Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02497

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/02497 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт, Э.С /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт О.О /РД: /-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хадам ээжийн найз О.О нь вакум цонх захиалгаар хийлгэх гээд урьдчилгаа төлбөрийг төлөх хэрэгтэй байна гээд манай хадам ээж П.Эгаас дансаар мөнгө шилжүүлэх боломжтой байвал шилжүүлж туслаач гэж гуйсан байсан. Хадам ээж дансаар мөнгө шилжүүлж чадахгүй байсан учраас надад  дугаарын дансанд Оийн цонхны урьдчилгаа гээд шилжүүлээд өгчих удахгүй О эгч чинь буцаагаад шилжүүлчихнэ гэхээр нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш надаас авсан мөнгө минь орохгүй, ээжээс асуухад надаас бас мөнгө зээлсэн байгаа тэрэнтэйгээ хамт өгнө гэсэн гээд хугацаа өнгөрсөн. Хадам ээж Э нь Од зээлсэн мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний төлсөн мөнгийг хамт нэхэмжилсэн боловч шилжүүлсэн дансны хуулгаар хадам ээж Д.Энэхэмжлэх эрхгүй гэж үзэж тухайн хэсгийг хангаж шийдвэрлээгүй байсан. Иймд би О.Од шилжүүлсэн вакум цонхны урьдчилгаанд төлсөн 1 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.О нь нэхэмжлэгч Э.Стай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Д.Эд 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь О.О-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол хэргийн жинхэнэ хариуцагч нь О.О биш мөнгө шилжүүлсэн авсан Хаан банкны  тоот дансыг эзэмшигч О.Моос шаардах буюу түүнийг хариуцагчаар тодорхойлох учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00361 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03438 дугаар шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, итгэмжлэлийг тус тус шүүхэд баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчаас хариу тайлбар болон итгэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...өөрийн хадам эх Д.Эгийн хүсэлтээр хариуцагч О.О-ийн өмнөөс вакум цонхны урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг  тоот дансанд шилжүүлсэн тул буцаан гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч  тоот данс эзэмшигч Д.М-оос вакум цонх суурилуулах ажил үйлчилгээг хүлээн авсан талаар маргаагүй. Харин тухайн цонхны төлбөр болох 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хадам эх Д.Эд бэлнээр буцаан өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөр маргав.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох гүй гэж заасан.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03438 дугаар шийдвэрээр ...2017 оны 08 сарын 29-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг нэхэмжлэлд хавсарган өгсөн ба уг баримтаас үзэхэд Э.Саас Д.О.М-ын тоот дансанд 1 500 000 төгрөгийг О-ээс цонхны үнэ урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн... талаар дүгнэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

6. Хариуцагч нь маргааны зүйл болох 1 500 000 төгрөгийн цонх суурилуулах ажил үйлчилгээг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Тэрээр Д.Эд уг 1 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагч О.О-ийг 1 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан ба мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Э.С нь хариуцагч О.Од шилжүүлсэн 1 500 000 төгрөгөө буцаан шаардах эрхээ алдсан байна.

 

9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Сын хариуцагч О.Од холбогдуулан гаргасан 1 500 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Сын хариуцагч О.Од холбогдуулан гаргасан 1 500 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ