Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/02714

 

 

2023 оны 09 сарын 11 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/02714

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......... байранд байрлах, Х ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... оршин суух, Ц-ын Н /РД:.........../-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9.210.095,78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч Ц.Н  нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Н  нь Худалдаа хөгжлийн банктай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дугаар №........... тоот кредит картын гэрээг байгуулж, 5.000.000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү сарын 20 хувь, бэлэн гүйлгээний хүү сарын 3.0 хувь, хугацаа хэтрүүлсний сарын 1 хувь хүүтэйгээр 12 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Үндсэн зээл 4.982.990,86 төгрөг, үндсэн хүү 4.196.184,92 төгрөг, шимтгэлийн авлага 16.920.000 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 9.210.095,78 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би мөнгөө хүнд луйвардуулсан байгаа тийм учраас энэ нэхэж байгаа мөнгийг 6 сарын дотор төлж өгөх боломжгүй. 7.500.000 төгрөг өгөх боломжтой гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.01.22-ны өдрийн №.............. дугаартай кредит картын гэрээ, кредит картын хүсэлт, зээлийн хүүгийн тооцоолол, 2023.05.09-ний итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.02.08-ны өдрийн ... итгэмжлэл, 2023.04.27-ний өдрийн албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн 181/ШШ2023/..... дугаар шийдвэр, 2023.05.03-ны өдрийн хүсэлт зэрэг баримтыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х ХХК зээлийн гэрээний үүрэгт 9.210.095,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Н-т холбогдуулан шаарджээ.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х ХХК 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Н-ай №.......... тоот кредит картын гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг бэлэн зарлагын хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгожээ.

 

Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй байна.

 

Зохигч талууд 2020 оны 01 сарын 22-ны өдөр .......... дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч Х  ХХК нь 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч Ц.Н-т шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 01 сарын 22-ны өдрийн кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 4.982.990,86 төгрөг, үндсэн хүүний төлбөр 4.196.184,92 төгрөг, шимтгэлийн авлага 16.920 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 9.210.095,78 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй бөгөөд хариуцагч нь мөнгөө хүнд залилуулсан, зээлийн төлбөрөөс 7.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х к ХХК хариуцагч Ц.Н-ын гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 4.982.990,86 төгрөгийн хэдэн төгрөгөөс 2 хувийн хүү, хэдэн төгрөгөөс 3 хувийн хүү, хэдэн төгрөгөөс хугацаа хэтрүүлсний хүү 1 хувийг тооцож, зээлийн хүүнд 4.196.184,92 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтыг талаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой байж, хариуцагч түүнд хариу тайлбараа гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х  ХХК зээлийн хүүнийн 4.196.184,92 төгрөгийг баримтаар нотлож чадаагүй.

 

Нэхэмжлэгч нь нийт хүү 4.196.184,92 төгрөгөөс хэдэн төгрөг нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага хүүг хэдэн төгрөгийн гүйцэтгээгүй үүргээс тооцсон нь ойлгомжгүй байна.

 

Иймд шүүх зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээ 7.500.000 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 7.514.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.696.095,78 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас 135.174 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х  ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Н-аас 7.514.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х  ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.696.095,78 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 162.311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас 135.174 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ