайн тоног төхөөрөмжийг зарсан ч гэсэн загвар нь хуучирч, сэлбэл нь олдхооргүй тийм нөхцөл байдалд хүрээд байна. Мөн хүүнд нь 350 254 000 төгрөгийг төлж хохирохгүй байсан. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдлийг л төлнө, бусдыг зөвшөөрөхгүй. Мөн барьцы зүйл болох 10 000 м.кв газар болон минийх болон******* ХХК-ийн эзэмшил биш гэв.
2.2.Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.Г нь Х ны нэхэмжлэлтэй 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд огт хамааралгүй бөгөөд тэрхүү гэрээнд зээлдэгч Х.Б нь зээлийг авч барилгын салбарт зориулахаар тоног төхөөрөмж болон бусад бараа материал авахаар зарцуулагдсан гэж харж байгаа бөгөөд тухайн үед миний бие байгаагүй болно. 2016 оны 9 дүгээр сард би М компанитай хамтран ажиллахаар тухайн компанийн хувьцы 50 хувийг эзэмшиж байгаад Х.Бгийн эзэмшлийн газрын хэсэг буюу 20 хувь дээр нь өөрийн хийдэг байсан засварын үйл ажиллагааг явуулж байгаад 2019 оны 12 дугаар сараас эхлэн манай компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2016 оны 9 дүгээр сард Х болон Х.Б нь тухайн компанийн хувьцы 50 хувийг эзэмшиж байгаагийн хувьд зээлийн гэрээнд хамтран эзэмшигчээр оролцуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан гарын үсэг зуруулан цаашид хамтран ажиллая гэсэн болно. 2020 онд эхэлсэн цар тахлын улмаас манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж,******* ХХК-ийн одоогийн 50 хувийн хувьцааг 2021 оны 10 дугаар сард буц шилжүүлсэн билээ. Иймд энэхүү зээлийг аваагүй болохоор 2021 оны 10 дугаар сараас Х ХХК болон******* ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа больсон гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Э, М.Э,******* нарт олгосон итгэмжлэл, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ/91 тоот Зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ/91 тоот Барьцы гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/91-1, ЗГ/91-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, М интернешнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Х.Б, З.О, Х.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар,******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ү-2 дугаартай З.Огийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-2201009107 дугаартай Х.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-2201031015, Ү-2201032034 дугаартай М интернешнл ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №18632308232171 дугаартай Газрын байршлын кадастрын зураг, №000413793 дугаартай Х.Гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрхийн барьцы бүртгэлийн тодорхойлолт, М интернешнл ХХК-ийн 5020912417 тоот дансны хуулга, М интернешнл ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08/3 тоот зээл хүсэх тухай албан бичиг, төлбөрийн даалгаврууд, Х ХХК-иас Г.Л, Б.С,******* нарт олгосон итгэмжлэл, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ/91 тоот Барьцы гэрээ, Ү-2201009107, Ү-2201031015, Ү-2201032034 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Г.Нд олгосон итгэмжлэл,******* ХХК, Х.Б нарын 5175008708 тоот дансны хуулга /1хх-ийн 5-56, 158-160, 167-175, 233, 2хх-ийн 2-18-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч М интернешнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Х.Б, Ц.Б нарын байгуулан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 64, 73-75, 190-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 77-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Х.Гөөс иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар /1хх-ийн 79, 81-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагч нарын хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4/609 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамж, хавсралт, Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаар шийдвэр, Захиргы хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0369 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 354 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын яамнаас Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/2452 дугаар албан бичиг, Барилга, хот байгуулалтын яамнаас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 121 дүгээр Бүтээгдэхүүн, стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээ, Хил хамгаалах ерөнхий газраас Х.Гийн Монгол улсын хилээр орсон, гарсан эсэх талаарх лавлагаа, Монгол /Төв /-иас Монгол ны ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А2/06 тоот Дэд хөтөлбөр батлах тухай тушаал, Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр /1хх-ийн 104-135, 147-150,192, 197-206-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч******* ХХК, Х.Б, З.О,******* ХХК, Х.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 899 650 771 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 36 998 210 төгрөгийг болон Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацдаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 506 580 978 төгрөг, зээлийг ашигласан хугацы хүү 393 069 793 төгрөг, гэрээний үүргээ хугацд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 36 998 210 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 34 000 төгрөг, нийт 936 648 981 төгрөгийг гаргуулах,
-үүргийн гүйцэтгэлийг барьцы гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нар нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 1 200 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон буюу цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч гэрээг цуцлаагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн тул төлөхгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл 506 580 978 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн.
4.Хариуцагч Г ХХК, Х.Г нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №121 дугаартай Бүтээгдэхүүний стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээг нэг талаас Барилга, хот байгуулалтын яам, нөгөө талаас Барилгын материал үйлдвэрлэгч******* ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал Х.Б нар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралды 63 дугаар тэмдэглэл, Монгол улсын Засгийн газар, Монголны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дунд хугацы хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг, Монголны ерөнхийлөгч, барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А-2/06 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүргүүдийг харилцан хүлээж, барилгын материалын үйлдвэрлэл нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангаж, үнийг тогтворжуулахад зориулж энэхүү гэрээг байгуулж, хөтөлбөрт оролцогч Х наас******* ХХК-нд зээлийн хорооны хурлаас шийдвэрлэж олгосон эргэлтийн хөрөнгийн зээлийн хэмжээ 1 200 000 000 төгрөг байна гэжээ.
5.2.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нартай 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ/91 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 200 000 000 төгрөгийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай дэд хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцд 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №БГ/91 тоот Барьцы гэрээгээр З.О, Х.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Flowers town Зайсангийн гудамж, 46Е дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Х.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байр 354 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар, тээврийн хэрэгслүүд болон шинээр бий болох хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцы гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн барьцы бүртгэлийн тодорхойлолт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х инд гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.3.Мөн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/91-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/ гэрээг нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нар байгуулж, гэрээний 1.1.-д “2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/91 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 200 000 000 төгрөгийн зээлээс дараах төлбөрийг хийсэн байв. Үндсэн зээлд 550 000 003,74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 138 638 043,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 411 577,16 төгрөг”, 1.2-д “энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн болох 650 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байв”. 2.1.5-д “зээлийн хүү 18 хувь, жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно” гэж өөрчлөхөөр, 2.1.6-д “зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 36 сараар сунгах гэж “ тус тус өөрчлөлт оруулжээ.
6.Талуудын маргы зүйл нь хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нар нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар, хариуцагч Г ХХК, Х.Г нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан эсэх, зээлийн гэрээний үүргийг хариуцах эсэх талаар байна, зээлийн болон барьцы гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.
7.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “ зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр , зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцы зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцы гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцы гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцы зүйл, түүний байгаа газар, үнийг за” гэж зааснаар зээлийн болон барьцы гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
7.1.Нэхэмжлэгч Х ХХК нь 1 200 000 000 төгрөгийг хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нарт шилжүүлсэн, уг зээлнээс үлдэх 590 000 000 төгрөгийг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан хугацд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буц төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нараас шаардсан нь үндэслэлтэй байна.
7.2.Хариуцагч Г ХХК, Х.Г нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, зээлийн нэмэлт гэрээнд зөвхөн гарын үсгээ зурсан тул гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч Г ХХК, Х.Г нар нь уг мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/91-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хугацаа сунгах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/ гэрээг нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нар нь байгуулж, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/91 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 200 000 000 төгрөгийн зээлээс энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн болох 590 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байв, зээлийн гэрээний талууд хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г ХХК, Х.Г нарыг нэмэхээр харилцан тохиролцжээ.
Хариуцагч Г ХХК, Х.Г нар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмэгдэхээр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, гэрээнд гарын үсгээ зурсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн, мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан гэж талууд тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээний тал болох хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
7.3.Хэрэгт авагдсан зээлийн мэдээллийн сан болон зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 506 580 978 төгрөг, хүү 393 069 793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 998 210 төгрөг, нийт 936 648 981 төгрөг байна.
7.4.Хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 506 580 978 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, гэрээгээр хүүг 5,5 хувь гэсэн байхад 18 хувь болгон дур мэдэн үндэслэлгүй нэмэгдүүлсэн, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй байсан болох нь баримтаар тогтоогдож байхад зээлийн гэрээг цуцлах үүргээ биелүүлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн.
7.5.Хэрэгт авагдсан хариуцагч******* ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08/3 дугаартай нэхэмжлэгч Х инд гаргасан хүсэлтэд “...зээлийн үлдэгдэл болох 720 000 000 төгрөгийг гэрээний дагуу хугацдаа төлөх боломжгүй болоод байна. Иймд уг төслийн зээлийг танай ны бизнесийн зээлийн төрөлд шилжүүлэн зээл авах, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна” гэжээ.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЗГ/91 дугаар Зээлийн гэрээний 2.1.15, 3.3.8-д “өсгөж тооцох хүү-зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, энэ гэрээний 3.1.6-д заасан хугацд Үнэ тогтворжуулах гэрээний нөхцлийг зөрчсөн нь тогтоогдсон, эсвэл Х Монгол хоёрын хооронд байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлийн гэрээг цуцлаж, зээлийг олгосон өдрөөс эхлэн цуцлах өдөр хүртэл хүүг уудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүний сүүлийн 12 сарын дунджаар нэмэгдүүлэн нөхөн тооцох хүү” гэж заасан, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ/91-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.5-д “зээлийн гэрээний 3.1.4 дэх заалтыг зээлийн хүү 18 хувь гэж өөрчлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч нарын хүүг үндэслэлгүйгээр 5,5 хувь байсныг 18 хувь гэж өөрчилсөн гэх тайлбар нь үндэслэлгүй, хариуцагч өөрөө хүсэлт гаргаж, зээлийн гэрээний нөхцөл зөрчигдсөн тул гэрээнд хүүг өөрчилсөн болох нь тогтоогдож байна гэж үзэв.
7.6.Хариуцагч нь биднээс хамаарахгүй нөхцөл байдлаас шалтгаалан зээл төлөх боломжгүй байсан буюу зориулалтын дагуу ашигт малтмалын МҮ-016822 дугаартай талбайд хөрөнгө оруулалт хийж хөрөнгө зарцуулсан байхад төр ашиглалтын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй цуцласан, цар тахалтай хамааралтай нөхцөл байдал үүссэн гэсэн.
Хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №А/609 дугаартай Нийслэлийн Засаг даргын “Тусгай зөвшөөрлийг цуцлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар байгаль орчин нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцласан байх бөгөөд үүнд “...МV-016822 дугаартай Хан-Уул******* ХХК-ийн 31,52 га” газар оржээ.
Нийслэл дэх захиргы хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0285 дугаартай шийдвэр, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0369 дугаартай магадлал, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргы хэргийн шүүх хуралды 354 дүгээр тогтоолоор******* ХХК-ийн хариуцагч Нийслэлийн засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №А/609 дугаартай Нийслэлийн Засаг даргын “Тусгай зөвшөөрлийг цуцлаж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн 2 дугаар хавсралтын 10-т байх******* ХХК-нд хамаарах хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь хариуцагчийг зээлийн гэрээний хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах байсан гэх боловч хариуцагч нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй юм.
Харин хариуцагчийн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа зогссон гэж тайлбарласан нь үндэслэлтэй, Ковид19 цар тахалын улмаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагд хүндрэл учирсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 36 998 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7.8.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 506 580 978 төгрөг, зээлийг ашигласан хугацы хүү болох 393 069 793 төгрөг, нийт 899 650 771 төгрөгийг хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нараас гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал гэж 34 000 төгрөгийг нэхэмжилсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно” гэж заасан боловч нэхэмжлэгч нь нотариатын зардалд мөнгө төлсөн баримтыг ирүүлээгүй тул хариуцагч нараас шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нар нь Х ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №БГ/91 тоот Барьцы гэрээ байгуулж, хариуцагч З.О, Х.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Flowers town Зайсангийн гудамж, 46Е дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Х.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байр 354 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар, тээврийн хэрэгслүүд болон шинээр бий болох хөрөнгийг тус тус барьцаалсан.
9.1.Хариуцагч нар нь барьцы гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцы гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцы гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Барьцы гэрээний 2.8.5, 4.1.1, 5.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч******* ХХК, Х.Б, З.О нарын барьцы гэрээний үйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.
9.2.Гэвч барьцы гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 013 цэргийн ангийн урд хаягт байршилтай 10 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай №0232624, нэгж талбарын 8028/5020 дугаартай эзэмших газар нь хариуцагч******* ХХК-ийн эзэмшлийнх гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 013 цэргийн ангийн урд хаягт байршилтай 10 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай №0232624, нэгж талбарын 8028/5020 дугаартай эзэмших газраар хангуулахыг хэрэгсэхгүй болгов.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдд гаргасан тайлбартаа барьцы гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 013 цэргийн ангийн урд хаягт байршилтай 10 000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай №0232624, нэгж талбарын 8028/5020 дугаартай эзэмших газар нь хариуцагч******* ХХК-ийн эзэмшлийнх болох нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №37 дугаартай Газар эзэмших эрхийн барьцы бүртгэлийн “...газар эзэмшигчийн нэр:******* ХХК, нэгж талбарын 186333308313060, регистрын дугаар*******, тус газрын эрх нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тус албаны бүртгэл мэдээллийн санд Х ны 2013 оны 5 дугаар сарын 08-ны зээлийн гэрээний барьцд бүртгэлтэй байна” гэсэн тодорхойлолтоор нотлогдоно гэсэн боловч дээрх газар эзэмших эрхийн барьцы бүртгэлийн тодорхойлолтод газрын нэгж талбарыг 186333308313060,******* гэж, барьцы гэрээнд зааснаас зөрүүтэй бичигдсэн.
Мөн газрын байршлын кадастрын зурагт нэгж талбарын дугаарыг 18632308232171, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000413793 дугаартай гэрчилгээнд Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8028/5150 дугаар бүхий 10 000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар Х.Гт эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, барьцы гэрээнд заасан газар нь хэний эзэмшилд байгаа эсэх нь тодорхойгүй байсан болно.
10.Иймд хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 899 650 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 032 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцээгүй бол барьцы гэрээний зүйл болох хариуцагч З.О, Х.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Flowers town Зайсангийн гудамж, 46Е дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Х.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байр 354 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хариуцагч******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 911 564 төгрөгийг /70 200+4 841 364=4 911 564/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 4 656 203 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 899 650 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 032 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцы гэрээний зүйл болох хариуцагч З.О, Х.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Flowers town Зайсангийн гудамж, 46Е дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 95,65 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, хариуцагч Х.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 хороолол, 32 дугаар байр 354 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хариуцагч******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 18131, Сонсголонгийн зам 96 тоот хаягт байршилтай 345 м.кв талбайтай конторын зориулалттай барилга,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамжны Г96/1 тоот хаягт байршилтай 850,30 м.кв талбайтай гражийн зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 013 дугаар цэргийн ангийн урд хаягт байршилтай 10000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 911 564 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК, Х.Б, З.О, Г ХХК, Х.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 4 656 203 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН