Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/03532

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/03532 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ****** тоотод оршин суух У*А*р /РД:ЕЛ******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ** тоот хаягт байрлах, Н газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, Н.Э /РД:ЧК*********/,

 

2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 1/38 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.А  нь хариуцагч Н газарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 1/38 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн үнэлгээ болон 2023 01 дүгээр сарын 03-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай агуулга нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Д.Б, Ш ХХК, У.А  нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 124 800 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба талууд эвлэрч 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШШ2021/01776 дугаар захирамж гарсан болно. Дээрх захирамжаар Д.Б  нь зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулснаар зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцож, хариуцагч Д.Б 60 000 000 төгрөгийг төлснөөр хариуцагч У.А  ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, У* ***** тоот хаягт байрлах 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаалбараас чөлөөлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжид 557 950 төгрөгийг Д.Б аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан төлбөр төлөгч У.А миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ****** тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууц дээр шинжээч томилж орон сууцыг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний мэдэгдэл гарсан байх бөгөөд уг үнэлгээний мэдэгдлийг У.А  надад танилцуулаагүй болно. Дээрх үнэлгээтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ****** тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/38 дугаар тогтоол гарч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон байна. Уг дуудлага худалдаатай холбоотой 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл гарсан. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцахад дээрх үнэлгээ хийгдсэн байхыг мэдсэн бөгөөд өмнө нь надад уг мэдэгдлийг огт танилцуулаагүй хууль зөрчсөн байна. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдэлтэй танилцаж хуулбарыг гардаж авсан болно. У.А миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ****** тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн үнэлгээ болон 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/38 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үнэлгээтэй танилцсан тул шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж байгаа болно гэсэн байна гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.А би У.А ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1776 дугаар захирамжаар Д.Б , У.А , Ш  ХХК нараас 80 557 950 төгрөгийг гаргуулж Ш.Г т олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын Ү-22  дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ***** оот хаягт байрлах, 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22410120 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Б , У.А , Ш  ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан У.А ын өмчлөлийн эрхийн улсын Ү-22  дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо,   тоот хаягт байрлах, 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 53 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч Д.Б , У.А , Ш ХХК нарт үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.Б , У.А , Ш  ХХК нар баталгаат шуудангаар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч У.Ариунбаатарт биечлэн гардуулан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Тус шатны шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албадан дуудлага явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн учир энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 1176 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Г ийн нэхэмжлэлтэй У.А  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй улмаас тус шүүхийн шүүгчийн захирамж, тус шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэж Н    газар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан үйл баримт хэргийн материалтай танилцахад дараах үйл баримтууд тогтоогдож байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүгчийн захирамжид заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай буюу барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, **** тоот хаягт байрлах, 39.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Битүүмжлээд төлбөр төлөгч нарт төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан баримт хавтас хэрэгт авагдсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тухайн хөрөнгийг хураан авч төлбөр барагдуулах буюу дуудлага худалдаанд оруулах зорилгоор хураан авсан үйл баримт байдаг. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг надад танилцуулаагүй гэдэг зүйлийг гомдож шүүхэд ханддаг. Нэр дурдагдсан саяны тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай 1/38 дугаартай тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталгаа шуудангаар нэхэмжлэгч У.А ын оршин суугаа хаягаар явуулсан юм шиг байгаа юм. Мөн төлбөр төлөгч маань Ш газрын байранд ирж хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тухайн тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр давхар гардаж авсан ийм нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр одоо дуудлага худалдаа явуулах тогтоолыг надад гардуулаагүй, танилцуулаагүй, би мэдээгүй гэсэн тайлбар өгдөг боловч хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн монгол шуудангийн баталгаажуулсан баримт, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тогтоолыг гардаж авсан У.А ын гарын үсэг, гардаж авсан огноо зэргээр тухайн тогтоолыг У.А  нь мэдэж байсан гэж үзэж байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан татгалзлын тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: 2023.01.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.10-ны өдрийн итгэмжлэл, 2022.01.03-ны өдрийн 01/38 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.01.06-ны өдрийн 4-138/369 дугаар мэдэгдэл, 2023.01.26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2023/02941 дүгээр шүүгчийн захирамж зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. /хх 3-9 тал/

 

5. Хариуцагчаас: 2023.03.09-ний өдрийн итгэмжлэл, 2022.01.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2022/00131 дүгээр гүйцэтгэх хуудас, 2022.01.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/01531 дүгээр шүүчгийн захирамж, 2021.08.19-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/01776 дугаар шийдвэр, 2022.03.15-ны өдрийн 22410120 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллгааг үүсгэх тухай тогтоол, 2022.05.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл, 2022.05.03-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.11.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.30-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.11.30-ны өдрийн 138/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.12.07-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай албан бичгүүд, 2022.12.14-ний өдрийн 12/443 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2022.12.14-ний өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, 2022.12.14-ний өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022.12.14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022.12.21-ний өдрийн 4-138/24826 дугаар мэдэгдэл, 2022.12.21-ний өдрийн 4-138/24827 дугаар мэдэгдэл, 2022.12.21-ний өдрийн 4-138/24825 дугаар мэдэгдэл, 2022.12.21-ний өдрийн 4-138/24824 дүгээр мэдэгдэл, 2022.01.03-ны өдрийн 1/98 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.01.10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.01.06-ны өдрийн 4-138/369 дүгээр мэдэгдэл, 2023.01.06-ны өдрийн 4-138/510 дугаар мэдэгдэл, 2023.01.06-ны өдрийн 4-138/511 дүгээр мэдэгдэл, 2023.01.06-ны өдрийн 4-138/308 дугаар мэдэгдэл, 2023.01.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023.01.24-ний өдрийн 4-138/1706 дугаар мэдэгдэл, , 2023.01.24-ний өдрийн 4-138/1705 дугаар мэдэгдэл, 2023.01.24-ний өдрийн 4-138/1704 дүгээр мэдэгдэл, 2023.01.25-ны өдрийн 4-138/1776 дугаар мэдэгдэл, 2023.11.03-ны өдрийн итгэмжлэл зэрэг нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. /хх 12, 25-104, 129 тал/

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2023.03.28-ны өдрийн итгэмжлэл, 3 745 030 төгрөгийн шилжүүлгийн баримт, 37 754 970 төгрөгийн шилжүүлгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. /хх 19-21 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч У.А  нь хариуцагч Н газарт холбогдуулан, 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн үнэлгээ болон 2023 01 дүгээр сарын 03-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 183/ШШ2021/01776 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж, төлбөр төлөгч У.А  миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний мэдэгдлийг надад танилцуулаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/38 дугаар тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар товлосон. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдэлтэй танилцахдаа үнэлгээ хийгдсэнийг мэдсэн. Нөгөө талаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот, 39.25 м.кв 2 өрөө орон сууцыг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн үнэлгээ, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/38 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Н  газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1776 дугаар захирамжийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22***** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 53 500 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Д.Б , У.А , Ш  ХХК нарт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.Б , У.Ар , Ш  ХХК нар баталгаат шуудангаар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч У.Ариунбаатарт биечлэн гардуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны журмыг зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Гуравдагч этгээд Н.Э  нь хариуцагчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журиын дагуу явагдсан, төлбөр төлөгч нарт мэдэгдлийг шуудангаар хүрггүлж, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд ирж хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс тухайн тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр давхар гардаж авсан нь 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн монгол шуудангийн баталгаажуулсан баримт, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тогтоолыг гардаж авсан У.А ын гарын үсэг, гардаж авсан огноо зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4,5,6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2021.08.19-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/01776 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар, нэхэмжлэгч Ш.Г нь 44 800 000 төгрөг гаргуулах болон хариуцагч У.А т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Б ны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаанд байрлах 523 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Д.Б , У.А  нар нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаанд байршилтай 523 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар зэргийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 80 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Д.Б  хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулснаар зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдсөнд тооцож, хариуцагч Д.Б  60 000 000 төгрөгийг төлснөөр хариуцагч У.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 9 дүгээр байрны 34 тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаалбараас чөлөөлөхөөр тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, /хх 28-34 тал/

 

5.2 2022.01.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/01531 дүгээр шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.19-ний өдрийн 183/ШШ2021/01776 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 183/ГХ2022/00131 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн, /хх 25-27 тал/

 

5.3 2022.03.15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 22410120 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай гүйцэтгэх хуудсыг хянаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, /хх 35-36 тал/

 

5.4 2022.05.03-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 22410120/138 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 9 дүгээр байрны 34 тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022.11.30-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 22410120/138-02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан, /хх 37-43 тал/

 

5.5 2022.12.07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох Шинэ өнгө төрх ХХК, Ш.Гантөмөр, Ч.Ариунбаатар, Д.Бат-Оюун нарт хураасан эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох болохыг анхааруулсан, /хх 44-47 тал/

 

5.6 2022.12.14-ний өдөр 12/443 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гарч, төлбөр төлөгч Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцын үнэлгээг тогтоолгохоор Ч.Ж г шинжээчээр томилж, эрх үүрэг танилцуулж, хууль тайлбарласан, /хх 48-51 тал/

 

5.7 2022.12.14-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Б г, А  ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.У нар хүлээлцэж, акт үйлдсэн, /хх 52 тал/

 

5.8 2022.12.19-ний өдөр шинжээч А ХХК, Ч.Ж гаас хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, төлбөр төлөгч Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн, /хх 53-72 тал/

 

5.9 2022.12.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох Ш  ХХК, Ш.Г , Ч.А , Д.Б  нарт шинжээчийн үнэлгээг баталгаат шуудангаар явуулсан, /хх 73-76 тал/

 

5.10 2023.01.03-ны өдрийн 1/38 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор, Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, **** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 53 500 391 төгрөгийн 70 хувь буюу 37 450 274 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн ба тогтоолын хувийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад гардуулсан, /хх 77-78 тал/

 

5.11 2023.01.06-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-138/369, 4-138/510, 4-138/511, 4-138/508 дугаар албан бичгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн, /хх 79-82 тал/

 

5.12 2023.01.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар анхны албадан дуудлага худалдааны зарын 38 дугаарт бичигдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ***** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 41 500 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон, /хх 83-99 тал/

 

5.13 2023.01.24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-138/1706, 4-138/1705, 4-138/1704, 4-138/1776 дугаар албан бичгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,**** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар оруулан 41 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн, /хх 100-104 тал/

 

5.14 2023.01.18-ны өдөр Н.Э  нь Н  газрын голост банкны данс руу 3 745 030 төгрөг, 37 754 970 төгрөгийг тус тус шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 20-21 тал/

 

6. Зохигч үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нар хүлээн авсан эсэх, 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 1/38 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол хуульд нийцсэн эсэх, зэх зээлийн үнэлгээ бодитой эсэхэд маргаантай.

 

7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.19-ний өдрийн 183/ШШ2021/01776 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тул 2021.08.19-ний өдрийн 183/ШШ2021/01776 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022.01.21-ний өдрийн 183/ШЗ2022/01531 дүгээр шүүгчийн захирамж, 183/ГХ2022/00131 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

Улмаар талууд барьцаа хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022.12.14-ний өдөр 12/443 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилж, төлбөр төлөгч Ч.А ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, **** тоот хаягт орших 39.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцын үнэлгээг 53 500 391 төгрөгөөр үнэлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлэхээр тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох ажиллагааг явуулахдаа үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцох эсэх талаар зохих ажиллагаа явуулж, тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчин томилох ёстой байна.

Хэргийн баримтаар хариуцагч 2022.12.07-ны өдөр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт авагдсан байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хоорондоо харилцан тохиролцож үнийг тогтоох боломжийг хангах талаар ямар ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан ба хариуцагч 2022.12.21-ний өдөр төлбөр төлөгчид үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх нь нотлогдохгүй, шийдвэр гүйцэтгэгч хуульд зааснаар санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлсөн болох нь тогтоогдохгүй байх тул уг мэдэгдлийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байх тул үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

Мөн төлбөр төлөгчид үнэлгээний мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн нь нотлогдохгүй гэж дүгнэсэн нь 2023.01.03-ны өдрийн 1/38 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж, 62.5Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэж заасанд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

8. Төлбөр төлөгчид хуульд заасан хугацаанд үнэлгээний мэдэгдлийг хүргүүлээгүй гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчөөгүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

 

9. Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болох нотлох баримт, хүсэлтийг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар зохигчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан, 2022.12.19-ний өдрийн А  ХХК-ний үнэлгээг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 1/38 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч У.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.А ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ