Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/02436

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 11 өдөр  Дугаар 183/ШШ2023/02436 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х,

 

Нэхэмжлэгч: У нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э /РД:ЧК81052507/

 

Хариуцагч: Э ХХК нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Б.Бн өвлөгдөх эд хөрөнгө болох Э ХХК-тай байгуулсан 2018.05.31-ний өдрийн тоот орон сууц захиалгын гэрээний шаардах эрх, тус компанитай байгуулсан 2018.05.31-ний өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээний шаардах эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргуулах даалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ш.Э, Б.Т нарыг Б.Бн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ногдох хэсэг гаргуулах тухай

 

Бие даасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.У,

Нэхэмжлэгч Ш.Хн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Э, Н.Н,

Хариуцагч Ш.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б, Ж.Б, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Х, Б.У нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Х, Б.У нар нь хариуцагч Ш., Э ХХК нарт холбогдуулан Б.Бн өвлөгдөх эд хөрөнгө болох Э ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  тоот орон сууц захиалгын гэрээний шаардах эрх, тус компанитай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээний шаардах эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай үндсэн,

 

Хариуцагч Ш.Э нь Ш.Э, Б.Т нарыг Б.Бн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б, Ж.Б, Б.Т нар хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр  дугаартай Газар ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээг талийгаач Б.Б нь хариуцагч Э ХХК-тай байгуулж 541,45 м.кв талбайтай Бичил эко аялал зуулчлалын зориулалттай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны  тоот тушаалаар олгогдсон хүчин төгөлдөр газрын ашиглах эрхийг Э ХХК-нд шилжүүлсэн байна. /х.х-ийн 51 тал/

 

Уг гэрээгээр Э ХХК-ийн зүгээс дээрх газар дээр баригдах орон сууцнаас 75 м.кв талбайтай орон сууцыг талийгаач Б.Бд шилжүүлж, урамшуулалд автозогсоол үнэгүй олгохоор харилцан тохиролцсон бөгөөд  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээгээр 79 м.кв талбай бүхий орон сууцны талбайг Газар ашиглах эрх шилжүүлэх тоот гэрээний урамшуулалд авч, зөрүү 4 м.кв талбайн 1 м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 10,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /х.х-ийн 53-54 тал/

 

Дээрх 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг шаардах эрхтэй хууль ёсны этгээд нь Б байх ба Б.Б 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд тэрээр охин Б.У, Б.Б, хүү Б.Т, Б.Т нарын 4 хүүхдийн бүртгэлтэй байна. Үүнээс охин Б.Б 2017 онд нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Б.Тг талийгаач Б.Б үрчлэн авах зорилгоор овгийн өөрөөрөө сольсон гэж хариуцагч Ш.Э тайлбарласан байх боловч энэ тухай баримт иргэний бүртгэлийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэсээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  тоот албан бичгээр Иргэн Б овогтой Т нь Б-д үрчлэгдээгүй байна гэх тодорхойлолт, холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /х.х-ийн 67, 206-211 тал/

 

Талийгаач Б.Б 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нас барж, талийгаачийн хөрөнгийг өвлөх талаар хууль ёсны өвлөгч болох гуравдагч этгээд Ж.Б, Ж.Б нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, нотариат буюу эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй байх тул гуравдагч этгээд Ж.Б, Ж.Б нарыг мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Б нас барж, өв нээгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн эхнэр Ш.Х, охин Б.У, хүү Б.Т нарын хууль ёсны өвлөгч нар нь түүний эд хөрөнгө болох 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу авах орон сууц, автозогсоолыг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Ун иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Т төрсний гэрчилгээний хуулбар, өвлөгчдийн өв хүлээн авах тухай нотариатчид гаргасан хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 528 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 5,8,12,29, 70, 91 тал/

 

Хариуцагч Ш.Э талийгаач Б.Бтай 2012 оноос хамтран амьдарсан, хамтын амьдралтай байсныг тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. /х.х-ийн 27 тал/

 

Ш.Х талийгаач Б.Б нарын гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болоогүй, гэрлэлтийн бүртгэл төрийн эрх бүхий байгууллагад бүртгэлтэй байх бөгөөд шүүхээр хариуцагч Ш.Э талийгаач Б.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэр гарсан ч Гэр бүлийн тухай хуулийн дагуу бүртгэгдсэн гэр бүл гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь хууль тогтоогч гэр бүл гэж хуулиар тогтоож, тодорхойлон бие даасан хуулиар зохицуулсан бөгөөд үүнийг шүүх засаглал өөрийн шийдвэрээр хууль ёсны бүртгэлтэй гэр бүлийн эхнэр, нөхрийн хууль ёсны эрх ашгийг хамтын амьдралтай болохыг тогтоосон шүүхийн шийдвэрээр няцаах нь Хууль тогтоогчийн хуулиар олгосон бүрэн эрхэд халдах үндэслэл болно.

 

Шүүх эрх мэдэл хууль тогтоогчоос баталсан хуулийн хүрээнд хуулийн үзэл санааг алдагдуулахгүйгээр хэрэг маргааныг хуульд заасан хэм хэмжээнд тулгуурлан шийдвэрлэх бүрэн эрхтэй тул хууль ёсны бүртгэлтэй гэр бүлийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй юм.

 

Хүү Б.Т талийгаач Б.Бн төрсөн хүү болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу авах орон сууц, автозогсоолыг 318,840,760 төгрөгөөр үнэлж, уг шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй ба дүгнэлтийг үндэслэн тооцоход өвлөгч Б.Тд орон сууц, автозогсоолын ногдох хэсэг болох 106,280,253 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, түүнд олгох нь зүйтэй. /х.х-ийн 154-176 тал/

 

Ш.Э нь талийгаачтай гэр бүл болсон гэрлэлтийн бүртгэлгүй тул 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, Автомашины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу авах орон сууц, автозогсоолын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох сөрөг шаардлага, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т нь талийгаачийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд хамаарахгүй, мөн Ж.Б, Ж.Б нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, нотариат буюу эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй, өв хүлээн авах хугацаа сунгах талаар хүсэлт, холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх тул сөрөг болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Иймд Э ХХК, талийгаач Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ болон Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг шаардах эрхийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Ш.Х, Б.У, Б.Т нарыг тогтоож, Б.Тд ногдох 106,280,253 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Х, Б.У нараас гаргуулж Б.Тд олгож, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр олгохтой холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч нарт гаргаж өгөхийг хариуцагч Э ХХК-д даалгаж, сөрөг болон бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрэв.

 

Хариуцагч Э ХХК нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулалгүй маргаанийг шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК, талийгаач Б.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ болон Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг шаардах эрхийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Ш.Х, Б.У, Б.Т нарыг тус тус тогтоож, Б.Тд ногдох 106,280,253 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Х, Б.У нараас гаргуулж Б.Тд олгож, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ш.Х, Б.У нарын нэр дээр олгохтой холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч Ш.Х, Б.У нарт гаргаж өгөхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.5, 528.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Эн гаргасан сөрөг нэхэмжлэл, Ж.Б, Ж.Б, Б.Т нарын бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,298,350 төгрөг, хариуцагч Ш.Эн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б, Ж.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эс 1,168,102 /1,752,153:3=584,051 төгрөг 2 нэхэмжлэгчид ногдох нь 1,168,102/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Х, Ш.Э нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ