Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/03376

 

й

 

 

 

2023 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2023/03376 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** гудамж, Б овогт Ц.Х /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****, И /РД:*/-т холбогдох,

7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Ж 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Ц.Ж миний бие Иын тусгай үйлчилгээний, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолоочоор 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад анх удаа авто тээврийн зөрчил гаргасан. Албан байгууллагын тээврийн хэрэгслийн жолооч учраас байгууллагаас жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалыг хариуцан хийлгэсэн байдаг. Тэгтэл уг осол гарсан үед байгууллагын даатгалын хугацаа дууссан үндэслэлээр даатгалын байгууллагаас хохирол нөхөн төлөгдөх боломжгүй болсон тул арга буюу миний бие өөрөө бусдаас зээл авч хохирогчид учирсан хохирол болох 7,500,000 төгрөгийг бүрэн төлсөн. Даатгалын хугацаа хүчин төгөлдөр байсан бол даатгалын байгууллага хохирлыг бүрэн хариуцах боломж байсан. Байгууллага нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-д заасан зөрчиж даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан байсан. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулсны улмаас бусдад учирсан хохирлыг өмчлөгч бүрэн хариуцах болохыг хуульчилжээ. Энэ тухайгаа байгууллагадаа хандаж миний төлсөн төлбөрийг байгууллагаас гаргуулан надад олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан боловч байгууллага хүлээн зөвшөөрөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд хохиролд төлсөн 7,500,000 төгрөгийг гаргуулан иргэн Ц.Ж надад олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***-ын шатахуун хангалтын албаны, нийтийн тээврийн жолоочоор Ц.Ж ажилладаг. Албан үргээ гүйцэтгэж байх үедээ 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зам тээврийн осол гаргаж, *** ХХК-ийн ачааны машиныг мөргөсөн. Холбогдох журмын дагуу цагдаа, даатгалыг дуудсан. Гэвч даатгалын гэрээний хугацаа дууссаныг олж мэдсэн байна. Тухайн даатгалын компани ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Учран гарсан хохирол үнэлгээгээр 5,430,000 төгрөг гарсан. Бодит байдал дээр 7,500,000 төгрөг хохиролд төлсөн. Засах, солих талаар үнэлгээг гаргасан боловч засах хийлгээгүй. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг сольж гүйцэтгэсэн учраас 7,500,000 төгрөгийн зардал гарсан юм. Ц.Ж өөрөөсөө гаргаж өгсөн. Үүний дагуу ***-т өргөдөл гаргасан байдаг. Учран гарсан хохирол болох 7,500,000 төгрөгийг Ц.Жд олгож өгнө үү гэх хүсэлтийг ***-т гаргасан боловч татгалзсан. Ийнхүү шүүхэд хандсан байгаа. Жолоочийн тухай хуулиар суурь зарчим байдаг. Даатгуулагч даатгалын эрх зүйн харилцаанд оролцохдоо албан журмын даатгалыг төлөхдөө, тээврийн хэрэгслийн өмчлөгч заавал даатгуулна гэсэн суурь зарчим бий. Өмчлөгч нь *** учраас, тухайн Старекс автомашиныг даатгуулах ёстой. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр, тухайн даатгалын гэрээ 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. 1 жилийн хугацаатай байгуулагдсан. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хугацаа нь дууссан. Сунгасан зүйл байхгүй. Тухайн даатгалын гэрээнд хамрагдсан жолооч нарын дунд Ц.Ж гэдэг хүн хамрагдсан, хураамж төлөгдсөн. Эрх зүйн харилцаа байгуулагдсан. Мөн дээрээс нь тухайн осол 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр гарсан, хохирол төлөгдсөн, жолооч нарын өгсөн тайлбар зэргээр гомдолгүй гэдэг баримт нотлох баримтаар тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах гэсэн суурь зарчим бий. *** хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас, бусдад учирсан хохирлыг өөрөөсөө төлж, хохирсон нь үндэслэлгүй байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ж нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад авто тээврийн осол гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Замын хөдөлгөөнд оролцогч дараах эрх эдэлнэ: 12.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих, 12.2.2 Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих гэж, мөн албан тушаалын тодорхойлолтын 2-т Замын хөдөлгөөний болон зорчигч тээвэрлэх дүрэм, аюулгүй ажиллагааны журмыг чанд баримтлан, зам тээврийн осол зөрчилгүй үйлчлэх ба автомашинд нэмэлтээр байрлуулсан төхөөрөмж, багаж хэрэгслийг зааврын дагуу зөв ажиллуулах тус тус зааснаар Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жолоочийн хувьд Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөж, аюул осолгүй үйлчилгээ үзүүлж, хариуцлагатай оролцох ёстой байсан бөгөөд даатгалгүй машинаар албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, холбогдох албан тушаалтанд даатгалд хамруулах талаар шаардлага тавьж, болох байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа дэмжиж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр тайлбарласны дагуу Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтална. Үлдэх 2,070,000 төгрөг нотлогдохгүй байна. Гэрч Лхагвасүрэн үнийн дүн дээр хэдийг өгсөн, авсныг мэдэхгүй гэсэн тайлбар өгч байсан. 5 дугаар сарын 9-ний өдрийн ***-ын даргын *** тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Тусгай үйлчилгээний, шатахуун хангалтын албаны дарга 6 дугаар сарын 8-ны өдөр батлаад. 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тухайн тендерийг зарлаж, 7 дугаар сарын 26-ны өдөр нээсэн байдаг юм. Уг тендерт 3 оролцогч оролцож, *** ХХК шалгараад, 8 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдэл хүргүүлээд, 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байна. Ц.Ж нэг талаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой ажилтан юм. Тухайлан заасан үүргээ чанартай биелүүлэх ёстой ажилтан учраас, зөрчил гаргасны улмаас ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Иын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл гомдолд хариу өгөх хуудас, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл, *** улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №*** дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, **ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай албан бичиг, албан тушаалын тодорхойлолт,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ц.Лг гэрчээр асууж, **ын замын цагдаагийн хэлтсийн ** дугаартай зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг гаргуулж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар *** ХХК-иас машины эвдрэл гэмтлийн үнэлгээний тайлан, Иаас Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч Ит холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад авто тээврийн зөрчил гаргаж маркийн авто тээврийн хэрэгслийг мөргөж ... тээврийн хэрэгсэлд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийн болон жолоочийн даатгал хийлгэсэн байдаг боловч даатгалын хугацаа дууссан байсан гэх үндэслэлээр даатгалын байгууллагаас хохирлыг төлж барагдуулаагүй. Аргагүйн эрхэнд миний бие өөрөө 7,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо тухайн төлбөрөө Иаас гаргуулна. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Ц.Ж нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ биелүүлж яваад авто тээврийн осол гаргасан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Замын хөдөлгөөнд оролцогч дараах эрх эдэлнэ: 12.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих, 12.2.2 Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих гэж, мөн албан тушаалын тодорхойлолтын 2-т Замын хөдөлгөөний болон зорчигч тээвэрлэх дүрэм, аюулгүй ажиллагааны журмыг чанд баримтлан, зам тээврийн осол зөрчилгүй үйлчлэх ба автомашинд нэмэлтээр байрлуулсан төхөөрөмж, багаж хэрэгслийг зааврын дагуу зөв ажиллуулах гэсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс шалтгаалан осол гарсан тул төлбөрийг байгууллага төлөхгүй. Ц.Жын хувьд Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөж, аюул осолгүй үйлчилгээ үзүүлж, хариуцлагатай оролцох ёстой байсан бөгөөд даатгалгүй машинаар албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, холбогдох албан тушаалтанд даатгалд хамруулах талаар шаардлага тавьж болох байсан. гэх тайлбарыг ирүүлжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Ц.Ж нь Иын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албанд Нийтийн тээврийн жолоочийн албан тушаалд ажилладаг болох нь албан тушаалын тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

6.Ц.Ж нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр *** маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон албан үүргээ гүйцэтгэж явахдаа *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь Ц.Жын Ит гаргасан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өргөдөл, Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн ** дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материал, тус хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн*** дугаартай Шийтгэлийн хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч Ц.Ж нь албан үүргээ биелүүлэх явцдаа осол гаргасан болох, *** маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ 5,430,000 төгрөг болох, нэхэмжлэгчээс нийт хохирол нийт 7,500,000 төгрөгийг автомашинд учирсан хохиролд Д.Жд шилжүүлсэн болох, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан болох, *** маркийн *** улсын дугаартай автомашин нь Иын өмчлөлийнх болох талаар талууд маргаагүй.

8.Хариуцагч И нь **** ХХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулж Ц.Жыг даатгалд хамруулсан байх ба тус гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.

Даатгалын гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр **** ХХК-иас нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан, И *** маркийн автомашинд учирсан хохирлыг төлөхөөс татгалзсан талаар талууд тайлбарлаж байна.

9.Ц.Ж нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр *** маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн*** дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Харин тус *** маркийн *** улсын дугаартай автомашины өмчлөгч нь И байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Зам тээврийн ослын улмаас *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь *** ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Ж нь шүүх хуралдаанд *** маркийн автомашины хохирол 5,430,000 гарснаас гадна засварын үйлчилгээтэй нийлээд 7,500,000 төгрөг гарсан гэж тайлбарлах боловч баримтаар тогтоогдоогүй. Гэрч Ц.Л нь шүүхэд сэлбэгт зориулж мөнгө өгсөн гэж мэдүүлэх ба засварын үйлчилгээнд төлбөр төлсөн талаар гэрчлээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. Иймд дээрх зам тээврийн ослын улмаас *** маркийн автомашины өмчлөгч Д.Жд 5,430,000 төгрөгийг хохирол учирсан гэж дүгнэв.

10.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж, 499 дүгээр зүйлийн 499.4Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

Нэхэмжлэгч Ц.Ж нь Ит тээврийн жолоочийн албан тушаал эрхэлдэг бөгөөд албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасан гэм буруутай байна.

Иймд дээрх зам тээврийн ослоос учирсан хохирлыг *** маркийн *** улсын дугаартай автомашины өмчлөгч И хариуцна.

11.Д.Жд учирсан 5,430,000 төгрөгийн хохирлыг хариуцагч И нь хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч Ц.Ж тус газрын өмнөөс үүргийг биелүүлсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагчийн өмнөөс гүйцэтгэсэн 5,430,000 төгрөгийн үүргийг хариуцагч Иаас шаардах эрхтэй байна.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Замын хөдөлгөөнд оролцогч дараах эрх эдэлнэ: 12.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих, 12.2.2 Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлөө хангуулахаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих гэж, Албан тушаалын тодорхойлолтын 2-т Замын хөдөлгөөний болон зорчигч тээвэрлэх дүрэм, аюулгүй ажиллагааны журмыг чанд баримтлан, зам тээврийн осол зөрчилгүй үйлчлэх ба автомашинд нэмэлтээр байрлуулсан төхөөрөмж, багаж хэрэгслийг зааврын дагуу зөв ажиллуулах гэсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2-д заасан Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөж ажиллах, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ чанартай, бүрэн биелүүлээгүй, 4.2.18.б-д заасан ажилтан замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол зөрчлийг гаргахгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүй. Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөөгүй, даатгалгүй машинаар албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, холбогдох албан тушаалтанд даатгалд хамруулах талаар шаардлага тавиагүй. гэж мэтгэлцэх ба уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал, Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна. гэж, 5.2-д Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно. гэж тус тус заасан бөгөөд жолоочийн даатгалд хамрагдах, хамрагдаагүй буюу даатгалын хугацаа дууссан тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг үүргийг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох И хүлээнэ.

13.Жавхлант нь тээврийн хэрэгслийн даатгалын хугацаа дууссан байсныг мэдээгүй болох нь түүний тайлбар, гэрч Ц.Лгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг даатгалгүй тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон, энэ талаар шаардлагыг удирдлагад тавиагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

14.И нь зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Жын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Иаас 5,430,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Жад олгож, үлдэх 2,070,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

15.Улсын тэмдэгтийн хураамжид хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-т зааснаар хариуцагч И газаас 5,430,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жад олгож, үлдэх 2,070,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иаас 101,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА