Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01942

 

 

 

 

 

 

 

    202         *******            06                                           210/МА202/01942                             

 

 

 

Ш.*******, Б.******* нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн 18/ШШ202/0246 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.*******, “******* *******” ХХК-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож,  үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргуулах даалгах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ш.*******, Б.Тэнүүн нарыг Б.Батсуурийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ногдох хэсэг гаргуулах тухай

 

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.*******, Ж.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагч Ш.*******, хариуцагч Ш.*******ийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.*******, Ж.*******, Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

Ш.******* миний бие нь Б.Батсуурьтай 1992 онд гэр бүл болж, 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Б.*******, Б.Батчимэг нар төрсөн. Харамсалтай нь нөхөр Б.Батсуурь, охин Б.Батчимэг нар зуурдаар нас барсан. Бид 2 охины хамт 17 жилийн турш Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, хэсэг, дайчдын хөшөө 7 гудамж тоот хаягт байршилтай хашаа байшинд амьдарч байсан. 20******* оны 5 дугаар сараас хойш тус тусдаа амьдрах болсон. Талийгаач нь тусдаа амьдарснаас хойш 2012 онд хариуцагч Ш.*******тэй хамтран амьдарч, тэдний дундаас хүү Б.*******, Б.Тэнүүн нар төрсөн.

Иргэний Хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаачийн эд хөрөнгийг 1 дүгээр ээлжинд өвлөх эрх бүхий этгээд нь Ш.******* миний бие болон охин Б.*******, түүний хүү Б.Тэнүүн, талийгаачийн эцэг Ж.*******, эх Ж.******* нар байдаг. Гэвч өвлөгчдийн дунд ийнхүү үл ойлголцол үүсэхэд талийгаачийн эцэг эх нь өвлөх эрхээсээ татгалзаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн болно.

Б.Батсуурийн нэр дээр байх Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, хэсэг, дайчдын хөшөө 1 гудамж тоот хаягт байршилтай хашаа, байшин нь зах зээлийн ханшаар 00 саяаас 400 сая /тухайн орчин газар зүйн байршлын хувьд хамгийн үнэтэйд тооцогддог/ орчимд үнэлэгдэх бөгөөд уг хашаа байшингаас хууль ёсны өвлөгчийн хувьд гурав хуваасны хоёрыг авах эрхтэй гэж үзэж байгаа болно. Учир нь талийгаачийн эцэг эх нь хуульд заасан журмын дагуу өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, түүнчлэн өвлөх эрхээсээ татгалзсан. Иймд Б.Батсуурийн өвлөгдөх эд хөрөнгө болох “******* *******” ХХК-тай байгуулсан 2018.05.1-ний өдрийн ДХ/1-5 б-1 тоот орон сууц захиалгын гэрээний шаардах эрх, тус компанитай байгуулсан 2018.05.1-ний өдрийн автозогсоол захиалан бариулах гэрээний шаардах эрхийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш.*******ийн тайлбарын агуулга: 

Талийгаач болон түүний эцэг, эхийн эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлгүй, Ш.*******, Б.******* нарын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нь хохирол учруулаагүй энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш этгээд юм. Миний бие талийгаач Б.Батсуурьтай 20******* онд танилцаж 2012 онд хамтын амьдралаа эхлүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлэх талаар удаа дараа ярилцаж байсан бөгөөд талийгаач хань Б.Батсуурийн өмнөх гэрлэлт цуцлагдаагүй буюу дуусгавар болоогүй байсан тул гэрлэлтээ батлуулж чадаагүй. Хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Батсуурийн Тэнүүн төрсөн бөгөөд 1999 онд төрсөн хүү *******г 2015 онд талийгаач Б.Батсуурь өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, хэсэг, Дайчдын хөшөө 1-р гудамж тоот хаягт байршилтай хашаа, байшинд бид хамтын амьдрал зохиогоод уг газарт амьдарч байсан бөгөөд байшин нь хуучин 1 давхар байшин байсан. Нэхэмжлэгч нар нь уг хашаанд манай гэр бүл болон хадам аав Ж.*******, хадам ээж Ж.******* нар хамт нэг гэрт амьдарч байсан бөгөөд 1997 онд хашаандаа тусдаа байшин барьж задгай байсан газрыг хашаалж авсан. Тухайн хашаа /газар/ байшин нь хэний нэр дээр байсан эсэх, хэн нь уг газрын өмчлөгч, эзэмшигчээр бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Талийгаач нөхөр Б.Батсуурийн бүхий л эд хөрөнгө миний болон миний хүүхдүүдийн нэр дээр огт шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

.Хариуцагч “******* *******” ХХК-ийн тайлбарын агуулга:

******* ******* ХХК нь 2018 онд Морьтон Ресиденс төсөлд иргэн Б.Батсуурьтай орон сууц болон автозогсоол захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт нь бартерын хөрөнгө авсан. Морьтон Ресиденс төсөл нь 2022 оны 4 дүгээр сарын 15-нд Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн дагуу ашиглалтад орсон болно. Одоогийн байдлаар уг захиалсан байрны үлдэгдэл төлбөр нь 17,650,000 төгрөг бөгөөд мөн барилга ашиглалтад орсноос хойш төлөгдөх ёстой ашиглалтын зардлууд хуримтлагдсан болно. ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу захиалагчийн өв залгамжлагч нь тодорхой болсны дараа захиалгын гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан тохиолдолд дээрх орон сууц болон автозогсоолыг хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.*******, Ж.*******, Б.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөрийн тайлбарын агуулга:

Ж.*******, Ж.******* нар буюу Б.Батсуурийн эцэг эх нь 1984 оноос эхлэн тус газарт амьдарч байсан. Ш.*******д хамааралгүй. Том хүү болох Б.******* нь хариуцагчийн дагавар хүүхэд. Гэхдээ бага байхаас нь Б.Батсуурь нь Б.*******ийг өөрөөрөө овоглоод өөрөө өсгөж хүмүүжүүлсэн учраас Б.******* нь өвлөж авах эрхтэй гэж бие даасан шаардлага гаргасан. Бид байр дулаан зогсоолоо авч зохих хувийг нэхэмжлэгч Б.*******т ногдох хувийг мөнгөн хэлбэрээр, Б.*******т ногдох хэсэг 45,000,000 төгрөгийг өгнө гэж шийдсэн гэжээ.

 

5. Хариуцагч Ш.*******ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Б.Батсуурь өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны дугаар хэсгийн дайчдын хөшөө 1 дүгээр гудамжны тоот, Богд хан уулын ДЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 541.45 м.кв хэмжээтэй газрыг 2018 онд “******* *******” ХХК-д шилжүүлэн өгч оронд нь орон сууц, гараж авахаар гэрээ байгуулсан. Хүү Б.Тэнүүн бид хоёр талийгаач Б.Батсуурийн хууль ёсны өвлөгчид учир биднийг хууль ёсны өвлөгчөөр тогтоон түүний өв хөрөнгөнөөс бидэнд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Аав, Ш.******* хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэдгийг гадарлаж байсан бөгөөд Ш.******* жирэмсэн болсон. Би ээжийгээ асрахаар явж, эргээд ирэхэд аав маань намайг өмссөн хувцастай минь хөөсөн. Удалгүй дүү маань үнэхээр хэцүү байна, надад хоол өгөхгүй, намайг гадуурхаад байна гээд уйлаад ирсэн. Харамсалтай нь 2017 онд дүү амиа хорлосон. Дүүгээ өнгөрснөөс хойш аавтайгаа харилцаагүй болсон. Өвлөгдөх хөрөнгөнөөс өөрт болон ээж Ш.*******д мөн дүү Б.Тэнүүндээ гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.*******, Ж.******* нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Ж.*******, Ж.******* нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 1984 оноос хойш Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны хэсгийн дайчдын хөшөө 1 гудамжны тоотод хүүхдүүдийн хамт амьдарч эхэлсэн. Том хүү Б.Батсуурь нь 1992 онд Ш.*******тай гэр бүл болон хамтдаа энэ хаяг дээр амьдарч байсан ба 2010 оноос хойш Б.Батсуурь Ш.******* нар хамт амьдархаа больж салсан. Б.Батсуурь нь 2012 оноос хойш Ш.******* гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Б.Батсуурь, Ш.******* хоёрын дундаас 2 охин төрсөн. Б.Батсуурь, Ш.******* хоёрын дундаас хүү Б.Тэнүүн төрсөн, Ш.******* урьд нь нэг хүүтэй байсныг Б.Батсуурь өөрөөрөө овоглосон. Ж.*******, Ж.******* нарын 1984 оноос хойш гэр бүлээрээ амьдарсан газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүү Б.Батсуурь нь нэр дээрээ гаргуулж авсан бөгөөд газрын албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны хэсгийн дайчдын хөшөө 1 гудамжны тоот Богд хан уулын ДЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 541.45 м.кв талбай хэмжээтэй. Энэ газар нь Ж.*******гийн гэр бүлийн дундын өмч байсан бөгөөд 2015 онд хүү Б.Батсуурь нь гэрчилгээг нэр дээрээ гаргуулан авсан байна. Улмаар талийгаач Б.Батсуурь нь 2018 онд энэ газрыг “******* *******” ХХК-д шилжүүлэн өгч оронд нь орон сууц, гараж авахаар гэрээ байгуулсан. Ж.*******, Ж.******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч тул талийгаач хүү Б.Батсуурийн өв хөрөнгөнөөс өөрсдөдөө ногдох хувийг гаргуулахаар энэхүү бие даасан шаардлагыг гаргасан болно гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.-т Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ гэж зохицуулсан ба миний аав Б.Батсуурь намайг насанд хүрээгүй байхад өөрөө овоглон өсгөж хүмүүжүүлсэн учир би энэ хүний хууль ёсны өвлөгч гэж үзэж байна. Талийгаач эцэг Б.Батсуурь маань өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны -р хэсгийн дайчдын хөшөө 1 гудамжны тоот Богд хан уулын ДЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 541.45 м.кв хэмжээтэй газрыг 2018 онд “******* *******” ХХК-д шилжүүлэн өгч оронд нь орон сууц, гараж авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой хөрөнгөнөөс би өөрт ногдох хэсгээ авах хүсэлтэй байгаа тул намайг талийгаач эцэг Б.Батсуурийн хууль ёсны өвлөгчөөр тогтоон түүний өв хөрөнгөнөөс надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын бие даасан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний аав Б.Батсуурь нь хэдийгээр Б.*******г өөрийн нэрээр овоглосон боловч Б.******* нь миний аав Б.Батсуурийн төрсөн болон үрчилсэн хүүхэд биш байна. Иргэний хэргийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасны дагуу төрсөн болон үрчилсэн хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч байхаар тогтоосон байна. Иймд Б.*******гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ж.*******, Ж.******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь аавыг минь нас барж өвийн тухай асуудал яригдаж эхлэх үед өвөө, эмээ хоёр маань биднийг өөрсдөө хуулийн дагуу явж оногдох эд хөрөнгөө гаргаж ав, бид энэ өвийн асуудалд оролцохгүй, өв хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн. Хуульд заасан хугацааны дагуу хүсэлт гаргаагүй, өв залгамжлахаас татгалзсан тул уг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч Ш.******* бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга:

Миний бие Б.*******, Ж.*******, Ж.******* нарын гаргасан бие даасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, хууль ёсны өвлөгч бүр талийгаач Б.Батсуурийн хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, талийгаач Б.Батсуурь нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ДХ/1-5б дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ болон Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг шаардах эрхийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Ш.*******, Б.*******, Б.Тэнүүн нарыг тус тус тогтоож, хариуцагч Б.Тэнүүнд ногдох 106,280,25 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нараас гаргуулж Б.Тэнүүнд олгож, орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарын нэр дээр олгохтой холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нарт гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.5, 528. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, Ж.*******, Ж.*******, Б.Тэлмэн нарын бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,298,50 төгрөг, хариуцагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.*******, Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Тэнүүнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******ээс 1,168,102 /1,752,15:=584,051 төгрөг 2 нэхэмжлэгчид ногдох нь 1,168,102/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нарт  олгож шийдвэрлэжээ.

 

12. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга

Маргаж буй орон сууц захиалан бариулах гэрээ, автомашины зогсоол захиалан бариулах гэрээний шаардах эрхийг талийгаач Б.Батсуурийн эцэг эх болох Ж.*******, Ж.*******, эхнэр Ш.*******, хүү Б.*******, Б.Тэнүүн нарт үлдээж эдгээр хүмүүсээс Б.*******т ногдох хэсгийг нь гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Тус гэрээг байгуулахаас 8 жилийн өмнө буюу 2010 оноос хойш талийгаач Б.Батсуурь нь Ш.*******тай хамтран амьдархаа больж тус тусдаа өөр амьдрал зохиосон байдаг. Ш.******* нь талийгаач Б.Батсуурьтай гэр бүлийн хамтын амьдралгүй, өөр хүнтэй амьдрал зохиосон атал нас барсны дараа түүний өв хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нь шударга ёсонд нийцэхгүй байх тул давах гомдлыг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

Давж заалдах гомдлыг бичгээр гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлснөөс өөрөөр гомдлын шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Уг давж заалдах гомдол нь ямар нэгэн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гарсан тохиолдолд гомдлыг хангах эсэхийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт гаргана. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нар нь  хариуцагч Ш.*******, “******* *******” ХХК нарт холбогдуулан өвлүүлэгч  Б.Батсуурийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох “******* *******” ХХК-тай байгуулсан 2018.05.1-ний өдрийн ДХ/1-5 б-1 тоот гэрээний дагуу орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Ш.******* эс зөвшөөрч, “бид хоёр гэрлэлтээ батлуулах гэсэн боловч Ш.******* мөнгө нэхээд батлуулж чадаагүй, хүү Б.Тэнүүн, бид хоёр бас өвлөх эрхтэй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, мөн өөрийгөө болон хүү Б.Тэнүүнийг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгон, өв хөрөнгөөс ногдох хэсгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “******* *******” ХХК захиалагч нас барсан тул гэрээний дагуу орон сууц, автозогсоолыг  хэнд шилжүүлэх, зөрүү төлбөрийг хэнээс авахыг мэдэхгүй шүүхийн шийдвэрийг хүлээж байна, өв залгамжлагч тодорхой болсны дараа зөрүү төлбөр тооцоог дуусгаж, хүлээлгэж өгөхөд татгалзахгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Гуравдагч этгээд Ж.*******, Ж.*******, Б.******* нар хууль ёсны өвлөгчөөр тус тус тогтоолгож, эд хөрөнгөөс тус бүрийн ногдох хэсгийг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

.1.Ш.*******, Б.Батсуурь нар 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Гэрлэгчдийн дундаас хоёр хүүхэд төрсөн, охин Б.******* одоо 19 настай, дүү Б.Батчимэг нь 2017 онд зуурдаар нас баржээ. Гэрлэгчид Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, дугаар хэсэг, Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, 5б тоотод амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 20******* оны 5 дугаар сараас тусдаа амьдарч, хэн аль нь өөр амьдрал зохиосон, харин гэрлэгчдийн гэрлэлт хүчин төгөлдөр хэвээр байна. /1хх-5 дугаар тал/

.2.Б.Батсуурь нь Ш.*******тэй 2002 оноос хамтран амьдарсан, тэдгээрийн дундаас 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Тэнүүн төрсөн. Б.Батсуурь 2020 оны 05 дугаар сарын *******-ний өдөр нас баржээ. /1хх-7 дугаар тал/

..Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 161 дугаартай шийдвэрээр Ш.*******ийг талийгаач Б.Батсуурьтай хамтын амьдралтай байсныг тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх-27 дугаар тал/

 

4.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Б.Батсуурийн эхнэр Ш.*******, охин Б.*******, хүү Б.Тэнүүн нарыг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Харин хамтран амьдрагч  Ш.*******ийг хууль ёсны өвлөгчид тооцохоор дээрх хуулийн зохицуулалтад тусгаагүй байх тул “шүүхийн шийдвэрээр нас барагчтай хамтын амьдралтай байсныг тогтоосон, өвлөх эрхтэй” гэх хариуцагч Ш.*******ийн тайлбар, сөрөг нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5.Нэхэмжлэгч Ш.*******, Б.******* нь нар нь өв хүлээн авах хүсэлтээ 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариатад гаргасан байх тул тэдгээрийг өв хүлээн авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт нийцнэ. Б.Тэнүүний хувьд өвлүүлэгч Б.Батсуурийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, мөн өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт хэрэгт авагдаагүй тул мөн зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өв хүлээн авсан гэж үзнэ.

 

6.Өвлүүлэгч Б.Батсуурь нь “******* *******” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 1-ний өдөр ДХ/1-5б дугаартай “Газар ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Богдхан уулсын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам хаягт байрлах 541.45 м.кв талбайтай Бичил эко аялал жуучлалын зориулалттай газрын ашиглах эрхээ тус компанид шилжүүлж, компани нь газар дээр баригдах барилгаас 75 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Батсуурьт шилжүүлж, мөн урамшуулалд автозогсоол үнэгүй олгох нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-51 дүгээр тал/

Талууд мөн өдрөө ДХ/1-5б-1 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, гэрээгээр “******* *******” ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 10 давхарт 79 м.кв орон сууцны 75 м.кв талбайг нь Газрын эрх шилжүүлэх гэрээний урамшуулалд авч, 4 м.кв талбайг нь 1 м.кв талбайг нь 2,500,000 төгрөгөөр тооцож, 10,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /1хх-5-54 дүгээр тал/

 

7.Хариуцагч “******* *******” ХХК нь дээрх гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, 2022 онд барилга байгууламж ашиглалтад орсон, захиалагч нас барсан тул гэрээний дагуу орон сууц, автозогсоолыг  хэнд шилжүүлэх, зөрүү төлбөрийг хэнээс авахыг мэдэхгүй шүүхийн шийдвэрийг хүлээж байна, өв залгамжлагч тодорхой болсны дараа зөрүү төлбөр тооцоог дуусгаж, хүлээлгэж өгөхөд татгалзахгүй” гэсэн тайлбар гаргасан байна. /1хх-228 дугаар тал/

 

8.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан тул дээрх гэрээний үүргийг шаардах эрх болон гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгч Ш.*******, Б.*******, Б.Тэнүүнийг төлөөлж түүний асран хамгаалагч буюу хариуцагч Ш.******* нар тус тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

9.Нэхэмжлэгч талаас хүсэлт гарган, шүүхийн журмаар шинжээч томилуулж, өвлөгдөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн, шинжээч орон сууц болон автозогсоолын зах зээлийн үнэ цэнийг 18,840,760 төгрөгөөр тогтоосонд зохигч маргаангүй байна. /1хх-154-176/

 

10.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн өвлүүлэгч Б.Батсуурийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, дугаар хэсэгт байрлах Морьтон резиденсийн 1 дүгээр орц, 10 давхрын 15 тоотод байрлах 79 м.кв орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны өвлөгчөөр Ш.*******, Б.******* Б.Тэнүүн нарыг тогтоож, өвлөгч Б.Тэнүүн ногдох  хэсэг болох 106.280,25 /18,840,760 : / төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар, мөн эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч нарт гаргаж өгөхийг хариуцагч “******* *******” ХХК-д даалгаж тус тус шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд “... Ш.******* өөр амьдрал зохиосон атал нас барсны дараа түүний өв хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нь шударга ёсонд нийцэхгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

 *******.Хариуцагч Ш.*******ийг хууль ёсны өвлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай түүний сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүү Б.Тэнүүнийг төлөөлж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

12.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ж.*******, Ж.*******, Б.******* нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгон, өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1., 528.2 дах хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

12.1.Учир нь Ж.*******, Ж.******* нар нь өвлүүлэгч Б.Батсуурийн төрсөн эцэг, эх нь мөн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон боловч тэд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариат буюу хорооны Засаг даргад өв хүлээн авах тухай өргөдөл гаргасан гэх үйл баримтыг нотолсон баримт байхгүй байна.

12.2.Гуравдагч этгээд Б.******* нь Ш.*******ийн төрсөн хүү бөгөөд Б.Батсуурь, Ш.*******, Б.******* нарын хүсэлтийг үндэслэн “*******ийн *******г” “Батсуурийн *******” болгон улсын бүртгэлд 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байна. , /1хх-206-2*******/ Мөн  Б.******* нь Б.Батсуурьт үрчлэгдээгүй тухай Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн гуравдагч этгээд Б.*******г нас барагчийн үрчилж авсан хүүхэд, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч гэж үзэх боломжгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Анхан шатны шүүх бие даасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн, энэ шийдвэрт гуравдагч этгээдүүд гомдол гаргаагүй. Иймээс “ ... маргаж буй орон сууц захиалан бариулах гэрээ, автомашины зогсоол захиалан бариулах гэрээний шаардах эрхийг талийгаач Б.Батсуурийн эцэг эх болох Ж.*******, Ж.*******, эхнэр Ш.*******, хүү Б.*******, Б.Тэнүүн нарт үлдээж эдгээр хүмүүсээс Б.*******т ногдох хэсгийг нь гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй” гэх хариуцагч Ш.*******ийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй. 

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн 18/ШШ202/0246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,752,154 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                     

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ

 

                                       ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

             Ч.ЦЭНД