Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/03531

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/03531 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 хороо, Их монгол улсын гудамж, **** тоот хаягт оршин суух, Н.Б  /УУ********/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ****** төв байранд байрлах, Х хуралд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 58 485 155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Н.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Н.Б  нь Х  хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 58 485 155 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Х хурлын нарийн бичгийн даргын ажлаас хууль бусаар халагдсан. Гурван шатны шүүхээр эргэн тогтоох шийдвэр гарсан. Үүний дагуу ажилгүй байсан хугацааны цалин бөгөөд түүнтэй адилтгах орлого буюу нэмэлт цалинг хуульд заасны дагуу нэхэмжилж шүүхэд хандсан. Сүүлийн байдлаар нийт 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл хугацааг тооцож үзэхэд анх өгсөн нэхэмжилж байсан 11 900 610 төгрөг нэмэгдүүлж, 58 485 155 төгрөгийг Х хурлаас гаргуулж, мөн тухайн хугацаанд ажилгүй байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын задаргаа нь 29 785 000 төгрөг, хоол унааны мөнгө 22 хоногоор 16 сар гэж бодоод 6 336 000 төгрөг, уг албан тушаалын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж эхэлсэн эхний 7 сарын хугацаанд сар тутам 420 000 төгрөг, 2022.01 дүгээр сараас сар тутам 500 000 төгрөгийн цалинтай бөгөөд нийт 7 440 000 төгрөг, мөн цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын даргаар ажилладаг бөгөөд үндсэн цалин болох 1 088 657 төгрөгийн 40 хувьтай тэнцэх 6 967 450 төгрөг, ажлаас халагдсанаас хойшхи 16 сард эдэлвэл зохих 2 удаагийн ээлжийн амралтын цалин олговор 4 907 862 төгрөг, дээрх хугацааны урамшуулал 3 048 240 төгрөг, болж байна. Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэж явдаг. Цалингийн 40 хувь гээд 16 сар гэж бодоход 6 967 405 төгрөг, нийт 58 485 155 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэв.

 

2. Хариуцагч Х  хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.Б ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаар магадлалтай холбоотой Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх хүсэлтийг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх хүсэлтийг шүүх хуралдааныг товлосон байна.Иймд нэхэмжлэгч Н.Б ийн нэхэмжлэлдээ дурдсан Захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэгдсэн төрийн албан хаагчийн хөдөлмөртэй холбоотой маргаан эцэслэгдсэн шийдвэрлэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн агуулгатай тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчид олговол зохих цалингийн хэмжээг төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээний дагуу олгох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгчээс: Н.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Б ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талааарх тодорхойлолт, 2022.10.18-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0772 дугаар шийдвэр, 2023.01.25-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/0066 дугаар магадлал, 2023.09.21-ний өдрий Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 643 дугаар тодорхойлолт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-24, 82 тал/

 

4. Хариуцагчаас: 2020.11.03-ны өдрийн Х  хуралдааны 03 дугаар тогтоол, Нийслэлин Х  хурлын даргын Б/12 дугаар итгэмжлэл олгох тухай захирамж, Г.М ны ажлын үнэмлэх, 2023.08.31-ний өдрийн Нийслэлин Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын Б/24 дүгээр итгэмжлэл олгох тухай захирамж, 2022 оны 8 дугаар сарын 1, 2-р хагасын Цалин олгох тухай хүснэгт, Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, цалингийн карт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 26-28, 49-53 тал/

 

5. Шүүх Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2019.12.25-ны өдрийн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоол, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ, төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт, 2019.01.04-ний өдрийн Х  хурлын тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоол, тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоо, 2021.01.07-ны өдрийн Нийслэлийн Х хурлын даргын Б/02 дугаар захирамж зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 50-78 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч  Х хуралд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 58 485 155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022.10.18-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0772 дугаар шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдож ажилд эгүүлэн тогтоосон. Иймд 2022.06.09-ний өдрөөс 2023.10.09-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин олговорт Төрийн захиргааны ТЗ-10 ангиллын үндсэн цалин 29 785 000 төгрөг, хоол унааны мөнгө 22 хоногоор 16 сарын 6 336 000 төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүнээр ажилласан 7 440 000 төгрөг, цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын даргаар ажилласан үндсэн цалин болох 1 088 657 төгрөгийн 40 хувьтай тэнцэх 6 967 450 төгрөг, ажлаас халагдсанаас хойшхи 16 сард эдэлвэл зохих 2 удаагийн ээлжийн амралтын цалин олговор 4 907 862 төгрөг, дээрх хугацааны урамшуулал 3 048 240 төгрөг, нийт нийт 58 485 155 төгрөгийг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Х хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын ажилгүй байсан хугацааны цалинг төрийн захиргааны ТЗ ангиллаар тооцож олгох үндэслэлтэй. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2022.10.18-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0772 дугаар шийдвэрээр Н.Б ийн Х  хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч Н.Б ийг Х Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 5-16 тал/

 

4.2 2023.01.25-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0066 дугаар магадлалаар Н.Б ийн Х  хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х Хурлын даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр захиррамжийг хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч Н.Б ийг Х  Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэснийг Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Иргэний Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б ийг Х Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх 17-23 тал/

 

4.3 2021.01.07-ны өдрийн Нийслэлийн Х  хурлын даргын Б/02 дугаар захирамжаар Х  Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Н.Б ээр түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн/хх 77 тал/

 

4.4 Н.Буянхишиг нь 2021 оны 2 дугаар сард 3 391 306 төгрөг, 3 дугаар сард 2 419 784 төгрөг, 4 дүгээр сард 2 419 784 төгрөгийн цалин авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 4 тал /

 

5. Зохигч ажилгүй байсан хугацааны цалин олговорт хэдэн төгрөг олгох талаар маргаантай.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.18-ны өдрийн 128/ШШ2022/0772 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.25-ны өдрийн 221/МА2023/0066 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Н.Б ийг ажлаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б ийг Х Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.

 

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарах тул дахин нотлохгүй.

 

Иймд 2022.06.09-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2023.10.09-ний өдөр хүртэл ажилтны хөдөлмөрлөх харилцаа хэвийн үргэлжилсэн гэж үзэх тул ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгч ажил олгогчоос гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Б ийн нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар Журам батлах тухай тушаалын хавсралтад зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 3,4,5 дугаар сарын дунджаас тооцож, 2022.06.09-ний өдрөөс 2023.10.9-ний өдөр хүртэл 16 сарын хугацаанд ажлын 336 хоног байгаагаас бүх нийтээр амрах 21 хоногийг хасч, 315 хоногийн цалин 45 330 075 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Цалинг тооцоолсон аргачлалыг тайлбарлавал, 2022 оны 3 дугаар сарын цалин 2 839 784, 4 дүгээр сарын цалин 2 407 783, 5 дугаар сарын цалин 3 674 566 төгрөгийн нийт нийлбэр 8 922 133 төгрөгийг 3 сард хуваасан дүн 2 974 044 төгрөг, 2 974 044 төгрөгийг 3 сарын нийт ажлын хоног 62 хоногт /2022.03.08 хассан/ хувааж, 1 өдрийн цалинг 143 905 төгрөг гэж тооцсон болно.

 

Ажилтны хөдөлмөрлөх харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэж дүгнэсэн нь тухайн хугацааны ээлжийн амралтын олговорыг олгох үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4 907 862 төгрөгийг мөн хангах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байхаар заасан ба нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, зохих нөхөн бичилтийг хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг хангах үндэслэл болно.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Х  Хурлаас Н.Б ийн 2022.06.09-ний өдрөөс 2023.10.09-ний өдөр хүртэл хугацааны цалин олговорт 50 237 937 төгрөг гаргуулан Н.Б т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, зохих нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 247 218 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын хоол, унааны мөнгө шаардсан хэсгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар Журам батлах тухай тушаалын 1.5Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан үндэслэлээр, урамшуулалд холбогдох хэсгийг тухайн урамшууллыг авах эрх үүссэн эсэх нь хэргийн баримтаар нотлогдохгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болголоо.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан хүсэлт, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтыг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Х  Хурлаас өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 50 237 937 /тавин сая хоёр зуун гучин долоон мянга есөн зуун гучин долоон/ төгрөг гаргуулан Н.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 247 218 /найман сая хоёр зуун дөчин долоон мянга хоёр зуун арван найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Б ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Х  Хуралд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х  Хурлаас 409 140 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ