Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01701

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01701

 

 

******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 183/ШШ2023/01224 дугаар шийдвэртэй,

******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөнчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03072 тоот шүүхийн шийдвэр болон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/MA2022/00709 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00631 тоот тогтоолоор ******* ******* ******* ******* ХХК-аас нийт 1,353,223,733 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дараах үл хөдлөх эд хөрөнгийг 1,735,100,881 төгрөгөөр үнэлсэн ба албан бичгээр мэдэгдсэнийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн.

Үнэлгээний тайлантай танилцахад Үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үнэлгээний ямар норм норматив аргачлал ашигласан нь тодорхойгүй, ойролцоох байршилтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж судалгааг гаргаагүй, ашиглалтын байдал сайн хөрөнгө байна гэж үнэлсэн атлаа харьцуулалтыг хийхдээ эдэлгээ өнгө үзэж чанарын хувьд шаардлага хангахгүй төвийн шугамтай холбогдоогүй бохир болон сангийн асуудалтай барилгатай харьцуулж үнэлгээг гаргасан нь илт үндэслэлгүй байна.

Уг үл хөдлөх хөрөнгийн өнгө үзэмж зэрэглэлийн хувьд дүйцэх ойролцоо хороололд 1 м.кв нь 7,000,000 төгрөг болон 6,300,000 төгрөгөөр хамгийн багадаа үнэлсэн байхад манай барьцаа хөрөнгийг 5,300,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээний тайланд тухайн орон сууцны зах зээлийн үнийг нэг дүүрэгт байгаа байршлаас авахад 6,000,000 төгрөгийн ханштай байгаа талаар сайтаас авсан мэдээллийг үнэлгээний байгууллага оруан атлаа яг судалгаа хийсэн орон сууцны үнэлгээг 5,300,000 төгрөг гэж үнэлж байгаа үндэслэлгүй.

Шинжээч уг хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ийм үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан: "элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлж дүгнэлт гаргасанд гомдолтой.Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөр төлөгч ******* ******* ******* ******* ХХК, ******* *******с ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* *******с ХХК-ийн өмчлөлийн эрхийн ын Ү-22........ дугаартай, ...... дүүрэг, .. дугаар хороо, , , .. дугаар байр, .... тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгий битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 1,735,1008 төгрөгөөр үнэлэгдсэн.

Төлбөр төлөгч ******* *******с ХХК үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэн, ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д гардуулан өгсөн. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ын бүртгэлийн Ү-22........ дугаартай ....... дүүргийн .. дугаар хороо, , , .. дугаар байр, .. дугаар давхрын зүүн жигүүр, .... тоот хаягт байршилтай, 326.33 м.кв талбайтай, Оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 1. 2. 3. 4. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг ын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга

4.1. Үнэлгээний тайлантай танилцахад тус үнэлгээнд ямар норм, норматив аргачлал ашигласан нь тодорхойгүй, ойролцоох байршилтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж судалгааг гаргаагүй.

Өнгө үзэмж ашиглалтын байдал сайн хөрөнгө гэж үнэлсэн атлаа харьцуулалтыг хийхдээ эдэлгээ өнгө үзэж чанарын хувьд шаардлага хангахгүй төвийн шугамтай холбогдоогүй бохир болон сангийн асуудалтай барилгатай харьцуулж үнэлгээг гаргасан нь илт үндэслэлгүй байна.

4.2. Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан бөгөөд өөрт байгаа товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг авсан байсан. Тухайн өдөр ажил тарж байсан тул Архангай аймаг руу холбогдож чадаагүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө холбогдож хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас 1 хувь 1 хуудас, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл шүүх хуралдааны тов шүүхийн тамгын газар баталсан байдлаар 2 хуудас баримтыг ирүүлсэн. Уг баримтыг би хэвлүүлэн хэрэгт хавсаргаад дахиж хуралдаанаа хойшлуулах сонирхолгүй байгаа бөгөөд хуралтай өдрүүдээс бусад өдрүүдэд завтай байгаа төлөөр хүсэлтдээ дурдсан боловч шүүх хүлээж аваагүй.

Тухайн хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2 18-ны хооронд надад Архангай аймагт очиж хурлын товыг авах боломж байгаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр энэ талаар мэдэгдсэн учир дахин гаргаж шууданд хийхгүй гэж тайлбарласан. Дараа нь нотариат ороход тухайн баримтын эх хувь байхгүй тохиолдолд батлах боломжгүй учраас батлаагүй.

Нээлттэй шүүхийн ажлын хүрээнд тус шүүх хуралдаан цахим хэлбэрээр үргэлжилж байхад шүүх нэхэмжлэгчийг шүүх хуралдаандаа ирээгүй мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчийн мэтгэлцэх, нотлох баримт шинжлэн судлах эрхийг хязгаарлаж хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын хувьд ноцтой алдаанд тооцохоор үйл баримт. Миний бие шүүх хуралдаанд өөрийн тайлбар мэдүүлгээрээ тус үнэлгээ нь Үнэлгээний тухай хуульд заасан стандарт аргачлалын ямар ямар зохицуулалтыг зөрчсөн талаар тайлбар мэдүүлгээ гаргаж оролцох хүсэлтэй байсан боловч илт хууль бус үндэслэлээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн дуусгасан.

Шүүх тус хэрэг маргааныг шийдвэрлэх явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/Ш32023/03917 тоот захирамжийг гаргахдаа уг захирамжид заасан нэхэмжлэгчийн хурал давхацсан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг харахад хавтаст хэргийн 117 дугаар талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хавтаст хэргийн 118 дугаар талд шүүх хуралдааны тов, хавтаст хэргийн 120 дугаар талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэрэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө дээрх баримтыг хуульд нийцсэн гэж үзэж хүлээн авсан атлаа яг энэ баримтуудыг дахин гаргаж өгөхөд нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж нэхэмжлэгчийг мэтгэлцэх тайлбар мэдүүлэг гаргах, нотлох баримт шинжлэн судлах, нотлох баримт нэмэлтээр гаргаж өгөх зэрэг боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх/

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03072 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00709 дугаартай магадлалаар ******* ******* ******* ******* ХХК-аас 1,353,223,733 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* *******с ХХК-ийн өмчлөлийн ын бүртгэлийн Ү-22........ дугаартай ....... дүүргийн .. дугаар хороо, , , .. дугаар байр, .. дугаар давхрын зүүн жигүүр, .... тоот хаягт байршилтай, 326,33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./хх 26-34/

2.б. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч ******* алт ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03072 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00709 дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2022/12848 дугаар захирамж, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ГХ2022/01232 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигдсэн./хх 46-48/

2.в. Дээрх шүүхийн шийдвэр, 183/ГХ2022/01232 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 22410604 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ын бүртгэлийн Ү-22........ дугаартай ....... дүүргийн .. дугаар хороо, , Монгол , .. дугаар байр, .. дугаар давхрын зүүн жигүүр, .... тоот хаягт байршилтай, 326,33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22410604/138 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22410604/138-01 дугаар тогтоолоор хураасан./хх 64,69 /

2.г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 4-138/16429 тоотоор ******* ******* ******* ******* ХХК-д, мөн өдрийн 4-138/16428 тоотоор ******* алт ХХК-д тус тус хүргүүлж, үнийн саналаа 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, дурдсан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг мэдэгдсэн байна./хх 72, 73 /

Төлбөр төлөгч талаас үнийн санал ирүүлээгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ХХК Ч.г шинжээчээр томилж, шинжээч нь ын бүртгэлийн Ү-22........ дугаартай ....... дүүргийн .. дугаар хороо, , Монгол , .. дугаар байр, .. дугаар давхрын зүүн жигүүр, .... тоот хаягт байршилтай, 326,33 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 1,735,100,881 төгрөгөөр тогтоон, холбогдох фото зургуудыг хавсарган үнэлгээний тайлан гаргажээ. /хх 74-81 хуудас/

3. Зохигч хөрөнгийн үнэлгээнд маргаантай байна.

Нэхэмжлэгч нь ...Үнэлгээний тайланд нэг дүүрэгт байгаа байршлаас авахад 6,000,000 төгрөгийн ханштай байгаа талаар сайтаас мэдээллийг авсан атлаа, үнэлгээг 5,300,000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй. Шинжээч уг хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, өмчлөгч хэзээ худалдан авсан, одоо ямар үнээр үнэлж байгаа болон хэрхэн ашигласан, элэгдэл хорогдол, ашиглалтын талаар огт асууж, уулзалгүйгээр зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж маргаж байна.

3.а. Шинжээч нь дүгнэлтдээ үнэлгээ тогтоосон арга, аргачлалын талаар тусгасан.

Хөрөнгөд үзлэг хийж, фото зургаар бэхжүүлсэн, үнэлгээний аргачлал харьцуулалтаа тайланд тусгасан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон ын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө гэж заасан. Үнэлгээний тайлангаас үзэхэд тухайн хөрөнгийн байршлын харьцангуй давуу талыг тооцож, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байна.

Хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, өнгө үзэмж, ашиглалтын байдал, бүтээц, тухайн байршлын хөрөнгүүдийн үнийн харьцуулалт зэргийг тооцож, тусгаж, тусгай мэдлэг, туршлагын хүрээнд үнэлжээ.

Дээрх үнэлгээг үнэлгээний журам, аргачлалыг баримтлаагүй, үнэлэгдэж буй хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцээгүй гэж дүгнэх, үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Хөрөнгийн үнэлгээний суурь нь зах зээлийн хандлагын арга болох талаар тайланд тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасантай нийцсэн.

Мөн үнийн хэлбэлзэлд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг ч тооцож үзсэн байх тул эдэлгээ өнгө үзэж чанарын хувьд шаардлага хангахгүй төвийн шугамтай холбогдоогүй бохир болон сангийн асуудалтай барилгатай харьцуулж үнэлгээг гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь барилга болгоны ашиглалт, өнгө үзэмж байршил өөр өөр тул яг ижилхэн үнэлгээтэй байх боломжгүй. Шинжээч олон төрлийн хүчин зүйлийг тооцож, тусгай мэдлэг, туршлагын хүрээнд дүгнэлтийг гаргасан талаар дүгнэлтдээ дурдсан, үнэлгээ дутуу, эргэлзээтэй гэх байдал, нотлох баримт авагдаагүй.

3.в. Нэхэмжлэгчээс зах зээлийн ханшаас доогуур үнэлгээ хийгдсэн гэж маргасан боловч энэ байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуан, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна.

4.а.Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2023 оны 2 дугаар сарын 28-нд, мөн 2023 оны 3 дугаар сарын 29-нд тус тус хойшлуан байна.

 

Талуудад шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэж мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруан байна. Анхан шатны шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэсэн заалтад нийцжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 18-ний өдрийн 183/ШШ2023/01224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисуга

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардунаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ .ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД