Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2016/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс 135/2015/01239/и
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сум, *** дүгээр баг, **** дугаар гудамжны 17 тоотод оршин суух, **** овогт *** /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сум, *** дүгээр баг, *** задгайд оршин суух, *** овогт *** /РД:***/-т холбогдох,
Эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол болох нийт 7,340,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Орхон суманд газар тариалан эрхлээд 15 жил болж байна. 2015 онд 4 га лууван, 1 га сонгино, 0,5 га огурцы, 0,5 га шар манжин тарьсан. 2015 оны 08 сарын 12, 13-ны өдөр иргэн ***үхэр хашааны тор дайран орж, огурцы, манжинг идэж, тасдаж, гишгэсэн байсан. Тэр даруйд нь би ***эхнэр *** утсаар хэлсэн. ***үхэр удаа дараа орсон бөгөөд тухайн үед үхэр талбайд орсон байхад нь би зургийг нь авсан байгаа. Орхон сумын захиргаанд гомдол гаргасны дагуу Орхон сумын Засаг даргын захирамж гарч, 4 хүний бүрэлдэхүүнтэй комисс манай талбай дээр ирж, 0,5 га өргөст хэмх, 0,5 га шар манжинг сүйтгэснийг тогтоосон. Өргөст хэмх 1 га талбайгаас 17 тн, шар манжин 1 га талбайгаас 6,4 тн ургац авах боломжтой байсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс 1 кг өргөст хэмхийг 600 төгрөгөөр бодож 0,5 га-аас 8,5 тн гэж тооцож 5,100,000 төгрөг, 0,5 га-аас 3,2 тн шар манжинг нэг кг манжинг 700 төгрөгөөр тооцож 2,240,000 төгрөг, нийт 7,340,000 төгрөгийг ***нэхэмжилж байна. Би энэхүү сүйтгэсэн талбайгаас нэг ч ургац аваагүй бөгөөд ер нь ***ынх малаа хардаггүй, үхэр нь байнга манай талбай дээр ирэхээр нь би байнга туудаг учир эдний үхрийг танина. Тухайн өдөр талбайд орсон 60-аад үхэр ***үхэр мөн байсан гэв.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Орхон сумын Хүрээлэн гэх газар амьдардаг. *** нь малын зам дагуу ногоо тариалсан нэртэй боловч тэр нь ургаагүй. Талбай нь зэрлэгэнд баригдсан байдалтай байдаг байсан. Маш оройтож манжин тарсан боловч тэр нь ургаагүй юм. Өргөст хэмх тарьсан боловч энд тэнд ганц нэг гарсан байсан. Малын зам дээр ногоо тарьчихаад талбайгаа сайн хамгаалах нь түүний үүрэг юм. Бид малаа шөнөдөө хашиж хоноод өглөө уулруу бэлчээрт нь туудаг. ***гийн талбайн ойролцоо үхэртэй айл олон байгаа. Манайх 60 гаруй үхэртэй. Зурган дээрх үхэрний зураг дээр наана нь байгаа 2-3 үхэр бол манай үхэр мөн байна. Цаана байгаа нь сайн танигдахгүй байна.
 
FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Otgonsuren Ulambayar.docx
Мөн Засаг даргын тамгын газраас хүмүүс ирж акт тогтоохдоо биднийг байлцуулаагүй бөгөөд үхэр талбайд орсон талаар *** манай эхнэрт хэлсэн байсан. Гэхдээ *** нь өөрөө талбайгаа хамгаалаагүй орхисон, хашаа тор нь муу байснаас үхэр орсон байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн ургац муу байсан учир 7,340,000 төгрөгийн хохирол учрах боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэж шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. Зохигчдын хүсэлтээр тухайн үед тодорхойлолт гаргасан албан тушаалтнуудыг болон ногоо тарьдаг тэр хавийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан боловч эдгээр хүмүүс нь хариуцагч ***үхэр ***гийн талбайд орсон байсан гэдгийг нотолж чаддаггүй. Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ***үхэрнүүд чихэндээ зүүлттэй байдаг боловч фото зураг дээр байгаа болон хуралдаан дээр гаргасан бичлэг дээр тийм чихэнтэй зүүлттэй үхэр байхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь тариалангийн талбайд ***үхэр орж, тариалсан өргөст хэмх, шар манжинг сүйтгэснээс учирсан хохирол болох нийт 7,340,000 төгрөгийг хариуцагч ***гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ***гийн тариалангийн талбайд ***үхэр орсон гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Хэрэгт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар ... 2015 оны 08 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд тус сумын иргэн ***үхэр тариалангийн талбайд орж, өргөст хэмх, шар манжинг идэж, гишгэлж ургац алдагдуулсан байна гэсэн тодорхойлолт авагдсан байгаа хэдий ч энэхүү тодорхойлолтыг ямар журмын дагуу, хаанаас томилогдсон нэр бүхий хүмүүсийн бүрэлдэхүүн гаргасан нь тодорхойгүй байна.
Мөн тус тодорхойлолтыг гаргасан *** нарыг зохигчдын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авахад гэрч *** Би яг тэр үеэр ээлжийн амралттай байсан. Иргэн *** надруу ярихад нь би Тамгын газарт өргөдөл гарга гэж хэлсэн. Намайг амралттай байх үед тодорхойлолтыг гаргасан байсан. Би 2015 оны 09 сарын эхний 7 хоногт ажилдаа орсон. Тэгэхэд энэ тодорхойлолтыг шүүхэд аваачиж өгөхөд албан ёсны бланк дээр байх ёстой гэж хэлсэн. Бланк дээр буулгаж гарын үсэг зурсан. Би газар дээр нь очиж үзээгүй. Би *** үхэр орсныг хараагүй гэсэн мэдүүлэг, гэрч ***Би талбай дээр очиж хашаа, хорооны болон малын мөр орсон зургийг л авсан. Үхэр орсныг нүдээр хараагүй. Зурган дээр байгаа үхрийг таниулах ажилд би оролцоогүй. Надад энэ асуудлаар тодорхойлолт гаргах эрх хэмжээ байхгүй гэсэн мэдүүлэг, гэрч ***Мал орж ургац алдуулсан байсан. Би өөрийн биеэр газар дээр нь очсон. Би *** үхэр орсон гэдгийг нүдээр хараагүй, иргэн ***гийн утсан дээр авсан фото зургийг үзсэн. Талбай дээр 2015 оны 08 сарын 24-ний өдөр нэг удаа очсон гэсэн мэдүүлэг, гэрч *** манай ажлын хэсэг газар дээр нь очиж үзлэг хийсэн, мал бол байгаагүй. Мал орж өвс, ногоог нь идсэн ул мөр байсан. Би *** үхэр орсон гэдгийг нүдээр хараагүй. Иргэн ***гийн фото зургийг үзсэн... гэсэн мэдүүлгүүд нь дээрх тодорхойлолтод бичигдсэнээс зөрүүтэй байна.
Мөн нэхэмжлэгч ***гийн хүсэлтээр гэрч *** гэрчийн мэдүүлэг авахад түүний ... Би 2015 оны 07 сарын 16-ны үед би өөрөө очиж ногоо тарьсан. 08 дугаар сарын 25-ны үед очиж харахад сайн ургасан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч *** Тэнд хүрээлэнгийн 4 айлын үхэр талбайд байнга ордог. Мал дайраад орсон нь үнэн. Яг хэнийх гэдгийг нь би мэдэхгүй. Манай хашаа зэрэгцээд байдаг байсан гэсэн мэдүүлэг, гэрч *** ... *** үхэр талбайд орсныг хараагүй. Манайхыг урьд нь ногоо тарьдаг байхад тэр хавийн үхэр ордог байсан.. гэсэн мэдүүлгүүдээр хариуцагч ***үхэр нэхэмжлэгч ***гийн талбайд орж, хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд энэхүү хуульд заасны дагуу хариуцагч ***гэм буруутай үйлдлээр гэм хор учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч гэм буруутай үйлдлээр нэхэмжлэгчид ямар хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг нэхэмжлэгч *** нь нотлох үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ***гийн хариуцагч ***т холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд нийт 7,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ***нийт 7,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,390 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА