Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/04563

 

 

 

 

 

2022 11 01 101/ШШ2022/04563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.


Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Манай компани хариуцагчтай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000.00 төгрөгийг 5.5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тоот улсын дугаартай тоёото хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаалсан ба автомашины бичиг баримтыг шалгахад хариуцагчы нэр дээр байсан. Тэр үед хамтран зээлдэгчээр гэж хүн өөрийгөөы ах гэж танилцуулаад зээлийг авсан бөгөөд барьцаалсан автомашиныг тэр унаж явсан.

 

Гэвч зээлдэгч нар зээлийг төлөхгүй байсан тул бид барьцааны автомашиныг удаа дараа шаардсан боловч нь найздаа машинаа өгөөд найз нь мөрийнд тавиад хил гараад алга болсон байсан тул******* дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст авомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан хэдий ч олдоогүй. Мөн нь энэ зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй тул иргэний хэрэг гэж түүнийг цагаатгасан.

 

Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх явцад нас барсан. Өнгөрсөн хугацаанд, нар зээлийн хүүнд 2018 оны 09 дүгээр сард 2,000,000.00 төгрөг төлсөн бөгөөд манай компанийн зүгээс үүнийг зээлийн хүүнд суутгасан, харин нэмж хүү, алданги шаардаагүй. Бид барьцаалсан автомашин бүрэн бүтэн байсан бол авах боломжтой байсан ба нэгэнт алга болж үрэгдсэн тул зээлсэн мөнгө болох 15,000,000.00 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардаж байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд зээлдүүлэгч компанийн зүгээс 2020 оны 04 дүгээр сард цагдаагийн байгууллагад т холбогдуулан гомдол гаргаад хэргийг шалгах ажиллагаа 2 жил гаруй үргэлжлээд 2022 онд дууссан. Бид хэдийгээрд холбогдуулан гомдол гаргаагүй боловч уг зээлтэй холбоотой асуудлын хүрээнд цаан нь мөн адил байна гэж ойлгож байгаа. Иргэний журмаар нэхэмжлэл гаргах гэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул үүнээс болоод хугацаа алдсан. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ нотлохоор эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг өгсөн.

 

Манай компани зээлийг оос нэхэмжилж болох хэдий ч тэрээр нас барсан тул хариуцагчд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар ийм эрх байгаа тул эрхээ хэрэгжүүлж байна. Иймд, хариуцагчаас 15,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, гэдэг хүн тухай зээлийг бодитоор аваагүй, үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. ньыг дагуулж ирсэн, тэр 2 н. гэдэг хүнээр дамжуулан танилцаж байсан. Зээлийг авахдаа авна, буцаан төлнө гэж тайлбарлаж байсан. Яагаадтай зээлийн гэрээ байгуулсан бэ гэвэл дансны хуулгыг харахад зээл авах боломжтой байсан болохоор зээл өгсөн.

 

Ингээд түүний данс руу 15,000,000.00 төгрөгийг шилжүүлснийг тэр өдөрт нь т бэлнээр өгсөн баримт хэрэгт байдаг. нь уг мөнгийг авсан гэдгийг нэхэмжлэгч нь өөрсдөө мэдэж байгаа. Зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол хэн, хэний хооронд явагдаж байгаа вэ гэхээр болон нарын хооронд явагдсан. Хэдийгээр өнгөн дээрээд зээлийг шилжүүлж байгаа ч руу шилжүүлсэн. Тэгэхээр зээлийн гэрээг бичгээр хэнтэй байгуулсан гэдэг нь энд огт хамаагүй.

 

Тус мөнгийг авч ашигласан гэдгийг бүгд мэдэж байсан болохоор -ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагчы хувьд зээлийн гэрээний тал биш тул зээлийн эргэн төлөлтийг хариуцах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, зээлийг яагаад төлөх үндэслэлгүй вэ гэхээртай зээлийн гэрээ байгуулж, түүнийг зээл авсан гэж үзэж байгаа бол энэ зээлийн гэрээний дагуу, зээлийн гэрээг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, 2018 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба эргэн төлөлт нь 3 сарын хугацаатай гэхээр 2018 оны 07 сарын 09-ний өдөр сүүлийн төлөлтөө хийгээд дуусгах ёстой. Тэгэхээр гэрээтэй холбоотой харилцааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байдаг тул 2021 оны 07 сарын 09-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Энэхүү 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг шаардаж байгаагүй, мөн шүүх болон арбитрт хандаж байсан эсэх баримт хэрэгт байхгүй, ийм утгатай тайлбар өгөөгүй. Яагаад зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй вэ гэдгийг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа бид 2020 оны 04 сарын 09-ний өдөр анх цагдаад хандсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, тиймээс шаардах эрхтэй, үүнээс хойш 3 жилийг тоолоод 2022 оны 8 сард нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг.

 

Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдгийг Иргэний хуульд тогтоогдсон хугацаанд шүүх болон арбитрт хандсан бол гэж байдаг ба тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэдэгт эрүүгийн хэргээр шалгаж байгаа, цагдаад гомдол өгсөн гэсэн нөхцөл байдал хамаарахгүй. Иргэний хуулийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж байна. Гэвч энэ хэргийн хувьд аль аль нь байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрөө хүлээн зөвшөөрч байна. Түүний шүүхэд шинээр гаргаж өгсөн хүсэлт гэсэн нэртэй тайлбар дээр хөөн хугацааг сэргээж өгнө үү бид нар хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэжээ.

 

Иргэний хуулийн 82.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж юуг үздэг вэ гэхээр тухайн үйлдлийг бодит боломжгүй нөхцөл байдалд орсон бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нар цагдаагийн байгууллагад хандан гэдэг хүнд холбогдуулан гомдол гаргаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол хуульд заасан 3 жилийн хугацаандаа байсан уу, үгүй юу гэдгийг шалгаж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, 2018 оны 07 сарын 09-ний өдөр шаардах эрх үүсэж байхад 2 жил өнгөрсний дараа 2020 онд цагдаад хандсан нь хамааралгүй, энэ хугацаанд шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан уу гэвэл боломжтой байсан. Тиймээс цагдаад хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул хөөл хэлэлцэх хугацааг сэргээнэ гэх үндэслэлд хамааралгүй. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэх хүсэлт гаргаж байгаагаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг төлсөн баримт,

2.      Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

3.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

4.      2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 045 дугаар өдрийн зээлийн гэрээ, фидуцын гэрээ,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2.     2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

1.            Эрүүгийн хэргээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл

2.            2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч -иас хариуцагчд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд тус компанид газраас уг дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэн явуулах батламж бичгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус олгож байжээ /х.х-ийн 118-124 хуудас/.

 

Гэвч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд аливаа этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул нэхэмжлэгч -ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж маргах шаардлагагүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ................. гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд хуульд заавал зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.

 

2.            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Д.Жаргалсайхан, иргэн нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 15,000,000.00 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар зээлэхээр тохиролцож, талууд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тоот улсын дугаартай Тоёото хайландер маркийн автомашиныг өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулжээ /х.х-ийн 9-14 хуудас/.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан. Тайлбарлавал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд нь гагцхүү зээлдэгчтэй хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгох ба нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй боловч зээлийг нэхэмжилснийг хариуцагч нь зээлийг хүлээн аваагүй, зээлдэгч биш гэсэн үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч -нд хандаж 15,000,000.00 төгрөгийн зээл олгох өргөдөл гаргасныг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс зээл олгох эсэх талаар судалгаа хийж, улмаар хариуцагчийг зээл авах, буцаан төлөх /зээлжих чадвар/ чадвартай хэмээн үзэж түүнд 15,000,000.00 төгрөгийг Хаан банк ХХК дахь 5046488805 тоот шилжүүлсэн байна /х.х-ийн 7, 15, 70-84 хуудас/.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгч -ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн гэрээний зүйлийг зээлдэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэсэн өгсөн гэж үзнэ.

 

3.            Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь тухайн зээлийг аваагүй, уг 15,000.000.00 төгрөгийг өөрийнхөө дансаар хүлээн авсан өдөр т бэлнээр хүлээлгэн өгсөн, нь зээл авах, буцаан төлөх буюу зээлжих чадваргүй байсан тулыг гуйж, түүгээр дамжуулан -иас уг зээлийг авсан, гэтэл нэхэмжлэгч нь ийг нас барсны дараагаар зээлдэгч биш этгээдээс 15,000.000.00 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч , нарт холбогдох эрүүгийн хэрэг дэх ийн мэдүүлгээс үзвэл тэрээр хариуцагч гэж хүнийг танихгүй, харин гэж хүний тайлбарласнаар уг 15,000,000.00 төгрөгийг авах гэхэд нь хамтран зээлдэгч хэрэг болсон учир миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж,

 

Мөн нэхэмжлэгч -ийн төлөөлөгч ын өгсөн мэдүүлгээр, нарын талаар сайн мэдэхгүй, 15,000,000.00 төгрөгийг өрөмдлөгийн компанийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар авсан, нь зээлийг буцаан төлнө гэсэн боловч хамтран зээлдэгч нь нэгэн адил эрх, үүрэгтэй тул бичгээр үүнийг бичүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар,

 

Түүнчлэн хариуцагчы өгсөн мэдүүлгээс үзвэл анхнаасаа , Т., нарын талаар буюу зээлийг чухам хэн авах, юунд зориулж авч байгаа талаар нэхэмжлэгч -ийн төлөөлөгч т хэлээгүй, харин хариуцагч нь зээлийг ийн хамт авч ашиглах итгэл үнэмшлийг төрүүлж, харилцан тохиролцож зээлийг авсан байх тул тэдгээрийг зээлдэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй байна /х.х-ийн 99-113 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ийн хамт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нар болно.

 

5.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/381 тоот магадлалаар шүүгдэгч , нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар ыг ийн хамт -иас 15,000,000.00 төгрөгийг тоот улсын дугаартай Тоёото хайландер маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаанд тавьж, хуурч мэхлэх аргаары хамтаар авсан гэх үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ. Тайлбарлавал, иргэний эрх зүйн субъектуудын хооронд бие даасан, сайн дурын, чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаар, аль эсхүл хуульд заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг журамтай.

 

Нэгэнт эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар, нарыг 15,000,000.00 төгрөгийг хууль бус гэрээгээр халхавчилж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнээгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, түүн дотроо 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдэх журмаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

6.            Зохигч нарын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар хариуцагч нь 15,000,000.00 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 5.5 хувийн хүүтэйгээр сар бүр үндсэн төлбөрөөс 5,000,000.00 төгрөгийг ашигласан хугацааны хүү 1,645,479.00 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 15,000,000.00 төгрөгийг сар бүрийн 09-ний өдөр үндсэн төлбөрөөс 5,000,000.00 төгрөгийг хэсэгчлэн зээлийн хүү 1,645,479.00 төгрөгийн хамт төлж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн урьд өмнө төлсөн 2,000,000.00 төгрөгийг зээлийн хүүнд суутган авсан гэсэн тайлбар үндэслэлтэй болно /15,000,000x5.5%=825,000 төгрөг /1 сарын хүү/, 825,000x3=2,475,000.00 төгрөг /3 сарын хүү/.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан зээлийн гэрээний зүйл 15,000,000.00 төгрөгийг буцаан шаардаж байгааг буруутгах боломжгүй ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хариуцагчаарыг тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

7.            Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасны дагуу мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг байна.

 

Тодруулан хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд нь хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байдаг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 3 /гурав/ сар бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж, мөн 73.3Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тус тус заасныг үндэслэн тооцож үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна

 

Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан мэт харагдаж байна.

 

8.            Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/381 тоот магадлалаар шүүгдэгч , нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч, мөн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч -иас хамтран зээлдэгч т холбогдуулан 15,000,000.00 төгрөгийг залилан мэхлэн авсан гэсэн үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр харъяа цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг эрүүгийн хэргийн шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул иргэний журмаар зээлийн гэрээтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч -ийг т холбогдуулан 15,000,000.00 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хуульд заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасанд тооцохгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус зааснаар нэхэмжлэл гэдгийг хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргасан гомдлыг ойлгох боловч төрийн эрх бүхий байгууллага болох цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэргийн талаар гомдол гаргаж, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж болохгүй юм.

 

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр болон бусад үндэслэл, шалтгаанаар өөр этгээдэд өгсөн хөрөнгөтэй холбоотой асуудлын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй ба харин гомдол гаргагч этгээдэд иргэний эрх зүйн харилцаа, аль эсхүл эрүүгийн гэмт хэрэг болон захиргааны акттай холбоотой маргаан, зөрчлийн хэрэг гэдгийг ялгаж тогтоох үүргийг ногдуулах нь зохимжтой биш.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч -ийг, нартай байгуулсан зээлийн гэрээний харилцааг иргэний эрх зүйн хэрэг маргаан гэж анхнаасаа зөв тодорхойлох ёстой байсан, аль эсхүл мэдэх ёстой байсан, үүнийг мэдээгүйгээс улбаалан эрүүгийн хэрэг гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг иргэний журмаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцохгүй гэж үзэх нь төрийн эрх бүхий байгууллагын үүрэг буюу иргэний эрх зүйн харилцаа, эсхүл эрүүгийн гэмт хэрэг болон захиргааны акт, зөрчлийн хэрэг маргаан гэдгийг тогтоож шийдвэрлэдэг чиг үүргийг иргэн, хуулийн этгээдэд ногдуулж байгаатай ижил юм.

 

Иймд, нэхэмжлэгч нь т холбогдуулан 15,000,000.00 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хуульд заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасанд тооцохгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

9.            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь зөвхөн т холбогдуулан 15,000,000.00 төгрөгийг залилан мэхлэж авсан гэж эрүүгийн журмаар шалгуулсан, харин хариуцагчтай холбоотой иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан асуудал түүнд хамаарахгүй учраас 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааг дууссанд тооцох ёстой гэж маргасан.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс хууль болон гэрээнд заасан үүрэг, үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах тэрхүү субъектив эрхтэй холбоотой ойлголт юм. Өөрөөр хэлбэл, 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүссэн шаардах эрхээ шүүхийн журмаар хамгаалуулахад тогтоосон хугацаа бөгөөд хуульд зааснаар тухайн хугацаа тасалдсан нь үүрэг гүйцэтгэгч нөгөө тал хэн байгаагаас үл хамаарч гэрээгээр үүссэн шаардах эрхийн хугацаа тасалдаж, шинээр тоологдох утга агуулгатай болно.

 

Тийм ч учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алдахгүй гэж заасан тул т холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсэн нь хариуцагчд хамааралгүй гэсэн үг биш, зохигч нарын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 15,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг үндэслэн хариуцагчаас 15,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР