Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2024/00002

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 148/ШШ2023/00651 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* ******* даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай

Хэргийг хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч З.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Гомдлын шаардлагын үндэслэлээ: ...******* зүгээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний Б/75 тоот тушаалаар Дэмжих үйлчилгээний дарга ******* нь хариуцсан албаны ажилтан ******* ******* автомашинаас бензин авч өөрийнхөө эзэмшлийн ******* ******* дугаартай автомашинд хийж байгаа үйлдлийг мэдсэн ч арга хэмжээ аваагүй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан учраас ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэл зааж намайг ажлаас халж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би байгууллагын эд хөрөнгийг завшсан байна гэж огт мэдэхгүй, нөгөөтэйгүүр би байгууллагад огт хохирол учруулаагүй, намайг хохирол учруусан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдуулан гаргасан *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг хүргүүлж байна.

Тус *******ийн Дэмжих үйлчилгээний алба-ны дарга ******* нь өөрийн хариуцсан ажилтан болох *******аар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд *******ийн дуудлагын гражид байсан машинаас шатахуун нууцаар авахуулж хийлгэсэн зөрчил гаргасан нь хамт олны хурал болон камерийн бичлэгээр тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 31-нйй өдрийн тушаалаар /2023.06.05 өдрөөр тасалбар болгож/ дуусгасан.

Өөрөөр хэлбэл камерийн бичлэгт:

1. 2023.03.24-ний өдрийн 16.54 цагт өөрийн эзэмшлийн СЭҮ ******* дугаартай тээврийн хэрэгслийг гражид оруулан 16.56 цагт СЭҮ-80-50 улсын дугаартай *******ийн машинаас 5 литр бензин, 16.58 цагт 5 литр бензин, 17.00 цагт 5 литр, нийт 15 литр бензин хийлгүүлсэн, 17.03 цагт 10 литр бензин саванд хийж жолооч ******* нь автогражийн хэсэгт байх хувцас солих өрөөнд нуусан,

2. 2023.04.07-ны өдрийн 12.34 цагт 10 литр бензин, 12.44 цагт 15 литр бензин, 12.48 цагт 10 литр бензин, 12.49 цагт 5 литр бензин авч өөрийн эзэмшлийн СЭҮ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн,

3. 2023.04.14 өдөр 17.51 цагт 10 литр бензин авч 17.55 цагт СЭҮ ******* дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хийлгүүлсэн байна.

Энэ асуудлыг байгууллагын зүгээс өмнө нь огт мэдээгүй ба *******ийн өмч болох зурагтын төхөөрөмж алга болсноор камерийн бичлэгийг шалгах үед энэ зөрчил нь илэрсэн болно. Манай *******ийн тус камерийн бичлэг нь 21 хоногийн хугацаатай хадгалагддаг ба өмнө нь энэ асуудлууд удаа дараа гарч байсныг үгүйсгэхгүй ба зөвхөн сүүлийн өдрүүдийн бичлэгээр эдгээр удаа дараагийн асуудлууд гарч ирсэн байна.

******* *******ийн удирдлагын багийн зүгээс хурал хийж энэ асуудлыг тодруулахад хурлын тэмдэглэл болон бичлэгт өөрийнх нь эзэмшлийн машинд шатахуун хийсэн гэдгийг мэдэж байсан гэж хэлсэн учраас энэ баримтыг шүүхэд гаргаж өгнө.

Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь хэдийгээр өөрөө гардан гүйцэтгээгүй боловч тухайн шатахууныг байгууллагын хөрөнгө гэдгийг мэдэж байсан хэрнээ жолооч *******аар өөрийнхөө тээврийн хэрэгсэл хийлгүүлсэн, хийсэн гэдгийг мэдсэн хэрнээ энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдээгүй зэрэг нь хөдөлмөрийг хууль болон бусад хуулийг ноцтой зөрчил үйлдэл гэж үзсэн тул сахилгын арга хэмжээ авсан болно. Байгууллагын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг энэ байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж одоо хашиж буй албан тушаалаас нь бууруулж, өөр ажил хийх, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн байх тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх боломжийг олгосон боловч хүлээн аваагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрхи зөрчил гаргасан үйлдлээ өөрийн гаргасан үйлдэл биш гэж шүүхэд гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэгч болон жолооч ******* нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан байх эсэхийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдлыг гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 148/ШШ2023/00651 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* *******ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* овогт ******* Сэлэнгэ аймгийн ******* *******ийн Дэмжих үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлсний олговорт 14,914,877 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 3,793,000 төгрөгийн цалин хөлсний олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Цалин хөлсний олговороос хуульд заасан татвар, хураамж суутгахыг дурдаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлинй 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахи журмаар давж заалдах гомдол гаргаж байна.

1.Тухайн хэрэгт манай байгууллагыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байсан мөн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Г.Амартүвшин оролцож байсан.

Манай байгууллагын зүгээс дээрхи иргэний гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба хэргийг түдгэлзүүлэх хүсэлт өгсөн боловч яаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байсаар шүүх хурлыг хариуцагч байгууллагыг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн байна.

2.Тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан хүний нөөцийн мэргэжилтэн нь БНСУ-руу 1 сарын чөлөөтэй явсан байсан.

Гэтэл сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан материалыг хариуцагч байгууллагад мэдэгдээгүй, танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, 25.1.2... хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мөн хэрэгт нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй байна.

3.Тус хэрэгт Сэлэнгэ аймгийн ******* ******* өмгөөлөгчөөр оролцож байсан Г.Амартүвшин нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохоос татгалзах хүсэлтийг гаргасан ба хүсэлтдээ...хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар энэ хэрэг дээр байгуулагдсан гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын холбогдох албан тушаалтныг өөрсдийг нь оролцуулж өгнө үү... гэсэн байхад энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдээгүй, дахин өмгөөлөгч авах эсэхийг тодруулаагүй, хариуцагч байгууллагыг шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр оролцуулж мэтгэлзэх зарчмаар хангаагүй байна.

Хариуцагч байгууллагын хувьд хэдийгээр шүүх хуралдаанд оролцоогүй боловч хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч байгаа гэдэг утгаараа хандаж байсан нь буруудах үндэслэл болохгүй байх гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 148/ШШ2023/00651 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч З.Тамир шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* *******т холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 148/ШШ2023/00651 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1/ Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-г зөрчсөн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж хуулиар зохицуулаад Сум, Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.2-т комиссгүй аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтан албан хаагч нарын хооронд гарсан хөдөлмөрийн эрхийг маргаан , 3.3.4-т аж ахуйн нэгж, байгууллагад комисстой боловч уг комиссоор хөдөлмөрийн эрхийг маргаан шийдвэрлэх боломжгүй гэж гомдол гаргагч үзэж шууд хороонд шууд гаргасан гомдол гэж хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтыг давхар тодотгожээ.

Тодруулбал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ажилтан нь гомдлоо урьдчилсан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй байгууллага бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны тэмдэглэл эсхүл шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохицуулжээ.

Нэхэмжлэгч дээрх хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй шууд шүүхэд хандаж холбогдох хуулийн заалтыг зөрчсөн мөн шүүх энэ талаар тодруулаагүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал; нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. буюу хэргийг хэрэгсхгүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийвэр хууль ёсны байх гэдгийг зөрчсөн байна.

 2/ Мэтгэлцэх эрх зөрчигдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш эрх, диспозитив зарчим зөрчсөн.

Мэтгэлцэх зарчим нь төвийг сахисан шүүгчийн өмнө харилцан эсрэг ашиг сонирхол бүхий талууд өөр өөрсдийн байр суурийг өрсөлдөн нотох хэлбэрээр илрэх учиртай. Мэтгэлцээний аль нэг тал байхгүй, эсвэл мэтгэлцэх талууд шүүхэд байр сууриа харилцан илэрхийлэх боломж нь тэнцүү хэмжээнд байж чадахгүй бол мэтгэлцэх зарчим зөрчигдөхөд хүрнэ.

Мэтгэлцэх зарчмыг хариуцагч төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийгээ нотлох байдлаар мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох байдлаар хэрэгжинэ.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Түвшинтөр мөн өмгөөлөгч Г.Амартүвшин нараар дамжуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, татгалзлаа нотлох замаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түвшинтөр нь Солонгос улс руу явсныг шүүхэд мэдэгдсэн байхад /ХМ-н 98 хуудас Мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдсэн тухай/ мөн түүнчлэн өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж шүүх хуралдаанд орохгүй талаарх хүсэлтийг шүүх хурал болох өдөр шүүхэд хүргүүлсэн байхад хэргийн материалтай огт танилцаагүй, өмгөөлөгч нь гэрээг цуцалсныг мэдээгүй руу шүүх хуралдааны товыг мэдэгдэж /ХМ-н 103 хуудас/ шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд нь явуулсан нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулахад хүрсэн мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Солонгос улсад явсан, хэргийн материалтай огт танилцаагүй руу шүүх хуралдааны товийг шүүх хуралдаан болох өдөр тулгаж мэдэгдсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2 дахь үндэслэлд хамаарна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудын нэг нь мэтгэлцэх зарчим бөгөөд суурь зарчим зөрчигдсөн тохиолдолд шүүхийн алдаа жижиг гэж тооцогдохгүйгээр шийдвэр, хүчингүй болгох үндэслэл болно.

 3/Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын дагалдах шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахад нэхэмжлэгч талаас гаргасан өөрийн цалин хөлсийг Тооцоо үйлдсэн нягтлан бодогч ******* гэх гарын үсэгтэй тамга тэмдэггүй баримтаар тодорхойлсон тодорхойлолтыг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5, 40.2-г тус тус зөрчсөн.

 Дундаж цалин хөлсийг тодорхойлоход Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан лавлагаа, цалингийн дансны хуулга зэрэг ИХШХШТхуулийн 44.2-т заасан шаардлагын хангасан баримт шаардлагатай байхад Тооцоо үйлдсэн нягтлан бодогч ******* гэх гарын үсэгтэй тамга тэмдэггүй баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2, 40.2-г тус тус зөрчиж Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 116 дугаар зүйлийг мөн дурдаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.06-ны өдрийн 148/ШШ2023/00651 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тус байгууллагад 1985 оноос 35 жил ажиллаж байна. Би байгууллагын үндсэн ажилтан учир 2017 онд хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2022 онд хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийгээгүй. Тийм учраас би надтай байгуулсан 2017 оны хөдөлмөрийн гэрээнд тушаалд заасан асуудал байхгүй гэдгийг нотлохын тулд хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлт гаргасан. Сэлэнгэ аймгийн ******* ******* *******тэй 2022 онд шинэчилсэн гэрээ хийгдээгүй учраас шинэ хөдөлмөрийн гэрээний загвар явууллаа гэх албан тоот ирсэн. Сэлэнгэ аймгийн ******* *******ийн цалингийн нягтлан С.Эрдэнэчимэг гэх хүнээс миний 6 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал буюу шүүх хуралдааны өмнөх өдөр хүртэлх цалин хөлсийг цалингийн нягтлангаар бодуулсан байдаг.

...Хөдөлмөрийн гэрээг надтай 2022 онд шинэчилж хийгдээгүй гэх асуудлыг хэлэхийг хүсэж байна. гэх хүн хүсэлтээ гаргаад чөлөө аваад явсан байхад хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******т д чөлөө олгож явуулсан учир дараагийн төлөөлөх хүнийг томилох цаг хугацаа байсан гэж үзэж байна. ийн чөлөөний хугацаа дууссан ч ажилдаа ирээгүй учир ажлаас чөлөөлөгдсөн байгаа гэдгийг сонссон. Тийм учир энэ хэрэг маргаан д хамааралгүй болсон гэж үзэж байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх асуудалд үүнийг заавал дагаж биелүүлэх мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн сонголт юм. Нэгдүгээрт Сэлэнгэ аймгийн ******* *******т тухайн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх комисс байгаа эсэх. Хоёрдугаарт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тухайн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх комисс байхгүй. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн ******* ******* удирдлагууд болон тухайн хэрэгт тодорхой сонирхолтой оролцож болзошгүй этгээдүүд Сэлэнгэ аймгийн ******* ******* тухайн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх комисст байгаа учраас нэхэмжлэгч өөрөө шууд шүүхийг сонгосон. Хоёрдугаарт хугацаа тоолсон асуудал дээр хариуцагч тал ...хэзээ гардаж авсан, шүүхэд 28 дахь хоног дэрээ нэхэмжлэл гаргасан гэх агуулагыг харах ёстой... гэж буруу тайлбарлаж байна. Цалингийн хүснэгт гэх асуудалд тус цалингийн тодорхойлолтыг Сэлэнгэ аймгийн ******* *******ийн цалингийн нягтлан С.Эрдэнэчимэг гэх нэхэмжлэгчтэй адил овог нэртэй хүн гаргасан байдаг. Нөгөөтэйгээр цалингийн тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа шүүх түүнийг бодож тооцоолж гаргасан асуудал байгаа түүнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 45 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах журам зөрчсөн эсэхэд Давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргах байх гэсэн байр суурийг илэрхийлж байна. Гуравдугаарт Хариуцагч тал ...бидний эрхийг хязгаарласан... гэж тайлбарлаад байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлж, дүгнэж байгаа. Хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх ёстой үүргийг гэх хүн эдлэж, үүрэг хүлээж асуудалд хандаж байгаа юм. *******ийн томилолтоор эсхүл албан шаардлагаар Солонгос улс руу явсан байж магадгүй хавтаст хэрэгт явсан эсэх талаар баримт байхгүй учир бид мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр өмгөөлөгчтэйгээ ямар гэрээ байгуулсаныг бид мэдэхгүй. Өмгөөлөгч шүүхээс гаргаж байгаа эрх зүйн акт, холбогдох баримтуудыг хариуцагч талд танилцуулах үүргийг хүлээж байгаа эсэхийг бид мэдэх боломжгүй. Шүүх ямар дүгнэлт хийсэн бэ гэвэл хэргийн оролцогчид хурлын товыг лавлах үүрэгтэй, шүүхээс мэдэгдэх үүргийг хэрэгжүүлэх ёстой. Мэдэгдэх гэсэн боловч ийн утас холбогдохгүй байсан. Харин хариуцагч тал ийг Солонгос улс руу явсан гэдгийг мэдэж байсан. Давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа гомдолынхоо хүрээнд мэдэж байсан. Ямар шалтгааны улмаас итгэмжлэлээс татгалзах буюу Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан агуулгыг хэрэгжүүлээгүй гэдгийг бид тайлбарлах боломжгүй. Өнөөдөр энэ нотлох баримтынхаа хүрээнд асуудалд хандахгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан байгууллагад хохирол учруулсан гэх агуулгыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Энэ талаар тухай шалгах ёстой байгууллагад шалгуулахад байгууллагад хохирол учруулсан асуудал байхгүй байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй байна гэх агуулгаар хариу тайлбар өгсөн. Ажлаас чөлөөлсөн асуудал нь ямар ч үндэслэлгүй байна гэдгийг дээрх нотлох баримт хангалттай тогтоож байгаа үзэж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талын гаргаж байгаа гомдолд хариу тайлбар гаргасан. Шүүх хуралдаан эхлэх үед өмгөөлөгч татгалзахтай холбоотой асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн нэгдсэн *******т холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* ******* даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/75 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, Өөрийн эзэмшлийн машиндаа байгууллагын машинаас жолооч Чинбаатараар бензин авахуулж хийлгэсэн зөрчлийг өөрөө мэдэж байсан, арга хэмжээ аваагүй нь ёс зүйн зөрчил гэж нэгдсэн *******ийн удирдлагын баг үзэж ажлаас халах шийдвэр гаргасан... гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

Шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02366 тоот захирамжаар 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч д мөн өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдэхээр түүний 99486727 дугаарын утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдоогүй тул 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* *******ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч той утсаар холбогдоход Солонгос улсад зорчин явсан талаар хэлж манай өмгөөлөгчтэй холбогдоорой гэсэн хариуг өгсөн байна.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр гэрээ байгуулан ажилласан өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхэд хүрэлцэн ирж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж байгаа талаар хүсэлт гаргахад шүүх 14 цаг 10 минутад дардас дарж хүлээн авсан боловч энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээдүүдэд мэдэгдэлгүй шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад эхлүүлж хариуцагч байгууллагыг эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, утсаар ярьсан тэмдэглэл, өмгөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутанд зарласан шүүх хуралдаанд хариуцагч байгууллагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хариуцагчийг эзгүйд үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хариуцагч байгууллагад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, өмгөөлөгч нь уг шүүх хуралдаанд оролцохгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсан талаар дээрх байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр, хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангалгүй шүүх хуралдааныг явуулсан баримт тогтоогдож, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

4. Анхан шатны шүүх хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* ******* хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 148/ШШ2023/00651 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ