Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04009

 

 

****  давхарт байрлах ***т ХХК-ийн оффис дээр тус компанийн гүйцэтгэх захирал *** болон борлуулалт хариуцсан захирал Д.М*** нартай уулзаж, 2022 оны 11-р сарын 29-ний өдрийн *** дугаартай Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээ байгуулах үед Б.*** нь ***т ХХК-тай гэрээ байгуулж байна гэж бодсон боловч худалдагч талаас иргэн Ц.***ын нэр бүхий гэрээ байсан бөгөөд Ц.*** гэж хүний нэрийн өмнөөс ***т ХХК-ийн гүйцэтгэх захирал *** гарын үсэг зурсан. Ц.*** нь гэрээнд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй, чанар, стандартын шаардлага хангасан, гэрээний хавсралт №1-д тодорхойлж бичсэн *** код бүхий үйлдвэрийн баталгаатай, шинэ мотор /ком/-***-ийг нийлүүлэх, Б.*** нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацааны дагуу төлөхөөр тус тус тохиролцсон. Ийнхүү Б.*** өөрийн эхнэр Д.***ын Хаан банкны ***6 дугаарын харилцах данснаас 2022 оны 11-р сарын 29-ний өдөр Хаан банкны *** дугаар /***/-ын дансанд 8,000,000 төгрөг, Хаан банкны *** /***т/ ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Д.М***/-ийн дансанд 2022 оны 12-р сарын 02-ны өдөр 12,000,000, 2022 оны 12-р сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 12-р сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Б.*** худалдан авсан моторыг *** аймаг дахь автомашиндаа суурилуулснаас хойш 5 хоногийн дараа эвдрэл үүсч доголдолтой эд хөрөнгө болохыг мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа ***т ХХК-ийн гүйцэтгэх захирал *** болон борлуулалт хариуцсан захирал Д.М***д түүний *** дугаарын утсаар мөн We chat-аар тус тус мэдэгдсэн. Д.М*** нь тус моторын доголдлыг арилгахын тулд сэлбэг сольж тавихыг зөвлөсний дагуу 2 удаа турбин сольж тавьсан боловч доголдол нь арилаагүй, түүнчлэн тус доголдолтой моторыг засуулахаар компанийнхаа засварчинг явуулж засварчин нь үзээд эвдрэлтэй мотор болохыг оношилж тогтоогоод Улаанбаатар хот руу 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр авч явсан ч өнөөдрийг хүртэл ижил төрлийн өөр мотороор сольж өгөхгүй, эцэст нь өөрийн худалдсан бараа бүтээгдэхүүн биш хэмээн маргаж тодорхойгүй байдал үүсгэсэн. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээ-г цуцалж, хариуцагчаас гэрээний дагуу төлсөн моторын үнэ 26,000,000 төгрөг, мотор өргөх үйлчилгээний төлбөр 375,000 төгрөг, моторыг засварлахын тулд авч тавьсан турбины үнэ 1,000,000 төгрөг, моторыг ажиллуулахад тос, тосол худалдан авсан 1,466,000 төгрөг, ***т ХХК-ийн засварчины замын зардалд төлсөн 200,000 төгрөг, доголдолтой моторын асуудлаар ***т ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй уулзахаар хот хооронд өөрийн машинаар явсан шатахууны зардалд 153,982 төгрөг, *** ХХК-ийн *** автомашины жолооч А.***ын 1 сарын цалин 1,800,000 төгрөг, нийт 31,194,982 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагч Ц.*** хариу тайлбартаа: БНХАУ-аас *** трейд ХХК автомашины сэлбэг нийлүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас албан ёсоор шинэ машины эд анги, мотор оруулан ирж улмаар гэрээний дагуу ***т ХХК-д хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу *** код бүхий мотор нь үйлдвэрийн баталгаатай, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг нийлүүлсэн. Тухайн үед Б.*** нь ямар ч асуудалгүй шинэ моторыг шалган авч, төлбөрөө төлж худалдан авч явснаа хэсэг хугацааны дараа эвдрэлтэй мотор гэж шүүхэд өгч улмаар моторын үнэ болоод бусад зардал шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 255.1.Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана: 255.1.3 тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэж заасны дагуу Б.*** нь шинэ моторыг ашиглах явцдаа эвдрэл гэмтэл учруулсаны дараа ийнхүү бусдаас буруу хайж, хохирлоо шаардах нь үндэслэлгүй. Жишээлбэл, дээрх моторыг 5 ширхэгийг оруулан ирж бусдад худалдсан бөгөөд Б.***эд худалдсан мотор ийнхүү эвдрэлтэй, бусад 4 моторыг худалдан авсан иргэд, аж ахуй нэгж ямар нэгэн санал, гомдол гаргаагүй, хэвийн ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч Б.*** өөрөө шалган авч, ямар ч асуудалгүй шинэ мотор хүлээн авч явсны дараа баримт, нотолгоогүйгээр эвдрэлтэй мотор гэж маргах нь үндэслэлгүй байна. Б.*** нь дээрх шинэ моторыг өөрөө эвдсэн, сольсон байхыг үгүйсгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолгох дүгнэлт гаргах шаардлагатай. Бидний зүгээс Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрээ, холбогдох баримтаар уг моторыг хэзээ, хаанаас шинээр нь оруулж ирсэн баримттай, шинэ мотор оруулж ***т ХХК-д хүлээлгэн өгсөн, тус компани нь моторыг Б.***эд худалдсан болохоос Ц.*** миний бие Б.***эд мотор худалдаагүй, дээрх маргаанд хамааралгүй болно. Иймд Б.***ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ***т ХХК хариу тайлбартаа: ***т ХХК-тай хамтран ажилладаг*** нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** дугаар Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээ-г иргэн Б.***тэй байгуулсан. 2022 оны 11-р сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр ***, *** тоот дугааруудтай хөдөлгүүрийг, үйлдвэрийн үнэмлэхийн хамт ямар нэгэн эрхийн болон эд ангийн доголдолгүй, бүрэн бүтэн цоо шинэ байсан бөгөөд хүлээлгэн өгч барааны зарлагын баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдож хөдөлгүүрийн турбин нь эвдэрсэн гэж мэдэгдэхэд бид талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т заасныг үндэслэн 2022 оны 12-р сарын 18-ны өдөр шинэ турбиныг үнэ төлбөргүйгээр өөрийн зардлаар сольж өгсөн. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа гэнэт 2023 оны 1-р сарын 07-ны өдөр Б.***ийн эхнэр Д.*** холбогдож хөдөлгүүрээс тосол гоожиж байна гэж ярьсан. Бид 2023 оны 1-р сарын 10-ны өдөр Н.*** засварчныг хөлслөн *** аймаг руу хөдөлгүүрийг засуулахаар явуулсан. Засварчин Н.*** нь 3 ширхэг хөдөлгүүрийг крышкийг сольж хөдөлгүүрийг засварлан хүлээлгэн өгч тэр өдрөө Улаанбаатар хот руу буцсан. Гэвч маргааш нь буюу 2023 оны 1-р сарын 11-ний өдөр Б.***ийн эхнэр Д.*** дахин холбогдож дахин хөдөлгүүрээс тосол гоожлоо гэж мэдэгдэн 2023 оны 1-р сарын 13-ны өдөр *** аймгаас ачуулж 2023 оны 1-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод *** ХХК-ийн засварын төв дээр хөдөлгүүрийг буулгасан байсан. Энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд ямар хүнээр, хэнээр, ямар машин хэрэгслээр хот руу ачуулсан болохыг бид огт мэдээгүй байсан. Нэгэнт Улаанбаатар хотод хөдөлгүүр ирчихсэн тул би Б.***ийн эхнэр Д.***аас тодруулж байгаа газарт хүн явуулж хөдөлгүүрийг шалгаж үзэхэд хөдөлгүүрийн гол мэдээллийг агуулсан пайз байхгүй, худалдаж аваад 1 сар гаруй болсон гэхэд хэт хуучирсан, хөдөлгүүрийн эд ангиудын будаг халцарсан анх ачуулсан зургаас зөрүүтэй, хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг сольсон байж болзошгүй дүр зурагтай байсан. Өөрөөр хэлбэл манай хүлээлгэж өгсөн хөдөлгүүр биш болох нь тодорхой буюу илт байсан болно. Иймд манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, бидний зүгээс шалтгаалсан ямар нэгэн алдаа дутагдал хөдөлгүүрт байхгүй, хөндлөнгийн буюу хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг дур мэдэн эсхүл санаатай хуучин хэрэгслээр сольсон үйлдлээс үүдэн ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг бид хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 6-7/, итгэмжлэл /хх 8/, *** төлбөрийн баримт, зарлагын баримт /хх 9-12, 14/, Авто маркет тасалбар /хх 13/, Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ /хх 15-23/, Certification /хх 24/, Барааны зарлагын баримт /хх 25/, Д.***ын Хаан банкны ***6 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 26-30/, *** гэсэн гар бичвэр /хх 31/, Д.***ын Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 32/, Хаан банк шилжүүлгийн мэдээлэл /хх 33/, МТ шатахуун түгээх станцын баримт /хх 34/, Шунхлай петролиум шатахуун түгээх станцын баримт /хх 35/, итгэмжлэл /хх 115/,

 

5. Хариуцагч Ц.***аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 47-48/, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 49-50/, Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ, хавсралт /хх 61-65/, Төлбөрийн баримт /хх 66/, Орлогын баримт /хх 67/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 68-70/,

 

6. Хариуцагч ***т ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 51-52/, фото зураг /хх 53/,

 

7. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 90-113/, гэрчээр Ю.***, Д.М*** нарыг асуусан,

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч ***т ХХК, Ц.*** нарт холбогдуулж Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээг цуцалж, 31,194,982 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан моторыг *** аймаг дахь автомашиндаа суурилуулснаас хойш 5 хоногийн дараа эвдрэл үүсч доголдолтой эд хөрөнгө болохыг мэдсэн гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч ***т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, бидний зүгээс шалтгаалсан ямар нэгэн алдаа дутагдал хөдөлгүүрт байхгүй, хөндлөнгийн буюу хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг дур мэдэн эсхүл санаатай хуучин хэрэгслээр сольсон үйлдлээс үүдэн ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг бид хариуцахгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.*** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч Б.*** нь шинэ моторыг шалган авч, төлбөрөө төлж худалдан авсан, шинэ моторыг ашиглах явцдаа эвдрэл гэмтэл учруулсаны дараа хохирлоо шаардах нь үндэслэлгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

3.1. Хэрэгт баримтаар нэхэмжлэгч Б.*** болон хариуцагч Ц.*** нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээ авагдсан бөгөөд нэхэмжлэгч уг гэрээг ***т ХХК-тай харилцан тохиролцож хариуцагч Ц.***тай байгуулсан гэж тайлбарлаж хамтран хариуцагчаар ***т ХХК-ийг тодорхойлсон байна.

 

Дээрх гэрээний дагуу *** кодтой *** нэртэй мотор барааг худалдан авсан, мөн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаангүй байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

3.2. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Б.*** нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, өөрийн худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах агуулга бүхий шаардлагыг гарган шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу мотор биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрч Ю.***ийн ...моторыг тавьснаас хойш нийт 3 удаа тээвэрт явсан ...нэг удаадаа 1100 киломер явдаг гэх мэдүүлэг, гэрч Д.М***гийн ...Моторыг худалдаж авснаас хойш 20 гаран хоногийн дараа хөдөлгүүр тос цацсан гэдэг талаар хэлсэн гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Б.***ийн ...худалдан авсан моторыг *** аймаг дахь автомашиндаа суурилуулснаас хойш 5 хоногийн дараа эвдрэл үүсч доголдолтой эд хөрөнгө болохыг мэдсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч ***т ХХК болон Ц.*** нарыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасны дагуу ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдан авагч тал эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад, мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол эд хөрөнгийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь хэсгүүдэд заажээ.

 

Нэхэмжлэгч Б.*** нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч гэрээнд заасан барааг хүлээн авч, өөрийн эзэмшилд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

3.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 ***

нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***т ХХК, Ц.*** нараас 31,194,982 төгрөг гаргуулах тухай Б.***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 56 56.1, 7 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 120 120.2.- шүүхийн , , *** 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны г мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

د Ч.БАЯРСҮРЭН