Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2016/00545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2015/01018/И
 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ***-р хороо ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, ***,
 
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ***-р хороо *** тоотод байрлах *** ХХК-д холбогдох
 
Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12 706 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*** миний бие ***ХХК-д ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж хүнд гэмтэл авсан. ***нарт холбогдох эрүүгийн хэргийг 2-р шүүхээр хэлэлцэж тэдний гэм буруутай үйлдлийг тогтоон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэргийн шүүх хурал болсноос хойш би хэд хэдэн удаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул аймагт эмчилгээ хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 15-наас хойш эмчлүүлж эмнэлэгт хэвтсэний төлбөр 1000 000 төгрөг, эмнэлэг рүү явсан шатахууны зардал 80 000 төгрөг, гадуур эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 693500 төгрөг, сувилалд сувилуулсны зардал 350 000 төгрөг, нотариатын 12400 төгрөг нийт 2135900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
 
*** 2012.10.21-нд *** аймгийн *** сумын *** усны зам гэх газар ***ХХК-ны хайгуулын ажилд орж ажиллаж байгаад осолд орж амь насанд нь аюултай хүнд гэмтэл авч, эмнэлэгийн тусламж авч амь нас нь аврагдсан. Одоо ид залуугаараа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байнгын эмчилгээтэй, үүрдийн өвчтэй болж хувирсан. Эрүүгийн шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж дуусаад дараа нь эмчилгээ, эм тариа, шинжилгээний зардлаа авсан. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. Үүнд
1.    Уурхайд ажиллаж байгаад тус байгууллагын буруутай буюу хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагаа хангаж ажиллаагүйгээс осол болж хүнд гэмтэл авсан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нэг удаагийн нөхөн төлбөр шаардаж байна. энд уурхайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384000 төгрөгийг 7 сараар үржүүлж 2 688 000 төгрөг,
2.    Гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацаандаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тооцож, 2012.10.21-нээс 2016 оныг дуустал нэхэмжилж байна. 2012.10.21-нээс 2013.09.01 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөгөөр бодож 10 сараар үржүүлж 1404000 төгрөг,
2013 оны 9, 10, 11, 12 сар, 2014 он, 2015 он, 2016 он бүтнээр нь нийлүүлээд 40 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр бодож 7 680 000 төгрөг, үүнээс группийн мөнгө 1201170 төгрөгийг хасаад 6 478 830 төгрөг
1404000+6478830=7882830 төгрөг, нийт 10 571 000 төгрөг дээр анх нэхэмжилсэн 2135900 төгрөг нийт 12706900 төгрөгийг ***ХХК-аас гаргуулж өгнө үү, хариуцагч *** татгалзаж байна гэв.
 
Хариуцагч ***ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ***гийн анх гаргасан 2135900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримтаар нотлогдож байгаа 1 902 600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 10 571 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-д зааснаар 1 удаагийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсийг 384000 төгрөг х 7 сар =2688000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нь тооцож нөхөн төлбөр олгох ёстой гэтэл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй,
Ажилгүй байсан хугацааны цалин 2012.10.21-ээс 2016 оныг дуустал 1404000 төгрөг нэхэмжилсэн байна. мөн 2013 оны 9, 10, 11, 12 сар 40 сар х192000 төгрөгөөр тооцож 7 680 000 төгрөг нэхэмжилсэн байна. Ажилгүй байсан хугацааг 2016 оныг дуустал шаардах эрх байхгүй, сайн дурын даатгалд хамрагдаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, хариуцагч ***ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12 706 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор ... шүүгдэгч ***нь *** ХХК-тай гэрээ байгуулан хайгуулын ажил гүйцэтгэхдээ гэрээндээ эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, зааварчилгааг тогтмол өгч байх болно гэсэн ерөнхий заалтыг тусгаснаас өөрөөр аюулгүй ажиллагааны дүрэм, стандартын шаардлагуудыг тусгаагүй, геологи хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг тус тус мөрдөж ажиллаагүйгээс тус компаний ажилтан ***н ....биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар шүүгчдэгч *** Уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7160 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497.1, 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99, 101 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан иргэний хариуцагч *** ХХК-иас 4 109 200 төгрөг гаргуулж ***д олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна./ хх-ийн 8-14 дүгээр хуудас /
 
Хариуцагч ***ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эрүүл мэндэд ...хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорыг хариуцах үүрэгтэй байна.
Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвар нь буурсан бол, .. .гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй, 228 дугаар зүйлийн 228.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч *** шаардах эрхтэй байна.
 
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *** нь 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажил эрхлээгүй байх бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч ***ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас
2012.10.21-2013.09.01 хүртэл тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 140400 х 10 сар =1404000 төгрөг,
2013.09.01-2016.04.01 хүртэл 30 сар х 192000 =5760 000 төгрөг нийт 7 164 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
 
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 688 000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд хариуцагч ***ХХК, *** нарын хооронд нөхөн төлбөр олгох журмыг дотоод журам болон хамтын гэрээнд тусгасан байхыг шаардах бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
 
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь анх нэхэмжилсэн 2 135 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч нь 1 902 600 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хариуцагч *** татгалзсан татгалзлыг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ***ХХК-аас 7 164 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, 3 640 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын 1902600 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч *** татгалзсан татгалзлыг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***ХХК-аас 160015,6 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА
 
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
Ж.ЛХАГВАСҮРЭН