Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/03121

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр

              Дугаар 183/ШШ2023/03121                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.С,

 

Хариуцагч: Ц.Б нарт холбогдох,

 

147,267,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С нь 147,267,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.С, Ц.Б нарт холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр бэлэглэгч Л.С нь 107.72 м.кв талбайтай, 3 өрөө, 194,400,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэг хүлээн авагч Ц.Б-н нэр дээр шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүсэхээр харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү дээрх 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар Л.С нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг асуудлаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй. 

 

Дээрх бэлэглэлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан хариуцагч Ш.С, Ц.Б нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Го банк ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 90,000,000 төгрөгийг зээлжээ. Уг зээлийн гэрээний зүйл болох 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгч болон бусад гадны хүмүүстэй хамтран ажиллаж байгаа бизнест хөрөнгө оруулсан, нэхэмжлэгчид өгсөн гэж хариуцагч татгалзаж байгаа боловч хэргийн материалд авагдсан баримтаар уг татгалзал нотлогдохгүй байна.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор Голомт банк ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, түүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд хариуцагч нарын Голомт банк ХХК-д төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нэхэмжлэгч төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. 

 

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө,түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан тул Г ХХК-нд 77,920,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 937,750 төгрөг нийт 78,857,750 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарын өмнөөс төлж, өөрийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан байх тул хариуцагч нараас 78,857,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээний зүйлийг бодитоор хариуцагч Ш.С, Ц.Б нарт шилжүүлээгүй болох нь К.Мн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  дугаар шийдвэртэй иргэний хэргийн  дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгийг өгчээ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-т Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл, тухайн зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заажээ. Хариуцагч нар нь орон сууцыг өөрийн бодит эзэмшилдээ аваагүй, гэрч К.М орон сууцыг шилжүүлж ашиглахдаа, ямар нэгэн ашиг, орлого олоогүй байх тул орлого буюу 54,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авсныг түүнд учирсан хохиролд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 54,000,000 төгрөг + 14,410,000 төгрөг = 68,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493,3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.С, Ц.Б нараас 78,857,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68,410,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 894,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.С, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 552,238.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Израйль улсын иргэн Л.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ