Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01843

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр Дуга210/МА2023/01843

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.*******зориг даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/02059 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.*******, ******* ******* ХХК-д холбогдох,

 

98,713,497 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 185,524,283 төгрөг гаргуулах, 2020.05.08-ны өдрийн №20-262 дугаар барилгын туслах материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******дэлгэр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Манай ******* ******* ХХК нь Г.*******тэй 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлүүд болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан.

 

1.2.Т.******* нь Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр хэв, труба, булан, тулаас гэх мэт нийт 6,502 ширхэг барилгын туслах материалыг Ховд аймаг, Жаргалант сум цементийн үйлдвэрийн суурийн барилгын ажилд ашиглах зорилгоор түрээслэн авсан.

 

1.3.2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* ******* ХХК-д хуулийн зөвлөх албан туша******* Б.*******той Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Г.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах 000009023 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай 61,951.0 м.кв /га/ газрыг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан.

 

1.4.2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөр 204,772,080 төгрөг, борлуулалтын төлбөр 318,601,019 төгрөг, тээврийн зардал 5,100,000 төгрөг нийт 528,473,099 төгрөг болсноос төлбөр төлөлт 190,000,000 төгрөг, бартер 12,000,000 төгрөг, бараа материалын буцаалт 260,664,101 төгрөг, нийт 462,664,101 төгрөгийг хасаж үлдэгдэл 65,808,998 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дах хэсэгт /түрээслэгч нъ турээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан.

 

1.5.Иймд Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 65,808,998 төгрөг, алданги 32,904,499 төгрөг, гэрээний нийт үүргийн 98,713,497 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын хариу:  

2.1.Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Л.******* нь хариуцагч ******* Алтай ХХК-ийн захирал бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.*******-******* нь эхнэртээ хэлэхдээ бараа материалаар зээлээр худалдаж авах гэж байгаа талаар хэлээд, барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлж, хариуцагч Л.******* нь нөхөртөө итгээд өөрийн нэр дээрх газраа ******* ******* ХХК-ийн нэр бүхий хүнд 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн барьцааны гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан.

 

2.2.******* ******* ХХК-тай гэрээ байгуулж, дараагийн ажлаа төлөвлөсөн байсан учраас бараа материал худалдан авах гэрээг байгуулаагүй учраас түрээсийн гэрээн дээр аргагүй байдлын улмаас буюу шахалтанд орж зурсан. Түрээсийн гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, бараа материал хүлээж аваагүй байгаа. Энэхүү гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* Алтай ХХК нь Ховд аймагт үйл ажиллагааг явуулдаг, төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан компани, Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нар бүгд тухайн төсөл дээр санал нэгдэж ******* ******* ХХК-ийн худалддаг бараа материалыг авья гээд хурлын тэмдэглэл дээрээ хүртэл тусгасан нь тогтоогдсон.

 

2.3.Худалдаж авах зорилготой анх гэрээ байгуулсан ч нэг гэрээ нь бүтээгдэхүүнийг худалдаж авах гэрээ байгуулаад, түрээслэх нэг гэрээ мөн байгуулсан байдаг. Түрээсийн гэрээ нь Л.*******тэй байгуулагдсан. Ийм ч учраас бараа бүтээгдэхүүн худалдаж худалдан авах гэрээ мөн түрээсийн гэрээ нь хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

2.4.Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед энэ гэрээнүүд нь хуулийн шардлага хангаагүй ч гэсэн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч, төлбөр төлж байсантай ямар нэгэн маргаан байхгүй. Маргаж байгаа зүйл нь 20,000,000 төгрөгт бодож өгсөн машиныг 12,000,000 төгрөгөөр бодож авсан гэж ярьж байгаа. Энэ тал дээр гэрч асууж, нотлох баримтыг шинжлэн судалсанаар тодорхой болох болно. Манай талаас хүлээж авсан бараа материал, тооцоолол дээр маргаан байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* Алтай ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1.******* Алтай ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай Барилгын туслах материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Тухайн үед бараа материалыг шууд худалдан авах боломжгүй байсан учир зээлээр өгөх боломжтой гэсэн тайлбарыг өгсөн ******* ******* ХХК-ийг сонгож гэрээг байгуулсан.

 

3.2.Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсны дараа худалдагч буюу ******* ******* ХХК-ийн зүгээс гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс заавал түрээсийн гэрээ байгуулна гэж хэлсэн, мөн бид зээлээр бараа худалдан авч байгаа учир түрээсийн гэрээг байгуулахаас өөр аргагүй байсан. Гэрээг байгуулснаас хойш үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч давагдашгүй хүчин зүйлсээс болж компанийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн.

 

3.3.Манай талаас гэрээ байгуулснаас хойш төлбөрийг төлж байсан ч ковид цар тах******* холбоотойгоор маш олон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогссон бөгөөд манай компани ч мөн адил үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Үйл ажиллагаа зогсож, орлого хаагдсан учир бид үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр төлөх боломжгүй болсон учир нэхэмжлэгч компанитай ярилцаж хэрэглээгүй /шинэ/ барилгын материалуудыг хүлээлгэн өгч зөрүү төлбөрийг буцаан авахаар тохирсон.

Тиймдээ ч бид нийт 260,664,101 төгрөгийн бараа материалыг ******* ******* ХХК-д буцаан өгсөн бөгөөд зөрүү авах гэтэл биднээс 65,808,998 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу бид ******* ******* ХХК-аас нийт 285,139,818 төгрөгийн бараа материал хүлээж авсан байдаг ба нийт 470,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд: 190,000,000 төгрөг шилжүүлсэн, ******* загварын УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөнд тооцож бартераар өгсөн, 260,664,101 төгрөгийг бараа материал, нийт 470,664,101 төгрөгийн үнэ бүхий зүйлийг ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн.

Тодруулбал, гэрээний дагуу авсан материал, хүлээлгэн өгсөн хөрөнгийн зөрүү нь 185,524,283 төгрөг болох бөгөөд энэхүү зөрүүг ******* ******* ХХК нь буцаан төлөх үүрэгтэй юм. Мөн манай компанийн хувьд бараа материал авч үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд тухайн үед хэд хэдэн компанитай уулзаж үзэхэд ******* ******* ХХК нь бараа материалыг зээлээр өгөх боломжтой гэсэн учир гэрээг байгуулсан.

Өөрөөр хэлбэл анхнаасаа бараа материалыг зээлээр худалдах, худалдан авах зорилготой байсан. Гэрээ байгуулах өдөр миний бие гэрээнд тусгагдсан бараа материалыг хүлээн авч байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн ажилтан Г.******* буюу хэрэгт мөн хариуцагчаар оролцож буй хүнийг нотариат дагуулж явч түрээсийн гэрээг байгуулсан байдаг.

 

3.4.Тухайн үед түрээсийн гэрээ байгуулах талаар огт ярилцаагүй бөгөөд энэ талаараа Г.******* тайлбарлаж хэлсэн боловч ...гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах үүднээс заавал Түрээсийн гэрээ-г байгуулна гэж хэлсэн бөгөөд байгуулахгүй бол гэрээг цуцлана гэж хэлсэн байдаг. Бидний хувьд өөрсдийн нөхцөл байдал буюу их хэмжээний бараа материалыг зээлээр худалдан авч байгааг Г.******* мэдэж байсан учир түрээсийн гэрээг байгуулсан.

 

3.5.Мөн түрээсийн гэрээг байгуулсны дараа бидэнд мэдэгдсэн бөгөөд тухайн үед нэгэнт гэрээ байгуулсан, мөн худалдах, худалдан авах гэрээ байгаа учир ******* ******* ХХК-д итгэсэн учир ямар нэгэн асуудал үүсгээгүй билээ. Өөрөөр хэлбэл бидний хувьд анхнаасаа түрээсийн гэрээг байгуулах зорилгогүй байсан бөгөөд давхар давхар гэрээ байгуулах үндэслэл байхгүй билээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд барилгын туслах материал түрээслэх гэрээг үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж хийсэн, мөн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 185,524,283 төгрөгийг гаргуулж, ******* Алтай ХХК-д олгох, мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барилгын материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******, ******* ******* ХХК нараас 79,063,497 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 дугаартай Барилгын туслах материал түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 185,524,283 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,520 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,771 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, ******* ******* ХХК нараас 553,267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******дэлгэрийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02059 дугаартай шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл:

5.1.Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Талуудын хооронд байгуулсан 20-262 дугаартай түрээсийн гэрээний ерөнхий заалтад ... ******* ******* ХХК түүнийг төлөөлж Ерөнхий захирлаас олгогдсон итгэмжлэлийн дагуу тооцооны нягтлан албан тушаалтантай Ц.Баярсайхан... төлөөлж дээрх гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаас тооцооны нягтлан албан туша******* Ц.Баярсайханд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна. гэжээ.

Бодит байдалд: Хариуцагч ******* Алтай ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 20-262 дугаартай түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр буюу Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр хэлцзлд хамаарч байна гэж үзсэнд гомдолтой байна.

 

5.2.Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт уг гэрээний 4-р зүйлийн 4.3-т Барааг зээлээр худалдан авсан тохиолдолд төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн шилжүүлсэн байна гэж заасан бөгөөд 20,000,000 төгрөгийн төлбөрт хар өнгийн кроун загварын УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бартераар тооцон нэхэмжлэгч авчээ. Гэвч нэхэмжлэгч 12,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарлан талуудын хооронд үүссэн тооцооноос 12,000,000 төгрөгөөр тооцон хассаныг шүүх зөвтгөх үндэслэлгүй юм гэжээ.

Бодит байдалд: 20,000,000 төгрөгийн төлбөрт хар өнгийн кроун загварын УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бартераар тооцон авахаар тохиролцсон боловч уг автомашиныг хүлээн авахад учир дутагд******* байсан болохоор хариуцагчтай тохирч, 12,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар болсныг гэрч н.Мөнхбат гэрчийн мэдүүлэгт тодорхой өгүүлсэн байхад анхан шатны шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

 

5.3.Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Иймд хариуцагч нараас 318,601,019/борлуулалтын төлбөр/-90,000,000/төлсөн төлбөр/-20,000,000/бартерт тооцсон машины үнэ/=108,601,019 төгрөг, 260,664,101 төгрөгийн /барааны буцаалт/-204,772,080 /түрээсийн үнэ/=55,892,021 төгрөг, 108,601,019-55,892,021=52,708,998 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6-р зүйлийн 6.1-т зааснаар 0,5 хувийн алданги 26,354,449 төгрөг, нийт 79,063,497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. гэжээ.

Бодит байдалд: Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн төлбөр 65,808,998 төгрөг, алданги 32,904,499 төгрөг, гэрээний нийт үүргийн 98,713,497 төгрөгийг манай компани нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

Иймд ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02059 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ байгуулагдсан. Тухайн худалдах-худалдан гэрээний үндсэн дээр эрсдэлээ хамгаалах зорилгоор харилцан тохиролцоогүй байхад нэхэмжлэгч тал түрээсийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас тухайн түрээсийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, тухайн түрээсийн гэрээ гарын үсэг зурагдсан боловч хуульд заасан тодорхой хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул үүнийг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6.2.2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан. Тус тодруулгын дагуу шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлийн дагуу хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл нь сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр шүүхээс шийдвэрлэх боломжтой.

 

6.3.Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд үүнээс үүсэх эрсдэлээ хамгаалахын тулд түрээсийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Түрээсэлж байгаа бол алийг нь түрээсэлж байгаа алийг нь худалдаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар зөрүүтэй тайлбар өгдөг. Нийт хариуцагч талаас 210,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Тус төлбөрөөс 20,000,000 төгрөгт тооцож, кроун автомашин өгөхөөр худалдах-худалдан авах гэрээнд тодорхой заасан. Тухайн үед тохиролцохдоо автомашинаа 20,000,000 төгрөгөөр үнэлсэн бол дараа нь түүнийг хэдэн төгрөгөөр худалдах нь нэхэмжлэгчийн өөрийн эрх хэмжээний асуудал юм. Гэтэл 20,000,000 төгрөгт тооцож кроун автомашиныг хүлээн авсныхаа дараа 12,000,000 төгрөгөөр худалдсан болохоор тус үнэлгээгээр тооцох ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гэрч ******* ******* ХХК-аас итгэмжлэл авч, тухайн автомашиныг борлуулах эсхүл нэр дээрээ шилжүүлэх үйл ажиллагааг хариуцдаг гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөр тооцож авсан, хэдэн төгрөгөөр худалдсанаа санахгүй байна гэх тайлбар өгсөн. Иймд тухайн гэрч эх сурвалжаа зааж чадахгүй байгаа учир 12,000,000 төгрөгт тооцож авсан гэдгийг нотлох боломжгүй юм. Тооцооллын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.Анхан шатны шүүх ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Алтай ХХК, Г.******* нар холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 20-262 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, харин тухайн өдөр байгуулсан 20-508 дугаартай Бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч нараас 79,063,497 төгрөг гаргуулж, хариуцагч ******* Алтай ХХК-ийн 185,524,283 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болсон.

Учир нь нэхэмжлэгч т******* Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, гэрээний төлбөр буюу бараа, материалын үнэд 190,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгт тооцон автомашин, нийт 210,000,000 төгрөг төлөөд байсан. худалдан авсан барааны нийт үнэ 285,139,818 төгрөг байна. Гэтэл нэхэмжпэгч тал худалдсан 285,139,818 төгрөгийн үнэ бүхий хэв *******аа буцаагаад өгчих, зөрүүг нь тохиролцоно хэмээн хуурч худалдсан хэв *******аа буцаан авсан байхад хүчин төгөлдөр буст тооцсон түрээсийн гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагыг нь анхан шатны шүүх хангаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан, хариуцагч барааг буцаан өгсөн ба энэ тохиолдолд гэрээгээр тохирсон алданги шаардах эрхгүй бөгөөд хэрвээ хохирол учирсан бол нэхэмжлэх эрх үүсэх юм.

 

7.2.Борлуулалтын төлбөр 318,601,019 төгрөг гэж нэхэмжилсэн ч борлуулсан зүйлээ буцаагаад авсан, хариуцагч талын хэв *******ын үнэд төлсөн 220,000,000 төгрөгийг юуны төлбөрт суутган авч байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хариуцагч худалдан авсан үнийг нь төлж байсан хэв *******ыг биет байдлаар нь худалдагч тал буцаан өгсөн болно.

 

7.3.Шүүх хариуцагч ******* Алтай ХХК-ийн сөрөг эхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хууль зүйн ямар нэг үндэслэл заагаагүй, үндсэн нэхэмжпэлийн шаардлагын тооцооллоор 185,524,449 төгрөгийн зөрүү төлбөр тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/02509 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1.Хариуцагч талаас 2 хариуцагчийг хооронд нь хольж, шүүхийг төөрөгдүүлэх байдлаар давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Г.******* нь түрээсийн гэрээ байгуулсан, тус гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр гэрээ юм.

Тус гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх явцад ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний үүрэг хангагдмагц бараа материалыг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Г.*******тэй байгуулсан түрээсийн гэрээг ******* ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээндээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн худалдах-худалдан авах гэрээний хамгийн арын хуудсан дээр Г.******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан. 2 хариуцагч 2 гэрээний үүргийг тус тусад нь хариуцах ёстой байтал гомдолдоо нэг утгаар илэрхийлсэн байгаа нь үндэслэлгүй.

 

8.2.Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ Г.*******гээс шаардсан. Хариуцагчийн зүгээс ******* ******* ХХК-тай байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг хамаатуулж оруулж ирсэн учир ******* ******* ХХК-ийг хариуцагчаар татсан.

 

8.3.Манай бараа материалыг Ховд аймгийн цементийн үйлдвэрт ашигласан. Хариуцагч талаас бараа материалыг буцааж өгсөн нь нэхэмжлэгчид ашигтай байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь бүтэн жил хэрэглэсэн, элэгдэл хорогдол тооцсон бараа бүтээгдэхүүнийг буцааж өгөөд л болох мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Хариуцагч тал хугацаандаа хүлээлгэж өгөөгүй буюу 2021 оны 03 дугаар сарын 04-05-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Өөрөөр хэлбэл, 2 хариуцагч түрээсийн гэрээний үүрэг, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй сураггүй алга болсон учир цементийн үйлдвэр дээр нь очиж бараа материалаа авсан. Г.*******гийн түрээсийн төлбөрийг ******* ******* ХХК-аас төлөх агуулгатай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нар нь түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй, худалдаж авсан бараа материалаа дутуу хүлээлгэж өгсөн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэдэг нь Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ, орлого зарлагын баримтаар нотлогддог. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******, ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 65,808,998 төгрөг, алданги 32,904,499 төгрөг, нийт 98,713,497 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, үнийн зөрүү 185,524,283 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгуулах, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 30, 61, 67-69, 78, 138-139/

Нэхэмжлэгч нь Б.*******, Г.******* нарын хооронд 2020 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан гэх Барьцааны гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамаар*******, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.  Талууд 2020 оны 05 сарын 08-ны өдөр 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ******* ХХК нь барилгын туслах материал түрээслүүлэх, Г.******* нь түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 4-6/

 

3.2.  Мөн өдөр талууд 20/0508 тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ******* ХХК нь нийт 17 нэр төрлийн барилгын туслах материалыг нийлүүлэх, ******* ******* ХХК нь гэрээний үнэ 285,139,818 төгрөгийг 2020 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 71-75/

 

3.3.  Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 285,139,818 төгрөгийн барилгын туслах материалыг ******* ******* ХХК-аас хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 260,664,101 төгрөгийн барилгын туслах материалыг буцаан өгсөн. /хх 17-22, 83-96/

 

4.   Хэрэгт өөр өөр нэршилтэй хэд хэдэн гэрээ авагдсан, зохигчид эдгээр гэрээний талаар харилцан адилгүй тайлбар гарган маргаж байгаа тохиолдолд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж, маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

 

5.   Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж зохицуулжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал нь барилгын туслах материалыг тодорхой хугацаагаар хариуцагч талын ашиглалтад шилжүүлэн өгсөн нөхцөл байдал, хариуцагч тал нь тодорхой хэмжээний түрээсийн зүйлийн үнийг тодорхойлж, төлбөрийг тогтмол төлж байсан нөхцөл байдал, ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-д хаягласан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02/09/01 тоот албан бичигт ...түрээсийн төлбөрийг зогсоож өгнө үү. ...төлбөрийг нөхөж төлөх болно... гэсэн агуулга зэргийг харьцуулан үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

7.   Хариуцагч талын гаргасан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

 

7.1.Учир нь, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж хуульчилсан тул дээрх гэрээнд ******* ******* ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч гэх Ц.Баярсайхан гарын үсэг зурсан нөхцөл байдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

8.   Талуудын хооронд үүссэн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилсэн болох нь хэрэгт авагдсан Зарлагын падаан, Орлогын падаан гэсэн баримтуудаар тогтоогдсон. /хх 17-22, 83-96/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бодит үйлдлээр цуцлагджээ. Санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний талуудын хүлээх үүрэг хүчинтэй байх тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал нь хариуцагч талаас шаардах эрхтэй.

 

9.   Хариуцагч талаас нэхэмжлэгч талд нийт 190,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 20,000,000 төгрөгийг УБП улсын дугаартай, Кровн маркийн автомашинаар төлсөн үйл баримт тогтоогдсон.

Автомашины үнийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд 20,000,000 төгрөг гэж тусгасан, уг автомашиныг ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мандуул анх 24,500,000 төгрөгөөр худалдан авч байсан зэргийг харьцуулан дүгнэвэл ...автомашиныг 20,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн.. гэсэн хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хх 54, 73, 102/

 

10.   Нэхэмжлэгч тал нь ...автомашиныг 12,000,000 төгрөгт тооцож авсан... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн тодорхойлсон түрээсийн төлбөр 204,772,080 төгрөгөөс хариуцагчийн төлбөрт төлсөн 210,000,000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч тал 5,227,920 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү төлсөн байна.

 

11.   Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдсан тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч талд 318,601,019 төгрөгийн үнэ бүхий барилгын туслах бараа материал хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэргийн 71 дэх талд авагдсан Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээнд барааны нийт үнийг 285,139,819 гэж тодорхойлсон байна.Давж заалдах шатны шүүх уг гэрээ болон хариуцагч талын тайлбарыг үндэслэн нийт 285,139,818 төгрөгийн барилгын туслах материал хүлээн авч, нийт 260,664,101 төгрөгийн барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн гэж дүгнээд, зөрүү 24,475,717 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

12.   Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийг баримтлан талуудын харилцан шаардлага бүхий үүргийг тооцож хүлээлгэн өгөөгүй барилгын туслах материалын үнэ 24,475,717 төгрөгөөс түрээсийн төлбөрт илүү төлсөн 5,227,920 төгрөгийг хасч, үлдэх 19,247,797 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

13.   Алданги 32,904,499 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч тал 5,227,920 төгрөгийн түрээсийн төлбөрийг илүү төлсөн байх тул нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй.

 

14.   Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 19,247,797 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч талын гаргасан үнийн зөрүү 185,524,283 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/02059 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т... гэснийг ...312 дугаар зүйлийн 312.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д... гэж, ...79,063,497 төгрөгийг... гэснийг ...19,247,797 төгрөгийг... гэж, ...19,650,000 төгрөгийг... гэснийг ...79,465,700 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-д холбогдох, үнийн зөрүү 185,524,283 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгуулах, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20-262 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 553,267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ******* ХХК-д олгосугай гэснийг ...254,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,086,000 төгрөг, нэхэмжлэгч талаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөг, 256,200 төгрөг, нийт 326,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД