Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 29 210/МА2024/00232

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

*******аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/04009 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* *******, *******.******* нарт холбогдох

Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээг цуцалж, 31,194,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******адамгарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.*******уянжаргал, хариуцагч ******* ******* *******-ийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь фэйсбүүкийн зарын дагуу ******* ******* *******-ийн оффист гүйцэтгэх захирал У.Дэлгэржаргал, борлуулалт хариуцсан захирал Д.Мөнхтуяа нартай уулзаж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20221129 дугаартай Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр *******.******* нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, чанар, стандартын шаардлага хангасан, гэрээний хавсралт 1-д тодорхойлж бичсэн WD615.336 код бүхий үйлдвэрийн баталгаатай, шинэ мотор /ком/-Engine set-ийг нийлүүлэх, *******.******* нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацааны дагуу төлөхөөр тус тус тохиролцсон.

1.2. *******.******* худалдан авсан моторыг Орхон аймаг дахь автомашиндаа суурилуулснаас хойш 5 хоногийн дараа эвдрэл үүссэн бөгөөд тэр даруй ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал У.Дэлгэржаргал, борлуулалт хариуцсан захирал Д.Мөнхтуяад мэдэгдсэн. Д.Мөнхтуяа нь сэлбэг сольж тавихыг зөвлөсний дагуу 2 удаа турбин сольж тавьсан боловч доголдол нь арилаагүй. Түүнчлэн моторыг засуулахаар компанийнхаа засварчинг явуулж, засварчин нь эвдрэлтэй болохыг оношилж тогтоогоод Улаанбаатар хот руу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан ч өнөөдрийг хүртэл ижил төрлийн өөр мотороор сольж өгөхгүй, эцэст нь өөрийн худалдсан бараа биш хэмээн маргаж тодорхойгүй байдал үүсгэсэн.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээний дагуу төлсөн моторын үнэ 26,000,000 төгрөг, мотор өргөх үйлчилгээний төлбөр 375,000 төгрөг, моторыг засварлахын тулд авч тавьсан турбины үнэ 1,000,000 төгрөг, моторыг ажиллуулахад тос, тосол худалдан авсан зардал 1,466,000 төгрөг, ******* ******* *******-ийн засварчны замын зардалд төлсөн 200,000 төгрөг, доголдолтой моторын асуудлаар ******* ******* *******-ийн эрх бүхий хүмүүстэй уулзахаар хот хооронд өөрийн машинаар явсан шатахууны зардалд 153,982 төгрөг, автомашины жолооч А.Мөнхбатын цалин 1,800,000 төгрөг, нийт 31,194,982 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******НХАУ-аас албан ёсоор шинэ машины эд анги, мотор оруулан ирж улмаар гэрээний дагуу ******* ******* *******-д хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу WD615.336 код бүхий, үйлдвэрийн баталгаатай, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг нийлүүлсэн.

2.2. Тухайн үед *******.******* нь шинэ моторыг шалган авч, төлбөрөө төлж худалдан авч явснаа хэсэг хугацааны дараа эвдрэлтэй мотор гэж шүүхэд өгч улмаар моторын үнэ, бусад зардал шаардах нь үндэслэлгүй. Моторыг ашиглах явцдаа эвдрэл гэмтэл учруулсны дараа ийнхүү бусдаас буруу хайж, хохирлоо шаардах нь үндэслэлгүй. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолгох дүгнэлт гаргах шаардлагатай. *******идний зүгээс гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрээ, холбогдох баримтаар уг моторыг хэзээ, хаанаас шинээр нь оруулж ирсэн баримттай, шинэ мотор оруулж ******* ******* *******-д хүлээлгэн өгсөн, тус компани нь моторыг *******.*******эд худалдсан болохоос *******.******* миний бие *******.*******эд мотор худалдаагүй, дээрх маргаанд хамааралгүй болно.

Иймд *******.*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* ******* *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ******* ******* *******-тай хамтран ажилладаг *******.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 20221129 дугаар Сэлбэг хэрэгсэл захиалгаар нийлүүлэх гэрээг иргэн *******.*******тэй байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр HW69160232, 211137000010 тоот дугааруудтай хөдөлгүүрийг үйлдвэрийн үнэмлэхийн хамт ямар нэгэн эрхийн болон эд ангийн доголдолгүй, бүрэн бүтэн цоо шинээр хүлээлгэн өгч барааны зарлагын баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан.

3.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдож хөдөлгүүрийн турбин эвдэрсэн гэж мэдэгдэхэд бид гэрээний 4.1-т заасныг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэ турбиныг үнэ төлбөргүйгээр өөрийн зардлаар сольж өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр *******.*******ийн эхнэр Д.*******адамгарав хөдөлгүүрээс тосол гоожиж байна гэж ярьсан. *******ид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.Лхагважаргал засварчныг хөлслөн Орхон аймаг руу явуулсан. Н.Лхагважаргал нь хөдөлгүүрийн 3 ширхэг крышкийг сольж засварлан хөдөлгүүрийг хүлээлгэн өгч буцсан. Гэвч маргааш нь *******.*******ийн эхнэр Д.*******адамгарав дахин холбогдож дахин хөдөлгүүрээс тосол гоожлоо гэж мэдэгдэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгаас ачуулж маргааш нь Улаанбаатар хотод Петротрак *******-ийн засварын төв дээр хөдөлгүүрийг буулгасан байсан. Энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй.

3.3. Нэгэнт Улаанбаатар хотод хөдөлгүүр ирчихсэн тул Д.*******адамгараваас тодруулж, байгаа газарт хүн явуулж хөдөлгүүрийг шалгаж үзэхэд хөдөлгүүрийн гол мэдээллийг агуулсан пайз байхгүй, худалдаж аваад 1 сар гаруй болсон гэхэд хэт хуучирсан, хөдөлгүүрийн эд ангиудын будаг халцарсан, анх ачуулсан зургаас зөрүүтэй, хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг сольсон байж болзошгүй байсан. Өөрөөр хэлбэл манай хүлээлгэж өгсөн хөдөлгүүр биш болох нь тодорхой байсан.

3.4. Иймд манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, бидний зүгээс шалтгаалсан ямар нэгэн алдаа дутагдал хөдөлгүүрт байхгүй, хөндлөнгийн буюу хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийг хуучин хэрэгслээр сольсон үйлдлээс үүдэн ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг бид хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******, *******.******* нараас 31,194,982 төгрөг гаргуулах тухай *******.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******.******* нь гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

5.2. Хариуцагч *******.******* хариу тайлбартаа *******.******* нь дээрх шинэ моторыг эвдсэн, сольсон байхыг үгүйсгэхгүй. Шаардпагатай гэж үзвэл энэ асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолгох дүгнэлт гаргуулах шаардлагатай... гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Учир нь шийдвэрийн 3.4-т ...254.7.Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан ба худалдан авагчид буюу нэхэмжлэгчид эрсдэл шилжих үед гэрээний зүйл болох моторт доголдол байсан болох нь тогтоогдоогүй. Иймд 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

5.3. Мөн шийдвэрийн 3.2-т ...гэрээний зүйл буюу мотор доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, ******* экюпмень ******* болон *******.******* нарыг ...ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэж үзэхээр байна гэжээ. Худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал анхнаасаа доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн өгч, хариуцагч нь доголдлыг удаа дараа баталгаат хугацааны дотор буюу гэрээнд заасан 3 сарын хугацаанд засварлаж өгсөн нь ******* ******* ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө нэхэмжлэгч *******.*******ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ******* *******-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Дүгнэлтүүдээ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Доголдолтой эд хөрөнгө худалдсан эсэх асуудалд талууд маргадаг. Анхан шатны шүүх тухайн моторыг эд хөрөнгийн доголдолгүй хүлээлгэж өгсөн гэдгийг тогтоосон.

Тухайлбал, анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч талаас тухайн моторыг хүлээн аваад 5 хоногийн дотор эвдрэл гэмтэл үүссэн гэж тайлбарладаг. Хуульд зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. 5 хоногийн дотор эвдрэл гэмтэл үүссэн үү эсхүл 20 хоногийн дотор эвдрэл гэмтэл үүссэн үү гэдэгт анхан шатны шүүх тодорхой дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн жолооч Ю.Элбэгдоржийг гэрчээр асуусан. Моторыг автомашинд тавьснаас хойш 3 удаагийн рейс хийсэн, 1 удаадаа 1,100 км зам туулдаггэж тайлбарладаг. Нэхэмжлэгч моторыг ашиглаад 3,300 км зам туулж ашиг олсон. Өөрөөр хэлбэл, тухайн тоног төхөөрөмж буюу моторыг автомашинд тавихад бүрэн ажиллаад явж байсан.

6.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу доголдол гармагц засварчин явуулж засварлаад гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Энэ талаарх баримтад шүүх үзлэг хийхэд, мотор автомашинд тавихад ажилласан байдаг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс моторыг Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу ачуулсан буюу хариуцагчид хүлээлгэж өгсөн гэх агуулгаар ярьдаг боловч энэ нь тогтоогддоггүй. Харин пайз байгаа эсэх асуудалд нэхэмжлэгч талаас маргадаггүй. Гэрээнд заасан үүргийн дагуу хариуцагч талаас дахин эвдэрсэн бол бидэнд авчирч өгч харуул, баталгаат хугацаандаа засварлаж өгөхөд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Гэтэл хэрхэн яаж эвдэрсэн гэдгээ тайлбарлалгүй өнөөдрийг хүртэл явж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* *******, *******.******* нарт холбогдуулан сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээг цуцалж, хөдөлгүүрийн үнэд төлсөн 26,000,000 төгрөг, хохирол 5,194,982 төгрөг, нийт 31,194,982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн хөдөлгүүрийг Орхон аймаг дахь тээврийн хэрэгсэлдээ суурилуулсны дараа эвдрэл үүссэн, хариуцагчийн зааврын дагуу 2 удаа турбин сольсон, засварчин явуулж 3 крышка сольсон боловч доголдол арилаагүй гэж доголдлыг тодорхойлсон ба эдгээр гэмтэл нь үйлдвэрлэлийн доголдол эсвэл ашиглалтын буруугаас үүссэн гэмтэл эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд доголдлыг тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь хөдөлгүүрийн гол мэдээллийг агуулсан пайз байхгүй, хэт хуучирсан, хөдөлгүүрийн эд ангиудын будаг халцарсан, эд ангиудыг сольсон байж болзошгүй гэж маргасан ба уг асуудлыг шүүх тодруулах шаардлагатай байсан гэж үзнэ. 

4. Зохигч нь хөдөлгүүрийн доголдлын шалтгаан нөхцөлийн талаар хангалттай мэтгэлцээгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй учир хариуцагч ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх боломжгүй.

 5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/04009 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.АЛТАН*******Э*******ЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА