Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/05426

 

 

 

 

 

 

                               2023       12          06

                   101/ШШ2023/05426

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: *******,*******,*******,, давхарт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох,

 

          4,134,438 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С., хариуцагчийн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Л., гэрч Г., О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “” ХХК-с 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “БНХАУ-ын Шанхай хотоос 0,571м3, 72 кг-ийн жин бүхий Маскийг тээвэрлүүлэн авчруулах, тээврийн зардал нь 1136 ам.доллар” байхаар тохиролцон захиалга авч хамтран ажиллахаар болсон.

Захиалга хийгдээд ачаа барааг бэлэн болгох ажил хийгдэж байх үед тээврийн үнэ 227 ам доллароор нэмэгдэж 1363 ам.доллар болсон ба энэ нь компаниас нэмсэн агаарын тээврийн үнэ байсан бөгөөд үүнийг бид захиалагч “” ХХК-д 2021.11.02-ны өдөр мэдэгдэн баталгаажуулсан байдаг.

2021 оны 11-р сарын 05-ны өдөр Шанхай хот дахь манай агент үйлдвэрийн агуулахаас ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ бодит байдал дээр 1.03 м3, 85 кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03 м3, 85кг байгааг мэдэгдэж үнэд өөрчлөлт орох, өсөх талаарх мэдээллийг хүлээн авагч “” ХХК-д өгсөн. Энэ мэдээллийг 2021.11.08-ны өдөр дахин хүргүүлсэн байдаг.

Мөн 2021.11.09-ний өдөр манай байгууллагын зүгээс ХХК-д: “Одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ” гэдэг мэдээллийг явуулсан байдаг ба энэ нь тухайн захиалсан барааны тээврийн үнэ Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ хэвээрээ гэсэн агуулга бүхий юм. Учир нь тухайн ачаа анх 72 кг-аар тооцоологдож байсан боловч бодит байдал дээр 85 кг байсан нь үйлдвэрийн агуулахаас онгоцны буудал орох, онгоцонд ачуулах хүртэлх үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ үнэд өөрчлөлт орж нэмэгдэхгүй гэсэн санаагаар захиалагч компанидаа мэдэгдсэн байдаг.

Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021.12.02-ны өдөр ирж Улаанбаатар хот уруу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн ачааг 1.03 м3, 85 кг байгааг дахин баталгаажуулан, ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг “” ХХК-д мэдэгдсэн.

Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг “” компанид мэдэгдсэний дараа “" ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллароор тооцон хийж бараагаа хүлээн авсан байдаг. Гэвч манай байгууллагатай хийх тооцоог 1363 ам.доллароор тооцон хийсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байж боломгүй зүйл юм. Учир нь ачааны жин нэмэгдэхээр тээврийн үнэ нэмэгдэх нь зүй ёсны зүйл бөгөөд хэрэв тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тохиолдолд бид тухайн ачааны тээврийг үргэлжлүүлэн хийх үү үгүй юу гэдгийг “” ХХК-тай хэлэлцэн ярилцах байсан. “” ХХК-ны зүгээс ачаа тээврийн үнэ нэмэгдсэнийг хүлээж авах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгөөгүй нь зөвшөөрсөн гэсэн үг гэж бид үзээд тээврийг цааш үргэлжлүүлэн дуусгасан. “” ХХК-ийн хувьд ч тухайн тээврийг хүлээн зөвшөөрч гааль, татвар бусад зардлыг нэмэгдсэн үнээр төлөн ачаагаа хүлээн авсан нь нэмэгдсэн үнийн зөрүү мөнгө болох 1197 ам.долларыг манай байгууллагад төлөхгүй байх учиргүй юм.

Манай байгууллагын зүгээс тээврийн төлбөрийн үнийн зөрүү 1197 ам.долларыг хэзээ төлөх талаар удаа дараа тодруулахад удахгүй төлнө гэдэг байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ төлбөрийг төлж чадахгүй талаар хэлдэг болсон. Учир нь тээврийн үнэ нэмэгдэх тухайг БНХАУ-ын Шанхай хотоос ачаа хөдлөхийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байгаа ч манай агент үйлдвэрээс ачааг очиж авах үед ачаа бодит байдал дээр жин нь нэмэгдсэн байна, иймээс тээврийн үнэд өөрчлөл орно, үнэ өснө гэдгийг бид урьдчилан мэдэгдэж байсан юм.

Иймд “” XXК нь манай байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулах, асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байх тул 1197 ам.доллар буюу 2022.05.03-ны өдрийн Монгол банкны ханш 3085 төгрөгөөр тооцсон дүнгээр 3,692,745 (гурван сая зургаан зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг, шүүхийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

 

1а. Тус байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “”-с 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Шанхай хотоос Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн захиалга авч, хөлсийг дараах байдлаар тохиролцсон.

-           FCA/SHANGHAI TO UB/AIR+AIR

-           ? PKG ? GW /БЖ/: 72.KG

-           CW(ОХХЖ):95.00 KG/0.571 b=m3

-           AF: 95кг*10.7$=1017$

-           FСА: 119$

-           ТОТАL: 1136$

Тайлбар:

-           GW-GROSS Weight буюу ачааны бодит жин

-           CW-Chargeable Weight буюу овор хэмжээнд харьцуулсан жин

Гэтэл манай байгууллагын Шанхай дахь төлөөлөгчийн газраас агаарын ачаа тээврийн үнэ нэмэгдлээ гэдэг мэдээллийг бидэнд ирүүлэхэд энэ тухай мэдээллийг бид 2021.11.02-ны өдөр “” ХХК-д дараах байдлаар мэдэгдсэн:

-           буюу Г. /Нэхэмжлэгч талын ажилтан/: ачаа тээврийн үнэ нэмэгдэж 1363$ болсон, та баталгаажуулах уу?” гэхэд

-           буюу /Хариуцагч талын ажилтан/: “үнийг хүлээн авий, гол нь хурдан шуурхай, хугацаандаа авчирч өгөх” гэдэг хариу өгсөн байдаг.

Ийнхүү агаарын ачаа тээврийн үнэ нэмэгдсэн мэдээллийг хариуцагч хүлээн зөвшөөрсний дараа ачаа тээврийн ажиллагааг үргэлжлүүлсэн.

Гэтэл ачаа 2021.11.05-ны өдөр Шанхайн онгоцны буудал дээр ирэх үед хэмжилт хийж үзэхэд бодит жин

-           GW 72кг, CW(ОХХЖ):95.00KG/0.571 b=m3 биш

-           GW 85кг, CW/(ОХХЖ):172KG /1.03 м3 хэмжээтэй болж өссөн байсан

Энэхүү агаарын ачаа тээврийн үнэ нэмэгдсэн болон илгээгчээс ачаа бэлтгэгдэн Шанхайн онгоцны буудал дээр ирэх үеийн цаг хугацаа ойролцоо байснаас хариуцагч буруу ойлгосон буюу ачааны жин 72кг-аас 85кг болж нэмэгдэн тээврийн үнэ 1363 ам.доллар боллоо гэж ойлгосноо 2022.05.31-ний өдөр БЗДИХАШШүүхэд гаргасан хариу тайлбартаа бичсэн байдаг.

Бодит үнэн гэвэл агаарын ачааны тээврийн үнэ нэмэгдсэнээс болж 1136 доллар нь 227 ам.доллароор нэмэгдэж 1363 ам.доллар болсон болохоос 72 кг-аас болж 1363 ам.доллар болсон зүйл огт биш юм.

Нийт тээврийн хөлс 2560 ам.доллар болсон талаарх тайлбар болон 1197 ам.долларын зөрүүний тайлбар :

Бодит байдал дээр ачааны жин 85кг, овор хэмжээ, куб метр нь 1,03 м3 болж өсөж ирсэн нь ачаа дагалдаж ирсэн пакинг лист болон олон улсын агаарын биллээр нотлогдож байгаа бөгөөд ачааны жинг олон улсын ачаа тээврийн бодолтын дагуу бодож үнийн тооцооллыг гаргасан болно. Ачааны куб метрийн тооцооллыг тооцоолохдоо:

-           https://www.freightos.com/freight-resources/cubic-meter-calculator-cbm-shipping-free/

-           https://www.cbmcalculator.com/

-           https://www.icontainers.com/cubic-meter-calculator-cbm/

-           https://www.wikihow.com/Calculate-CBM зэрэг дурын сайтаас тооцоолох боломжтой.

Манай нэхэмжилж буй тээврийн хөлсний задаргаа :

-           EXW/SHANGHAI TO UB/AIR+AIR

-           GW:85.00KG

-           CW:172.00KG, 1.03 M3

-           AF: 172КГ*12,65$=2176$

-           ГСА: 175$

-           РЮК ЫР СНАРОЕ : 210$

-           ТОТАЬ: 2560$

Тайлбар:

-           GW-GROSS Weight буюу ачааны бодит жин

-           CW-Chargeable Weight буюу овор хэмжээнд харьцуулсан жин

-           PICK UP CHARGE- ачааг илгээгчээс татан авах зардал

-           FCA - шанхай дахь агаарын терминалын зардал

Харилцагчид 2021.10.14-ний өдөр үнийн мэдээлэл өгч байх үед ачааны

-           бодит жин: 72кг

-           овор хэмжээнд харьцуулсан жин: 95кг

-           метр куб: 0.57м3

-           тээврийн үнэ нь 95кг*10,7$= 1016.5$

-           бусад нэмэгдлүүд нэмэгдсэн дүн 1136$ байсан боловч

2021.11.02-ны өдөр агаарын ачааны тээврийн үнэ нэмэгдэж 1363 ам.доллар болсныг хариуцагч хүлээн зөвшөөрч тээвэрлэлтийг үргэлжлүүлсэн байдаг.

Гэтэл ачаа 2021.11.05-ны өдөр ачаа Шанхайн онгоцны буудал дээр ирэх үед ачааны

-           бодит жин: 85кг

-           овор хэмжээнд харьцуулсан жин: 172кг

-           метр куб:1.03

-           тээврийн үнэ нь 172кг*12,65$=2176$

-           бусад нэмэгдлүүд нэмэгдсэн дүнгийн нийлбэр нийт 2560$ болсон ба энэ талаарх мэдээллийг 2021,12.02-ны wechat группийн нэхэмжлэгч талын хаягнаас хариуцагч талын хаягт мэдээлсэн байдаг.

2021.12.06-ны өдөр хаягаас хаягт 2560 ам.долларын төлбөрийн нэхэмжлэх илгээхэд төлбөрийг төлөхгүй байсан ба дараах хариултуудыг өгч байсан:

1.         2021.12.10-ны өдөр

-           : “сая нэгдэхэд авсан ачааны тээврээ одоо хийчих үү эгчээ?” гэхэд

-           : “Төлбөрийн удахгүй шилжүүлнэ”

-           : “за та шилжүүлээд хэлээрэй” гэхэд

-           : “ок”

2.         2021.12.15-ны өдөр

-           : “4116 кодтой Шанхайн ачааны тээврийг шилжүүлээд өгөөрэй Келли эгчээ” гэхэд

-           : “Өглөөний мэнд, санхүүдээ хэлсэн байгаа, удирдлага ирэхээрээ баталдаг юм, одоо ирээгүй байна.”

2.         2021.12.21-ны өдөр

-           : “Келли өдрийн мэнд та үлдэгдэл төлөөгүй үлдсэн авлагыг шахаад өнөөдөр шилжүүлээд өгөх үү” гэхэд

-           : “Манай нягтлан гадуур ажилтай (тооцоо нийлээд) явж байна, асуудлыг хурдан шилжүүлэхэд анхааръя”

3.         2021.12.22-ны өдөр

-           : “Та захиралдаа төлбөр дээр үнэ өссөн талаар бичсэн тайлбарыг маань бас дамжуулаад өгөөрэй” гэхэд

-           : “ок”, “дамжуулсан байгаа” зэрэг хариултыг өгч байсан боловч төлбөрийг төлөхгүй байсаар 2022.01.03-ны өдөр 1363 ам.доллар төлсөн.

Ачааны жин нэмэгдсэн талаарх мэдээлэл болон ачааны жин нэмэгдэхтэй холбогдуулан үнэ нэмэгдэнэ гэдэг мэдээллийг 2021.11.05-ны өдөр мэдсэн , ачааны жин нэмэгдсэний улмаас тээврийн үнэ 2560 ам.доллар болсон талаарх мэдээллийг 2021.12.02-ны өдөр мэдсэн, 2560 ам.долларын нэхэмжлэхийг 2021.12.06-ны өдөр хүлээж авсан, 2560 ам.доллар төлөхөө 2021.12.10-ны өдрөөс 2021,12.22-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн зөвшөөрч байсан атлаа 2560 ам.долларын төлбөрийг бүтэн төлөлгүй 1363 ам.доллар төлж, 1197 ам.долларыг төлөхгүй байгаа талаараа үндэслэлгүй тайлбар хэлж, маргаж эхэлсэн.

Хариуцагч ачааны бодит жин /GW/, овор хэмжээнд харьцуулагдсан жин /CW/ нэмэгдсэн талаарх мэдээллийг илгээгчээсээ ирүүлсэн Packing list болон wechat группэд харилцсан ажлын албан харилцаанаас мэдсэн боловч жин нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ өсөж байгаа талаарх мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй, илүү ачааны төлбөрийг төлөхгүй гэж байгаа нь бизнесийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд 2022.05.31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Иргэний хуулийн 386-387 дугаар зүйлд Тээвэрлэгч тал дангаараа гэрээний үнийг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгоогүй болно гэж дурдсан байгаа ч Иргэний хуулийн 386-387 дугаар зүйлд гэрээний үнийг өөрчлөх агуулга бүхий заалт огт байхгүй юм.

Мөн хариуцагч нь 2023.05.02-ны өдөр болсон БЗДИХАШШүүх хурал болон 2023.08.18-ны өдөр болсон НИХДЗШШүүх хурлууд дээр “ачааны жин нэмэгдэж буйд маргахгүй байна...” гэдэг хэдий ч ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэгдэж буйг ойлгохгүй, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг манай байгууллага гайхаж байгаа бөгөөд илүү ачааны тээврийн хөлсийг төлөхгүй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч “” ХХК нь 18 жилийн турш тээвэр зуучийн компаниар үйлчлүүлж байсан туршлагатай байгууллага байж ачааны бодит жин нэмэгдэхээр овор хэмжээнд харьцуулсан жин хэрхэн нэмэгддэг талаарх ойлголттой байх боломжтой байтал энэ талаар мэдэхгүй юм шиг байр байдал гаргаж байгаа нь шүүхийг төөрөгдүүлэх гэж оролдож байна гэж үзэхээр байна.

Ийнхүү ачааны жин нэмэгдэхээр тээврийн хөлс нэмэгдэх нь зайлшгүй тул тээврийн төлбөр 2560 ам.доллароос тооцон гаалийн татвараа төлсөн байдаг.

Хариуцагчийн үзэж байгаагаар гаалийн татварыг 1363 ам.доллароос тооцож төлөх ёстой байтал 2560 ам.доллароор тооцон гаалийн татвар төлсөн нь уг үнийг хүлээн зөвшөөрснийг мөн батлан харуулж байгаа юм.

Иймд 2560 ам.долларын зөрүү 1197 ам.доллар буюу 2023.10.1-ны өдрийн Монгол банкны ханш 3454 төгрөгөөр бодсон дүн 4,134,438 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг шүүхийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

 

1б. Нэхэмжлэгч нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагчаас БНХАУ-с ачаа тээвэрлэх захиалга авсан. Маск тээвэрлэх болсон. Энд бодит жинг заасан байсан бөгөөд бид үнийн судалгаа аваад 1,136 доллароор тохиролцсон. Улмаар тээвэрлэлт эхлэхэд тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн талаар БНХАУ дахь төлөөлөгч хэлэхэд хариуцагч талд мэдэгдсэн. Ингэхэд хүлээн авлаа гол нь хурдан шуурхай ирүүлэх хэрэгтэй гэсэн. Улмаар ачаа бэлтгэгдэж ирээд ачааг жигнэж үзэхэд нэмэгдсэн байсан. Энэ хэмжээ нэмэгдсэн болон үнэ нэмэгдэх талаар хариуцагчид мэдээлэл өгсөн. Нийт хөлс 2,560 доллар болж өссөн. Хариуцагч талын ажилтан үүнийг мэдсэн. Энэ талаар бид байнга мэдэгдэж байсан. Хариуцагчийн ажилтан үүнийг зөвшөөрч удирдлагадаа мэдэгдэнэ гэдэг байсан. Улмаар зөрүү төлбөрийг шилжүүлнэ гэдэг байсан. Гэтэл сүүлдээ удирдлагууд ойлгохгүй байна гэсэн. Иймд бид зөрүү төлбөрт 1,197 доллар буюу 4,134,438 төгрөг нэхнэ. Хариуцагч нь 72 кг болон 85 кг талаар ярьж байна. Гэтэл агаарын тээвэр дээр овор хэмжээний талаар яригддаг. Гэрчүүд энэ талаар үнэ өөрчлөгддөгийг тайлбарлах байх гэж бодож байна. Анх захиалга  өгөхөд жин болон овор хэмжээг тооцоод 1,136 доллар болж байсан. Улмаар манай агент ачааны үнэ нэмэгдсэн талаар хэлэхэд хариуцагчид дамжуулсан. Ингээд 1,363 доллароор тохироод ачаа нисэх дээр ирэхэд хэмжээ жин нь нэмэгдсэн байсан юм. Жин, овор хэмжээг 1 кг-н үнээр нэмээд энэ талаар хариуцагч талд мэдэгдэж байсан. Зөвшөөрсөн тул тээвэрлэлт эхэлсэн бөгөөд төлбөрөө хийх үү гэхэд дараа төлнө гэсэн. Ачаагаа авсны дараа ч төлбөрөө төлнө удирдлага ирэхээр баталдаг гэдэг. Нэмэгдсэн үнээр гаалийн татвар төлөөд авчихсан байж одоо төлөхгүй гэдэг нь үндэслэлгүй. Хэрэв үндэслэлгүй гэж үзсэн бол тухайн үед маргах байсан гэв.

 

2.         Хариуцагч “” ХХК нь шүүхэд болон түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Л. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Юнайтед Шиппинг ХХК ХХК-д холбогдох ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно.

ХХК нь 2004 оноос хойш эрүүл мэндийн салбарт бүх төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дэлхийн 30 гаруй орноос импортлон, нийлүүлэлтийг хийж, тэдгээрийн засвар үйлчилгээг тасралтгүй ханган ажиллаж байна.

Манай компани нэхэмжлэгч компанитай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотоос 0,571м3 72 кг жин бүхий маскийг тээвэрлэх, тухайн тээврийн зардал нь 1136 ам доллар байхаар тохиролцон ачаа тээвэрлэлтийн гэрээг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсгийг тус тус баримтлан байгуулж хамтран ажилласан. Гэвч нэхэмжлэгч компани ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээвэрлэлтийн үнийг 2560 ам доллар болгон нэмж хариуцагч талаас анх тохирсон гэрээний үнээс зөрүү үүсгэн 3.692.745 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээний үндсэн зохицуулалтыг тусгахдаа “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Үүний дагуу бид гэрээгээр анх тохирсон үнэ болох 1136 ам доллароор тооцохоор атал үндэслэлгүйгээр үнээ нэмж тээвэрлүүлэгч тал болох ХХК-ийг буруутгаж байна.

Мөн Иргэний хуулийн 386-387 дугаар зүйлд ачаа тээвэрлэлтийн гэрээ, түүний дагалдах бичгийн талаар заасан бөгөөд энд тээвэрлэгч тал дангаараа гэрээний үнийг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгоогүй болно. Нэхэмжлэлд дурдсан асуудлын процессыг дараах байдлаар тайлбарлан нотолж байна.

1.         Манай компани БНХАУ-ын Шанхай хотод байрлах Leardal компаниас 16 иж бүрдэл хиймэл амьсгалын хошуувчийг худалдан авахаар захиалсан бөгөөд 2021 оны 10 сарын 11-ны өдрийн 13:22 цагт Leardal компаниас ачааны хэмжээг мэйлээр ирүүлсэн. Үүнд: 58*29* 12см*16 * 2.7к@,          38*34*            12см*16          1.8к§@ буюу нийт 72кг /мэйлийн зургийг нотлох баримтаар хавсаргав/

2.         2021 оны 10 сарын 13-ны өдрийн 15:18 цагт дээрх ачааг БНХАУ-ын Шанхай хотоос Улаанбаатар хот хүртэл онгоцоор тээвэрлүүлэхээр Юнайтед Шиппинг ХХК-д хандаж, ачааны хэмжээг wechat-р илгээсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

3.         2021 оны 10 сарын 14-ний өдрийн 15:54 цагт Юнайтед Шиппинг ХХК-иас дараах

үнийн саналыг манайд ирүүлсэн.

FCA/SHANGHAI TO UB/AIR+AIR/

? РКG ? /GW:72.00КG / СW: 95.00КG

АF :1017$

FСА : 119$

ТОТАL : 1136$

shanghai esportiin gaali shipper hiih – Incheon – Ulaanbaatar city /Ud-t Import gaaliig hiih une

/мэйлийг нотлох баримтаар хавсаргав/

4.         2021 оны 11 сарын 01-ний өдөр илгээгч Leardal компаниас ачааны албан ёсны Packing List-ийг мэйлийн хавсралт болгон манайд ирүүлсэн бөгөөд үүнд ачааны хэмжээ эцсийн байдлаар 85кг, 1.03м.куб болсон тухай мэдээлэл ирүүлсэн. /мэйл болон хавсралт Packing List -ийг нотлох баримтаар хавсаргав/

5.         Манай компаниас 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 12:28 цагт ачааны албан ёсны Packing List-ийг эцсийн байдлаар Юнайтед Шиппинг ХХК-д wechat-р илгээсэн. Юнайтед Шиппинг ХХК ачааны албан ёсны Packing List-ийг хүлээн аваад тухайн өдрийн 16:58 цагт Шанхай дахь агентаасаа хариу ирэхээр мэдэгдэе гэсэн мессежийг wechat-р ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

6.         2021 оны 11 сарын 02-ны өдрийн 10:10 цагт Юнайтед Шиппинг ХХК-иас тээврийн үнэ 227 ам.доллароор нэмэгдэж, нийт 1,363 ам.доллар болно гэсэн үнэ бүхий мессежийг wechat-аар манайд ирүүлсэн бөгөөд ачааны хэмжээ 72кг-аас 85кг болж нэмэгдсэн байсан тул нийт 1,363 ам.доллар гэсэн үнийг бид зөвшөөрч, тухайн ачааны хэмжээ болох 85кг болон тээврийн үнэ өссөн дүнгээр нийт 1,363 ам.доллар болсныг талууд баталгаажуулсан болно. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

7.         2021 оны 11 сарын 08-ны өдрийн 13:33 цагт Шанхай дахь илгээгчээс ачааг амжилттай татан авсан тухай мессежийг Юнайтед Шиппинг ХХК-иас wechat-аар манайд ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

8.         2021 оны 11 сарын 09-ний өдрийн 09:40 цагт Шанхайн ачааны үнэ одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ гэж агентаас хэллээ гэсэн мессежийг Юнайтед Шиппинг ХХК-аас wechat-аар манайд компанид ирүүлсэн нь 2021 оны 11 сарын 02-ны өдөр тээврийн үнэ нийт 1,363 ам.доллар байна гэсэн анхны тээврийн үнийг дахин баталгаажуулж мэдэгдсэн байдаг. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Гэтэл Юнайтед Шиппинг ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ: “Одоогийн байдлаар анх өгсөн үнэ хэвээрээ” гэдэг мэдээллийг явуулсан байдаг ба энэ нь тухайн захиалсан барааны тээврийн үнэ Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ хэвээрээ гэсэн агуулга бүхий юм. Учир нь тухайн ачаа анх 72кг-аар тооцоологдож байсан боловч бодит байдал дээр 85кг байсан нь үйлдвэрийн агуулахаас онгоцны буудал орох, онгоцонд ачуулах хүртэлх үйл явцад төдийлөн нөлөөлөхгүй бөгөөд энэ үнэд өөрчлөлт орж нэмэгдэхгүй гэсэн санаагаар захиалагч компанидаа мэдэгдсэн байдаг” гэж үндэслэлгүй дурджээ.

Тухайн нэхэмжлэлд дурдсан үндэслэлгүй асуудал нь 2021 оны 11 сарын 02-ны өдөр өгсөн 1,363 ам.доллар байна гэсэн үнэд огт байгаагүй маршрут гаргаж “Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх үнэ” гэсэн нь худал зүйл бөгөөд ямар ч хамаагүй аргаар манай компаниас нэмэлт төлбөр авах гэсэн санааг агуулж байгаагаас гадна шүүхийг мэдээллээр төөрөгдүүлсэн үйлдлийг дараах баримтаар нотолж байна. Үүнд:

1.         2021 оны 10 сарын 14-ний өдөр Юнайтед Шиппинг ХХК-иас тээврийн үнийн санал болон тээврийн маршрутыг манай компанид маш тодорхой өгсөн. Үүнийг манай компани хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд: shanghai esportiin gaali shipper hiih – Incheon – Ulaanbaatar city /Ud-t Import gaaliig hiih une

2.         Юнайтед Шиппинг ХХК нь тээврийн үнийн санал болон маршрут нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан Шанхайн үйлдвэрийн агуулахаас Шанхайн онгоцны буудал хүртэлх маршрут болон тээврийн үнэ бичигдээгүй, мөн ямар ч хэлэлцээ байгаагүй болно.

3.         Манай компани 18 жилийн турш олон тээвэр зуучийн компанитай хамтын ажиллагаатай байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд бараа, бүтээгдэхүүн тоног төхөөрөмж импортлохдоо аль ч улсаас Монгол улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үнийн саналыг авч, тухайн үнээр ачаа барааг тээвэрлүүлж ирсэн. Тээврийн үнийн санал, маршрутыг тогтооход илгээгч улсын үйлдвэрийн агуулахаас тухайн улсын онгоцны буудал хүртэлх үнэ гэж гаргуулан авах, илүү зардал гаргах шаардлага байхгүй. Учир нь Шанхайн онгоцны буудалд манай ямар ч үйл ажиллагаа байхгүй, хэн нэгэн этгээдэд хүлээлгэн өгөхгүй бөгөөд зөвхөн Монгол улс Улаанбаатар хот гэсэн маршрут, үнийн саналыг гаргуулж, хэлэлцэн тохирсон.

4.         Ачааны жин 85кг болсон тухай мэдээлэл үйлдвэрлэгчийн албан ёсны Packing List-ийг 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 12:28 цагт манай компаниас Юнайтед Шиппинг ХХК-д илгээснийг тус компани хүлээн авч Шанхай дахь агентаасаа хариу ирэхээр мэдэгдье гэсэн. Гэтэл тухайн ачааны жинг манай компаниас өгсөн, мөн тодорхой байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ачааг очиж авах үед ачааны жин, хэмжээ, бодит байдал дээр 1.03м.куб 85кг байсан бөгөөд манай байгууллагын зүгээс ачааны бодит жин 1.03м.куб 85кг байгааг мэдэгдэж, үнэд өөрчлөлт орох, өсөх талаар мэдээллийг хүлээн авагч ХХК- д өгсөн ” гэж худал бичсэн нь дээрх байдлаар нотлогдож байна.

Нөгөө талаас 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Packing List-ийн 85кг болсонтой холбоотой мэдээллийг Юнайтед Шиппинг ХХК-д илгээсний дараа өдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10:10 цагт тус компаниас “.....Дараах ачааны үнэд өөрчлөлт орсон тул шинэчилсэн үнийн санал хүлээн авна уу ТОТАL:1363$  ” гэж мессежээр үнэд өөрчлөлт орсон талаар мэдэгдсэн нь манай компаниас хүргүүлсэн ачааны жин 85кг-д тооцож бодсон нь үүгээр нотлогдож байгаа юм.

9.         2021 оны 11 дүгээр сарын 15-ны 12:22 цагт Шанхайн ачаа БНСУ-ын Инчеонд ирсэн байна, дараагийн хуваарийг агентлагаас лавласан байгаа хариу ирэхээр илгээх болно гэсэн мессежийг Юнайтед Шиппинг ХХК-иас wechat-р ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Улмаар 2021 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл нислэгийн хуваарьт оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээ солилцож байсан. /11 сарын 17 өдөр, 12 сарын 01-ний өдрийн wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Гэтэл Юнайтед Шиппинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ачаа БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудал дээр 2021.12.02-ны өдөр ирж ” гэж худал бичсэн. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 12:22 цагт “Шанхайн ачаа БНСУ- ын Инчеонд ирсэн байна ” гэсэн мессежээс зөрүүтэй байгаа нь нотлогдож байна.

10.       2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Юнайтед Шиппинг ХХК-иас гэнэт ачааны бодит жин өөрчлөгдсөн тул шинэчилсэн тээврийн үнэ илгээж байна, баталгаажуулж өгнө үү гээд А/F:2176$, ЕХW:384$, ТОТАL:2560$ гэсэн мессежийг wechat-аар ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

Үүний хариуд манай компани “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ачааны Packing List-ийг танай компани руу явуулахад 85кг, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхайд үйлдвэрлэгчийн агуулахаас ачааг танай агент хүлээн авахад 85кг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шанхайгаас Инчеон руу тээвэрлэхэд 85кг гэж байхад жин өөрчлөгдсөн тухай 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр мессеж ирүүлсэн нь өөрчлөгдөөгүй жинг дахин өөрчлөгдсөн мэтээр хэлж тээврийн үнийг нэмэгдүүлэх санааг агуулж байсан гэж харж байна.

Гэтэл Юнайтед Шиппинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ачааг Инчеон нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу ачуулахын өмнө ачаанд хэмжилт хийлгэн 1.03м.куб 85кг байгааг дахин баталгаажуулан..." гэж ачааны жин өөрчлөгдөөгүй болохыг Юнайтед Шиппинг ХХК баталсан атлаа, түүний дараа нь “....ачааны жин нэмэгдсэнтэй холбогдуулан тээврийн үнэ 2560 ам.доллар болж нэмэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг ХХК-д мэдэгдсэн,, гэсэн нь худал бөгөөд үндэслэлгүй байна.

11.       2021 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 14:25 цагт Юнайтед Шиппинг ХХК-с танай ачаа Улаанбаатарт өчигдөр орой ирсэн байна гэсэн мессежийг wechat-аар ирүүлсэн. /wechat харилцааны зургийг нотлох баримтаар хавсаргав/

12.       2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Юнайтед Шиппинг ХХК-с 2,535 ам.доллар буюу 7,227,285 төгрөгийн үндэслэлгүй нэхэмжлэхийг манайд ирүүлсэн. Манай компани ачааны жин өөрчлөгдөөгүй байхад тээврийн үнийг яагаад 2 дахин нэмсэн тухай асууж үндэслэлгүй үнэ нэмснийг зөвшөөрөхгүй, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр талуудын баталгаажуулсан 1363 ам.долларын төлбөрийг төлнө гэдгийг утсаар мэдэгдсэн.

13.       2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай компани ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг хүлээн авсан.

Энэхүү ачаа болох эмнэлгийн хэрэгсэл /хиймэл амьсгалын хошуувч/ нь ЭМЯ-ны захиалгаар нийлүүлэх COVID-19-ИЙН яаралтай бараа байсан бөгөөд Монгол улсын хил нээгдээгүй байсан.

Тухайн ачаа 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийн хооронд онгоцоор Улаанбаатарт ирсэн хугацаа нь захиалагчид нийлүүлэх хугацаанаас хэд хоногоор өнгөрсөн байсан тул Юнайтед Шиппинг ХХК-ийн тээврийн үнийг үндэслэлгүйгээр, ойлгомжгүйгээр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөөгүй ч ирүүлсэн нэхэмжлэхийг өөрчлөхгүй байсан нь бидний ажилд хүндрэлтэй байсан юм.

Иймд манай компани тухайн нөхцөл байдалд аргагүй эрхэнд тус компанид хүлээцтэй хандан эхний ээлжид ЭМЯ-нд нийлүүлэгдэх бараа нь чухал байсан учраас нэхэмжлэхийн талаар маргаан хийх цаг байгаагүй.

2021 оны 12 сарын 7-ны өдөр барааны гаалийн бүрдүүлэлтийг бид нэн яаралтай хийж 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн.

Гэтэл Юнайтед Шиппинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үнэ нэмэгдсэн талаарх мэдээллийг ХХК-д мэдэгдсэний дараа ХХК нь гаалийн татвар, холбогдох төлбөр тооцоог нэмэгдсэн үнээр буюу 2560 ам.доллароор тооцон хийж бараагаа хүлээн авсан байдаг гэсэн нь манай компанийг тухайн тээврийн үнийг хүлээн зөвшөөрсөн мэтээр буруу бичсэн байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан манай компани тухайн барааны Юнайтед Шиппинг ХХК-ийн үндэслэлгүй нэмэгдүүлсэн дүнтэй нэхэмжлэхээс болж гаалийн болон бусад татвар, хураамжийг илүү төлсөн мөнгөн дүнг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “Манай байгууллагын зүгээс тээврийн төлбөрийн үнийн зөрүү 1197 ам.долларыг хэзээ төлөх талаар удаа дараа тодруулахад удахгүй төлнө гэдэг байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс энэ төлбөрийг төлж чадахгүй талаар хэлдэг болсон. Учир нь тээврийн үнэ нэмэгдэх тухайг БНХАУ-ын Шанхай хотоос ачаа хөдлөхийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг тайлбарыг хэлж байгаа ч манай агент үйлдвэрээс ачааг очиж авах үед ачаа бодит байдал дээр жин нь нэмэгдсэн байна. Иймээс тээврийн үнэд өөрчлөлт орно, үнэ өснө гэдгийг бид урьдчилан мэдэгдэж байсан юм” асуудал нь үндэслэлгүй юм.

Учир нь энэхүү тээврийн төлбөрийн үнийн зөрүү гэх 1197 ам.долларын тоон дүнг ч бүрэн мэдэхгүй, зөвхөн анх тохирсон мөнгөн дүн болох 1363 ам.доллар буюу 3,885,913 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Юнайтед Шиппинг ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дах төгрөгийн 415057999 дугаартай харилцах дансанд шилжүүлж тооцоо дуусгасан.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2а. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь бид эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэлт засвар үйлчилгээний ажиллагаа явуулдаг. Үндсэн үйл ажиллагаа импорт тул бид процесс яаж явдгийг мэднэ. Бид тээврийн компаниас үнийн санал аваад худалдан авагчдаа санал болгодог. Үүний дараа амьсгалын аппаратын хошуувч маск захиалсан. Улмаар үйлдвэрлэгчээс жин нь 72 кг гэснээр нэхэмжлэгчээс үнийн санал авахад 1,136 доллар гэсэн. Үүнд үйлдвэрлэгчээс аваад Улаанбаатарт авчрах үнэ байсан. Гэтэл үйлдвэрлэгчээс ачааны дагалдах бичиг ирсэн. Гэтэл 72 кг гэсэн боловч 85 кг байна гэж хэлсэн. Үүнийг нэхэмжлэгчид илгээсэн. Улмаар нэхэмжлэгч нь 85 кг болсон бол 227 доллароор үнэ нэмэгдээд 1,363 доллар болно гэсэн. Энэ үнийг бид зөвшөөрсөн. Ингээд манай ажилтан нэхэмжлэгчтэй харилцсан. Ингээд талууд үнийг баталгаажуулсан. Ви чатаар баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үйлдвэрлэгчээс ачааг авсан. Дараа нь нэхэмжлэгч нь ачааны үнэ хэвээрээ гэдэг мэдээлэл ирүүлсэн. Үүний дараа 1,363 доллароор тээвэрлэлт эхэлсэн ба Инчоноор дамжин Улаанбаатарт ирэх байсан. Ачаа нь 2021.11.15-нд Инчонд очсон. Тухайн үед цар тахлаас болоод ачааны хуваарь удаан байснаас бид хүлээсэн. Дахиад 14 хоног хүлээсэн. 2021.12.1-ний нислэгт оруулахаар ажиллаж байна гэж нэхэмжлэгч хэлсэн. Гэтэл 2-ны өдөр тээврийн төлбөр 2,567 доллар боллоо гэж мэдэгдэл ирсэн. Ачаа 4-ны өдөр Улаанбаатарт ирсэн. Гэтэл 6-ны өдөр нэхэмжлэгчээс тээврийн нэхэмжлэл ирсэн ба 2,535 доллар гэсэн байсан. Ингээд ачаа өөрчлөгдөөгүй байхад төлбөр яагаад 2 дахин нэмэгдэв гэсэн асуудал яригдсан. Улмаар бид 2 тал ви чатаар баталгаажуулсан 1,363 доллароор тооцно гээд энэ үнээр төлбөрийг төлсөн. Манай компани 2021 онд нэлээд их ачаа тээвэрлүүлж авсан. Нэхэмжлэгчээр бол 1 л ачаа тээвэрлүүлсэн. Бид DHL-р ачаа тээвэрлүүлсэн. Тэгэхэд тээврийн төлбөр нь 1 кг тутамд 5,85-7 доллар хүртэл үнэлгээтэй байсан. Энэ талаар санхүүгийн баримт байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн 1,363 доллар нь 1 кг-д 16,03 доллар болж байгаа юм. Нэхэмжлэгчийн 2 дахин нэмэгдүүлсэн үнэ нь 1 кг-д 29,82 доллар болж байгаа юм. Гэтэл анхны 16,03 нь зах зээлийн үнээс 2 дахин их байхад дахин нэмж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2,560 долларыг зөвшөөрөөд гаалийн татвар төлсөн гэж байна. Ачааг гаалиас авахад дагалдах бичиг баримт болон тээврийн зардлын нэхэмжлэх хэрэгтэй байдаг. Нэхэмжлэгчээс 2,560 гэсэн нэхэмжлэх ирсэн байсныг манай ажилтан учрыг нь мэдэлгүй төлөөд авсан байсан юм. Учир нь ачаа их удаж ирсэн тул буруу гэж маргах боломжгүйгээр авсан.

 

2б. Нэхэмжлэгч нь анх үнээ нэмсэн тул анхны үнэ нэмэгдсэн гэдэг. Бид -с лавлагаа авсан. Гэтэл 2021 онд үнээ нэмээгүй гэсэн албан тоот өгснийг шүүхэд өгсөн. Ачаа тээвэрт дагалдах бичиг нь хэрэгт авагдсан. Анхны жин нь 72 кг гэсэн байдаг. Улмаар анхны үнэ нь 1 кг нь 14 доллар байсан. Дахиад дагалдах бичиг ирж 82 кг болсон тул 1,363 доллар гэсэн ба энд хураамж орсон гэсэн. Энэ үнээр ачаа тээвэрлэгдээд явж байсан. Энэ үнэ нь 1 кг-д 13 доллар оногдож байсан тул зөвшөөрч байсан. Ачаагаа авсан чинь 2,560 доллар гэсэн нэхэмжлэх ирсэн. Гаалийн бичиг дээр 85 кг-р байгаа юм. Нэхэмжлэгч нь MK трансаар тээвэрлүүлсэн гэсэн ба бид тэндээс үнийн санал авахад 6 доллар гэсэн ба харин одоогийн нэхэмжлэлийн үнээр бодвол 30 доллар болоод байгаа юм. Хэрэгт байгаа баримтаар тухайн үед үнэ 6-7 доллар байсан. Мөн хэрэгт 2,560 доллартой холбоотой ямар ч баримт хэрэгт байхгүй. -р тээвэрлүүлсэн боловч өөр газраар тээвэрлүүлсэн байсан ба энэ талаар хэрэгт баримт байдаггүй. Хэрэгт байгаа гаалийн баримтад эзлэхүүнээр тооцох талаар байхгүй харин зөвхөн 85 кг л гэж байгаа гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс ачаа тээвэрлэлтийн дагалдах бичиг /хх163-164/, агаарын замын хуудас /хх227-228/, урьдчилсан нэхэмжлэх /хх229-230/, сав баглаа боодлын жагсаалт /хх231-232/,

3б. Хариуцагчаас “” ТӨХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-612 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 05/834 дугаар албан тоот /хх118, 162/, “” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/045 дугаар албан тоот, түүний хавсралт /хх119-120/, “” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/28 дугаар албан тоот /хх137/, үнийн санал /хх160/, өөрийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 373, 372 дугаар албан тоот /хх241, 243/, өөрийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тушаал /хх242/,

3в. Шүүх зохигчдын хүсэлтээр 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус үзлэг хийсэн /хх150-151, 244-245/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,392,921.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,516.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүрэгт 1,197 ам доллар буюу 3,692,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад валютын ханшны өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг 4,134,438 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

 

3.         Хариуцагч “” ХХК нь гэрээний үнийг анх 1,136 ам доллароор тохиролцож, ачааны жин нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ 1,363 ам доллар болж нэмэгдсэнийг төлсөн, тээвэрлэлтийн явцад 2,560 ам доллар болсон нь үндэслэлгүй гэж маргасан.

 

4.         Хариуцагч нь БНХАУ-н Шанхай хотоос 0.571 м.куб эзлэхүүнтэй, 72 кг жинтэй эмнэлгийн хэрэгсэл буюу хиймэл амьсгалын хошуувчийг Улаанбаатар хот уруу тээвэрлүүлэх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч 1,136 ам долларын хөлс төлөхийг санал болгосон. Улмаар үйлдвэрлэгчээс нэхэмжлэгчийн хамтран ажиллагч ачааг хүлээн авах үед ачаа нь 85 кг жинтэй болж өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгч нь хөлсийг 1,363 ам доллар болж нэмэгдэх талаар хариуцагчид мэдэгдэж улмаар хариуцагч зөвшөөрч, ачааг хүлээн авсны дараа уг хөлсийг төлсөн. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

 

5.         Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна. Тээвэрлэлтийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлага тавигдахгүй тул зохигчдын хооронд аман буюу цахим хэлбэрээр үнийн санал авах замаар хийгдсэн энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр юм. Түүнчлэн зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин ачаа тээвэрлэлтийн гэрээний хувьд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар ачааны дагалдах бичгийн хэлбэрээр байгуулагдах бөгөөд хэрэгт холбогдох ачааны дагалдах бичиг нотлох баримтаар авагдсан тул зохигчдын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээ хүчин төгөлдөр байна. /хх227-228/

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

6.         Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн хөлсийг ачааны эзлэхүүнээр тооцно гэж тайлбарласан бол хариуцагч нь дагалдах бичигт ачааны эзлэхүүний хэмжээ заагдахгүй тул бодит жингээс тооцно гэж маргасан. Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1-д дагалдах бичигт тусгагдах зүйлийн талаар зохицуулсан байх ба мөн зүйлийн 387.1.8-д ачааны жин буюу хэмжээний талаар тусгахаар зохицуулсан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн гаргасан ачааг тээвэрлэсэн “” ХК болон “” ХХК нь тухайн үед тээвэрлэлтийн хөлсөнд өөрчлөлт оруулаагүй, цаашлаад DHL компанийн үнийн саналтай харьцуулахад шаардаж буй хөлс нь хэт өндөр гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үнийг бусад этгээдийн үнийн саналтай харьцуулах замаар тогтоохгүй юм. /хх118, 157, 160, 119-120/

 

7.         Гэрч О. нь шүүх хуралдаанд агаарын тээврийн ачаанд жинг эзлэхүүнээр тооцох бөгөөд 1 м.куб ачааг 167 кг гэж тооцдог гэж тайлбарласан. Мөн барааны дагалдах бичигт бүх жин 85 кг, төлбөр тооцох жин 172 кг гэсэн байна. Эдгээрийг харьцуулан үзвэл энэ төрлийн ачааны төлбөрийг эзлэхүүний хэмжээтэй уялдуулан тооцдог гэж үзэх үндэслэлтэй байна. /хх163/

Түүнчлэн нэхэмжлэгч нь эзлэхүүний хэмжээг БНСУ-д ачаа ирсний дараа баталгаажуулсан, харин БНХАУ-д бодит жин буюу анхны мэдүүлэгт 72 кг байсан бол бодит байдалд 85 кг болсонтой холбогдуулан төлбөрт өөрчлөлт оруулсан гэж тайлбарласан.

Эдгээрээс үзэхэд анхны мэдүүлгээр 72 кг жинтэй, 0,571 м.куб эзлэхүүнтэй ачааг 1,136 ам доллароор тээвэрлэхээр тохиролцож, улмаар ачааны бодит жин 85 кг болсноор хөлсийг 1,363 ам доллар болгон өөрчилсөн. Энэхүү өөрчилсөн хөлсийг хариуцагч зөвшөөрч, төлсөн. Улмаар ачааны эзлэхүүн нь 1,03 м.куб болж өөрчлөгдсөн байх тул дээрх үндэслэлээр ачааны эзлэхүүнтэй уялдуулан хөлсийг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү тооцвол 0.571 м.куб ачаанд 1,363 ам долларын хөлс авахаар тохиролцсон тул 1 м.куб ачааг 2,387.04 /1*1,363/0.571/ ам доллароор тээвэрлэхээр тохиролцсон бөгөөд тээвэрлэгч буюу нэхэмжлэгч нь 1.03 м.куб ачаанд 2,458,65 /2,387.04*1.03/ ам доллар шаардах эрхтэй байна.

Улмаар зохигчид 1,363 ам долларын хөлс төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй тул 1,095.65 ам долларын  хөлс төлөх үүрэг гүйцэтгэгдээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны төгрөг, ам долларын харьцах нийтэд илэрхий албан ханш нь 3.096.72 төгрөг байх тул хариуцагчаас 3,392,921.27 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

8.         Харин нэхэмжлэгчийн шаардаж буй ам долларын дүн өөрчлөгдөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад валютын ханш өөрчлөгдсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.

 

9.         Зохигчдоос ирүүлсэн цахимаар харилцан санал гаргаж байсан, тохиролцсон гэх баримтууд нь хуульд заасан бичгийн хэлбэрийн нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим баримтад орчуулгын тэмдэг дарагдсан боловч үндсэн гадаад хэл дээрх баримт нь мөн адил нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдав.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 3,392,921.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,516.73 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 87,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,236.74 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД