Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02059

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02059

Ул

     

эв хашмал

аанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК /РД: 5221714/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э,

 

Хариуцагч: С ХХК нарт холбогдох,

 

98,713,497 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 185,524,283 төгрөг гаргуулах, 20220.05.08-ны өдрийн дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Гэрч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь 98,713,497 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э, С ХХК нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Манай Х ХХК нь Г.Э-тэй 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлүүд болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Т.Э нь Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр хэв, труба, булан, тулаас гэх мэт нийт 6.502 ширхэг барилгын туслах материалыг Ховд аймаг, Жаргалант сум цементийн үйлдвэрийн суурийн барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-д хуулийн зөвлөх албан тушаалтай Б.Б-той Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Г.Э нь Улаанбаатар хот,  иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 61951.0 м.кв /га/ газрыг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөр 204,772,080 төгрөг, борлуулалтын төлбөр 318,601,019 төгрөг, тээврийн зардал 5,100,000 төгрөг нийт 528,473,099 төгрөг болсноос төлбөр төлөлт 190,000,000 төгрөг, бартер 12,000,000 төгрөг, бараа материалын буцаалт 260,664,101 төгрөг, нийт 462,664,101 төгрөгийг хасаж үлдэгдэл 65,808,998 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дах хэсэгт /түрээслэгч нъ турээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нъ буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Иймд Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 65,808,998 төгрөг, алданги 32,904,499 төгрөг, гэрээний нийт үүргийн 98,713,497 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Л.Э нь хариуцагч С ХХК-ийн захирал бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Б нь эхнэртээ хэлэхдээ бараа материалаар зээлээр худалдаж авах гэж байгаа талаар хэлээд, барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлж, хариуцагч Л.Э нь нөхөртөө итгээд өөрийн нэр дээрх газраа Х ХХК-ийн нэр бүхий хүнд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн барьцааны гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээгээр бараа материал худалдах худалдан авах гэрээг гаргаж ирж хариуцагч Л.Эд гарын үсэг зурчих гэж хэлсэн байдаг. Хариуцагч Л.Э нь худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурахгүй гэж хэлэхэд тэгвэл гэрээг байгуулах боломжгүй гэж хэлсэн байдаг. Тухайн үед нөхөртэйгээ ярилцаад яалт ч үгүй байдлаас болоод гарын үсгээ зурсан. Х ХХК-тай гэрээ байгуулж, дараагийн ажлаа төлөвлөсөн байсан учраас бараа материал худалдан авах гэрээг байгуулаагүй учраас түрээсийн гэрээн дээр гарын үсгээ зурсан байгаа. Түрээсийн гэрээн дээр аргагүй байдлын буюу шахалтанд орсоны улмаас зурсан. Түрээсийн гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, бараа материал хүлээж аваагүй байгаа. Энэхүү гэрээ нь хуулийн шардлага хангаагүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй. С ХХК нь Ховд аймагт үйл ажиллагааг явуулдаг, төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан компани. Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нар бүгд тухайн төсөл дээр санал нэгдэж Х ХХК-ийн худалддаг бараа материалыг авья гээд хурлын тэмдэглэл дээрээ хүртэл тусгасан нь тогтоогдсон. Худалдаж авах зорилготой анх гэрээ байгуулсан ч нэг гэрээ нь бүтээгдэхүүнийг худалдаж авах гэрээ байгуулаад, түрээслэх нэг гэрээ мөн байгуулсан байдаг. Түрээсийн гэрээ нь Л.Этэй байгуулагдсан. Ийм ч учраас бараа бүтээгдэхүүн худалдаж худалдан авах гэрээ мөн түрээсийн гэрээ нь хуульд нийцээгүй гэж үзэн нэхэжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн гаргасан байгаа. Тухайн үед энэ гэрээнүүд нь хуулийн шардлага хангаагүй ч гэсэн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч, төлбөр төлж байсантай ямар нэгэн маргаан байхгүй. Маргаж байгаа зүйл нь 20,000,000 төгрөгт бодож өгсөн машинийг 12,000,000 төгрөгөөр бодож авсан гэж ярьж байгаа. Энэ тал дээр гэрч асууж, нотлох баримтыг шинжлэн судалсанаар тодорхой болох болно. Манай талаас хүлээж авсан бараа материал, тооцоолол дээр маргаан байхгүй, гэжээ.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-д холбогдуулан 185,524,283 төгрөг гаргуулах, 2022.05.08-ны өдрийн №20-262 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

С ХХК нь нэхэмжпэгч Х ХХК-тай Барилгын туслах материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Тухайн үед бараа материалыг шууд худалдан авах боломжгүй байсан учир зээлээр өгөх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн Х ХХК-ийг сонгож гэрээг байгуулсан. Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсны дараа худалдагч буюу Х ХХК-ийн зүгээс гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс заавал түрээсийн гэрээ байгуулна гэж хэлсэн, мөн бид зээлээр бараа худалдан авч байгаа учир түрээсийн гэрээг байгуулахаас өөр аргагүй байсан. Гэрээг байгуулснаас хойш үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч давагдашгүй хүчин зүйлсээс болж компанийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн. Манай талаас гэрээ байгуулснаас хойш төлбөрийг төлж байсан ч ковид цар тахалтай холбоотойгоор маш олон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогссон бөгөөд манай компани ч мөн адил үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Үйл ажиллагаа зогсож, орлого хаагдсан учир бид үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр төлөх боломжгүй болсон учир нэхэмжлэгч компанитай ярилцаж хэрэглээгүй /шинэ/ барилгын материалуудыг хүлээлгэн өгч зөрүү төлбөрийг буцаан авахаар тохирсон. Тиймдээ ч бид нийт 260,664,101 төгрөгийн бараа материалыг Х ХХК-д буцаан өгсөн бөгөөд зөрүү авах гэтэл биднээс 65,808,998 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу бид Х ХХК-иас нийт 285,139,818 төгрөгийн бараа материал хүлээж авсан байдаг ч нийт 470,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд, 190,000,000 төгрөг шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөнд тооцож бартераар өгсөн, 260,664,101 төгрөгийг бараа материал, нийт 470,664,101 төгрөгийн үнэ бүхий зүйлийг Х ХХК-д хүлээлгэн өгсөн. Тодруулбал гэрээний дагуу авсан материал, хүлээлгэн өгсөн хөрөнгийн зөрүү нь 185,524,283 төгрөг болох бөгөөд энэхүү зөрүүг Х ХХК нь буцаан төлөх үүрэгтэй юм. Мөн манай компанийн хувьд бараа материал авч үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд тухайн үед хэд хэдэн компанитай уулзаж үзэхэд Х ХХК нь бараа материалыг зээлээр өгөх боломжтой гэсэн учир гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл анхнаасаа бараа материалыг зээлээр худалдах, худалдан авах зорилготой байсан. Гэрээ байгуулах өдөр миний бие гэрээнд тусгагдсан бараа материалыг хүлээн авч байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн ажилтан Г.Э буюу хэрэгт мөн хариуцагчаар оролцож буй хүнийг нотариат дагуулж явч түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулах талаар огт ярилцаагүй бөгөөд энэ талаараа Г.Э тайлбарлаж хэлсэн боловч ...гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс заавал түрээсийн гэрээ-г байгуулна гэж хэлсэн бөгөөд байгуулахгүй бол гэрээг цуцлана гэж хэлсэн байдаг. Бидний хувьд өөрсдийн нөхцөл байдал буюу их хэмжээний бараа материалыг зээлээр худалдан авч байгааг Г.Э мэдэж байсан учир түрээсийн гэрээг байгуулсан. Мөн түрээсийн гэрээг байгуулсны дараа бидэнд мэдэгдсэн бөгөөд тухайн үед нэгэнт гэрээ байгуулсан, мөн худалдах, худалдан авах гэрээ байгаа учир Х ХХК-д итгэсэн учир ямар нэгэн асуудал үүсгээгүй билээ. Өөрөөр хэлбэл бидний хувьд анхнаасаа түрээсийн гэрээг байгуулах зорилгогүй байсан бөгөөд давхар давхар гэрээ байгуулах үндэслэл байхгүй билээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд барилгын туслах материал түрээслэх гэрээг үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж хийсэн, мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Х ХХК-иас 185,524,283 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгох, мөн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн барилгын материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа. Хариуцагч талаас тухайн барилгын материалыг түрээслэж авах нөхцөлдөө мөнгө төгрөгийн боломж гарвал бараа материалаа худалдаж авна гэсэн. Ховд аймагт хийгдэж байгаа ажлаа дуусахаар бараа материалаа бэлэн мөнгөөр худалдаж авна гэж ярилцсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох бараа материалаар зээлээр худалдах худалдан авах гэрээгээр бол худалдагч нь худалдан авагчийн захиалсан бараа материалыг зээлээр авч гэрээг дуусахад худалдан авна гэж тохиролцсон. Гэрээний хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.7-д заасан байгаа. Гэрээний үнийн дүн болох 285,139,819 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг. Манай талаас маргаж байгаа зүйл нь бараа материалын зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 318,601,019 төгрөгийн бараа материалыг хариуцагч талаас худалдаж авсан. Энэ бараа материалаас 260,664,101 төгрөгийн бараа материалыг хариуцагч талаас буцаан өгсөн энэ бараа материалын зөрүү мөнгө нь 50,000,000 төгрөг болж байгаа.. Гэрээний төлбөрт автомашиныг оролцуулсан машиныг 20,000,000 төгрөгөөр бодож оролцуулсан ч зээлээр худалдаж худалдан авах гэрээн дээр 20,000,000 төгрөг гэсэн боловч тухайн машиныг 12,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байгаа. Машины зөрүү мөнгө болох 8,000,000 төгрөгийн зөрүү гарч энэ талаараа хариуцагч талд мэдэгдээд зөрүү мөнгө гарсан гэдгийг хэлж байсан. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар гэрээг байгуулсан байхад, гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах юм уу энэ талаар тодорхойгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар өөрсдөө түрээсийн төлбөрөө төлөхөөр гэрээ байгуулаад одоо болохоор түрээсийн төлбөр төлөхгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Г.Э, С ХХК нарт холбогдох нэхэмжлэгч Х ХХК-ийн гэрээний үүрэгт 98,713,497 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х ХХК-д холбогдох хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Г.Э нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр  дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу түрээслүүлэгч нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслэгчийн эзэмшилд шилжүүлж, түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөрийг түрээслүүлэгчид шилжүүлэхээр тохиролцож,

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан ба энэ үйл баримттай зохигчид маргаангүй байна. /х.х-ийн 4-9/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд барилга барих, барилга угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материалыг түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээг Х ХХК түүнийг төлөөлж тооцооны нягтлан Ц.Б нөгөө талаас Г.Э нар харилцан тохиролцож байгуулжээ. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Р.Л болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдоно. /х.х-ийн 8 тал/

 

Компанийн тухай хуулийнм 83 дугаар зүйлийн 83.1.-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан  дугаартай түрээсийн гэрээний ерөнхий заалтад ... Х ХХК түүнийг төлөөлж Ерөнхий захирлаас олгогдсон итгэмжлэлийн дагуу тооцооны нягтлан албан тушаалтай Ц.Б... төлөөлж дээрх гэрээг байгуулсан бөгөөд, гүйцэтгэх захирлаас тооцооны нягтлан албан тушаалтай Ц.Бд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул талуудын хооронд байгуусан түрээсийн гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон бөгөөд түрээслэгч бодитоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан учраас уг эд хөрөнгийг ашигласан төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих үндэслэлгүй тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

 

Харин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул 20-262 дугаартай түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч анз шаардах эрхээ алдсан байна. Учир нь бичгээр байгуулсан түрээсийн гэрээ гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон тул гэрээ анз шаардах хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч Хэв хашмал ХХК болон хариуцагч Соёмбот алтай ХХК-иудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20/0508 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 дугаартай гэрээний үүргийн биелэлт бүрэн хадгалагдмагц түрээслэсэн бараа материалыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн ба энэ үйл баримттай зохигчид маргаагүй. /х.х-ийн 71-75/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээ нь худалдах худалдан авах гэрээтэй нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Барааг зээлээр худалдан авсан тохиолдолд төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн шилжүүлсэн байна гэж заасан бөгөөд 20,000,000 төгрөгийн төлбөрт хар өнгийн тоёото кровн загварын 1125 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бартераар тооцож нэхэмжлэгч авчээ. Гэвч нэхэмжлэгч 12,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлан талуудын хооронд үүссэн тооцооноос 12,000,000 төгрөгөөр тооцон хассаныг шүүх зөвтгөх үндэслэлгүй юм.

 

Мөн худалдах худалдан авах гэрээний дагуу 260,664,101 төгрөгийн барааг буцаасантай холбогдуулан тээвэрлэлтийн зардалд гарсан 5,100,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцэж байх боловч уг гарсан зардлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй учраас тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Иймд хариуцагч нараас 318,601,019 /борлуулалтын төлбөр/ 190,000,000 /төлсөн төлбөр/ 20,000,000 /бартерт тооцсон машины үнэ/= 108,601,019 төгрөг 260,664,101 төгрөгийн /барааны буцаалт/ 204,772,080 /түрээсий үнэ/= 55,892,021 төгрөг, 108,601,019 55,892,021 = 52,708,998 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүлийн 6.1-т зааснаар 0.5 хувийн алданги 26,354,449 төгрөг нийт 79,063,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /х.х-ийн 11 тал/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоор 185,524,283 төгрөгийн зөрүү төлбөр тооцох үндэслэл байхгүй тул уг сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Э, С ХХК нараас 79,063,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 дугаартай Барилгын туслах материал түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 185,524,283 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,520 төгрөг, хариуцагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,771 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э, С ХХК нараас 553,267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д, нэхэмжлэгч Х ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч С ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ