Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2023/01224

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 18 өдөр  Дугаар 183/ШШ2023/01224  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожекст ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  тоот шүүхийн шийдвэр болон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний танхимын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн  тоот тогтоолоор *******-иас нийт 1,353,223,733 төгрөгийг гаргуулж******* олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дараах үл хөдлөх эд хөрөнгийг 1,735,100,881 төгрөгөөр үнэлсэн дор заасан дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн. Үүнд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4-138/18002 дугаартай албан бичгээр,

1. Хаяг:*******,*******,*******,*******,*******

2. Талбайн хэмжээ: 326;33 м.кв

3. Зориулалт: Үйлчилгээний зориулалалттай

4. Бүртгэл:

Үнэлгээний тайлантай танилцахад тус үнэлгээнд Үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үнэлгээний ямар норм норматив аргачлал ашигласан нь тодорхойгүй байхаас гадна үнэлгээний 9, 10, 11 дүгээр хуудаст заасан remax дээрх зарыг оруулсан байх бөгөөд уг зараас харахад үнэлгээг тухайн үл хөдлөх хөрөнгийн ойролцоох байршилтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж судалгааг гаргаагүй байхаас гадна хөрөнгийн үнэлгээнд шийдвэр гүйцэтгэлийн дагуу ажиллагаа хийгдсэн хөрөнгийг үнэлгээний 7-р талд одоогоор зориулалтын дагуу ашиглаж байгаа өнгө үзэмж ашиглалтын байдал сайн хөрөнгө байна гэж үнэлсэн атлаа харьцуулалтыг хийхдээ эдэлгээ өнгө үзэж чанарын хувьд шаардлага хангахгүй төвийн шугамтай холбогдоогүй бохир болон сангийн асуудалтай барилгатай харьцуулж үнэлгээг гаргасан нь илт үндэслэлгүй байна. Уг үл хөдлөх хөрөнгийн өнгө үзэмж зэрэглэлийн хувьд дүйцэх ойролцоо хороололд 1 м.кв нь 7,000,000 төгрөг болон 6,300,000 төгрөгөөр хамгийн багадаа үнэлсэн байхад манай барьцаа хөрөнгийг 5,300,000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээний тайланд тухайн орон сууцны зах зээлийн үнийг нэг дүүрэгт байгаа байршлаас авахад 6,000,000 төгрөгийн ханштай байгаа талаар сайтаас авсан мэдээллийг үнэлгээний байгууллага оруулсан атлаа яг судалгаа хийсэн орон сууцны үнэлгээг 5,300,000 төгрөг гэж үнэлж байгаа нь шинжээч илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхой байна. Шинжээч уг хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ямар үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан, элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд Ашид билгүүн ХХК нь илт үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Амгаланзаяа би *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, нараас 1,360,218,002 төгрөгийг гаргуулж-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын дугаартай,  хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн  дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч *******, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан******* өмчлөлийн эрхийн улсын дугаартай, Х хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 1,735,100,881 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч-д үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэн, *******-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Аптанзулд гардуулан өгсөн. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зааснаар шүүх хуралдааныг зохигчдын эзгүйд шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул зохигчдын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******-ийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь ...Үнэлгээний тайланд тухайн орон сууцны зах зээлийн үнийг нэг дүүрэгт байгаа байршлаас авахад 6,000,000 төгрөгийн ханштай байгаа талаар сайтаас авсан мэдээллийг үнэлгээний байгууллага оруулсан атлаа яг судалгаа хийсэн орон сууцны үнэлгээг 5,300,000 төгрөг гэж үнэлж байгаа нь шинжээч илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхой байна. Шинжээч уг хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ямар үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан, элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд Ашид билгүүн ХХК нь илт үндэслэлгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ... Төлбөр төлөгч *******, Юнайтед прожект корпорэйшн ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан******* өмчлөлийн эрхийн улсын дугаартай,  хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 1,735,100,881 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч-д үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэн, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аптанзулд гардуулан өгсөн. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай магадлалаар *******-иас 1,353,223,733 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүй тохиолдолд******* өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу *******, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн  дугаар захирамж, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр,  дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр  дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлийн дугаартай  тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн  дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 64,69 хуудас /

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тоотоор *******-д 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 4-138/16428 тоотоор-д тус тус хүргүүлж, үнийн саналаа 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, дурдсан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох болохыг мэдэгдсэн байна./х.х-ийн 72, 73 хуудас /

 

Төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн дугаартай  хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,735,100,881 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 74-81 хуудас/

 

Нэхэмжлэгч ******* хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул улсын бүртгэлийн дугаартай  хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,735,100,881 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн дугаартай  хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ