Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2023/00651

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2023/00651

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* гомдолтой,

Хариуцагч: ******* аймгийн ******* эмнэлэгт холбогдох,

 

******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* эмнэлэгт холбогдуулан ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргаж гомдлын шаардлагын үндэслэлээ:

- Шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би 1988 онд ******* ******* сувилагчаар ажилд орсон. Хамгийн сүүлд ажлас чөлөөлөгөх өдөр хүртэл энэ байгууллагад ажилласан. Ажлаас халагдах үедээ ******* аймгийн ******* эмнэлгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажлыг хийж байсан. Энэ хугацаанд би ямар нэгэн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй.

Гэтэл эмнэлгийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний ******* тоот тушаалаар Дэмжих үйлчилгээний дарга ******* нь хариуцсан албаны ажилтан ******* эмнэлгийн автомашинаас бензин авч өөрийнхөө эзэмшлийн дугаартай автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан учраас ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэл зааж намайг ажлаас халж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь би байгууллагын эд хөрөнгийг завшсан байна гэж огт мэдэхгүй, нөгөөтэйгүүр би байгууллагад огт хохирол учруулаагүй, намайг хохирол учруусан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхгүй учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад;

1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байссан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.

Жич: Гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл учраас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье... гэжээ.

- Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* эмнэлэгт холбогдуулан ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 

1. Маргаан бүхий ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ******* эмнэлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5.5 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтаар

Дэмжих үйлчилгээний албаны дарга ******* нь: Хариуцсан албаны ажилтан нь нэгдсэн эмнэлэгийн автомашинаас бензин /камерын бичлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 95 орчим литр/ авч өөрийнх нь эзэшлийн автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан нь камерын бичлэг болон өөрийн мэдүүлсэнээр нотлогдсон тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу Дэмжих үйлчилгээний албаны дарга Б.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.

 

Энэхүү гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-д Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж заасны дагуу шүүхээс хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

2.1. ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын 2023 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаал хуульд нийцэж буй эсэх:

 

- Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг чөлөөлж буй бодит үндэслэлээ тушаалдаа: Хариуцсан албаны ажилтан нь нэгдсэн эмнэлэгийн автомашинаас бензин /камерын бичлэгт 3 удаагийн үйлдлээр нийт 95 орчим литр/ авч өөрийнх нь эзэшлийн автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, албан тушаалын байдлаа ашиглан байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан гэжээ.

 

Тушаалын хуулийн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ийг хуульд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж,

80.1.5-ыг ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан байхад дээрх хуулийн үндэслэл хангалттай бүрдээгүй, тогтоогдохгүй байна. Тухайлбал:

 

- Тушаалд ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан талаар огт дурдаагүй, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

- Мөн хариуцагч байгууллага нь ******* нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Гэвч дээрх заалтууд тусгагдсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан боловч энэхүү хуулийн зохицуулалт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийг харилцаа үүсгэхийг зохицуулсан бөгөөд ажил олгогч, ажилтан нар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг тохирсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан зөрчлийг хуульд ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гаргасан тохиолдолд энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар заажээ.

 

Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэсэн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан-ыг хамааруулан ойлгохоор заажээ.

 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Дэмжих үйлчилгээний албаны дарга-ын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн дээрх зөвлөмжид Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хамгийн багадаа ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдох ёстой байна. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг дотоод хяналт шалгалт хийх эрх бүхий ямар албан тушаалтан тогтоосон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

- Тушаалын хуулийн үндэслэлд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалт нь ажилтны үндсэн үүрэг бөгөөд энэхүү үүргийн зөрчил нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй юм.

Мөн тушаалын үндэслэлд заасан ******* эмнэлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5.5 дах заалтын хувьд хэрэгт уг хөдөлмөрийн дотоод журам нотлох баримтаар ирээгүй тул шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

2.2. ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэчимэг гаргах эрхтэй байсан эсэх:

 

Талууд энэ асуудал маргаагүй тул шүүхээс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэчимэг нь дээрх тушаалыг гаргах эрхтэй байсан гэж үзлээ.

 

2.3. Гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй эсэх:

 

Нэхэмжлэгчээс тушаалын үндэслэл заасан зөрчлийг гаргаагүй гэж гомдолдоо болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг шаардлага хангасан нотлох баримтаар энэ хэргийн хувьд үгүйсгэж чадсангүй гэж шүүх үзлээ.

 

 

3. Иймээс шүүхээс дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* аймгийн ******* эмнэлэгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс цалин хөлсний олговорт 18,707,907 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаснаас илүү цагийн хөлс 3,478,030 төгрөг, хоолны мөнгө 315,000 төгрөг, нийт 3,793,000 төгрөгийн шаардлага нь бодит бус байх тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 14,914,877 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

3. Хариуцагч байгууллагын төлөөлөгчид шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр холбогдсон боловч холбогдох боломжгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ, 159 дүгээр зүйлийн 159.2-т Гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гомдлыг буцаах тухай шүүгчийн захирамж гаргана. Шүүх хуралдаанд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй гэж заасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасныг баримтлан ******* аймгийн ******* эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч овогт ******* Эрдэнэчимэгийг ******* аймгийн ******* эмнэлэгийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний олговорт 14,914,877 төгрөгийг ******* аймгийн ******* эмнэлэгээс гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 3,793,000 төгрөгийн цалин хөлсний олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Цалин хөлсний олговороос хуульд заасан татвар, хураамж суутгахыг дурдсугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлинй 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.******* 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* эмнэлэгт даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  6.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

6.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

6.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болно.

6.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН