Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/02495 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, Х ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, Д /РД: /-д холбогдох,

 

2017 оны 6 дугаар сараас 202 оны 12 дугаар 01 -ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардалд 45 476 640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Галакси тауэр барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулаан болон цахилгааны тоолуурыг салгаж Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, гэрч Ц.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь гудамж хаягт байрлах нэртэй 12 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 онд ашиглалтад оруулсан ба оффисын зориулалтаар бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй этгээд юм. Уг объектод нийт 24 гаруй албан байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Х ХХК-ийн зүгээс тухай бүр нь тэдгээр албан байгууллагуудтай Ашиглалтын гэрээ байгуулан, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, цахилгаан шат, цэвэрлэгээ, хог тээвэрлэх гэх мэт зардлуудыг багтаасан ашиглалтын төлбөрийг гэрээт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч, төлбөрийг холбогдох этгээдэд төлж барагдуулан үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад шаардлагатай нөхцөлөөр хангадаг. Өөрөөр хэлбэл, энэхүү 12 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нар хуралдаж хэн нэгэн этгээдийг засвар үйлчилгээ буюу ашиглалтыг хариуцсан этгээдээр томилон шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашиглалтын үйлчилгээг хэн нэгэн этгээд хариуцаж хийхээс өөр аргагүй бөгөөд Х ХХК нь үл хөдлөх хөрөнгийг барьж, ашиглалтад оруулсан этгээдийн хувьд энэхүү үйлчилгээг хариуцахаар болсон. Харин хариуцагч Д ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус барилгын 5 давхарт 174 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч өмчлөгч болсон боловч өнөөдрийг хүртэл ашиглалтын гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, ашиглалтын үйлчилгээг үнэ төлбөргүй авсаар ирсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаар Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өмчлөгч, эзэмшигч нарын нийт ирцийн 75 хувийн саналаар ашиглалтыг хэрэгжүүлэх эрхийг Х ХХК-д албан ёсоор олгож, ашиглалтын төлбөрийг оффисын зориулалтаар ашиглаж байгаа 1 м.кв талбайд 4 800 төгрөг, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа 1 м.кв талбайд 5 500 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн байдаг боловч хариуцагч Д ХХК нь ашиглалтын гэрээг өнөөдрийг хүртэл байгуулахаас татгалзаж, ашиглалтын төлбөрийг нэг ч удаа төлөлгүй үнэгүй үйлчилгээ авч үйл ажиллагаа явуулсаар байна. Дээрх байдал үргэлжилсээр байгаа нь Галакси тауэр барилгын үнэ цэнэ болоод уг барилгад үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгж, байгууллагын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул Х ХХК-ийн хувьд тус барилгын ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллах үүргийн дагуу Д ХХК-д шаардлага тавих, түүнээс ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Д ХХК-иас ашиглалтын төлбөрийг дараах байдлаар тооцож нэхэмжилж байна. Үүнд: нэг 2017 оны 06 дугаар сараас Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч Вендо ХХК нь Галакси тауэр барилгын дундын өмчлөлийн засвар, үйлчилгээ, ашиглалтын зардлыг 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх байдлаар тооцоолсон байх ба тус хугацаанд харуул хамгаалалт, цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, цахилгаан шат, барилгын засвар үйлчилгээ зэрэг зөвхөн найман төрлийн ашиглалт, засварын үйлчилгээний зардлыг гаргаж нийт 331 087 478 төгрөгийн үнийн дүнтэй байх дүгнэлтийг гаргасан. Ингэхдээ Галакси тауэр барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд зааснаар 10 892.98 м.кв талбайд харьцуулсан нь үндэслэлгүй ба бодит нөхцөл байдалд тохироогүй тооцооллыг гаргасан гэж үзэхээр байна. Учир нь тус барилгын нийт талбайн хэмжээ нь 10 892.98 м.кв гэж бүртгэгдсэн боловч ашиглагдаж буй талбай нь 8 746.91 м.кв тул ашиглалт, засвар үйлчилгээг ашигтай талбайн харьцаагаар тодорхойлох нь бодит байдалд нийцэх тул 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх буюу 22 сарын хугацаанд гарсан ашиглалт, засвар үйлчилгээний зардал 331 087 478 төгрөгийг үндэслэн ашигтай талбайн хэмжээнд харьцуулахад 1 м.кв талбайд /22 сард/ 37 855 төгрөг буюу нэг сард 1 м.кв талбайд 1 720 төгрөг ногдохоор байна. Иймд 2017 оны 06 дугаар сараас Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 18 сарын ашиглалтын төлбөрт /174 м.кв * 1720 * 18 = 5.387.040/ 5 387 040 төгрөгийг Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өмнө дурдсанчлан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаар Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигчдийн хурлын шийдвэрийн 3 дахь хэсэгт ашиглалтын төлбөрийг оффисын зориулалтаар ашиглаж байгаа 1 м.кв талбайд 4 800 төгрөг, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа 1 м.кв талбайд 5 500 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн. Иймд Д ХХК-ийн өмчилдөг үл хөдлөх хөрөнгө нь оффисын зориулалттай тул 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 48 сарын ашиглалтын төлбөрт 40 089 600 төгрөгийг, нийт Д ХХК-иас 45 476 640 төгрөг гаргуулахаар буюу нэхэмжлэлийн шаардлагаа 17 189 251 төгрөгөөр ихэсгэж байна. Иймд хариуцагчаас 45 476 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэн нэгэн хариуцах ёстой учраас манайх хариуцаж байгаа гэж ярьж байна. Хуулиараа хэн нэгэн гэдэг нь сууц өмчлөгчдийн холбоо юм, тусдаа хуультай байх ёстой. Сууц өмчлөгчдийн холбоог байгуулъя гэхээр тэгэх шаардлагагүй манайх барьсан учир ашиглалтын зардлыг манайх авна гэдэг. Албан ёсоор сөх байгуулагдвал төлбөрийн хувьд төлөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байж байснаа 2023 оны 02 дугаар сарын 15-нд сөх-ийн хурлыг Х ХХК-иас зохион байгуулсан. Нийт өмчлөгч нарын 80 гаруй хувь нь оролцсон. Бид сөх-ийн төлбөрийг Х ХХК-нд төлөх ёсгүй. СӨХ байгуулахад Х ХХК-иас тухайн барилгыг ашиглалтад оруулсан цэвэр бохир усыг улсын комисст хүлээлгэж өгсөн гэх мэт ярилцлага хийгээд хурал тарсан. Энэ хурал маань хууль бус байна. СӨХ байгуулагдах хүртэлх хугацаанд тухайн барилгыг ашиглалтад оруулсан компани ашиглалтаа хариуцаад явдаг. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгөөгүй, улсын комисс хүлээж аваагүй байгаа бол тухайн барилга барьсан компани хариуцах ёстой. Х ХХК-д гарсан зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд гарч байгаа зардал байна та нар төлөх ёстой гээд үндэслэлгүйгээр хэлдэг. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх 6 жилийн төлбөр нэхэмжлээд байна. Шаардлагатай улсын баримт бичиг асуухад өгдөггүй. 80 хувь нь оролцсон ч компанийн итгэмжлэл байхгүй учир хууль бус сууц өмчлөгчдийн холбоо гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д ХХК нь Галакси тауэр барилгын 5007 тоот 174 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Х ХХК-иас 2017 оны 5 дугаар сард худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх газруудтай гэрээ байгуулан дулааны болон цахилгааны төлбөр тооцоог Аж ахуйн нэр дээрээ хийж удирдлага болон татварт тайлагнаж явах үүрэгтэй байдаг. Х ХХК нь дулаан, цахилгааны тоолуурыг өөрийн нэр дээр байлган биднээс дулаан, цахилгааны мөнгө нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Х ХХК нь дулаан болон цахилгаан үйлдвэрлэдэггүй харин бидэнтэй адил хэрэглэгч юм. Тэгсэн атлаа биднээс ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Галакси тауэр барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулааны болон цахилгааны тоолуурыг салгаж Д ХХК-ний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа Галакси тауэр үйлчилгээний зориулалттай барилга нь Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, 900 000 000 төгрөгөөр ТПА нэртэй цахилгааны шит тавиулж, түүнээсээ давхар болгонд тоолуур салаалж, байршуулан уг оффист үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдүүдэд цахилгаан дамжуулдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт заасанчлан түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах гэж заасны дагуу тус оффист үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдүүдийг тог, цахилгаантай байлгах, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглуулах боломж үүсгэхийн тулд бусдын гүйцэтгэх ёстой үүргийг Х ХХК сайн дураараа гүйцэтгэсээр ирсэн. Д XXК нь 5007 тоотын өмчлөгч тул цахилгаанаар хангагч байгууллагатай гэрээ байгуулж, техникийн нөхцөл хийлгэж, өөрсдийн нэр дээр шит, тоолуур тавиулах бүрэн боломжтой бөгөөд гагцхүү түүнээс үүдэх хохирлоо өөрсдөө хариуцах ёстой юм. Өөрөөр хэлбэл манай байгууллагын зүгээс үндсэн шитнээс Дын тоолуурыг салгах боломжтой бөгөөд энэ тохиолдолд 2-3 сарын хугацаанд цахилгаангүй байх, шинээр шит тавиулах техникийн нөхцөл хийлгэх, тухайн давхрын үйлчилгээ эрхлэгчдэд хохирол учруулахгүй байх зэрэг эрсдэлүүдээ хариуцах нөхцөлд бидний зүгээс 5007 тоотын тоолуурыг салгана. У ТӨХК-ийн байцаагч нь уг оффист үйлчилгээ эрхлэгч хүн, хуулийн этгээд бүртэй тооцоо нийлж, бичилт хийж явах нь төвөгтэй учраас Х ХХК нь тэдний өмнөөс, мөн хамтран ажиллагч байгууллагууддаа чирэгдэл, хүндрэл үүсгэхгүйн тулд өөрсдөө илүү ажил хийж цахилгааны төлбөрийг хурааж, тухай бүр нь шилжүүлдэг байна. Д ХХК-ийн нэр дээр дулааны болон цахилгааны тоолуурыг шилжүүлэхийг Х ХХК гүйцэтгэх боломжгүй бөгөөд уг асуудлыг өмчлөгч өөрөө У ТӨХК, У ТӨХК-тай тус тус гэрээ байгуулан, техникийн нөхцөл хийлгэж өөрсдийн нэр дээр төлбөрөө төлөх боломжтой юм. Иймд Х ХХК-ийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох асуудлаар шийдвэр гаргах боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Х ХХК-ийн 2017.08.23-ны өдрийн 1/259 дугаар, 2017.12.06-ны өдрийн 1/337 дугаар, 2017.09.20-ны өдрийн 2/274 дугаар албан бичгүүд, Д ХХК-ийн 2017.08.31-ний өдрийн 17/83 дугаар албан бичиг, 2018 оны 1,2,3 дугаар сарын ашиглалтын төлбөрийн нэхэмжлэл, 2017 оны 12, 11, 10, 9, 8, 7, 6 дугаар саруудын ашиглалтын төлбөрийн нэхэмжлэл, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2014.10.29-ний өдрийн 114100692 дугаар өргөдөл, 2014.10.14-ний өдрийн 498/2014 дугаар шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2014.05.08-ны өдрийн 1221/2014 дугаар техникийн нөхцөл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Г.Наранцэцэгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2014.09.05-ны өдрийн тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2014.08.19-ний өдрийн 0000073103, 0000073140 дугаар электрон тоолуур тавих зөвшөөрөл, Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014.08.18-ны өдрийн 020233903 дугаар, 2014.08.19-ний өдрийн 020233908 дугаар, 2013.10.24-ний өдрийн 020072565 дугаар, 2014.03.28-ны өдрийн 020154227 дугаар, 2013.10.24 дугаар 020072567 дугаар, 020154225 дугаар, 2014.03.28-ны өдрийн 020154217 дугаар, 2014.03.28-ны өдрийн 020154220 дугаар цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, УБЦТС ТӨХК болон Х ХХК-ийн 2018.06.25-ны өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хавсралтын хамт, барилгын засвар үйлчилгээнд авсан бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй, Тиссен ХХК болон Х ХХК-ийн 2017.10.06-ны өдрийн Thyssenkrupp маркийн цахилгаан шатанд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, зарлагын баримтууд, цэвэрлэгээний хангамжуудын дэлгэрэнгүй, бараа материалын борлуулалтын баримт, Хос алтан орд ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, Халдваргүйжүүлэлт ХХК-ийн 496 дугаар нэхэмжлэлийн баримт, төлбөрийн баримтууд, Х ХХК-ийн 2015.09.01-ний өдрийн 7 дугаар ашиглалтын гэрээ, 2016.05.01 өдрийн 2018.04.20-ны өдрийн, 2017.04.11-ний өдрийн, 2017.08.31-ний өдрийн, 2017.09.18-ны өдрийн ашиглалтын гэрээнүүд, Х ХХК-ийн 2017.09.15-ны өдрийн Оффисын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, үйлчилгээний гэрээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2016.03.24-ний өдрийн гэрээ, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын кадастрын зураг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Барилгын гадна цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 260592 тоот аж ахуйн гэрээний нэмэлт, ХУД-ийн тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын 2017.06.04-ний өдрийн 13/27 дугаар Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2017.01.01-ээс 2017.12.31-ний өдрийг хүртэлх төлбөрийн түүх, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2017.01.08-ны өдрийн, 2017.02.07-ны өдрийн, 2017.03.07-ны өдрийн, 2017.04.07-ны өдрийн, 2017.05.08-ны өдрийн, 2017.06.08-ны өдрийн, 2017.07.05-ны өдрийн, 2017.08.07-ны өдрийн, 2017.09.07-ны өдрийн, 2017.10.06-ны өдрийн, 2017.11.07-ны өдрийн, 2017.12.07-ны өдрийн тооцооны хуудаснууд, Х ХХК-ийн төлбөрийн мэдээллүүд, Х ХХК болон юнивишн ХХК нарын хооронд байгуулсан CORP/N-15/843 тоот байгууллагын үйлчилгээний гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Х ХХК-ийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн баримтууд, Х ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Х ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 11 дүгээр сараас 1 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2018 оны 1 дүгээр сар, 2017 оны 11 дүгээр сараас 1 дүгээр сар хүртэлх шимтгэл төлөлтийн тайлан, 2017 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэлх цалин олголтын баримт, Х ХХК-ийн захирлын 2016.04.01-ний өдрийн А/33 дугаар ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Х ХХК-ийн 2015.08.01-ний өдрийн 58/36 дугаар, 2016.04.05-ны өдрийн А/36, 2015.03.02-ны өдрийн 028/09 дугаар, 2015.03.02-ны өдрийн 26/08 дугаар, 2015.07.29-ний өдрийн А/49 дугаар, 2015.06.05-ны өдрийн 42/32 дугаар, Б/55 дугаар, 2017.05.01-ний өдрийн Б/26 дугаар, 2015.04.07-ны өдрийн 04/07/13 дугаар, 2015.09.14-ний өдрийн А/69 дугаар, 2016.11.10-ны өдрийн А/115 дугаар, 2016.01.04-ний өдрийн А/01 дугаар ажилд томилох тухай тушаалууд, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2018.11.06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Х ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Галакси тауэр-ын өмчлөгч, эзэмшигчдийн 2018.12.01-ний өдрийн хурлын шийдвэр, Галакси тауэр барилгад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нэрс, Нандин охин ХХК болон Х ХХК-ийн 2018.12.01-ний өдрийн ашиглалтын гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Х ХХК болон Говийн нар констракшн ХХК-ийн 2018.11.13-ны өдрийн ашиглалтын гэрээ, Халиу төгөл ХХК болон Эйч си би вай монголиа констракшн ХХК-ийн 2018.07.16-ны өдрийн ашиглалтын гэрээ, Х ХХК болон Тэберет эйч си ХХК-ийн 2018.04.20-ны өдрийн ашиглалтын гэрээ, Х ХХК болон Сүрэгчин катеринг ХХК-ийн 2022.10.05-ны өдрийн 036 дугаар оффисийн нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, үйлчилгээний гэрээ, Галакси тауэрын өмчлөгчдийн анхдугаар хурлын тэмдэглэл, Платин сити ХХК-ийн 2022.12.27-ны өдрийн 204 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, ашиглалтын зардлын задаргаа, Х ХХК болон Урбан элеваторс ХХК-ийн 2023.06.02-ны өдрийн Цахилгаан шатанд техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, Урбан элеваторс ХХК-ийн 2023.06.08-ны өдрийн 23/024 дугаар Засвар үйлчилгээ үзүүлсэн тухай албан бичиг, Шижир Их хүрд ХХК болон Х ХХК-ийн 2023.01.02-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хог хаягдлыг ачиж тээвэрлэх гэрээ, Юнител ХХК-ийн 2023.0612-ны өдрийн тодорхойлолт, Х ХХК-ийн 2019.01.01-нээс 2023.05.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Скай профешнл ХХК болон Х ХХК-ийн 2017.06.05-ны өдрийн барилгын гадна цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэх гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт, 2021.03.15-ны өдрийн 3-15 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Зэт ланд капитал ХХК болон Г.Нандинцэцэг нарын 2021.03.15-ны өдрийн 21/32 дугаар газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ, Монголиан стар дистрибюшн компанийн борлуулалтын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019.01.01-ний өдрөөс 2023.05.31-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, Х ХХК-ийн дансны дэлгэрэнгүй тайлан, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэлүүд зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагч талаас, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Д ХХК-ийн 2008.01.08-ны өдрийн 03 дугаар хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Д ХХК-ийн 2017.11.14-ний өдрийн 17/107 дугаар албан бичиг, 2018.08.08-ны өдрийн Х ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017.11.16-ны өдрийн 3/2763 дугаар албан бичиг, 2018.08.02-ны өдрийн Х ХХК-д албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Д ХХК-ийн Х ХХК-д 2018 оноос хойш төлж байсан цахилгаан болон дулааны төлбөрийн жагсаалт, дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018.08.30-ны өдрийн 10057 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж Д ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг, 2019.11.12-ны өдрийн 13206 дугаар захирамжаар шинжилгээ хийлгэхээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020.06.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг, 2021.09.07-ны өдрийн 10262 дугаар захирамжаар шинжилгээ хийлгэхээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2022.09.27-ны өдрийн В22-243 дугаар шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Галакси тауэр нэртэй 12 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ашиглалт засвар үйлчилгээг хариуцагч ажилладаг бөгөөд хариуцагч Д ХХК тус барилгын 5 давхарт 174 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч атлаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг огт төлөөгүй тул 2017 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацааны ашиглалт засвар үйлчилгээний зардалд 45 476 640 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг Галакси тауэр барилгын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг талаар маргаагүй. Харин СӨХ-ын үйл ажиллагаа явуулах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч Д ХХК нь Нийслэлийн тоот хаягт байршилтай 174 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн  тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 21/

 

4.2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо биш байх боловч Галакси тауэр барилгын өмчлөгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж СӨХ-ийн өмнөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулсан нь хариуцагч Д ХХК-ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй байна.

 

4.3. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь СӨХ-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

4.4. Харин 2017 оны 06 сараас 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиглалтын зардлыг тооцохдоо 1 м.кв талбайд ногдох зардал 1 720 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зардлыг 1 м.кв талбайд 4 800 төгрөг гэж тус тус тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

 

4.5. Тодруулбал, нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд ашиглалтын албаны оффис зардал түрээс, газрын төлбөр, юнивишн харилцаа холбооны зардал гэх мэт гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг өмчлөгч нарт хуваан ногдуулахаар шаардлага гаргасан нь зохимжгүй юм.

 

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн В20-76 тоот дүгнэлтээр барилгын харуул хамгаалалт, цэвэрлэгээ, хог тээвэрлэх үйлчилгээ, цахилгаан шат, барилгын засвар үйлчилгээ гэх 5 төрлийн зардлыг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гэж үзэн, 1 м.кв талбайд ногдох ашиглалтын зардлыг 1 381 төгрөгөөр тооцохоор дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4.7. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийн өмчлөлийн 174 м.кв талбайд ногдох нэг сарын зардал 240 398 төгрөг, 2017 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл нийт 66 сард ногдох зардал нь 15 866 268 төгрөг байна.

 

4.8. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д ХХК-иас Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардалд 15 866 268 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 15 866 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 610 372 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

5.1. Хариуцагч Д ХХК нь Х ХХК-д холбогдуулан ...Х ХХК-ийн ашиглалтад оруулсан Галакси тауэр барилгын тоолуураас 5007 тоот оффисын зориулалттай өрөөний дулааны болон цахилгааны тоолуурыг салгаж, Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

5.2. Нэхэмжлэгч ...Галакси тауэр барилга нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ОНӨААТҮГ-тай цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээ байгуулаад 900 000 000 төгрөгөөр ТПА нэртэй цахилгааны шит тавиулж, түүнээсээ давхар бүрт тоолуур салаалж байршуулан, уг объектод үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нарт цахилгаан дамжуулдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар түгээх зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах гэж заасны дагуу бусдын гүйцэтгэх үүргийг Х ХХК гүйцэтгэсээр ирсэн. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 13 дугаар зүйлд хангагч, хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулна. Гэрээ байгуулсны дараа цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхээр хангагдана бөгөөд Д ХХК нь 5007 тоотын өмчлөгч тул цахилгаанаар хангагч байгууллагатай гэрээ байгуулж, техникийн нөхцөл хийлгэж, өөрсдийн нэр дээр шит, тоолуур тавиулах бүрэн боломжтой гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

5.3. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д ...хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг гэж зааснаар Д ХХК нь хэрэглэгч байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлд эрчим хүчээр хангагчтай гэрээ байгуулах, 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй байх тул нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 15 866 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 610 372 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар хариуцагчийн Х ХХК-ийн ашиглалтад оруулсан Галакси тауэр барилгын тоолуураас  тоот оффисын зориулалттай өрөөний дулааны болон цахилгааны тоолуурыг салгаж, Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499 81 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 237 282 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ