| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2020/04605/и |
| Дугаар | 183/ШШ2023/01481 |
| Огноо | 2023-05-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2023/01481
| 2023 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2022/03565 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: финанс ББСБ ХХК,
Нэхэмжлэгч: ХХК нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Х ХХК нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1.358.733.333 төгрөгнөөс С ХХК-иас 760.890.667 төгрөгийг Мэ ББСБ ХХК-д, 597.842.667 төгрөгийг Б ХХК-д тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, С ХХК, Их ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй М ХХК, Б ХХК нарт холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Мэ ХХК-ийн төлөөлөгч Б.С,
Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун,
нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ня,
Хариуцагч Со ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ХХК-ийн төлөөлөгч Ц.М ,
хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК, Бэл капитал ХХК нар зээлийн гэрээний үүрэгт нийт 1.358.733.333 төгрөгнөөс С ХХК-иас 760.890.667 төгрөгийг Мэ ББСБ ХХК-д, 597.842.667 төгрөгийг Бэ ХХК-д тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бэ К, Мэр ББСБ ХХК нар хамтарч С групп ХХК-д 500.000.000 төгрөгийн зээл олгосон. Со ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Г ийн эхнэр н.Ба өмнө нь манайхаас зээл авдаг байсан. Б.Га захирал манайд хүсэлт гаргахдаа ТЭЦ-3 ТӨХК-ийн ажилчдын байрыг барьж байх явцдаа зогсолтод орсон, одоо хувь хүн, санхүүгийн байгууллага бидэнд зээл олгохоос татгалзсан байдалтай байгаа. Хэрвээ танайх манайд 500.000.000 төгрөгийн зээл олгох юм бол барилгын ажил ямар нэг байдлаар явагдаж байгаа гэж харагдана. Мөн татвараа өгч дуусаад дараагийн санхүүжилтийг авах тулах цэг нь болох ёстой мөнгө гэж ойлгосон. Тиймээс Ц.Мө, Б.Г, н.Б гэдэг хүмүүст туслахаар шийдсэн. Барилга барьж дуусах үед ирээдүйд олох орлого нь тодорхой гэж материалуудаа бүрдүүлж өгч байсан. Эдгээр хүмүүсийн өгсөн баримт нь шаардлага хангахгүй байсан боловч маш их итгэж байсан учраас үйл ажиллагааг нь дэмжиж, хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах юм байна гэж манай хоёр компани зээл олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хоёр компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Дан ганц М ХХК-иас зээл олгоход хамгийн дээд тал нь 280.000.000 төгрөг олгох боломжтой байсан ба 220.000.000 төгрөг дутсанаар тулах цэг болсон хөрөнгө нь тус ч биш, ус ч биш болох байсан учраас өөрийн хамаарал бүхий Бэ ХХК-ийг татан оролцуулсан. Syndicated loan /Синдикат лоун/ буюу нэг нөхцөлийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн хамтарсан зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Хүчээр хоёр компанийг оролцуулсан зүйл байхгүй. Эдгээр хүмүүс энэ мөнгийг төлөх ямар ч хүсэл байгаагүй, манайхаас ямар нэг зардалгүйгээр мөнгө босгож, мөнгө бүрдүүлэх зорилготой байсан ба олон зүйл дээр залилангийн шинж чанартай байсан нь харагдаж байна. 4-5 жилийн өмнөх инфляци, ам.долларын ханш хэр байсан, одоо хэр зэрэг өссөн, хил гааль яаж хаасан, бодлогын хүү үүнээс болж хэрхэн өссөн зэргийг хэлэх нь зүйтэй байх, тухайн үеийн 500.000.000 төгрөг одоогийн 300.000.000 төгрөгт хүрэхгүй ханштай байна. Хэрвээ энэ зээл манайд цаг хугацаандаа орж ирсэн бол бид эдгээр эдийн засгийн өөрчлөлтөөс хөрөнгөө хамгаалж, ашиг орлогоо нэмэгдүүлж, татвараа төлөх байсан. Бид төлөх ёстой төлбөрөө цаг тухайд нь төлж, ажилчдадаа нэг удаа ч хохироож үзээгүй, нийгмийн хариуцлагатай компани. Зээл эргэн төлөлт хугацаандаа орж ирээгүйн улмаас манай хоёр компанийн үйл ажиллагаа доголдсон. Би энэ талаар Б.Г захиралд олон удаа хэлж байсан. Анх зээл авахдаа бидний тамгыг ав, хүнээ оруулчих, өөр юу авах вэ гэх мэтээр бидний итгэл үнэмшлээр тоглосон. Бид зээлээ төлөхгүй бол шүүхэд хандана гэж хэлэхээр Б.Г нь би шүүхийн процессыг хэрхэн удаашруулахаа мэднэ, чи шүүхэд хандаад яахав дээ гэж олон удаа хэлж байсан. Манайхаас татан төвлөрүүлсэн мөнгөө төлөх бүрэн боломжтой байсан. Орон сууц нь ашиглалтад орж, айлууд нь нүүж орсон. Манай өгсөн 500.000.000 төгрөг болон бид энэ хүмүүсийн зээлийн мэдээллийн санг бууруулаагүй учир ХХК-иас дахин мөнгө авах бололцоо нөхцөл бүрдсэн. Бид маш олон удаа хүлээцтэй хандаж, олон төрлийн тусламж үзүүлсний үндсэн дээр энэ барилга ашиглалтад орсон. Шүүхийн маргаантай байгаа гэрчилгээний асуудал байгаа боловч тэр хүмүүс эдний компанид мөнгөө төлчихсөн байхад манай мөнгийг төлөх ямар ч сонирхолгүй байна. Бид анх энэ зээлийг олгоход 10 хүн ажиллуулдаг байсан бол одоо үйл ажиллагаагаа хумьж 5 хүн ажиллуулдаг болсон. Дахин хэлэхэд бидний олгосон энэ зээл бол Синдикат лоун зээл юм. Нэг зээлдэгчээс санхүүжилт олгохын тулд хамтран ажилладаг, хамаарал бүхий компаниуд нэгдэж, зээл олгодог санхүүжилтийн хэлбэр байдаг. Зээл авч байгаа хүндээ олон зээлдэгчийн олон нөхцөл шаардлагыг биелүүлэхгүй, нэг нөхцөл дор олон хүнийг хамруулж, хүссэн хэмжээний санхүүжилтээ авч чадах давуу талтай тул бид зээл олгосон. Нэг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, нэг гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч урьд нь эвлэрч байсан. Иймд хариуцагч С ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооцож, үндсэн зээл 280.000.000 төгрөг, үндсэн хүү 422.090.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.800.000 төгрөг, нийт 760.890.667 төгрөг нэхэмжилж байна. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч Бэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мэ ХХК, Б ХХК нар С ХХК-д сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 500.000.000 төгрөг олгохоор болж, 87 тоот зээлийн гэрээ байгуулсан. Дээрх 500.000.000 төгрөгийн 220.000.000 төгрөгийг манай компани С ХХК-д олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон ч С ХХК зээлээ төлж барагдуулаагүй. Иймд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрсэн боловч хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрэл хүчингүй болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлсэн. Үүний улмаас зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрч манай компани өнөөдрийг хүртэл мөнгөө эргүүлж авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 220.000.000 төгрөг, үндсэн хүү 331.642.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.200.000 төгрөг, нийт 597.842.667 төгрөгийг С ХХК-иас нэхэмжилж байна. С ХХК-ийн гаргаж байгаа бизнесийн ёс зүйгүй, хариуцлагагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах, эдийн засгийн эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Мөн барьцааны гэрээний дагуу И ХХК-ийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангасан бол манай компанийн үйл ажиллагаа доголдохгүй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагч И ХХК, С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мө , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ТЭЦ-3 ТӨХК-ийн ажилчдын орон сууцыг захиалан бариулах гэрээг 2015 онд байгуулж, 2022 оны 7 дугаар сард дуусгасан. Бид барилга угсралтын тусгай зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт хийдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтгүйгээр манай компанийг залилангийн, шүүхэд нөлөөлдөг компани гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 7 жил төрийн өмчит компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани маш их хохирсон. Энэ асуудлаар бид манай өмч хөрөнгө рүү ТЭЦ-3 ТӨХК-ийг дайрсан хэргээр эрүүгийн журмаар гомдол гаргаж, шалгуулж байна. Барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авдаг. Ажил хийсэн хүмүүс нь хохирч, банк бус санхүүгийн байгууллагууд хөлждөг гэдгийг Монголын ард түмэн нийтээрээ мэдэж байгаа. Барьцаа хөрөнгөө алдахын даваан дээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад ББСБ-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээ хууль ёсны үндэслэлтэй байх ёстой гэж хэлсэн. Бидэнд тусалсан зүйлийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Бид мөнгө авсан, буцааж өгөх ёстой гэдэг утгаар унаж байгаа машин, амьдарч байгаа орон байраа алдсан байсан. И а ХХК-ийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, барилгын зураг төсөл батлуулах, хүү, алданги тооцохоос өмнө зарж борлуулах энэ эрхийг боймилж ирсэн. Нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаанууд дээр тамга хурааж авсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Үүнээс болж манай компанид эдийн засгийн хохирол учирсан. Зөвхөн манай талыг залилан хийсэн юм шиг зүйл ярихгүй байхыг хүсмээр байна. Мөн шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна. Үнэн зөв зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн эсэх дээр шүүх үнэлэлт дүгнэлт хийх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ өөрөө нотлох ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тусгай хуулиар зохицуулагдсан банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Дээрх хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулсан гэдгээ нотлох ёстой. Мэ ХХК нь 280.000.000 төгрөгөөс илүү зээл гаргаж чадахгүй тул тэр хэмжээний зээл олгосон гэдгээ сая ярьлаа. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 36.333.333 төгрөг, нийт 236.333.333 төгрөгийг зээлдүүлсэн. Бэл капитал ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 43.986.166,67 төгрөг, нийт 173.986.166,67 төгрөгийг өгсөн. Нийт 410.319.500 төгрөг, мөн өмнө олгосон зээл болох 36.013.833 төгрөг авсан гэдэгт маргахгүй төлнө, харин 3 сарын хүүг урьдчилан авсныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэв.
4.Хариуцагч И ХХК, С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М нь С ХХК-д 280.000.000 төгрөгийн зээл олгосон, илүү зээл олгох эрхгүй учраас хөрөнгө оруулагч татаж оруулсан гэж хэллээ. Хуулиараа 280.000.000 төгрөгнөөс илүү мөнгө олгох ёсгүй, хориотой байсан. Хуульд зээлийг бүрэн олгож, урьдчилсан хүү авах эрхгүй талаар заасан. Төрөөс олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ашиглаж, гуравдагч этгээдтэй нийлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасныг баримталж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой заалтуудыг удирдлага болгож, зээл олгосон нь өөрөө Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхой гаргаж ирж байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг өөр тусгай хуулиар зохицуулахыг Иргэний хуулийн 451.3 дахь хэсэгт заасан ба Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1.9-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэж энэ хуулийн 6.1-т заасан этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болохыг, 4 дүгээр зүйлийн 4.1.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-т заасан үйлчилгээг хэлэхийг, 7 дугаар зүйлийн 7.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд зээлийн үйл ажиллагаа орохыг тус тус тодорхойлсон байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасан бас нэг өөр тусгай хууль болох Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаа гэж ойлгогдож байна. Түүгээр ч зогсохгүй мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн зохицуулалтууд байгаа нь Иргэний хуулийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар дэд бүлгийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсныг харуулж байна. Гэтэл Бэ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлсэн эсэх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй эсэх гэх мэт нотлох ямар ч баримтгүй хирнээ Иргэний хуулийн 4 дүгээр бүлгийг зөрчиж, зээлийн гэрээ хийж, түүнийгээ үндэслэж. зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж шүүхэд хандаж байгаа нь яав ч хуульд нийцэхгүй, үндэслэлгүй нэхэмжлэл юм. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.9-т заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хууль бус гэрээг дагаж хийгдсэн И ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ нь мөн хууль бус юм. Иймд талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг хоёр компанийн санхүү холилдсон зүйлгүй. Бид гэрээндээ М СБ ХХК-иас 280.000.000 төгрөгийг, Б ХХК-иас 220.000.000 төгрөгийг олгосон гэдгээ тодорхой зааж, гаргаж байгаа нэхэмжлэлдээ тус бүрт нь хүү бодож, улсын тэмдэгтийн хураамж төлж, ялгаатай болохыг маш тодорхой заагласан. 500.000.000 төгрөгийг зээлүүлэхийн өмнө С компанийн өмнө нь үйл ажиллагаанд зориулж авсан 36.013.833 төгрөг, мөн тус компанийн захирлын өөрийнх нь хүсэлтээр эхний 3 сарын хүүг тухайн үед төлөх санхүүгийн боломжгүй тул 3 сарын хүүгийн төлбөр 53.666.667 төгрөгийг суутгуулъя гэсэн саналыг хүлээн авч, /36.013.833+53.666.667/= 89.680.500 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 500.000.000 төгрөгөөс хасаж тооцон үлдэгдэл 410.319.500 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулж, мөнгийг олгож, зээл авсан нь үнэн. Энэ хэмжээний мөнгө орж ирсэн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, баримтаар нотлогддог. Бэл капитал ХХК дээр нэмэгдүүлсэн хүү тооцож байна гэж хэллээ. Банк бус санхүүгийн байгууллагаас хийсэн гэрээ учраас тухайн гэрээний загварыг ашиглаж, нөгөө талаас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Б капитал ХХК нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй гэж маргаж байгаа бол энэ хэсгийг бид хүлээн зөвшөөрч болно. Үүнтэй холбоотойгоор гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийг зарим зүйл заалтыг тайлбарласан. Тус тогтоолын 5.1 дэх хэсэгт хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэж юуг хэлэх талаар тайлбарласан байна. Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй, компаниуд хоорондоо зээл олгосон асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зохицуулагдана. Үүнийг хориглосон зохицуулалт байхгүй тул эдгээр гэрээнүүд нь хүчин төгөлдөр юм. Б к ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллага биш болохыг анхнаасаа талууд ойлгож, гэрээ байгуулсан. Үүний улмаас зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Санхүүгийн зохицуулах хороонд хандаж зөрчил эсэхийг тогтоолгох боломжтой гэж үзэж байна. С ХХК, ХХК нар адилхан хувьцаа эзэмшигч, эзэнтэй компаниуд бөгөөд Со ХХК нь энэ зээлээ төлж чадахгүй бол Их ХХК-ийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, барьцааны гэрээг хуульд нийцүүлэн хийж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20/147 дугаар итгэмжлэл, М ББСБ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, Бэ , ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-00087 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн БГ-00087 дугаар барьцааны гэрээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, И ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, И ХХК-ийн дүрэм, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, санхүүгийн тооцоо нийлсэн акт, Б.Г ийн Хаан банкны дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б ХК-ийн Хаан банкны дансны хуулга, зээл эргэн төлөлтийн хуваарь, аудитын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, Ө ХХК-ийн тайлан, С ХХК-ийн Хаан банкны дансны хуулга,
7.Хариуцагч С ХХК-иас С ХХК, х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тамга хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг ирүүлсэн.
8.Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/АБ2022/05922 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооноос ... шүүхийн журмаар бүрдүүлж, хэрэгт хавсаргасан. Золзаяа шиг бич
ҮНДЭСЛЭХ нь:
1.Мэ ББСБ ХХК, Б ХХК-ийн С ХХК, И ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, С ХХК, И ХХК нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нар хариуцагч С ХХК-ийг хугацаандаа төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж М ХХК 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооцож, үндсэн зээл 280.000.000 төгрөг, үндсэн хүү 422.090.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.800.000 төгрөг, нийт 760.890.667 төгрөг, Б ХХК үндсэн зээл 220.000.000 төгрөг, үндсэн хүү 331.642.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.200.000 төгрөг, 597.842.667 төгрөг, нийт 1.358.733.333 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийн дансаар 410.319.500 төгрөг шилжиж орж ирсэн, энэ хэмжээний мөнгө орж ирсэн гэдэг дээр маргахгүй, мөн өмнө нь 36.013.833 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан, энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байна, харин 3 сарын хүүг урьдчилан суутгаж авсныг, мөн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
4.М ББСБ ХХК нь С ХХК-д 280.000.000 төгрөгийн зээл олгосон, илүү зээл олгох эрхгүй учраас хөрөнгө оруулагч татаж оруулсан. Хуулиараа 280.000.000 төгрөгнөөс илүү мөнгө олгох ёсгүй, хориотой байсан. Төрөөс олгосон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ашиглаж, гуравдагч этгээдтэй нийлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой заалтуудыг баримтлан зээл олгосон нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хууль бус гэрээг дагаж хийгдсэн барьцааны гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж С ХХК, И ХХК нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5. Мэ ББСБ ХХК, Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээний дагуу С ХХК-д Мэ ББСБ ХХК-иас 280.000.000 төгрөг, ХХК-иас 220.000.000 төгрөгийн зээл олгосон. Мэ ББСБ ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, энэ дагуу гэрээ байгуулж мөнгөө шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас хийсэн гэрээ учраас тухайн гэрээний загварыг ашиглаж, Б ХХК 220.000.000 төгрөгийг зээлийн хүү тохирч олгосон. Гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Б ХХК-ийг банк бус санхүүгийн байгууллага биш болохыг анхнаасаа талууд ойлгож, гэрээ байгуулсан. Үүний улмаас зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. С ХХК, И ХХК нар адилхан хувьцаа эзэмшигч, эзэнтэй компаниуд бөгөөд Соёмбо групп ХХК нь энэ зээлээ төлж чадахгүй бол И ХХК-ийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, барьцааны гэрээг хуульд нийцүүлэн хийж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.С ХХК нь Мэ ББСБ ХХК, Б ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-00087 зээлийн гэрээ байгуулж, 500.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, И ХХК-ийн 0000000 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, 1300 м.кв газрыг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан ЗГ-00087 дугаар бүхий зээлийн гэрээ, БГ-00087 дугаар бүхий барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
8.Зээлийн гэрээг байгуулах үед С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г компанийн үйл ажиллагаанд зориулж өмнө нь авсан 36.013.833 төгрөг, түүнчлэн 500.000.000 төгрөгийн нэг сарын хүүг 3.5 хувиар тооцож, 3 сарын хүүгийн төлбөр 53.666.667 төгрөгийг суутгаж, гэрээнд зааснаар эхний 3 сарын мөнгийг өгөхгүйгээр тохирч /36.013.833+53.666.667/= 89.680.500 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 500.000.000 төгрөгөөс хасаж тооцуулан үлдэгдэл 410.319.500 төгрөг дээр талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн тооцоо нийлсэн акт гэх баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба улмаар дээрх мөнгийг хариуцагчид шилжүүлжээ.
9.Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу М ББСБ ХХК 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 36.333.333 төгрөг, нийт 236.333.333 төгрөгийг, Бэ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 43.986.166,67 төгрөг, 173.986.166,67 төгрөг, нийт 410.319.500 төгрөгийг С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г ийн дансанд шилжүүлсэн, мөнгийг хүлээн авсанд талууд маргахгүй байна.
10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.
11.М ББСБ ХХК нь банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд М ББСБ ХХК, С ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь С ХХК-иас уг гэрээний дагуу үндсэн төлбөр, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхтэй байна.
12.Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримтыг үндэслэн С ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 280.000.000 төгрөг, үндсэн хүү 422.090.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58.800.000 төгрөг, нийт 760.890.667 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Соёмбо групп ХХК-иас 760.890.667 төгрөг гаргуулж, Мэ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
13.Харин Б ХХК нь банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй боловч С ХХК-д 220.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүү тооцож, гэрээ байгуулсан улмаар мөнгийг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
14.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж зааснаар Б ХХК, С ХХК-ийн хооронд иргэд хоорндын зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
15.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож, хүү тогтоож болно...” гэж заасан байх ба зохигчид гэрээндээ хүү тооцохоор тохирсон байх тул 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 164.010.000 төгрөгийг үндсэн зээл 220.000.000 төгрөгийн хамт нийт 384.010.000 төгрөгийг хариуцагч Со ХХК-иас гаргуулж, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213.832.666 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, хуульд нийцүүлсэн хийсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
17.Хариуцагч Со ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох И ХХК-ийн өмчлөлийн 000321459 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, 1300 м.кв га газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1.144.900.667 төгрөг гаргуулж, М ББСБ ХХК, Б ХК нарт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
18.Шүүх М ББСБ ХХК, С ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Б ХХК, ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дээрх гэрээг хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул С ХХК, И ХХК-ийн М ББСБ ХХК, Б ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 760.890.667 төгрөгийг гаргуулж, М ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 384.010.000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213.832.666 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд И ХХК-ийн өмчлөлийн 000321459 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв га газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1.144.900.667 төгрөг гаргуулж, М ХХК, Б ХХК нарт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК, Б ХХК-д холбогдох зээл болон барьцааны гэрээг хүчин сөрөг бус хэлцэлд тооцуулах тухай С ХХК, И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.904.160 төгрөг, нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.934.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 4.032.603 төгрөгийг гаргуулж М ХХК-д, 2.148.200 төгрөгийг гаргуулж Б ХХК-д тус тус олгож, илүү 2.871.557 төгрөгийг улсын орлогоос гаргуулан М ХХК-д, 786.270 төгрөгийг гаргуулан Б ХХК-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид С ХХК-иас 1.628.150 төгрөг И ХХК-иас 1.328.150 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН