Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2023/00519

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2023/00519

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******, ******* ******* нарт холбогдох

20,055,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь өөрийн нөхөр дамжуулан түүний нутгийн танилууд гэх Д.*******тай анх танилцаж байсан. Д.******* нь 2019 оны 11 дүгээр сараас манай нөхөр Л.Сүхбаатар руу удаа дараа холбогдон богино хугацаатай мөнгө зээлээд түүнийгээ хугацаанд нь өгөөд явдаг байсан учир найз нөхдийн холбоотой болсон. Ингээд 2020 онд Д.******* нь өөрийн эхнэр Б.******* гэх эмэгтэйтэй хамт ирэн мөнгө олох ажил байна, нэг компанийн хашаанд гараад ирсэн жонш байна, тэр жоншийг шигшээд хашаанаас нь гаргаж зарна, тэр газар нь очиж үзээд гэрээ хийчихлээ, намайг 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий жонш нийлүүл гэсэн. Манай нэг найз 50 000 000 төгрөгийг гаргая гэсэн, та хоёр яаралтай 50 000 000 төгрөг олоод зээлээд өгчих, зээлж өгсөн мөнгөний чинь хүүг сар бүр төлнө баталгаатай, мөн ажлаа эхэлчих юм бол маш их ашигтай зээлсэн мөнгөний хүүнээс гадна, олсон ашгаасаа хуваана гэж хэлсэн. Үүгээр зогсохгүй айлын хашаанд байгаа жоншны зураг, хамтран ажиллах гэж байгаа гэх компанийн бичиг баримтыг үзүүлж үнэхээр л бизнес эрхэлж гэж байгаа юм байна, мөнгө зээлээд өгчихвөл хугацаандаа бүрэн төлөх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн. Ингээд тухайн үедээ бидэнд мөнгөний бололцоо байхгүй байсан хэдий ч өөрсдийн таньж мэддэг хувь хүмүүсээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөө Д.*******ын данс руу шилжүүлсэн. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.Байгалаас 3 000 000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөг тус тус зээлсэн. Эдгээр хүмүүс нь маш богино хугацаатай, өндөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн бөгөөд Д.*******, Б.******* нар нь ажлаа хөөцөлдөж байна мөнгөний төлөлтийг чинь хийнэ санаа зоволтгүй гэсээр эхний зээлийн төлөлтүүдийг хийх хугацаа болсон. Миний бие хувь хүмүүсийн богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийг төлөх хүндрэлтэй байсан учраас энэ байдлыг тэдэнд хэлэхэд та хоёр өөрсдийн мөнгөнөөс төлж бай, боломжтой бол хүү багатай, материал бага шаарддагаар нь ББСБ-аас зээл хөөцөлдөөд өмнөх хүмүүсийнхээ зээлийг хаачих, ББСБ-аас зээл авчихвал зээлээ хэсэгчилж төлөх боломжтой болчихно, тэр болтол найзынх нь ажил бүтчихнэ сар болгоны төлөлтийг бид 2 хийгээд явна гэж хэлсэн. Ийнхүү өмнөх 3 хүнээс авсан зээлүүдийг хаахын тулд өөрсдийн ойр дотны хүмүүсийн машин зэргийг ББСБ-ын барьцаанд тавиулан зээл авхуулж, хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч Д.*******, Б.******* нарын өмнөөс өөрсдөө авч ашиглаагүй зээлүүдийн төлөлтүүдийг өөрсдийн хөрөнгө, мөнгөөр төлж дуусгасан. Тодруулбал, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ХХК-аас найз Ц.Буяндэлгэрээр түүний өмчлөлийн 6354 УНЯ улсын дугаартай Тоёота Хайлукс машиныг барьцаанд тавиулж 6 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлж өгсөн. Энэхүү зээлийн гэрээний хүүнд 1 528 474 төгрөг, үндсэн зээлд 6 000 000 төгрөг, нийт 7 528 474 төгрөг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн нөхөр Л.Сүхбаатарын өмчлөлийн 6146 улсын дугаартай Тоёота пробокс машиныг барьцаалан 3 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан мөнгөө мөн л Д.*******ын данс руу шилжүүлж өгсөн. Энэхүү зээлийг гэрээний дагуу хүүнд 1 476 835 төгрөг, үндсэн зээлд 3 500 000 төгрөг, нийт 4 976 835 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна иргэн 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлэн зээлийн хүүнд 2 750 000 төгрөг, нийт 8 750 000 төгрөгийг мөн л өөрсдийн мөнгөөр төлж барагдуулсан. Мөн энэ хугацаанд бусдаас зээлж өгсөн мөнгөнөөс гадна өөрсдийн хувийн хөрөнгө мөнгөнөөс 4 300 000 төгрөгийг Д.*******, Б.******* нарт зээлдсэн байна. Л. миний бие дээр дурдсан өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдийн хөрөнгө мөнгийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллага болоод хувь хүнээс өндөр хүүтэй зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулаагүй, ашиг олоогүй, тухайн зээлүүд олгогдсон өдрүүдэд шууд Д.*******ын данс руу шилжүүлсэн байдаг. Бидний зүгээс Д.*******, Б.******* нарт зээлдүүлсэн мөнгөнүүдийг ямар нэг гэрээ хэлцэл байгуулахгүйгээр, бидэнд ярьсан шигээ ББСБ болоод хувь хүмүүсээр дамжуулж авч өгсөн зээлийн төлбөрийг хугацаандаа төлнө гэж итгэж, зээл авч өгсөн. Бид мөнгөө зээлдүүлсний хэсэг хугацааны дараагаас хожим асуудал үүсэж болзошгүй гэж нотариат дээр очиж гэрээ хэлцэл хийе гэсэн саналыг Д.*******, Б.******* нарт удаа дараа тавьж байсан боловч хөдөө орон нутагт ажилтай байна гэх зэргээр шалтаг шалтгаан гарган татгалздаг байсан тул зээлийн гэрээ хийж чадаагүй. Д.*******, Б.******* нар нь энэ хугацаанд 4 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг л төлсөн. Миний бие *******, ******* нарын өмнөөс ББСБ-ын зээлийн хүүнд 5 755 309 төгрөг, үндсэн зээлд 15 500 000 төгрөг төлж, өөрсдийн хувиас зээлсэн 4 300 000 төгрөгийг буцаан авч чадахгүй хөрөнгө мөнгө болоод сэтгэл санаа, цаг хугацааны хувьд асар их хэмжээгээр хохирлоо. Одоогийн байдлаар Д.*******, Б.******* нарын надад төлсөн 5 500 000 төгрөгийн төлбөрийг хасаад ББСБ, хувь хүнээс авсан үндсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, зээлийн хүүнд 5 755 309 төгрөгийг тэдний өмнөөс тэдний өмнөөс өөрсдийн хөрөнгөөр төлсөн төдийгүй хувиасаа зээлсэн 4 300 000 төгрөг нийт 20 055 309 төгрөгийг Д.*******, Б.******* нараас гаргуулах хүсэлтэй байна. Миний бие Д.*******, Б.******* нарт энэхүү нөхцөл байдлыг удаа дараа тайлбарлан, зээлийн төлбөрөө төлөх хангалттай хугацаа боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл үл бүтэх шалтаг, шалтгаан хэлж төлбөрийг төлөхгүй байсаар, сүүлдээ залгахаар утсаа авахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлага: ...хариуцагч Д.*******, Б.*******... нараас нийт 20,055,300 төгрөг буюу Д.*******аас 10,027,650 төгрөг, Б.*******ээс 10,027,650 төгрөг гаргуулах...гэжээ.

2. Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* тус шүүхэд хандан Б.******* болон миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Хариуцагч Д.******* миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2017-2020 оны хооронд Б.*******тэй хамтран амьдарч байх хугацаанд Б.******* нь Л. болон түүний нөхөр Л.Сүхбаатар нартай хамтран жонш шигшиж зарах бизнес хийхээр харилцан тохиролцож байсан. Бизнес оруулах хөрөнгө мөнгийг Л. Л.Сүхбаатар хоёр олохоор тохиролцож Б.******* тухайн мөнгөөр Чойрт байх тухайн жоншийг хашаанд нь шигших гол үйл ажиллагаа хийхээр тохиролцсон байсан. Тухайн үед бид хамтран амьдарч байсан ба миний Хаан банкны картыг Б.******* хэрэглэж, эзэмшдэг байсан. Тухайн үед Л.Сүхбаатар, Л. 2-ын шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь Б.******* жоншны бизнестээ хэрэглэж байна гээд бүтэн өрөө зарцуулсан. Ингэхдээ 1 хоногийн дотор шилжиж орж ирсэн нийт 36 сая төгрөгийн 16 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу бараа гэх утгаар шилжүүлж, үлдэгдэл мөнгийг хэд хэдэн хүн рүү хуваагаад гаргасан байсан. Тэр харилцах дансны эзэмшигч нарыг би огт танихгүй, бүгд Б.*******ийн таньдаг хүн байх. Ингээд Б.******* холбоогүй болсон ба хэсэг хугацааны дараа Дархан-Уул аймгийн мөрдөн байцаах газарт цагдан хоригдсон байсныг мэдсэн. Би Л., Л.Сүхбаатар нартай адилхан жоншны бизнес нь юу болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан тул Б.*******ийг сураггүй болоод хэд хоноход нь гайхаж Чойр луу хамтдаа явж яриад байсан жонш байгаа гэх хашааг очиж үзсэн. Гэтэл энд өөр хүмүүс оччихсон ажиллаж байсан. Биднийг хашаандаа ч оруулахгүй байсан. Энэ байдлуудыг Л., Л.Сүхбаатар нар маш сайн мэдэж байгаа хэрнээ намайг мөнгийг нь авч ашигласан мэтээр шүүхэд хандаж, надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Мөн Л.Сүхбаатар, Л. нар нь Б.******* болон надаас дээрх мөнгөө залилуулсан гэх гомдлыг Цагдаагийн газарт гаргаж тухайн гомдол нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад Б.*******ийн өмгөөлөгч н.Мягмарсүрэн гэх хүн намайг ...7,000,000 төгрөгийг Л., Л.Сүхбаатар нарт өгнө гээд нотариатаар ороод бичээд батлуулаад өгчих, дараа нь дахин нотариатаар ороод Б.******* энэ мөнгийг төлөх үнэн тул баталгаа хийгээд намайг буцаагаад энэ мөнгөний асуудлаас суллаад өгнө гэж хэлээд надаар Сансар хавьцаа байх нэг нотариатын газраар орж баталгаа хийлгүүлсэн. Ингээд цагдаа дээр шалгагдаж байсан гомдол нь хэрэгсэхгүй болж тэд хоорондоо өөрсдөө тохиролцон учраа олж дууссан. Гэтэл одоо гэнэт надаас 10 сая төгрөг нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Надад эд нарын хоорондох мөнгөний асуудал огт хамааралгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Л.******* гаргасан зээлийн гэрээний төлбөрт 10,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.******* миний бие 2016 оноос 2019 оны хооронд Б.*******тэй хамтран амьдарч байсан юм. Энэ үед Б.******* нь Л.Сүхбаатар, Л. нартай жоншны наймаа хийж ашиг олно гэж байсан бөгөөд тэд дундаасаа 36 сая төгрөг төвлөрүүлсэн байсан бөгөөд үүнийгээ Б.******* нь Д.******* миний Хаан банкны дансанд байршуулсан юм. Өөрөөр хэлбэл Л.Сүхбаатар, Л. нар нь Б.*******тэй хамтран ажиллаж ашиг олох зорилгоор гаргасан мөнгөө Б.*******ийн хэлсний дагуу миний данс руу шилжүүлсэн байсан юм. Ингээд уг мөнгийг Д.******* нь дээрх хүмүүстэй хамтран ажиллаж захиран зарцуулсан. Миний бие уг мөнгөнөөс огт хэрэглээгүй, аваагүй. Гэтэл одоо Л. гэх хүн надад зээл олгосон мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л. бид хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл миний бие Л.гаас хэзээ мөнгө зээлж байсан удаагүй. Л. нь надад зээл олгохын тулд бусад хүмүүсээс зээл авч өр төлбөрт орсон мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Л. нь Д.*******тэй хамран ажиллахдаа хэнээс хэдэн төгрөг хэрхэн авсан эсэхийг би мэдэхгүй бөгөөд надад энэ нь хамааралгүй юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ надад 3,500,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэж бичжээ. Гэтэл уг мөнгө миний дансанд огт ороогүй бөгөөд үүнийг нотлохоор миний бие Хаан банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өмнө нь Л. нь дээрх асуудлыг цагдаагийн байгууллагад залилангаар шалгуулахаар өргөдөл өгч байсан ба уг асуудлыг шалгаад эрүүгийн гэмт хэрэг биш бөгөөд уг мөнгө нь Д.******* надад огт хамааралгүй болохыг тогтоосон. Энэ үед Б.******* нь надаас 8,000,000 гаргуулж Л.******* данс руу 5,000,000 төгрөгийг тус тус төлүүлсэн. Мөн энэ үед миний бие н.Мягмарсүрэн гэх өмгөөлөгчийг авсан бөгөөд уг өмгөөлөгч надад хандах чи хэдэн төгрөг дээр төлнө гээд нотариатаар ороод өгчих, дараа нь Л.Сүхбаатар, Л., Б.*******, өмгөөлөгч гээд бүгдээрээ хамт уулзаад уг мөнгийг Д.******* биш Б.******* нь төлнө гэж бичүүлж өгнө гэж итгүүлсэн тул тухайн үед миний бие өмгөөлөгчийн үгэнд орж нотариат орж бичиг хийж өгсөн. Гэвч дараа нь надад ******* хамааралгүй гэх бичгийг *******ээр хийж өгнө гэх амлалтаа биелүүлээгүй алга болсон. Гэтэл уг өмгөөлөгч нь давхар Б.*******ийг өмгөөлж байсан юм билээ. Б.******* нь надад хамааралгүй мөнгийг надаар төлүүлж, мөн 7 сая төгрөгийг төлнө гэх бичгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хууран мэхэлж бичүүлж аваад алга болсон тул миний бие түүний өмнөөс төлсөн 8,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШЗ2022/00344 тоот захирамж гарч Б.******* нь уг мөнгийг надад буцаан төлөхөөр болсон. Энэ бүхэн нь Л. болон бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд миний дансанд шилжүүлсэн мөнгө нь Л.******* зүгээс Б.*******т шилжүүлсэн мөнгө болох нь харагдах юм. Өөрөөр хэлбэл Л. нь төлбөр мөнгө шаардаж байгаа бол уг мөнгийг Б.*******ээс шаардах ёстой юм. Иймд Л.******* гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,027,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:.******* миний бие н.******* нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд доорхи эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. н. гэдэг хүнээс би мөнгө аваагүй, энэ нэхэмжлэгч хэнээс ямар хүнтэй мөнгө зээлснийг би огт мэдэхгүй, харин Д.*******аас авсан мөнгөө түүнд төлж барагдуулахаар зөвшөөрч сум дундын шүүхээр хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гарсан байгаа болно. Мөн н. нь мөнгө авсан гээд намайг цагдаагийн газраар шалгуулсан бөгөөд би түүнд бэлэн 7 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгөөд өр авлага байхгүй гээд би явсан, одоо ямар мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс 2020 оны 08 сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2020 оны 10 сарын 23-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Г.Найданбатын тодорхойлолт, Хаан банкны дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч Д.*******аас Хаан банкны 5679077963 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, СД-д хураасан дуу бичлэг гэх баримтууд, хариуцагч Б.*******ээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн дугаартай захирамж, Хаан банкны дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Баасанбаатараас гэрчийн мэдүүлэг авч, мөн түүний хүсэлтээр кредит ХХК-с 2020 оны 08 сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудсууд, төлбөрийн хуулга, 2020 оны 10 сарын 23-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 5124029955 тоот данс эзэмшигчийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд хүсэлт гарган бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 20,055,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүхээс хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Л. нь Д.*******, Б.******* нарын мөнгө зээлээд өгчих гэсэн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн тоот данснаас Д.*******ын эзэмшлийн 5679077963 тоот данс руу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000, 5,000,000, 1,000,000 төгрөгийг, 7 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 сая төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нэхэмжлэгч Л.******* эзэмшлийн тоот дансны хуулга, Д.*******ын эзэмшлийн 5679077963 тоот дансны хуулга болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 17-18, 113/

 

Нотлогдсон дээр үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Л., хариуцагч Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.******* данс руу зээлийн мөнгө ороогүй ч түүнээс өөрийн эзэмшлийн тоот данснаас нэхэмжлэгч Л.******* тоот данс руу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /хэргийн 163-164/

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, зээлдэгчид мөнгө шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Л. буюу зээлдүүлэгч нь хариуцагч Д.*******, Б.******* буюу зээлдэгч нараас зээлүүлсэн мөнгөө шаардах, зээлдэгч нар нь тухайн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Л. нь хариуцагч нараас Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс авсан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 5,755,309 төгрөг, хариуцагч нарын өмнөөс өөрийн хөрөнгөөр төлсөн 4,300,000 төгрөг, нийт 20,055,309 төгрөгийг нэхэмжилжээ.

 

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс авсан үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дугармаа гэх иргэнээс 10,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Байгал гэх иргэнээс 3,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр кредит ХХК-иас 6,000,000 төгрөг, 2020 оын 10 дугаар сарын 23-ны өдөр ХХК-иас 3,500,000 төгрөгийг тус тус зээлсэн гэж нэхэмжлэлдээ заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь иргэд болон компаниас 28,500,000 төгрөг үндсэн зээлээр зээлсэн гэж тайлбарлагдаж байна. Гэвч нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг нь дээрх зээлүүдийн алиных нь үндсэн зээлийн төлбөр гэдэг нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

2.2. Нэхэмжлэлийн шаардлагын Банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс авсан зээлийн хүүнд төлсөн 5,755,309 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заажээ.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Л. нь хариуцагч нараас зээлийн мөнгийг нэхэмжилсэн үед хариуцагч нар нэг сарын дотор түүнд буцаан төлөх үүрэгтэй байжээ.

 

Гэвч хариуцагч нар нэг сарын дотор зээлийн мөнгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал... хохиролд тооцно гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Л.******* хариуцагч Д.*******, Б.******* нарт зээлүүлсэн мөнгийг хариуцагч нар нь хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан бусдаас авсан мөнгөө буцаан төлөхдөө төлсөн зээлийн хүүг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Л.гаас гарсан зардал гэж үзэж, хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

- Нэхэмжлэгч Л. нь 2020 оын 8 дугаар 10-ны өдөр түүний эзэмшлийн 5016176696 дансаар дамжуулан 6,000,000 төгрөг авч, 6,000,000 төгрөг болон хүүнд 2,570,000 төгрөг, нийт 8,570,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Г.Найданбатийн тодорхойлолт, Л.******* эзэмшлийн тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 16, 19-30/

 

Иймд Л.******* зээлийн хүүнд төлсөн 2,570,000 төгрөгийг түүнээс гарсан зардал гэж үзэн хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

 

- Нэхэмжлэгчээс 2020 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Дугармаа гэх иргэнээс авсан 10,000,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 1,110,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Байгал гэх иргэнээс авсан 3,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 445,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн мөнгө шилжүүлсэн данс хэний эзэмшлийнх гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Дугармаа, Байгал гэх иргэдийн данс мөн гэдэг нь нотлогдсонгүй гэж шүүхээс үзлээ.

 

Мөн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр кредит ХХК-иас авсан 6,000,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн гэх 1,528,474 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХК-иас авсан 3,500,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн гэх 1,476,835 төгрөгийн тухайд эдгээр зээлийн гэрээнүүдийг Ц.Буяндэлгэр, Л.Сүхбаатар нар байгуулсан, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг Ц.Буяндэлгэр, Л.Сүхбаатар нар нь хууль болон гэрээнд зааснаар хариуцахаар байх тул уг зээлүүдийн хүүнд төлсөн төлбөрийг нэхэмжлэгч Л.гаас гарсан зардал гэж үзэн хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

2.3. Нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нарын өмнөөс өөрийн хөрөнгөөр төлсөн 4,300,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, нотлогдохгүй байх тул шүүхээс хангах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 20,055,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,570,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 17,485,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 2,570,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргахаар шийдвэрт заав.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 38,515 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүгчийн туслахаас нэхэмжлэгчид дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр олон удаа холбогдсон боловч утсаа аваагүй, нөхөр гэх хүнд шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдааныг товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Идэрхангайг оролцуулах хүсэлт гаргаж, шүүхээс өмгөөлөгч М.Идэрхангайд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаанд ирээгүй.

 

Иймд дээр нөхцөл байдлууд болон хэргийг анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцсэн зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ******* ******* , овогт ******* ******* нараас тэнцүү хэмжээгээр 2,570,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт ******* /-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,485,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,515 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН